Categories
Uncategorized

Бөөр өвдсөнийг илтгэх 10 шинж, бөөрийг эмчлэх уламжлалт арга, таны бөөр эдгээр зүйлсээс болж өвчилдөг ХАДГАЛААД АВААРАЙ

Бөөр бол цусыг шүүж, биеэс хэрэггүй хортой бодисуудыг шүүж гадагшлуулан, хэрэгтэй аминдэм, эрдэс, уураг зэргийг цусанд буцаан оруулдаг чухал эрхтэн юм.

Бөөр өвдөхөд хамгийн түрүүнд шээсний өнгө өөрчлөгддөг байна. Ихэвчлэн шээсний өнгө тод шар болж, хурц үнэртэй болно. Ялангуяа өглөөний өлөн үеийн шээсний өнгө илүүтэй өөрчлөгддөг байна. Хүндэрсэн үед цустай шээс гарч болно.

Цустай шээх: Энэ бол хайхралгүй өнгөрч болохгүй шууд анхаарал хандуулах ёстой шинж тэмдэг юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-237-1024x520.png

Хөөстэй шээс

Бөөр уургийг цуснаас шүүж чадахгүй болсоноор шээсээр уураг гарч, энэ нь шээстэй хөөстэй болсон мэт бидэнд харагддаг. Энэ бол бөөр нарийн бүтцэндээ буюу түүдэнгэрцэртээ үрэвсэж, хүндэрч байгааг илэрхийлнэ Гэхдээ ердийн үед бага зэрэг шээс хөөсөрч, 2-3 сек болоод арилдгийг санаарай. Шээсний хөөс удаан хугацаагаар л байгаад байвал бөөрний үрэвсэл байна гэж үзэхийг анхаарна уу.

This image has an empty alt attribute; its file name is 1-237-1024x520.png
  1. Хавагнах

Таны бие дэх бүх шингэн бөөрөөр дамжин гадагшилж байх ёстой. Бөөр шингэн гадагшлуулж чадахгүй үед биеэр тарж голдуу хөл, шилбэ хавиар хавагнадаг. Мөн нүүр цэлхэрч, гар хавиар бас хавагнадаг.

  1. Маш их ядрах

Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед бөөр нь Эритропоэтин хэмээх гормоныг боловсруулдаг бөгөөд энэ нь цусны улаан эсийг хүчилтөрөгч тээвэрлэхэд нь тусалдаг. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдах үед энэхүү гормоны хэмжээ мэдэгдэхүйц буурдаг. Энэхүү цусны улаан эсэн дахь өөрчлөлт таны биеийг сульдуулж ядруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-237-1024x520.png
  1. Толгой эргэх болон аливаа зүйлд төвлөрч чадахаа болих

Таны бөөр биеийг тань ядруулахаас гадна хүчилтөрөгчийн дутагдал тархинд бас нөлөөлдөг. Үүнээс болоод таны толгой манарч, төвлөрөхөд хүндрэлтэй байж магадгүй юм. Таны тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээ дутагдсанаас шалтгаалж үйл ажиллагаа нь удааширдаг.

Байнга даарах: Бөөрний үрэвсэл болон дутагдлаас болоод биеийн цус багасдаг. Үүнээс болоод өмнө нь даардаггүй байсан биеийн хэсгүүд хүйтэн болж байнга даарах тохиолдол байдаг. Бөөрний халдварт өвчин пиелонефритээс болж халуурах болон даарах тохиолдол байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-237-1024x520.png
  1. Арьсан дээгүүр юм туурч загатнах

Энэхүү шинж тэмдгийг харшилтай андуурах нь элбэг байдаг. Гэтэл бие дээгүүр юм туурах нь бөөрний үрэвсэл болон дутагдлын шинж тэмдэг байх тохиолдлууд байдаг байна. Таны цусан дахь хорт бодис бөөрөөр дамжин гадагшилж чадахгүй ихсэж бөөрний архаг дутагдал болж болох юм. Үүнээс болоод бие загатнаж, бие дээгүүр юм туурдаг. Мөн цусан дахь фосфорын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ ихэссэн үед биеийн бүх хэсгээр загатнах шинж тэмдэг илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-237-1024x520.png
  1. Аманд шүвтэр амтагдах

Бөөрний дутагдал цусан дахь шээсний хэмжээг ихэсгэдэг. Үүнээс болоод аммиак болсон шээс шүлс ялгаруулаад тэр нь амны хөндийг шүвтэр амттай болгодог.

  1. Дотор муухайрч бөөлжих

Хэрвээ таны бөөр дутагдалд орж байгаа бол тогтмол дотор муухайрч бөөлжих шинж тэмдэг илрэнэ. Нэг удаа болоод өнгөрөхгүй гэсэн үг. Товчхондоо шээсээр гадагшлах ёстой шингэн жам ёсоороо гарч чадахгүй дотрыг тань муухайруулж бөөлжүүлж байна гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-237-1024x520.png
  1. Бие зарайж, халуурах

Бөөрний өвчин ихэвчлэн нянгаар үүсгэгдсэн байдаг тул бие бага зэрэг халуурдаг.

  1. Артерын даралт ихсэх

Бөөрний үрэвслийн үед бөөрнөөс ренин гэх бодис их хэмжээгээр ялгарснаас болж бүх судас хүчтэй агшин артерын даралт ихэсдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-237-1024x520.png

Бөөр
Таван цул эрхтний нэг бөөр юм.Бип даарч хөрөх үсэрч дэвхрэх зэрэг элдэв явдлаас бөөр өвддөг.Бөөр бол биен дэх усны хэмжээг тогтвортой байлгах үүрэгтэй 9-11 см 130гр жинтэй эрхтэн юм

Бөөр муудаж өвдөхөд

-Тэхийн шээс чанаж уудаг.Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэдэх бизээ

-Цахилдагны үндэс чанаж уух их сайн.цусаар шээж байсан хүн зүгээр болдог юм билээ

-Мөн шилүүсний мах маш сайн.Бөөр доргиж өвдөх цусаар шээхэд шилүүсний мах,Борц чанаж шөлтэй нь ууж идэхэд дахин өвдөхгүйгээр эдгэрдэг

-Бөөр шээс ялгаруулах болон давсагний үйл ажиллагаатй холбоотой учир эмчилгээ адил байдаг бололтой.Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог

-Мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минут дараа зүгээр шээнэ.

-Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг хонины ахар сүүлны яс чанаж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг

-Бөөр муудсан хүн туйплан уух нь энэ сайн.Миний мэдэх хоёр гурван хүн туйплан ууж бөөрөө эдгэрүүлсэн юм даа.

-Бөөрний чулуутай хүн нэг дор л 3 пиво уугаад хөлсөө гартал гүйхэд члуу бутарч гадагшилдаг

-Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна

-Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно

-Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшлуулна

-Янгир ямаан мах бөөрөнд нэн тустай

-1 л усанд том халбагаар 2 тэхийн шээг хийж хандалж уухад сайн

-Бөөрний чулуутай хүн хавар эрт хус гөлөгөхөд нялх навч гарах үед наалдамхай биш болмогц түүж авдаг.Түүсэн навчаа сүүдэрт хатааж 1 халбага навчийг 1аяга халуун усанд хйиж 20-30минут болгоод уудаг Өдөрт 3-4аяга ууна.Түүсэн навчаа 3 хоногт хэрэглэдэг.Удвал чанаргүй болно.1сар уугаад засварлах хэрэгтэй.Энэ арга таны бөөрний чулууг уусгаж эдгэрнэ

-Бөөр хөрч илч буурахад галуу шувууны мах шөл идвэл сайн

-Тарвагны хорхогны шөлөнд чижүү хийж халуунаар нь ууна.2-3 уухад насанд туршид бөөр нуруу чинь өвдөхгүй

-Бөөрний хи й ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвдөнө.Шар тос,Арвайн гурил,бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавиад эдгэрнэ

Бөөр нь бидний бие организм дахь хамгийн чухал эрхтнүүдийн нэг билээ. Тиймээс тус эрхтнийг өвчлүүлэлгүй сайтар хамгаалах нь чухал юм. Харин бид өдөр тутамдаа хийдэг буруу үйлдлээс болж, биеийнхээ хамгийн чухал эрхтний нэг болох бөөрөө гэмтээж, үйл ажиллагааг нь алдагдуулдаг байна. Сүүлийн жилүүдэд бөөрний дутагдал, бөөрний чулуутай хүмүүс ихсэж байгаа төдийгүй үүнийг амьдралын буруу хэвшилтэй холбон ойлгож болох юм. Тэгвэл бид та бүхэндээ бөөр юунаас болж өвчилдөг болохыг танилцуулахаар бэлтгэлээ.

  1. Хийжүүлсэн ундаа уух

Өдөрт 2 болон түүнээс дээш удаа хийжүүлсэн ундаа ууснаар, бөөрний үрэвсэлтэй болох магадлал харьцангуй нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ. Япон улсад нэгэн судалгаа явуулж, хүмүүст хийжүүлсэн ундаа уулгаж, дараа нь тэдний шээсийг шинжилж үзсэн байна. Харин тэдний шээснээс, бөөрний үрэвслийн эхэн үеийн шинж тэмдэг илэрсэн байна. Иймд та хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзаж бөөрөө хамгаалаарай.

  1. Тамхи татах

Тамхи татсанаар, судас хатуурч, амин чухал эрхтнүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Үүнд бөөр ч мөн багтах бөгөөд тамхины хор нөлөөллөөс болж, бөөрний үйл ажиллагаа алдагддаг аж. Өдөрт 2 ширхэг тамхи татахад л цусан дахь эндотелийн эсийн тоо хоёр дахин нэмэгдэж, судсыг гэмтээдэг байна. 2003 онд хийгдсэн судалгаагаар, тамхи хор нөлөө болон бөөрний үрэвсэл нь хоорондоо нягт холбоотой болохыг тогтоосон билээ.

  1. Витамин В6-ийн дутагдал

Хүний биед витамин В6 дутагдсаны улмаас, бөөрний чулуутай болох эрсдэл нэмэгддэг байна. Та эрүүл байхын тулд дор хаяж, 1.3 миллиграм В6 витаминыг биедээ хуримтлуулж байх шаардлагатай. Загас, вандуй, үхрийн элэг, төмс, хүнсний ногоо, исгэлэн жимснүүд нь В6-р баялаг тул та өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэж байгаарай.

  1. Хөдөлгөөний дутагдал

Таны бөөрийг эрүүл байлгаж, төрөл бүрийн үрэвслээс хамгаалах чухал зүйл бол дасгал хөдөлгөөн юм. Харин хөдөлгөөний дутагдалд орж, жин нэмсэн тохиолдолд, бөөр чулуужиж, өвчилдөг байна. Хэрэв та эрүүл бөөртэй, өвчин зовлонгүй амьдрахыг хүсч байвал, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, жингээ хасаарай.

  1. Нойргүйдэх

Бүрэн гүйцэт амарч чадахгүй байсны улмаас таны бөөр гэмтэж мэднэ. Судлаачдын үзэж байгаагаар, нойргүйдэл, архаг ядаргаа нь бөөрний үйл ажиллагааг алдагдуулж, гэмтээдэг байна. Иймд та бөөрөө хамгаалахын тулд, аль болох тайван тухтай унтахыг хичээж, нойргүйдлээ эмчлэх хэрэгтэй юм.

  1. Усны дутагдал

Ус уугаад л байвал, бөөрөө эрүүл байлгаж чадна гэж ойлгоорой. Хүн хангалттай хэмжээний ус уугаагүй үед, биеэс хорт бодис гадагшлахгүй, бөөрөнд хуралдаж, чулуу үүсдэг байна. Та өдөрт дор хаяж 12 стакан ус ууж, бөөрөө хамгаалаарай. Мөн шээсний өнгөө ажиглаж, хангалттай ус ууж чадах байгаа эсэхээ мэдэж болно.

  1. Шээсээ барих

Хичнээн шээс тань хүрч байсан ч, барьж өөрийгөө зовоодог юм биш биз. Энэ нь тун ч буруу бөгөөд бөөрөнд ирэх даралтыг нэмэгдүүлж, бөөрний дутагдалд оруулдаг аж. Тиймээс ч аль болох шээсээ барилгүй, давсагаа суллаж байгаарай.

  1. Давсны хэт их хэрэглээ

Давс нь хүний бөөрөнд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг та ч бас мэдэх биз ээ. Давсыг хэтрүүлэн хэрэглэснээр, цусны даралт өсөхийн зэрэгцээ бөөрөнд муугаар нөлөөлдөг байна. Өдөрт 5.8 гр-аас илүү хэмжээтэй давс хэрэглэхийг хориглодог бөгөөд энэхүү хэмжээг давах нь бөөрөө аюулд оруулж байгаа хэрэг юм.

  1. Хэт их кафейн хэрэглэх

Бид үргэлж бодож байгаагаасаа илүү их хэмжээтэй кафейн хэрэглэчихсэн байдаг. Кафейн нь хийжүүлсэн ундаа, кофе, ногоон цайнд агуулагддаг бөгөөд их хэмжээгээр хэрэглэснээр, цусны даралт өсч, бөөрний үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг байна.

  1. Эмийн зохисгүй хэрэглээ

Өвчин намдаах, ханиадны эмийг тогтмол хэрэглэх нь таны бөөрөнд муугаар нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй. Бүх төрлийн эм хүний биед их бага хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж байдаг бөгөөд ихэвчлэн бөөрний үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Тиймээс эмийн хэрэглээгээ хянаж, зөвхөн эмчийн заавраар ууж байгаарай.

  1. Эмчилгээ хийлгэхээс татгалзах

Буруу хооллолт, эрүүл бус амьдралын хэвшлээс үүдэж, цусны даралт өсөх, чихрийн шижин өвчтэй болдог. Харин аль хэдийн та чихрийн шижин, даралт ихсэх өвчтэй болчихсон бол, энэ нь бөөрөнд аюул ойртож байгааг сануулж байгаа хэрэг юм. Тиймээс чихрийн шижин, даралт ихсэх өвчнийг сүртэй зүйл биш хэмээн тоолгүй орхилгүй, эмчилгээ хийлгэж, бөөрөө хамгаалаарай.

  1. Хэт их уургийн хэрэглээ

Харвардын их сургуульд хийгдсэн судалгаанаас үзэхэд, хэт их уургийг биедээ хуримтлуулах нь бөөрийг өвчлүүлж, гэмтээдэг хэмээжээ. Их хэмжээний уураг нь бөөрний ачааллыг нэмэгдүүлж, үрэвсэхэд хүргэдэг байна. Та хоолоо тохируулж идэн, уургийн хэрэглээгээ багасгахыг зөвлөе.

  1. Өөрийгөө анзаарахгүй удаан явах

Бид хөнгөн ханиад томууг тоолгүй орхиж, биедээ ядрааж, сульдаах нь бий. Харин үүнээс үүдэж, таны бөөр гэмтэж, үрэвсдэг болохыг та мэдэх үү? Тиймээс өвчний жижиг, хөнгөн хэмээлгүй шаардлагатай арга хэмжээг авч, эмчлэх нь зүйтэй юм.

  1. Хэт их согтууруулах ундаа хэрэглэх

Согтууруулах ундаанд агуулагдах хорт бодис нь ганцхан элгэнд биш, бөөрөнд ч мөн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хэрэв та бөөрөө хамгаалж, эрүүл аюулгүй амьдрахыг хүсч байвал, согтууруулах ундааны хэрэглээгээ бууруулах хэрэгтэй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *