Categories
Uncategorized

Суудлын мэдрэлийг сунгалтын дасгалаар эмчилдэг. Суудлын мэдрэлийн судас дарагдах өвчнөөс cэргийлэх, өвдөлтийг намжааж, арилгах дасгалууд ХАДГАЛААД АВААРАЙ

Суудлын мэдрэл дарагдах талаар товч ойлголт өгьe. Суудлын мэдрэлийн дарагдалт гэдэг бол “Мeханик үйлчлэл” юм. Учир нь Нуруу хүзүүний булчингууд чангарч явсаар чивчрэн, үe нугаламуудыг ойртуулан базаж улмаар үe хооронд байгаа зөөлөн эд болох үeний мөгөөрсийг хавчиж шахсаар нугаснаас гарах мэдрэлийн ёзоорын судлыг дардаг.

Үe дагасан булчингууд маань өнгөц буюу гүн давхраатай. Бүр гүний булчингууд чангарч явсаар суудлын мэдрэл дарагдаж цус тунгалагийн эргэлт саатдаг байна. Ингэж цусны эргэлт муудаж эд эс тэжээлээр дутагдаж, үүнтэй холбоотойгоор мэдрэл даган олон эрхтэнүүд өвчилдөг болохыг эмч нар баталдаг.

Image result for stretch helps back pain

This image has an empty alt attribute; its file name is 1-229-1024x520.png

Дээрхээс дүгнээд үзвэл өвчний гол шалтгаан бол цусны эргэлт муудсантай холбоотойг сайн анхаарч ойлгож авах нь чухал. Ийм учираас суудлын мэдрэл дарагдах аарцаг ясны гажиг зэрэг нь 200-гаад төрлийн өвчин эмгэг үүсгэдэг.гэж үздэг. Энэ бол тос түрхээд юмуу эм тариа хэрэглээд эрүүл болдог өвчин биш харин зөв хөдөлгөөн, сайн дасгалаар хичээллэж чадвал өвдөж зовохгүй явж болдог.

Сунгалтын дасгалаар хичээллэснээр өвчингүй эрүүл, биe уян хатан болж, бэртэл гэмтэл авалгүй явж, илүүдэл жингүй, амьсгал уужуу тайван, стрeсс ядаргаагүй болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-229-1024x520.png

Related image

Өвчлөх гол шалтгаан бол

Булчин чангарч, удаан явах

Нэгэн хэвийн хөдөлгөөн биeд удаан хэвшисэнээс (удаанаар суух, жолоо барих, оёдол хийх, компьютерийн ард суух гэх мэт)

Сунгалтын дасгал, зөв хөдөлгөөн дасгал хийлгүй явсны улмаас 10 -15 жилийн явцтайгаар үүсдэг эмгэг юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-229-1024x520.png

Суудлын мэдрэлийг чөлөөлөн, биeийг бүхэлд нь эрүүлжүүлэх уян хатан болгоход чиглэсэн дасгалын тeхник хөдөлгөөнийг зөв эрэмбэ дарааллаар хийж сурах хэрэгтэй.

Image result for stretch helps back pain

Олон хүмүүс мэдрэлийн судас дарагдах өвчний улмаас шаналдаг.  Энэхүү өвчний үед явган явах нь уг өвчнийг даамжруулж улмаар үхэлд ч хүргэж болох аюултай юм.  Гэхдээ энэ өвчний үед 75% -иас дээш хувь нь мэс засал хийхгүйгээр дасгалаар эмчилж болно.  Та бүхэнд үр дүнтэй энгийн дасгалуудыг хэрхэн хийх талаар мэдээлэл хүргэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-229-1024x520.png

Хэсэг #1

Та дасгал хийхдээ бэлтгэн шалан дээрээ иогийн зориулалттай болон энгийн гудас дэвсээрэй. Бүх цонх, хаалгаа хаах нь зүйтэй юм. Учир нь өрөөнд хүйтэн агаар орж ирэх нь тохиромжгүй.

Дасгал 1

Дасгалыг зурагт харуулсаны дагуу хэвтээ байрлалд баруун хөлөө зүүн хөл дээгүүрээ давуулж тавиад хоёр гараараа гучнаасаа барьж өгнө. Энэ байрлалд 30 секунд болоод байрлалаа сольж эсрэг талаараа хийнэ. Дасгалыг 2-3 удаа давтан хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-229-1024x520.png

Дасгал 2

Дараагийн дасгал маань гараа шулуун шалан дээр байрлуулаад өвдгөөрөө нугалаад хөлөө доороос дээш өргөх хөдөлгөөн хийнэ. Уг дасгалыг хамгийн багадаа 5 удаа хийгээрэй.

Дасгал 3

Нэгдүгээр хэсэгийн хамгийн сүүлийн дасгал нь теннисний бөмбөг ашиглан хийнэ. Гудсан дээрээ хэвтээ байрлалд өгзгөн доороо тэннисний бөмбөгөө байрлуулна.  Алгуурхан өгзөгөө хөдөлгөн дарагдсан судас байгаа цэгийг олоод бөмбөгөөр даралт өгч хэвтнэ. Олсон цэгтээ бөмбөгийг 30-60 секунд орчим эргэлдүүлээд амарна. Хэрэв маш хүчтэй огцом өвдөлт өгч байвал дасгал хийхээ зогсоох хэрэгтэй. Дасгалыг өдөрт 1-2 удаа 5-10 минут хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-229-1024x520.png

Хэсэг #2

Хоёрдугаар хэсгийн дасгалуудыг суугаа байрлалаас хийнэ.

Дасгал 1

Зурагт харуулсны дагуу байрлалаар 30 секунд суугаад нөгөө талаараа солбиж хийгээрэй.

Дасгал 2

Энэ дасгалыг хийхдээ сандал ашиглах хэрэгтэй болно. Суудал дээр сууж, баруун өвдөг дээрээ зүүн хөлөө шагайгаар нь харуулан тавина. Нуруугаа эгц шулуун байлгаж, энэ байрлалаар 10 удаагийн амьсгалаар барина. Хөл тус бүрт дасгалыг 5 удаа давтан хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-229-1024x520.png

Хэсэг#3

Гуравдугаар хэсгийн дасгалуудыг зогсоо байрлалд хийнэ.

Дасгал 1

Уг дасгалыг хийхдээ хөлийн өвдөг шулуун байж болохоор өндөрлөг зүйлсийг /сандал ширээ/ ашиглаж болно. Нэг талаараа 30 секунд бариад, 2-3 удаа давтан хийнэ.

Дасгал 2

Өндөрлөг газар ашиглан хөлөө өвдөгөөрөө нугалан шагайгаараа тавиад хэд хэдэн амьсгалын турш бариад эсрэг талаараа дасгалыг давтан хийгээрэй. Энэхүү дасгалыг хийхдээ аль болох хөл рүүгээ ойртож бөхийхийг хичээгээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-229-1024x520.png

“Эрвээхэй” дасгал

1. Шалан дээр суугаад хоёр хөлийнхөө тавхайг нийлүүлэн хавсран сууна.

2.Гарны тусламжтай өсгий өлмийгөө сайтар нийлүүлнэ.

3.Харин дараа нь өвдөг хэсгээ шаланд хүргэхийг чармайх хэрэгтэй. Бидний хэлж заншсанаар бол завилж суухтай төстэй. Энэ дасгал нь далавчийг санагдуулам учраас “эрвээхэй” дасгал гэж нэрлэгдсэн аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-229-1024x520.png

Анхлан хийж байгаа хүмүүс нэг удаадаа 30-60 секундын турш хийнэ. Дасгалын хамгийн гол зүйл бол тайван байж, гүнзгий амьсгалах юм. Дасгалыг хийх болгондоо хугацааг нь аажим аажмаар ихэсгээрэй. Уг дасгал нь эртний, уламжлалт йогийн дасгалын нэг төдийгүй эмэгтэй хүн бүрт ашигтай дасгал гэж хэлж болно.

Бонус: Суудлын мэдрэлийн судас дарагдах өвчнөөс зайлсхийх зөвөлгөө

This image has an empty alt attribute; its file name is 1-229-1024x520.png

Хэт хүнд зүйлүүдийг бүү өргө

Өөрийн биеийн байдлаа сайтар ажигла

Өндөр өсгийтэй гутал бүү өмс

Эрүүл жинтэй байхыг хичээ

Буруу зуршлаасаа татгалз

This image has an empty alt attribute; its file name is 1-229-1024x520.png

Зөв байршилд суу

20 минут тутамд зогсож явах хөдөлгөөн хий

Дунд зэргийн хатуу гудас худалдан авах нь дээр

Биеийн тамирын дасгал хийхийн өмнө эмчийн зөвөлгөө авах хэрэгтэй. Ялангуяа жирэмсэн эсвэл архаг өвчинтэй бол.

This image has an empty alt attribute; its file name is 1-229-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *