Categories
Uncategorized

Бумба эмчилгээ нь зүү эмчилгээтэй адил маш эртний заслын арга юм. Бумба тавихад учир бий ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Галтай бумба засал

Fire cupping therapy.

Ba Guan Fa.

Бумба эмчилгээ нь зүү эмчилгээтэй адил маш эртний заслын арга юм. Бумба тавих арга техник нь хэнд болон ямар өвчин эмгэгт авч байгаагаас хамаараад маш олон янз байдаг. Бас практикт хэрэглэдэг бумба ч бас олон төрөл зүйл бий. Зүү болон бумба эмчилгээ нь нийт өвчлөлийн талаас илүү хувийг анагаадаг гэж ярьдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Бумба заслын гол зарчим нь бумбаны доторх агаарыг халааж, тэрхүү халсан агаарын хүчээр (~0.2 атмосферийн) биеийн зөөлөн эдийг сорох үйлдэл юм. Энэхүү үйлдлийн хүчээр биеийн эсэргүүцэл маш түргэн сайжирч, autohemotherapy мэт биеийн өөрийгөө анагаах, эрүүлжүүлэх механизмыг идэвхжүүлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Ингэснээр бумба тавьсан хэсэг газрыг төдийгүй дотор эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагааг сэргээж, анагаадаг. Үндсэндээ зүү эмчилгээний аргатай адил аргачлалаар бумба тавьж болно. Ж.нь сувгийн дагуу, дотор эрхтэнд бол давсагны Шу сүвүүдэд тухайн эрхтэний бэлчир дээр нэмэх болон хасах аргаар тавьдаг.

Маш олон өвчин эмгэгт хэрэглэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Олонхийн мэддэгээр нуруун дээр голдуу тавьдаг. Булчин суллах, өвдөлт намдаах, бас ханиад хүрсэн, зэрэгт эцэг эхчүүд гэрийн нөхцөлд ашигладаг.

Анхаарч байгууштай хэдэн санамжийг та нартаа сонирхуулъя. Хэрвээ та мэргэжлийн хүн биш бол шүү дээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Бумбыг ойролцоогоор 10-15 минут тавих нь хангалттай. Түүнээс илүү удаан тавилаа гээд үр дүн сайтай байна гэж ойлгож болохгүй. Хэт удвал цэврүү үсэрдэг. Бас богино хугацаагаар тавьсан ч амархан цэврүүтэх хүмүүс ч бий.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Бас тавихдаа бумбаны доторх агаарыг халаана. Бумбаны доторх ханыг спиртээр арчиж тавидаг хүмүүс байдаг. Энэ нь маш аюултай. Өвчтөнөө түлэх, гал алдах, өөрийгөө ч түлчих магадлалтай. Тиймээс бэлдсэн чимхүүртэй хөвөнгөө асаагаад түүгээрээ бумбаа халаана. Нэг ёсондоо асаж буй галаа бумбан дотроо хэсэгхэн байлгаад бумбаа зохих хэсэг дээрээ тавихад л болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Тэрнээс биш бумбаа спиртээр арчиж, түүндээ гал өгч асаах шаардлагагүй. Асаж буй чимхүүртэй хөвөнгөө 1-2 секунд байлгахад л хангалттай халж амждаг. Бумбаа тавихаасаа өмнө гарынхаа шуун дээр ирмэгийг нь хүргэж хэт халсан, эсвэл хүйтэн байгаа эсэхийг нь шалгаж байх хэрэгтэй. Бээрэг хүмүүст цэл хүйтэн бумба хүрэх мэдрэмж мэдээж таатай биш ба харин ч нэмж булчингаа чангалж орхидог.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Ерөнхийдөө хүчтэй, дунд зэрэг, сул байдлаар тавьдаг.

Идэр залуу, эрч хүчтэй хүнд чанга буюу хүчтэй тавьж 15 мин хүртэл байлгаж болно. Харин настай, бие нь суларч доройтсон хүмүүст дунд зэрэг эсвэл сул байдлаар, богино хугацаагаар (5минутаас илүүгүй) тавьдаг. Зарим тохиолдолд бумбаа тавьж орхилгүй, тавьмагцаа аваад дахин тэр газраа яг тэр байдлаар 7-9 удаа авч тавьдаг ба энэ нь биеийн хамгаалалтын энергийг идэвхжүүлэн сэрээж байгаа хэлбэр ба нэмэх аргад хамаарна. ( Энэ тохиолдолд бумба амархан халж өвчтөний арьсыг түлэх боломжтой байдаг тул хажуудаа бэлэн 3-4 бумба тавьсан бх хэрэгтэй) .

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Ялангуяа бөөрний бэлчир орчим удаанаар тавих нь хомсдсон өвчинд сайн биш. Хүчтэй байдлаар удаан (15мин орчим) тавих нь хасах үйлдэл үзүүлдэг. Тиймээс ингэж тавихыг биеийн эрч хүч сайтай, халуун арвидсан голдуу өвчтэй, залуу хүмүүст хийх нь зөв. Ямар ч байдлаар тавьсан бай, бумбатай хэвтэж байхад нь өвчтөнөө хөнгөн хучлагаар хучих байх хэрэгтэй. Бумбаа аваад салхи авахуулахгүй байх хэрэгтэй. Учир нь зүү эмчилгээтэй адил биеийн сүвүүд нээгддэг ба дотроосоо гадагш илүүдэл хорт бодис, муу энергийг гаргахаас гадна гаднаас хүйтэн агаар, энерги бие рүү нэвтэрч орох нээлхий мэт болсон байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Ер нь бол бумба нь зүү болон бусад эмчилгээ заслуудтай эн зэрэгцэхүйц үйлдэл, үр дүн сайтай арга бөгөөд бумба, төөнүүр зэргээр дагнан эмчилгээ засал маш үр дүнтэй хийдэг мэргэжилтнүүд олон байдаг.

Нэмээд хэлэхэд зэс бумба нь үзүүлэх эерэг нөлөө, үр дүнгээрээ хамгийн сайн байдаг. Бас сүүлийн үед пластик, насосоор соруулж татдаг бумба ихээр хэрэглэх болсон ба үйлчлэх нөлөөний хувьд галтай бумбанаас нэг зүйлээр дутмаг байдаг нь халуун агаараар сорж буй биш учир илч нэмэх, дулааны үйлчлэл нь бага байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Үндсэндээ бумба тавих 12 үндсэн арга байдаг гэгддэг боловч, улс орнууд, урсгал чиглэл зэргээсээ хамаарч маш олон үзэл баримтлал, онол байдаг.

Бумба худалдан авахдаа ирмэг хавийг нь сайтар харж элдэв цав, хурц ирмэг байгаа эсэхийг харж, бас хуруугаар амсарын дотор хэсгийг сайн тэмтэрч үзэх хэрэгтэй. Ерөнхийдөө шилэн бумба авах бол аль болох зузаан ханатайг сонгох нь зөв.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Бас нэг чухал зүйл бол сэтгэл засалд маш тустай шүү.

Эмчилгээг долоо хоногт дээд тал нь 3 удаа хийж болно. Нэг тавьсан газраасаа зөрүүлж тавих хэрэгтэй. Ором дээр үлдсэн өнгө нь оношлогоонд тустай.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Бумба тавих…

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Бумба тавих нь өргөн хэрэглэгддэг сувилгааны нэгэн чухал ажилбар юм. Эмнэлгийн зориулалтаар vйлдвэрийн аргаар хийж бэлтгэсэн бумба нь өргөн амсартай, ёроол нь бөөрөнхий, 30-70 мл орчим эзлэхvvнтэй шилэн сав байдаг. Мөн хийг нь соруулан авч тавьдаг бумба хийж бэлтгэснийг эмнэлгийн газруудад өргөн хэрэглэж байна. Гэрийн нөхцөлд жижигэвтэр шилэн савуудыг ашиглан бумба тавьж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Тухайлбал, зүрх доголддог, хурц үрэвсэлтэй, судас хатуурсан юмуу бөглөрсөн, хэт ядарч эцсэн үед бумба тавих зохимжгүй. Ямар нэг эмчилгээ туршихаасаа өмнө хэсгийнхээ эмчтэй зөвлөж байх шаардлагатай. Бумба тавихад маш амархан. Манай гэрийнхэн хэн нэгэндзэ бумба тавих болвол модны үзүүрт хөвөн ороож спиртэнд дүрээд асаадаг. Тэгээд тавих гэж байгаа бумбан дотроо 1-2 секунд барьж байгаад, авангуутаа бумба тавихаар сонгосон газартаа тэр даруй тавьдаг. Маш сайн хөхүүлэх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Сайн хөхөхгүй бол эмчилгээний чанар тэр хирээр бага байна. Бумбыг 1-15 минут тавина. Энэ үед дулаан бүлээн мэдрэгдэж тааламжтай сэтгэгдэл төрдөг. Хэрэв өвдөөд эхэлвэл тэр даруй эмчилгээгээ зогсоох шаардлагатай. Хэрэв бумбыг давтан тавих шаардлагатай гэж үзвэл дор хаяж 24 цагийн дараа тавьдаг. 2-3 хоногийн дараа тавьбал бүр л сайн. Давтан тавихдаа шинэ газар тавьбал илүү зохимжтой. Зарим хүн бумба тавихаар цус хураад ор үлддэг гээд их айдаг бололтой байдаг юм. Энэ ул мөр нь хэд хоноод арилчихдаг учраас санаа зоволтгүй гэж хэлмээр байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Анхаарах зvйл:

– Бумбыг хөх, багана нуруун дээр тавьж болохгvй

– Хөвөн, спирт хэрэглэх тохиолдолд спиртийг хөвөнд хэт ихээр шингээж болохгvй

– Бумбаны ирмэгийг хагарч эмтэрсэн эсэхийг заавал шалгаж vзэх ёстой.

– Бумбаны ирмэгийг хэт халааж болохгvй.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Туранхай эцэнхий өвчтөнд бумба тавихдаа бумба тавих хэсэгт нь тос тvрхэнэ. Бумбыг хэт халааснаас тvлэгдэл vvсгэж болно. Иймээс нягт нямбай ажиллах ёстой. Бамбарын галыг унтраахдаа өвчтөний эсрэг зvvн гарын алгаар таглаж vлээх, эсвэл устай саванд дvрж унтраана. Өрөө тасалгааны хаалга, цонхыг хааж, 18+22 хэмийн дулаан байранд өвчтөнг унтахынх нь өмнө тавина.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Зүрх доголддог, хурц үрэвсэлтэй, судас хатуурсан юмуу бөглөрсөн, хэт ядарч эцсэн үед бумба тавих зохимжгүй. Бумбыг тавихдаа аль болох сайн хөхүүлэх хэрэгтэй байдаг байна. Сайн хөхөхгүй бол эмчилгээний чанар тэр хирээр бага байна. Бумбыг 1-15 минут тавина. Энэ үед дулаан бүлээн мэдрэгдэж тааламжтай сэтгэгдэл төрдөг. Хэрэв өвдөөд эхэлвэл тэр даруй эмчилгээгээ зогсоох шаардлагатай. Хэрэв бумбыг давтан тавих шаардлагатай гэж үзвэл дор хаяж 24 цагийн дараа тавьдаг. 2-3 хоногийн дараа тавьбал илүү үр дүнтэй байдаг. Харин дахиж бумба тавихдаа өмнөх өдөр тавьж байгаагүй хэсэгт тавьбал зохимжтой. Цус хурахаас айх шаардлагагүй аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Бумбыг хөх, багана нуруун дээр тавьж болохгvй

–Хөвөн, спирт хэрэглэх тохиолдолд спиртийг хөвөнд хэт ихээр шингээж болохгvй

–Бумбаны ирмэгийг хагарч эмтэрсэн эсэхийг заавал шалгаж vзэх ёстой.

–Бумбаны ирмэгийг хэт халааж болохгvй.

Туранхай эцэнхий өвчтөнд бумба тавихдаа бумба тавих хэсэгт нь тос тvрхэнэ. Бумбыг хэт халааснаас тvлэгдэл vvсгэж болно. Иймээс нягт нямбай ажиллах ёстой. Бамбарын галыг унтраахдаа өвчтөний эсрэг зvvн гарын алгаар таглаж vлээх, эсвэл устай саванд дvрж унтраана. Өрөө тасалгааны хаалга, цонхыг хааж, 18+22 хэмийн дулаан байранд өвчтөнг унтахынх нь өмнө тавина.

This image has an empty alt attribute; its file name is 1-226-1024x524.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *