Categories
Uncategorized

Бөөр унжсан үед авах арга хэмжээ, бөөрний өвчинг эмчлэх уламжлалт эмчилгээний аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Эмчилгээ дэглэмийн ерөнхий зарчмууд

Хөдөлмөр зохицуулалт: Бөөр доошилсон хүн огцом хөдөлгөөн шаардсан спортын төрлөөр хичээллэж болохгүй. Мөн доргио чичиргээтэй нөхцөлд удаан зогсож ажиллах, бартаатай замаар унаагаар удаан явах, хүнд зүйл өргөх зэрэг нь бөөрний суналтыг улам ихэсгэнэ.

Удаан хугацаагаар ямар нэг шалтгаанаар хөдөлгөөн багатай байж булчингийн ажиллагаа суларсан хүмүүс үндсэн өвчнөө түргэн хугацаанд сайтар эмчлүүлэх хэрэгтэй. Туранхай эцэнхий хүмүүсийн бөөрний өөхөн давхарга багасч, бөөр унжих шалтгаан болдог тул ийм хүмүүс биеийн жингээ нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний тулд хооллох дэглэмээ зөв сонгох, ажил амралтаа зохицуулах, эм тариаг эмчийн заавраар хэрэглээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Бөөрний суналтын хүнд, хөнгөний зэрэгтэй уялдуулан эмчийн бичгээр протезийн үйлдвэрт биеэр очиж хэмжээ өгөн тусгай хувцас захиалж өмсөх нь хэвлийн ханыг дарж түүний дотоод даралтыг нэмэгдүүлснээс бөөрийг хэвийн байрлалд нь байлгах ач холбогдолтой. Гэхдээ онцолж анхаарах зүйл бол уг даруулгыг өглөө босоогүй хэвтэрт байхдаа өмсөх хэрэгтэй.

Учир нь босолгүй удаан хэвтэхэд бөөр хэвийн байрлалд орсон байдаг бөгөөд босоход доошилсон байдаг юм. Даруулгын товчыг доороос нь дээш чиглэлд товчлох ба өдөр өмсөөд шөнө нь тайлж байх хэрэгтэй. Үүнийг үргэлж өмсөх нь хэвлийн булчинг улам сулруулж болдог учир үе үе удаан зогсох явах үедээ өмсөх нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Хэвлийн болон бөөрний ойролцоох булчинг чангаруулахад хөнгөвтөр дасгал, хөдөлгөөн, эмчилгээний зорилготой дасгалууд чухал нөлөөтэй. Дасгалыг дэвсгэр дээр дээш харж хэвтээд бөгсөн доороо бага зэрэг ивээс хийгээд аажуухан юм уу, дунд зэргийн хөдөлгөөнөөр хийнэ. Дасгалыг өглөө бүр, үдээс хойш хоёр удаа хийвэл зүгээр. Гэхдээ хооллосноос хойш хоёр цаг болсны дараа хийх ба дараа нь биеэ чийгтэй алчуураар арчих хэрэгтэй. Яг нойрсохын өмнө дасгал хийх нь тохиромж муутай.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Бөөрний суналт нь зохих эмчилгээ хийхгүй бол бөөрний үрэвсэл хавсрах, цусны даралт ихсэх, цусаар шээх, тэлэгдэж, унжих, өвдөлт намдахгүй хүчтэй болох зэргээр хүндэрч болно. Ийм тохиолдолд зөвхөн бөөр сойх мэс засал хийж эмчлэхээс өөр аргагүй болдог. Хэрэв бөөр үрэвсэж шээсний шинж өөрчлөгдвөл үрэвслийн эсрэг эмчилгээг эмчийн заавраар үе үе хийлгэж байх шаардлагатай. Унжсан бөөр нас нэмэхээр аяндаа зүгээр болох нь бий.

Урьдчилан сэргийлэх

Өндрөөс унаж, гэмтэхээс болгоомжилж явахаас гадна биеийг гэнэт нугалах, өндөр юмнаас үсрэх, хүнд зүйл огцом өргөх зэрэг цочир хөдөлгөөн хийхгүй байх

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Гэр ахуйн болон үйлдвэрлэлийн нөхцөлд эмэгтэйчүүдийг биеийн хүчний хүнд ажлаас чөлөөтэй байлгах

Жирэмсэн хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөлд илүү анхаарах

Хэт ядартлаа ажиллаж, турж эцэхээс болгоомжлох бөгөөд зарим охид, хүүхнүүд биеийн галбирыг хадгалах зорилгоор хэт туранхай байх сонирхол байдаг нь төдийлөн таатай биш гэдгийг анхаарах

Хэвлийн ханын болон бөөрний орчмын булчинг чангаруулах дасгал хөдөлгөөн үргэлж хийж байх

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

ӨНДӨР, ТУРАНХАЙ хүмүүст бөөр унжих, бөөр гэмтэх, өвчлөх тохиолдол байдаг. Туранхай хүмүүст бөөрний өөхөн давхарга багасч, бөөр унжих шалтгаан болдог.

Таван цул эрхтний нэг бөөр юм. Бид даарч хөрөх үсэрч дэвхрэх зэрэг элдэв явдлаас бөөр өвддөг. Бөөр бол биен дэх усны хэмжээг тогтвортой байлгах үүрэгтэй 9-11 см 130гр жинтэй эрхтэн юм

Бөөр муудаж өвдөхөд:

Тэхийн шээг чанаж уудаг. Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэдэх бизээ

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Цахилдагны үндэс чанаж уух их сайн.цусаар шээж байсан хүн зүгээр болдог юм билээ

Бөөр шээс ялгаруулах болон давсагний үйл ажиллагаатай холбоотой учир эмчилгээ адил байдаг бололтой. Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог

Мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минут дараа зүгээр шээдгийг би олон удаа үзэж байна

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг хонины ахар сүүлны яс чанаж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг.

Бөөр муудсан хүн туйплан уух нь энэ сайн.

Бөөрний чулуутай хүн нэг дор 3 пиво уугаад хөлсөө гартал гүйхэд чулуу бутарч гадагшилдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна

Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно

Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшлуулна

Янгир ямааны мах бөөрөнд нэн тустай

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

1 л усанд том халбагаар 2 тэхийн шээг хийж хандалж уухад сайн

-Бөөр хөрч илч буурахад галуу шувууны мах шөл идвэл сайн

-Тарвагны хорхогны шөлөнд чижүү хийж халуунаар нь ууна. 2-3 уухад насанд туршид бөөр нуруу чинь өвдөхгүй

-Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвдөнө. Шар тос, Арвайн гурил,бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавиад эдгэрнэ

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Бөөрний үйл ажиллагаа бусад эрхтэнтэй холбоотой байдаг. Бөөр нь биеийн доод хэсэгт хийн оронд орших боловч усан махбодтой эрхтэн учир ихэвчлэн хий, бадган хавсарсан хүйтэн чанартай өвчнөөр өвчлөх нь илүү. Бэртэл гэмтэл, доргилтоос шалтгаалж, цус шарын халуунаар бөөр өвчилж болно. Ялангуяа өвлийн улиралд усан махбод дэлгэрдэг тул энэ улиралд бөөр давсагний өвчин хөдлөх магадлал их байдаг тул эл улиралд бөөр бэлхүүсээрээ дулаан байж, бөөрөө энхрийлүүштэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Уламжлалт анагаах ухаанд бөөр нь долоон тамирын охь шим дуслын тунгалгийг хурааж, дамжуулах гол үүрэгтэй эрхтэн. Үүнээс гадна бие махбодын усны шингэнийг зохицуулдаг. Бөөр нь бусад эрхтэнтэй нягт холбоотой ажиллагаатай. Уламжлалт анагаах ухаанд зүрхийг амин шүтээн, бөөрийг амийг тогтоогч гэж үздэг. Зүрхний үйл ажиллагааны алдагдлын үед бөөр өвчилнө. Бөөр олон шалтгааны улмаас өвддөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Хүйтэн чийгтэй нойтон газар байнга ажиллах, хүнд хүчир зүйл өргөх, усны үйлийг хэтрүүлэх, хордлого, харшил болон цус шарын халуун нянтай хавсарснаас болж өвчилдөг. Дээрх шалтгаанаас бөөрний илч тамир доройтно. Үүнээс үүдэж шээс ялгаруулалт алдагдан, шээсний хэмжээ багасах, эсвэл ихсэх өөрчлөлт гарна. Бөөр хүйтнээр өвчлөхөд шөнө ойр ойрхон шээж, өдөрт бага шээнэ. Шээс ялгаруулах үйл ажиллагаа алдагдсанаас биед услагийн хувь нэмэгдэж, шар усны үүсэлт ихсэн хаван үүснэ. Хаван дотроо цайвар, суваг, усан хаван гэж гурван янз байдаг. Аажимдаа цусны тамир муудан, төлжилт доройтон, өвчтөний гадаад илрэл нь тамир тэнхээ муудах, өнгө жавхаа алдах, үр тогтох үйл ажиллагаа суларна. Бөөрний өвчлөлийг уламжлалт анагаах ухааны талаас бөөрний хий, бөөрний архаг, бөөрний сувагт унах, бөөрний халуун, бөөрний ус алдах, бөөр гэмтэх, бөөрний хэрх, дарган 8 гэж ангилдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Өвдөлт бөөрний орчим нурууны хоёр талын шулуун булчин өвдөнө. Хүчтэй өвдөлт бөөрний чулуу өвчин, бөөрний суналтын үед илэрдэг. Шээсний гаралт өөрчлөгдөнө. Үүнд цусан шингэний хэмжээтэй холбоотой байна уу, шөнийн шээс нь их байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Бөөрний ажиллагаа муудсанаас эрэгтэй хүнд бэлгийн сулрал, эмэгтэй хүнд сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөн үр тогтохгүй болдог. Өвчний ерөнхий шинжээс гадна тус бүрийн шинж гэж бий. Хийн хүйтэн дийлэнх үед өвчтөнд голдуу нуруу, бөөр өвдөх, бөгсөн биеийн доод мөч хүйт оргих, чих шуугих, тамир алдах, толгой эргэх шинж илэрдэг. Энэ нь бороотой хүйтэн бүрхэг өдөр илүү ажиглагдана. Бөөрний халуун дийлэнх үед ууц нуруу халуу оргин хатгуулах, сүүж бэлхүүсээр хатгуулан шархирах, толгой өвдөх, ундаасах, халуурах, бие хавагнах, даралт ихсэх шинж тэмдэг илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд юун түрүүнд даарч хөрөхгүй, ажил амьдрал, хоолны дэглэмээ зөв зохицуулж, биеэ эрүүл байлгах нь чухал. Бөөр нь хэвлийн хөндийд сул оршдог тул бөөрний даруулга хэрэглэх нь доргилт суналтаас хамгаална. Бөөрний даруулгыг зүүхдээ зогсоо буюу суугаа байдалд хийвэл ямар ч үр дүнгүй. Хэвтээ байдалд хөлөө эгц дээшээ 90 градус өргөж, 10-15 минут болсны дараа бөөр өөрийн байх байрандаа очдог. Тэр үед бөөрний даруулгаа хийгээд, дараа нь босох хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэс дээл өмсөж, бүсээ сайн ороож бүсэлдэг байсан нь бөөрөө хамгаалах нэг хэлбэр байсан.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Бөөр ба элэг

Эх хүү дайсан махбодын онолоор элэг бол бөөрний хүү махбодтой эрхтэн юм. Бөөр биеийн дотоод усан оргилуур адил элэг цөсний шарын халууныг дарна. Бөөр муудвал элэгний гал ихэсдэг буюу элэг өвчлөнө. Бөөр болоод бамбай булчирхай, бамбай булчирхайнаас гарах гормон, бөөрний дээд булчирхайн ажиллагаа цусны эргэлтэд нөлөөлнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Бөөр ба ходоод

Эх хүү дайсан махбодын онолоор бөөрний дайсан махбодтой эрхтэн нь ходоод гэж үзнэ. Бөөр өвчилбөл дагаад ходоодны галын илч доройтож, хоолны шингэц муудан, хаван үүсдэг. Эсрэгээрээ ходоодны нөхөр махбодтой эрхтэн нь бөөр гэж үзнэ. Мөн л ходоод муудахад дагаад бөөр өвдөнө гэсэн үг. Тийм учраас энэ хоёр нь хоорондоо салшгүй нягт уялдаа холбоотой бөгөөд эмчилгээ хийхдээ хоёр эрхтнийг хоёуланг нь барьж эмчилдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Бөөр ба яс

Ясны үүсэлтийг бөөр хариуцдаг бөөрний гадагш цухуйх яс нь шүд гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс шүд сайтай хүний бөөр сайн байдаг. Биеийн долоон тунгалгийн охь шим болсон дуслын тунгалаг бөөрөнд очиж, ясны тамирыг төлжүүлдэг. Шүд сулрах, яс сийрэгжих нь бөөрний өвчлөлөөс үүдэлтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Бөөр ба давсаг

Хоёулаа усан махбодтой тул сав эрхтэн хоорондоо цагаан судлаар холбогддог. Давсаг нь бөөрний дагуул сав эрхтэн гэж явна. Тиймээс бөөр өвдөхөд давсаг дагаад өвддөг.

Бөөр ба нүдний холбоо

Бөөрний дотоод толь нь нүд, гадаад толь нь чих. Бөөрний архаг хүйтэнд чих шуугина, сонсгол муудна, бадгантай хавсарсан үед чихний дэлбээ цахлайтаж хогжруутна. Нүд цэлхийсэн ус гүйлэгнэсэн, дээд доод зовхи цэлхийн нүдний цагаан бүрхүүл нь сүүн цагаан өнгөтэй болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Эмчилгээ : Ер нь УАУ-н онолоор бөөрний өвчинд хүйтэнг голлож засдаг буюу бүлээн чанартай эмчилгээг хийдэг. Эмчилгээний гол зарчим идээ унд, явдал мөр, эм, засал гэсэн 4 арга дээр үндэслэн хийгддэг.

Идээ унд : Бүлээн шимтэй хонины мах, тарваганы мах, адууны мах, сарлагийн шар тос, бурам, архи, бөөрөн шош, тод ногоон өнгийн ногоонууд, сүү сүүн бүтээгдэхүүн зэргийг хэтрүүлэхгүй тохируулан хэрэглэх хэрэгтэй хамгийн гол нь ходоодны галын илчийг дарахаар их хэмжээнд идэж болохгүй. Хүйтэн, сэрүүн, царцуу, хоносон, илжирсэн, иссэн, даршилсан хоол унд зэргээс татгалзах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Явдал мөр : Аль болох даарч болохгүй. Дулаан хувцаслаж, хөлөрсөн чийгтсэн хувцсыг даруй сольж занших. Амьдарч буй орчин, гэр орон мөн адил дулаан байх хэрэгтэй. Нуруу бүсэлхийгээр амьтны арьсан бүслүүр, дулаан бүслүүр зүүж хэвших. Чийгтэй, нойтон, хүйтэн, их устай газар удаан суух, ажиллаж болохгүй. Хүнд хүчир ажил, морь унах, доргилт чичиргээнтэй газар суух, үсэрч цовхчих, ноцолдох, барилдах зэрэг үйлийг хийж болохгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Эм: Эмэнд мөн бүлээн чанартай халуун ургамалууд орсон ходоодны галын илчийг сэлбэх, бөөрний тамирыг тэтгэх, тунгалаг цөвийн боловсруулалтыг сайжруулах эмнүүдийг голчлон сонгон өгдөг. Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан буюу Аюурведийн анагаах ухааны жор найрлагаар бүтсэн Цистон эм нь бөөрний тамирыг сайжруулах, бөөрний архаг үрэвсэл, бактерийн эсрэг үйлдэлтэй цэвэр ургамалын найрлагатай эм юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Засал: Засалд ихэвчлэн бүлээн чанартай эмчилгээ буюу төөнүүр, халуун бүлээн жин, дэвтээлэг зэргийг хийхээс гадна шаардлагатай бол халуун хатгуур, зүү , хануур эмчилгээг авч болдог. Мөн аарцаг нурууны бариа заслаар нурууны гажгаас үүдэлтэй бөөрний судас дарагдсан, булчин чангарсан байдлыг оношлож, барьж засал хийснээр бөөр ууц нуруугаар чилж өвдөх, бөөртэй холбоотой шинж тэмдгүүд засрах эмчилгээний онцлогтой байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-225-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *