Categories
Uncategorized

Хий хямрахад хахаж цацах, хоолойд юм тээглэх мэт горойх зовиур мэдрэгдэнэ, мөн ам муруйж, харвалт ч өгөх эрсдэлтэй. Дэгжрэлийн цаг буюу хий хурах цаг гэж юу вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

ХИЙ ХЯМРАХАД ХҮНИЙ БИЕД ХАМГИЙН ГҮН НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛ НЬ СЭТГЭЛ ЗҮЙ

Хүний биед үндсэн таван хий буюу амь баригч, дээш гүйгч, түгээгч, гал тэгшитгэгч, уруу арилгагч гэсэн өөр өөрийн тодорхой онцлог үйл ажиллагаа үзүүлдэг таван төрлийн хий байдаг. Мөн мэдрэхүйн таван эрхтний үйл ажиллагааг хангаж байдаг гишүү таван хий байна.

Эдгээрээс амь баригч хий гэхэд оройд орших бөгөөд хоолой өвчүү нугасанд гүйж идээ ундааг залгих, амьсгал авч гаргах, шүлс хаях найтаах, хэхрүүлэх болон оюун ухааныг тодруулж, хүний сэтгэл санааг удирддаг байх жишээтэй. Энэ хий хямрах юм бол хамгийн түрүүнд толгой эргэнэ, өвдөнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Мөн цээж, өвчүүний араар хөндүүрлэж, амьсгал авахад саадтай, идээ ундаа идэхээр хахаж цацах, хоолойд юм тээглэх мэт горойх зовиур мэдрэгдэнэ. Хүмүүс ихэвчлэн ийм зовиуртай ирдэг. “Хоолойны булчин чангараад юм залгихаар горойгоод байна” гэж. Ийм зовиуртай хүмүүс дурангаар харуулж, шинжилгээ хийлгэсэн ч ямар ч өөрчлөлт харагддаггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Мөн арьс хуурайшна, сандарч түгшинэ, айдастай, өөртөө итгэлгүй, эргэлзээтэй болчихдог. Нэг жишээ яръя. Манайд хэвтэж байсан нэг өвчтөн арван жилийн турш нойргүйдэлтэй явсан. Тэр хугацаандаа дусал, тариа хийлгэсээр байгаад сүүлдээ түүнээсээ хордлогонд ороод реакци өгдөг болчихсон байв.

Тэрээр анх эмчилгээнд орохдоо нэг минут ч тайван хэвтэж чаддаггүй байсан. “Эмч ээ, байж байгаарай, би сонин болоод байна” гээд босоод цээжээ нүднэ, базна. Хэвтэж, сууж чадахгүй, босч явдаг. Тогтвортой нэг байршил байхгүй, нэг зүйл дээр төвлөрч чаддаггүй болчихсон байсан.

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Манайд хэвтэж эмчлүүлсэн эхний долоо хоногт тухайн өвчтөн шөнөдөө унтдаг болсон. Одоо өвчтөний маань хүсч байгаа зүйл нь зоригтой болох. Ямар ч зүйлийг хийсэн өөртөө эргэлздэг, зүрх зориггүй болчихсон гэж хэлдэг. Уламжлалт анагаах ухаанд өвчтөний биеийг эмчлэхээс гадна, сэтгэл заслын эмчилгээг давхар хийдгээрээ давуу талтай.

Хий хямрахад хүний биед хамгийн гүн нөлөөлдөг зүйл нь сэтгэл зүй. Аливаа зүйлд их шаналж, санаа зовдог, гаслангийн үйл ихтэй, ойр дотны хүн нас барснаас болоод түүндээ энэлж шаналаад удчихсан хүмүүс сэтгэлийн үйлээрээ маш их хийрхэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Мөн хүмүүст нийтлэг илэрдэг нэг шинж тэмдэг нь сэтгэл санаа тавгүйтэх. Хэхрүүлдэг, эсвэл маш их найтаах, хараа, сонсгол, үнэрлэх чадвар муудах гэх мэтээр мэдрэхүйн таван эрхтний үйл ажиллагаа доройтох шинжүүд илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

ХИЙ ӨВЧИН – ЦУВРАЛ 2

Дээш гүйгч хий өвчүүнд орших бөгөөд хамар хэл багалзуурт гүйнэ. Үг гаргах, хүч чадал, өнгө зүс, хичээл шамдал дурдлыг тодруулна. Энэ хий хямрахад илэрдэг хамгийн гол зовуурь нь өвчүүний ард хүнд оргих. Зүрхний бичлэг, эхогоор мөн л өөрчлөлт илэрдэггүй. Удаан ярихаар хэл чулчирах, ээрнэ, хоолой гарахаа болино.

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Нүүр, ам мурийна. Маш амархан тамирдаж ядарна, ам их цангана, арьс нь маш хуурай болно. Бас нэг шинж тэмдэг нь хэлгийрэх буюу ярьж чадахаа больчихдог. Өөрөө зүгээр яриад байна гэж бодох боловч үгийг нь сонсож байгаа хүн ойлгодоггүй. Үгийг тод хэлж чадахаа больдог гэсэн үг. Дээш гүйгч хий хямрахаар мөн үнэрлэх мэдрэмж буурчихдаг. Чих, хамар, хоолой эмнэлэгт үзүүлэхээр, “Зүгээр, хэвийн байна” гээд байдаг. Европ анагаах ухаанд хийн талаарх онолын ойлголт байдаггүй учраас хийн хямралаас үүдэлтэй хөнгөн, хүнд хэлбэрийн эмгэгийг оношлох, эмчлэх талаар дутагдалтай байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Түгээгч хий зүрхэнд орших бөгөөд бүх биед түгж гүйнэ. Явах харайх, атийлгаж тэнийлгэх, жийх хумих зэрэг биеийн үйлдэл бүрийг хийнэ. Энэ хий хямрахад зүрх мушгирч, тэр орчмоор өвдөнө, биеийн хөдөлгөөн алдуурна, ухаан санаа будангуйрна. Юмыг барин тавин санадаг болчихдог. Дотор эвгүйрхэж, манарна. Түрхэн зуурт үхэтхийн унана.

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Манайд яг ийм шинж тэмдэг илэрсэн нэг өвчтөн эмчлүүлж байна. Тэр хүн, “Гудамжинд явж байтал байшингууд над дээр налаад ирж байгаа юм шиг санагдаад би уначхаад босож ирсэн” гэдэг. Өвчтөн маань тэгж унаснаас болоод шагай нь хугарчихсан байсан. Хий хямрахад хүн ингэж агшин зуурт ухаан балартаж, тэнцвэр алдагддаг байх жишээтэй. Хөл гар нь хөшиж явж сууж чадахгүй болох, бөгтийх, яс үесийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинж илэрнэ.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнэ

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Дэгжрэлийн цаг буюу хий хурах цаг.

Нэгэн жилийг зургаан улиралд хувааваас цагаан сарын шинийн нэгнээс хавар цаг эхэлж, эхний хоёр сарыг хаврын улирал, хаврын сүүл сар ба зуны эхэн сар хоёрыг дэгжрэлийн цаг гэх бөгөөд энэ л цагт хаврын синдром хөдөлдөг, хүний сэтгэл тогтворгүй байх ч бий.

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Өнөөдөр хаврын сүүл сар буюу дэгжрэлийн эхэн сарын шинийн гурван бөлгөө. Энэ дэгжрэлийн цагийн хийн хөнгөн, ширүүн бэлгэ чанар нь бүлээн лүгээ хавсарснаар хийн толгой дарагдан, хий босохгүйгээр өөрийн орондоо хурдаг онцлогтой. Хэрэв хүйтэн лүгээ хавсарваас, өөрөөр хэлбэл хүйтэн, сэрүүн идээ, явдлыг шүтүүлбээс хий босдог. Тийм учраас даарч хөрөх, сэрүүн чанартай идээ, ундыг хүйтнээр хэрэглэдэггүй юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Мөн энэ цагт хий хямраах идээ унд буюу хүн өөрийн биеийг хямраах идээ унданд дурладаг тул идээ ундандаа анхаарах учиртай. Энэ цагт амтлаг амттай, хөнгөн, сэрүүн, тослог чанартай идээг шүтүүлэх учиртай. Харин эсрэгээр давслаг, халуун, исгэлэн идээг цээрлэнэ. Ялангуяа хятад, солонгос хоол, ялангуяа бэлэн гоймон байнга зоогловоос хий хямрах асуудал ургах нь байна шүү дээ. Түүнчлэн тахианы мах, өндөгийг хавар цагт хэрэглэхийг хориглосон 8-р богдын лүндэнг уншиж байлаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Хүйтэн усаар биеэ угааж, цагаан гурил идэж, устай хольсон архи өчүүхэн төдийг ууж болно гэдэг. Цагаан гурилыг эрс хориглодог улсууд анхаарна уу. 5 махбод тэнцвэртэй байж байж эрүүл явахаас биш энэ тэр хортой гээд тас хориглож болохгүй нь байна шүү дээ. Архийг эмчийн заалт, зөвшөөрлөөр зохистой хэрэглэдэг.

Мөн даль модны навчаар дэвүүр хийж сэрүүцнэ гэв, энэ нь тэрэлж буюу далийн ягаан цэцгийн навч бөлгөө. Энэ л цагт хүмүүс тэр модны дор сууж амардаг, мэдээж байгаль эхээ бохирдуулахгүй бөгөөд модны мөчир хугалаад байж болохгүй юм. Мөн хүнд ажил, наранд хэт халахыг тэвчинэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Байгаль дэлхийн хувиралтанд зохицож амьдрахаас өөрийн дур мэдэж идээ унд хэрэглэж болдоггүй юм. Бид энэ цагт тураах эм, идээг хэт хэрэглэж болохгүй юм.

Байгалийн халуунд тамираа алдах учраас, харин эсрэгээрээ амтлаг идээгээр биеэ тэнхрүүлэх учиртай юм байна шүү. Бид чихэрлэг амттай болгоныг глюкоз гээд эрс хориглодог нь ч учир дутагдалтай. Аливаа сайн муу алинд ч хэмжээ бий, түүнийг тохируулах нь ухаан юм. Харин бадган ихтэйнүүд тохируулж тураах идээ, эмийг хэрэглэж болох ч нийтээрээ бол үгүй юм аа.

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Хэрэв энэ үед гашуун, эхүүн амттай, хөнгөн, ширүүн, нүнжиггүй, хөлбөрөнгүй чадалтай эм, идээ, явдлыг хэт шүтэх, тачаал хэтрэх, их өлсөх, шимгүй идээ ба бага идэх, нойргүй ядрах, өлөн удаан явахдаа хүнд ажил хийх, их ярих, туулгах, бөөлжүүлэх, ханах, жавар салхинд удаан суух, сэтгэлээ зовоох гээд олон нөхцлөөр хий босох тул байгалийн хуулийг даган зохицож амьдарваас зохино.

Хүний хий нь зун цагт босч, намар цагт амарлидаг юм. Ялангуяа зун зүрх судасны үйл ажиллагаа хямрах нь их тул урьтаад дэгжрэлийн цагт эмчилвээс зуны цагт хямрахгүй байх сайн талтай юм. Үг олдоод олныг нуршихаас эмээгээд энэ хүргээд зогсов.

This image has an empty alt attribute; its file name is 1-236-1024x520.png

Их эмч З.Ориг би бээр иргэдийн хэт туйлшралыг сэнхрүүлэхийн тулд өчүүхнийг бичвэй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *