Categories
Uncategorized

Хүзүү сээрний орчим яагаад овгор үүсдэг вэ? арилгах хялбар, үр дүнтэй аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Олон эх сурвалжаас та хүзүү сээрний орчмын нугалмуудын хоорондох үенүүдэд давс хуримтлагдсанаар цусны эргэлт муудан сэрвээнд овгор үүсдэг гэж уншиж байсан байх.

Тэгвэл би энэ шалтгаанаас гадна бас хүзүүний С 5.6.7, сээрний Тh 1.2- р нугалмууд байнга бөхийж суудаг, хүзүүгээрээ бөхийсөн нөхцөлд ажилладаг мэргэжилтэй, утсаараа буруу байрлалд удаан тоглодог, хэт өндөр дэр дэрлэдэг зэрэг олон янзын шалтгаанаар арагшаа гулссанаас болж бас үүсдэг гэж хэлэх байна.

Харин та яг хүзүүний нугалмуудын арагшаа гулсалтаас болж овгор үүсч үү, эсвэл давсны хуримтлалаас болсон байна уу гэдгийг мэдэхийг хүсч байвал хүзүүгээ гараараа тэмтэрч үзээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-231-1024x520.png

Хэрэв хүзүүний овгорын чинь дор яс тодхон тэмтрэгдэж байвал хүзүүний нугалмууд арагшаа гулссан гэсэн үг шүү. Хүзүүний яснууд нэлээн дор тэмтрэгдээд дээр нь зузаан мах бас тэмтрэглэж байвал давсны хуримтлалаас шалтгаалсан байж болох юм.

Хүзүүний нугалмуудын гулсалтаас шалтгаалан хүзүү орчмын цусны эргэлт саатсанаас бас давсны хуримтлал үүсэх тал байдгийг мартаж болохгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-231-1024x520.png

Гэхдээ санаа бүү зов. Нугалмын хөдөлгөөнт заслын аргыг бусад уламжлалт эмчилгээний аргууд болон ивээс эмчилгээтэй зөв хослуулан хэрэглэснээр бид хүзүүний нугалмуудын арагшаа гулсалтыг засдаг.

Уламжлалт анагаах ухааны их эмч Н.Алтанхундага

Оффисын суугаа ажил хийдэг, ялангуяа 45 наснаас дээш эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох асуудал – хүзүүгээр хөшиж өвдөхөөс гадна шилэн хүзүүн дээр “овойдог”.

This image has an empty alt attribute; its file name is 1-231-1024x520.png

Энэ нь өөхний ширхэглэг хуримтлагдаж овгор болж байгаа хэрэг ажээ. Юуны түрүүнд та өөрийн хүзүүн дээр гарсан зүйл үнэхээр өөхний хуримтлал мөн эсэхийг тодорхойлох хэрэгтэй.

Ялгах шинж тэмдгүүд – толгой эргүүлэхэд шаржигнаж дуугарах, хүзүү, шилэн хүзүүгээр өвдөх, бадайрах, халуунаар төөнөх, мэдээгүй болох, толгой эргэх.

Энэхүү овгор нь артерийн судас дээр дардаг учраас цусны эргэлтэнд муугаар нөлөөлөхөөс гадна тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-231-1024x520.png

Тийм учраас хүзүүн дээр үүссэн илүүдэл өөхний хуримтлалтай тэмцэж болох бөгөөд тэмцэх ч ёстой юм.

Нэгдүгээрт, өөрийгөө дотроосоо өөрчил. Өөртөө болон эргэн тойрон байгаа хүмүүст хандах хандлагаа өөрчил. Өөртөө хэтэрхий их ачаа үүрээд байгаа юм биш биз? Аливаа асуудлыг ганцаар бие даан шийдээд байна уу? Тайвшраад зарим нэг асуудлыг тавьж явуулсан нь дээр. Гэр бүлийн гишүүд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэг, та эрүүл мэндээ бодох цаг болсон.

This image has an empty alt attribute; its file name is 1-231-1024x520.png

Хоёрдугаарт, курс иллэг хийлгэ. Мэргэжлийн эмчээр эсвэл гэр бүлийн аль нэг гишүүнийг гуйж болно. Хүн олдохгүй байвал хүзүү, нурууны иллэг хийх тусгай аппаратаар өөртөө иллэг хий, хамгийн гол нь тогтмол хийнэ. Нэг удаагийн иллэг 25 минутаас ихгүй байна, үр дүнтэй байх ёстой.

Гуравдугаарт, асуудалтай хэсэгт контраст душ хэрэглэнэ. Урт бариултай ширүүн үстэй сойзоор “овгор”-ыг хайр найргүй 10-15 минут үрнэ. Эсвэл нойтон алчуураар үрэхэд мөн адил үр дүнгээ өгдөг. Шүршүүрээс гарч ирээд тус газраа чийгшүүлэгч эсвэл хүүхдийн тос түрхэж сайтар үрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-231-1024x520.png

Дөрөвдүгээрт, зөв байрлалд унтаж байгаарай. Зөөлөн дэрний тухай бодоод ч хэрэггүй. Хатуу дэрэн дээр унтана – үрчлээ ч арилна. Хатуу дэрэн дээр унтаж сурахад амаргүй, хүзүүнд тань хэрэгтэй гэж өөртөө итгүүлж унтаарай.

Тавдугаарт, залхуугаа ялж дасгал хий.

Дасгал хийхээс өмнө нуруу, нугасанд ямар нэгэн бэртэл гэмтэл байгаа эсэхээ эмчид үзүүлж шалгуулна. Дасгал хийх хориотой өвчнүүд зөндөө байгааг анхаарах хэрэгтэй. Өвчний оношийг мэргэжлийн эмч тавьж эмчлэх ёстойг та эрхбиш мэднэ биз ээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-231-1024x520.png

Хэрвээ эмч дасгал хийхийг зөвшөөрсөн бол хүзүүн дээрх илүүдэл өөхнөөс салах дээрх дасгалыг гүйцэтгэнэ. Хэрвээ эмчийн үзлэгийн үеэр хүзүү, нурууны ясанд ямар нэгэн өвчний онош тавьсан бол дараах энгийн дасгалыг хийнэ.

“Тийм-тийм-тийм”. Хэн нэгэнд толгойгоороо “тийм” гэж хариулж байгаа мэт дохино.

“Үгүй-үгүй-үгүй”. Үгүйсгэж байгаа мэт хөдөлгөөн толгойгоороо хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-231-1024x520.png

“Ай-ай-ай”. Ямар нэгэн зүйлд сэтгэл дундуур байгаа мэт “Ээ, халаг чи минь юу хийчих нь энэ вэ” гэсэн шиг толгойгоороо хөдлөөрэй.

Эдгээр дасгалыг үл мэдэгдэх хөдөлгөөнөөс эхэлж хийнэ. Огцом, хүчтэй хийхгүй зөөлөн эхлээд аажим хөдөлгөөнийг ширүүн болгож болно.

Дасгал бүрийг 30 удаа өдөр болгон насан туршдаа хийнэ. Энэ л хамгийн хэцүү даалгавар байгаа юм. Дасгалыг хэсэг хугацаанд хийсний дараа үр дүнгээ өгч өөхлөлт багасна.

This image has an empty alt attribute; its file name is 1-231-1024x520.png

Энэ үед дасгал хийхээ болиод эхлэнгүүт л илүүдэл өөх өөрийгөө сануулж эхэлнэ дээ. Усанд сэлэлт мөн үр дүнтэй. Усанд сэлэлт нь нуруу, нугасны асуудалтай бөгөөд хүзүүн дээрээ илүүдэл өөхтэй хүмүүст хамгийн тохиромжтой спорт юм.

Гол дүрэм – тогтмол байх ёстой. Дүрмийг чанд баримталж чадвал үр дүнд хүрнэ.

ХҮЗҮҮ СЭЭРНИЙ ОРЧИМ ЯАГААД ОВГОР ҮҮСДЭГ ВЭ?

Хүзүү тань овойгоод бөгтөр юм шиг харагддаг уу? Яагаад хүзүүн дээр овгор үүсдэг юм бол гэж мэдэх гэж мэдээлэл хайж үзсэн үү? Магадгүй хэвлэлийн зарим эх сурвалжаас та хүзүү сээрний орчмын нугалмуудын хоорондох үенүүдэд давс хуримтлагдсанаар цусны эргэлт муудан сэрвээнд овгор /Хуян/ үүсдэг гэж уншиж байсан байх.

This image has an empty alt attribute; its file name is 1-231-1024x520.png

Тэгвэл энэ шалтгаанаас гадна байнга бөхийж суудаг, хүзүүгээрээ бөхийсөн нөхцөлд ажилладаг, утсаараа удаан тоглодог, хэт өндөр дэр дэрлэдэг зэрэг олон янзын шалтгаанаар хүзүүний С5.6.7, сээрний Тh1.2-р нугалмууд арагшаа гулсаж бөгтөр үүссэн үед бас сэрвээгээр овойж харагддаг.

Харин та яг хүзүү сээрний нугалмуудын арагшаа гулсалтаас болж овгор үүсэж үү, эсвэл давсны хуримтлалаас болсон байна уу гэдгийг мэдэхийг хүсэж байвал хүзүү сээрний нугалмын рентген зураг авхуулаад эмчид хандаарай. Нугалмын гулсалтаас сэрвээнд овгор үүссэн бол тэмтрэхэд нугалмын арын сэртэн өргөсөж зузаараагүй, тодхон тэмтрэгдэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-231-1024x520.png

Хүзүүний хэвийн хотгор өөрчлөгдсөн үед:

Толгой их биетэй нэг шугаманд бус, их биеэс урагш байрласнаас хүзүүгээ урагш сунгасан юм шиг харагдах

Хүзүүний хотгор арилж, сэрвээ хүзүүгээрээ хэт бөгтөр болох

Хүзүүний нугалмуудыг тэмтрэхэд эмзэглэлтэй болох

Хүзүүний хэсгийн бөхийх, тонгойх, гэдийх, хазайх, эргүүлэх хөдөлгөөн их бага ямар нэг хэмжээгээр хязгаарлагдан, хүзүүгээ огцом хөдөлгөх үед бага зэрэг өвдөлт мэдрэгдэх

Хүзүүний булчин нэг талдаа эсвэл хоёр талдаа чангарах

This image has an empty alt attribute; its file name is 1-231-1024x520.png

Хуян хөөрөх

Гар бадайрах, өвдөх

Амархан ядарч цуцах

Толгой өвдөх, дагзаар хөшиж чилж өвдөх

Хүзүү хааяа гоёодох зэрэг шинж илэрнэ.

Нугалмын гажилтыг засах хөдөлгөөнт заслын аргыг бусад уламжлалт эмчилгээний аргууд болон ивээс эмчилгээтэй зөв хослуулан хэрэглэснээр хүзүү сээрний нугалмуудын арагшаа гулсалтыг засах боломжтой.

Уламжлалт анагаах ухааны 6-7 төрлийн хавсарсан эмчилгээг ивээс эмчилгээ, нугалмын хөдөлгөөнт заслын эмчилгээ зэрэгтэй хавсруулан хийлгэснээр засаж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-231-1024x520.png

Бэханзэ эмнэлэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *