Хүний биеийн бодисын солилцоонд, ялангуяа түүний дотроос уургийн солилцоо алдагдсанаас цусанд шээсний хүчил ихсэж, үе болон үений ойролцоох эдэд уратын давс хуримтлагддаг. Үүнээс үүдэн үенд үрэвсэл үүсгэдэг тогтолцооны өвчнийг тулай гэдэг. Тулай өвчнийг нарийн мэдэхийн тулд пурины солилцоог мэдэх хэрэгтэй болно. Пурины солилцооны эцсийн бүтээгдэхүүн бол шээсний хүчил юм.

Пурин нь хүний биед хоол хүнсээр болон нийлэгжих замаар гэсэн хоёр аргаар нөөцлөгддөг. Тулайгаар өвдсөн өвчтөний 90 хувь нь удамшлын шалтгаантай байх хандлагатай. Хэрэв их хэмжээний пурин агуулсан хоол хүнс хэрэглэвэл удаан хугацаанд уратын давс хуримтлагдсаар үе өвдөх шалтгаан болдог. Пурин агуулсан хүнсэнд архи, пиво, айраг, өөхтэй мах, таван цул, гэдэс дотор, тослог загас зэрэг тослог хоол хамаардаг.

Тулай өвчин 4 хэлбэртэй байдаг.
Шинж тэмдэггүй, цусанд шээсний хүчил ихэсдэг хэлбэр
Тулайн цочмог үений үрэвсэлтэй хэлбэр
Завсарлагатай тулай

Тофустай архаг тулай гэсэн дөрвөн хэлбэрээр явагддаг.
Шинж тэмдэггүй, цусанд шээсний хүчил ихсэх хэлбэрийн үед үеэр өвдөх шинж илрэхгүй, зөвхөн цусанд шээсний хүчил ихэссэн байдаг. Зарим хүнд цусанд шээсний хүчил ихсээд насан туршдаа явж болно. Шээсний хүчил ихсэх тусам тулайгаар өвдөх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг.

Тулайн цочмог үений үрэвслийн хэлбэр нь маш хүчтэй үений үрэвслээр эхэлдэг. Эхэндээ нэг үений үрэвсэл байснаа олон удаа сэдрэх тусам олон үе хамарч, өвдөлтийн хүч нэмэгдэж хүндэрдэг. Энэ үед эмчилгээгээ сайн хийлгэсэн тохиолдолд үений үрэвслийн хам шинж ул мөргүй эдгэх боломжтой.

Тулай өвчний эмчилгээ:
Тулай бүрэн эдгэхэд дэглэм маш чухал. Тухайлбал, хоолны дэглэм сайн барих байх, архи пиво хэрэглэхгүй байх, үеэ дааруулахаас сэргийлэх, үрэвсэлтэй үеэ амрааж, байнга ачаалал өгөхгүй байх ёстой. Мөн үеэ гэмтээх, эмийн замбараагүй хэрэглээнээс татгалзаж, эмчийн хяналтад зөв эмчилгээ хийлгээгүй тохиолдолд тулай дахих гол хүчин зүйл болдог. Дээрх дэглэмийг сахиж чадаагүйгээс тулай өвчин хүндэрч олон үеийг хамрах, бөөр давсагт чулуу үүсгэх, бөөрний дутагдалд хүргэх улмаар суугаа болох, хөдөлмөрийн чадвар алдах магадлал тун өндөр.

Тулай бол үе мөчний гэнэтийн, хүчтэй өвдөлт, улайлт, хавдар, эмзэглэлээр тодорхойлогддог үе мөчний өвчний нэг хэлбэр юм. Тулай нь ихэвчлэн эрхий хурууны том үений хэсэгт нөлөөлдөг боловч таны хөл, шагай, өвдөг, гар, бугуйнд шинж тэмдэг илэрдэг. Тулай нь шээсний хүчлийн талстыг хуримтлуулснаар үүссэн хаягдал бүтээгдэхүүн бөгөөд энэ нь purines-ийн задралаас үүсдэг. Энэ нь бие махбодид болон байгалийн гаралтай мах, спаржа, анчис, сельд, мөөг зэрэг хоолонд агуулагддаг бодис юм.

Ерөнхий: Согтууруулах ундаа, тэр дундаа шар айраг, шарз, оргилуун дарс, чихэрлэг ихтэй дарс, махан хоол, хэт их идэх нь тулай өвчин үүсэх, даамжрах нөхцөл болж өгдөг.

Өвчнийг хурцадах үед амьтны мах, загасны махыг хэрэглээнээсээ бүрэн хасч, нэг өнжөөд жимс ногоо /тулай өвчний үед хэрэглэхийг зөвшөөрсөн жимс ногоо 1,5 кг орчим /дагнасан өдөр, аарц тараг /400 грамм тослог багатай аарц + 500 грамм тараг/ дагнасан өдөр, сүү эсвэл тараг дагнасан өдөр /1-2 литр/ хийнэ. Өөрөөр хэлбэл дагнасан өдрөө дээр дурдагдсан бүтээгдэхүүнүүдийг аль нэгнээс нь өөр ямар нэг хоол огт хэрэглэхгүй гэсэн үг. Ийм хоолны дэглэмийн үр дүнд шээсний шүлтлэг чанар нэмэгдэж, шээсний хүчлийн уусамтгай байдал нэмэгдэнэ.

Харин тулай өвчин хурцдаагүй, намжмал байгаа үед нь долоо хоногт 3 удаагаас ихгүйгээр мах, загас идэж болно. Ингэхдээ зөвхөн чанасан мах, чанасан загас ашиглан хоол хийх байдлаар хэрэглэж болно. Учир нь чанах үед маханд агуулагддаг пурины төрлийн бодисуудын талаас илүү хувь нь шөлөнд уусдаг. Чанасан махаар котлет, тефтель болон бууз зэрэг хоол хийж болно. Хүнсний ногоо, төмсийг мөн адил чанаж, эсвэл ууранд жигнэж болгосны дараа хэрэглэнэ.

Дээр дурдагдсан зарчмуудыг дагахын зэрэгцээ хэт их идэхгүй бас өлсөхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хэт их өлсөх үед амьтны гаралтай тос, эсвэл пуринаар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэтрүүлэн идэхтэй адилаар шээсний хүчлийн хэмжээг нэмэгдүүлснээр тулай өвчнийг сэдрээн хурцдаах нөлөө үзүүлнэ. Мөн илүүдэл жин нь шээсний хүчлийн түвшинд нөлөөлдөг ч хэт их турахаас зайлсхийх хэрэгтэй.

Тулай өвчний үед шингэний хэрэглээ хангалттай байх ёстой. Удаан хугацаанд хадгалах боломж олгодог консервлэгч агуулсан ундаа, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх. Харин шүлтлэг рашаан, компот, цай, байхуу цай ууж болно. Ус нь бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж байдаг боолхоор тулай өвчтэй хүмүүст хэрэгтэй. Өвчин хурцадсан үед хоол идэхээс цагийн өмнө нэг стакан уух маягаар өдөрт 4-5 удаагаас цөөнгүй ууна. Өөрөөр хэлбэл өдөрт 2-3литр хүртэл ус ууна. Үүнтэй зэрэгцэн хоолны давсны хэрэглээг багасгах ёстой.

Тулай өвчний үед №6 хоолны дэглэмийг сахихтай зэрэгцэн өдөр өнжөөд дан сүү, эсвэл дан ногоо, эсвэл дан алим, эсвэл дан лууван дагнасан өдрүүдийг гаргаж өгнө.
Энэ өвчний үед дараах бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглэхийг хориглоно. Үүнд:
-Бага залуу малын мах, өтгөн царцаамал маягийн шөл гаргадаг толгой, шийр гэх зэрэг.
-Бүх төрлийн шөл, махны шөлөн дээр хийсэн сүмс, царцаамал /манайхан истужин гээд байдаг/

-Бэлэн хоол, бэлэн хоолны амтлагч орсон шөл, консерв.
-Утсан мах
-Дотор мах, цувдаа. Тэдгээрээр хийсэн хол.
-Тослог ихтэй загасыг өвчин хурцадсан үед хориглоно. Давсалсан загас, шарсан загас. Загасны консерв, загасны түрс.
-Давсалсан, амталсан бяслаг буюу европ бяслаг /манайхан сийр гэж яриад дадчихсан байдаг/

-Халуун ногоо. Гэхдээ лаврын навч, давсыг хэрэглэж болно.
-Мэдрэлийн системийг өдөөдөг өтгөн байхуу, өтгөн хар цай, кофе, какао.
-Амьтны гаралтай өөх тос.
-Гахайн мах, гайхан махан бүтээгдэхүүн.
-Кремтэй торт, бялуунцар, шоколад.

-Консервант агуулсан бүх өтрлийн бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл удаан хугацаанд хадгалах горимтой үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс, консерв г.м.
-Шошийн төрлийн бүтээгдэхүүн. Үүнд шош, вандуй /горох/, дуфу г.м.
-Усан үзэм, бөөрөлзгөнө, инжир, усан үзмээр хийсэн бүх төрлийн дарс, үзэм.
-Согтууруулах ундаа.

Бага хэмжээгээр хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүнүүд:
-Хоолны давс
-Хиам
-Чанаж болгосон мах, чанаж болгосон загасны мах. Ингэхдээ тахианы мах байвал зүгээр. Эдгээрт пурин хангалттай их байдаг ч ханаагүй тослог хүчил агуулдаг. Харин эдгээр хүчил нь өөх тосны солилцоонд их чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Өнгийн байцаа, манжин, шпинат. Улаан лоолийг өдөрт 2-3 ширхэгээс хэтрүүлж болохгүй.
-Ногоон сонгино.
-Цагаан мөөг, шампиньон.
-Давсалж, эсвэл уксусанд дарсан бүтээгдэхүүн бага зэрэг.
-Цөцгий, цөцгийн тос.

-Сүүг цайтай, эсвэл агшаамалтай хамт.
Зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүд:
-Ногооны шөл, төмсний шөл.
-Тахиа, туулайн мах.
-Наймаалж, сам хорхой.
-Өөх тослог багатай загасыг 160-170 граммыг долоо хоногт гурван удаагаас хэтрүүлэхгүйгээр.

-Сүүн бүтээгдэхүүн. Аарц, монгол бяслаг.
-Сүүг цай, агшаамалд бага зэрэг хийх байдлаар.
-Өндөг. Долоо хоногт гурван ширхэгээс ихгүй. Ямар ч аргаар боловсруулсан байж болно.
-Гурил, гоймонг тохируулж.
-Байцаа, лууван, төмс, өргөст хэмх зэргийг түхийгээр эсвэл дурын аргаар боловсруулж.

-Үзэмнээс бусад хатаасан жимс. Зөгийн бал.
-Хуш модны самар, наран цэцгийн үр.
-Шоколадын орцгүй чихэр, жимсний чанамал, мармелад, пастил, зефир.
-Ногоон цай, нимбэгтэй цай, чацарганы ханд, жимсний шинэ шахсан шүүс. Өөрсдөө хийсэн компот. Цангис, алирсын шүүс их сайн.

-Өргөст хэмхийн шүүсийг өдөр нэг аягыг уух, эрдэсжилт багатай, шүтлэг рашаан уух зэрэг нь цусан дахь пурины хэмжээг бууруулна.
-Ногоон өнгөтэй алим, мандарин, апельсин. Тарвас, бөөрөлзгөнө, усан үзэмнээс бусад бүх жимс.
-Хар талх, цагаан талх.
-Оливын тос. Цөцгийн тос.
Витамин С

Витамин С агуулдаг хүснийг хүмүүс маш сайн мэддэг. Зарим судалгаанд витамин С нь шээсний хүчлийн түвшинг бууруулахад тусалдаг болохыг харуулж байна. Нэгэн боловсруулсан судалгаагаар 184 хүн С аминдэмийн бэлдмэл, (өдөрт 500 миллиграмм) бас плацебо хэрэглэсэн байна.
Хоёр сарын дараа С аминдэм хэрэглэсэн хүмүүст шээсний хүчлийн хэмжээ мэдэгдэхүйц буурч, харин плацебо хэрэглэж буй хүмүүсийнх буураагүй байна. Хэдийгээр энэхүү судалгаагаар С аминдэм нь тулай өвчнөөс урьдчилан сэргийлэх эсвэл эмчлэхэд тустай гэж үзэж байгаа боловч үүнийг дүгнэхэд олон судалгаа шаардлагатай. Гэсэн хэдий ч С аминдэм агуулсан хүнсийг тулайгаар өвдсөн үедээ хэрэглэж байгаарай.

Харин бөөрний өвчтэй хүмүүс С аминдэмийн бэлдмэл хэрэглэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Витамин С нь хоол хүнснээс зарим төрлийн төмрийн шингээлтийг нэмэгдүүлдэг тул гемохроматоз өвчтэй хүмүүс С аминдэмийн бэлдмэл хэрэглэж болохгүй. С аминдэмийг өдөрт 2000 миллиграммаас дээш тунгаар хэрэглэх нь суулгалт, хий ялгаруулалт, хоол боловсруулах эрхтний эмгэг, эсвэл В12 витаминыг шингээхэд саад учруулж болзошгүй юм.

Витамин С-ийн бэлдмэл нь цусан дахь аспирин ба ацетаминофены түвшинг нэмэгдүүлдэг. Витамин С нь варфарины (Кумадин) эмийн үр нөлөөнд саад болж байгаа талаар ховор мэдээллүүд байна. Хэрэв С витаминыг эмтэй хамтад нь хэрэглэвэл даралт ихсэх, зүрх судасны өвчнийг бууруулах эм болох пропранололын шингээлтийг бууруулж болзошгүй юм. Аливаа эмийг С аминдэмийн нэмэлттэй хослуулахаасаа өмнө эхлээд эмчтэйгээ зөвлөлд.
Интоор
Интоор бол гэрийн нөхцөлд тулай өвчнийг эмчлэх түгээмэл арга юм. Ихэнхдээ санал болгодог хэмжээ нь өдөрт хагас аяга, нэг фунт интоор байдаг. Тэдгээрийг идэж эсвэл хольж, дараа нь усаар шингэлж шүүсийг нь ууж болно. Интоорын хандыг хүнсний дэлгүүрүүдээс авах боломжтой.

Хэдийгээр интоор нь тулай өвчинд маш сайн бүтээгдэхүүн боловч бүрэн эдгээж, тусалж чадна гэсэн судалгаа цөөн байдаг. Нэгэн судалгаагаар шээсний хүчлийн түвшин ба үрэвсэл, интоорын хэрэглээний хоорондох хамаарлыг судалжээ. Арван эмэгтэй мацаг барьсны дараа хоёр порц (280 грамм) интоор хэрэглэсэн байна. Үүний үр дүнд интоор идсэнээс хойш гурван цагийн дараа шээсний хүчил их хэмжээгээр буурсан нь тогтоогджээ.
Хоолны дэглэм
Бие дэхь шээсний хүчлийн ихэнх нь байгалийн гаралтай пурины метаболизмаас бүрддэг боловч пуринаар баялаг хоол хүнс хэрэглэх нь бие махбод дахь шээсний хүчил ихсэхэд нөлөөлдөг.

АНУ-ын 14809 хүний мэдээллийг ашигласан Эрүүл мэнд, хоол тэжээлийн үндэсний 3 дахь судалгаагаар мах, далайн хоол их хэрэглэдэг хүмүүсийн дунд шээсний хүчил ихэссэн болохыг тогтоожээ.
Харин сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нь шээсний хүчил буурч байгаатай холбоотой байв. Тодруулбал, өдөрт нэг буюу түүнээс олон удаа сүү уудаг, эсвэл өдөр бүр дор хаяж нэг удаа тараг хэрэглэдэг хүмүүсийн шээсний хүчил бага хэмжээтэй байжээ.

Тулай өвчтэй 47150 /АНУ/ эрчүүдийг хамруулсан өөр нэг судалгаагаар мах, далайн гаралтай хоол хүнс хэрэглэх нь тулай өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Харин цагаан идээ нь эрсдэл буурсантай холбоотой байжээ.
Тэмдэглэл
Судалгаа дутагдалтай байгаа ч тулай өвчнийг эмчлэх өөр аргуудыг эмчээсээ асуугаарай. Хүнсний нэмэлт тэжээлүүд нь ихэвчлэн зохицуулалтгүй байдаг тул зарим бүтээгдэхүүний агууламж шошгон дээр зааснаас өөр байж болох юм. Иймд сайтар шалгаж авахыг зөвлөж байна.

Жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд, хүүхдүүд, эрүүл мэндийн байдал хүнд, эсвэл эм ууж байгаа хүмүүст эмийн аюулгүй байдал тогтоогдоогүй гэдгийг санаарай.
Та нэмэлт тэжээл хэрэглэх талаар зөвлөгөө авахыг хүсвэл анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчтэйгээ ярилцаарай. Нөхцөл байдлыг өөрөө эмчлэх, стандарт тусламжаас зайлсхийх эсвэл хойшлуулах нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй юм.
