ХАВДРЫН СҮҮЛИЙН ШАТАНД БАЙГАА ӨВЧТӨНҮҮДЭД ВИТАМИН ХЭРЭГЛЭСЭН ЖИШЭЭ

Канадын психиатрийн эмч dr.ABRAM HOFFER хавдрын сүүлийн шатанд байгаа, ямарч эмчилгээгүй гэдгээ сонсоод сэтгэлийн гүн хямралд орж түүнээсээ гарч чадахгүй байгаа өвчтөнүүдэд зөвлөгөө өгөхийн хажуугаар хавдарт нь витамин эмчилгээ санал болгодог байжээ.
1952 онд психиатрын тасагт хөхний хавдраар нэг хөхөө бүхэлд нь авуулсан эмэгтэй солиорч ирсэн байна. Энэ эмэгтэйд Абрам Хоффер эмч В3-вит 3гр, С-вит 1гр-р сэрүүн байх үед нь цаг болгонд уулгахыг даалгасан ба хэрэв 2 хоногийн дараа буюу 1 дэх өдөр гэхэд дээрдээгүй байвал цахилгаанаар цохиулах эмчилгээ хийнэ гэж хэлээд явсан байна.

Нэг дэх өдөр ажилдаа ирэхэд уг эмэгтэйн ухаан санаа хэвийн болчихсон байсан тул цахилгаанд цохиулах эмчилгээ шаардлагагүй болсон байв. Хөхний шарх нь эдгэрэхгүй байсан нь удалгүй аньж эхэлжээ. Энэ эмэгтэй зовиур багатай байсан бөгөөд 6 сарын дараа нас барсан байна. Абрам Хоффер эмч С-витаминыг их тунгаар уулгахад ямарч муу нөлөө үзүүлэхгүй харинч сайнаар нөлөөлдөг болохыг анх удаа ингэж мэдсэн гэнэ.

1960 онд психиатрын тасагт 75 настай профессор уушигний хавдрын сүүлийн шатанд байгаа мөн солиоролтой гэж хүргэгдэн иржээ. Хавдрын эмч нь тархиндаа метазтаз өгсөн байх гэж үзсэн гэнэ. Уг өвчтөн витамин эмчилгээ хийлгээд түргэн сайжирсан байна. Профессорын эхнэр өмнө нь депрессээ эмчлүүлж эдгэрсэн тул Абрам Хоффер эмчид их итгэдэг байсан ба С-вит, В-3 вит тогтмол уухыг санал болгоход зөвшөөрч сар болгон ирж витаминаа авч уудаг байв. Хавдрын эмч нар нь 3 сар тутамд рентгенд харж хавдар нь багасч , түргэн сайжирч байгаад гайхаж байсан байна . Жилийн дараа хавдар нь бүрэн шимэгдэж алга болсон байв. Энэ өвчтөн 30 сарын дараа шигдээсээр нас баржээ. Тэр үед Абрам Хоффер эмч хавдар эмчлэх тухай юу ч боддоггүй байжээ.

Абрам Хоффер эмчээр психиатрийн тасагт эмчлүүлж байсан нэг эмэгтэй булчирхайн хавдартай байсан ба В3-вит, С-витаминаар эмчилгээ хийлгээд шизофрени нь зүгээр болохын хамт хавдар нь бас бүрэн эдгэрсэн байна. Энэ тухай мэдээ дорхноо тарж хавдрын өвчтэй хүмүүс Абрам Хоффер эмчээр эмчлүүлэхээр ирдэг болсон гэнэ.
Нэг удаа өмнө нь сэтгэл гутралаа эмчлүүлсэн эмэгтэй ирж миний 16 настай охин мөрний ясандаа хавдартай гээд эмч нар нь гарыг нь тайрч авна гэж сонсоод ерөөсөө тайвширч чадахгүй болчихлоо гэж хэлсэн гэнэ. Абрам Хоффер эмч хагалгааг нь хойшлуулаад охиноо авчирч чадахуу гэж асуухад ээж нь зөвшөөрсөн байна. Абрам Хоффер эмч В3-вит, С-вит өгч эмчилсэн ба охины хавдар шимэгдэж мэс засал хийлгэх шаардлагагүй болж бөөн баяр болжээ.

1970-д онд Нобелийн 2 удаагийн шагналт Linus Pauling , Шотландын хавдрын зөвлөх эмч Ewan Cameron нарын хавдрын сүүлийн шатанд байгаа өвчтөнүүдэд өдөр бүр 10гр С-вит уулгахад дунджаар 300 хоног насыг нь уртасгасан тухай судалгаа хэвлэгдэж Абрам Хоффер эмч өөртөө улам итгэлтэй болсон байна.
1979 онд нойр булчирхайн 6 см том хорт хавдартай, хамаг бие нь шарлалттай , 3-6 сар амьд байна гэж эмч нараас сонссон эмэгтэй зөвлөгөө авахаар ирсэн гэнэ. Энэ эмэгтэй хагалгаанд орсон боловч хавдрыг нь авах байтугай биопси ч авах боломжгүй гэж эмч нар нь үзэж үхэлдээ бэлд , өөр ямарч арга алга гэж хэлээд Абрам Хоффер эмчрүү явуулсан байжээ.

Эмэгтэй хавдартай гэдгээ сонсоод өдөрт 12гр С-вит ууж эхэлсэн тухайгаа хэлсэн ба түүнийг өдөрт 40гр С-вит болон бусад витамин болон мах, нүүрс усгүй хоолны дэглэм зааж өгөөд явуулсан байна. Үүнээс хойш 6 сарын дараа нэгэн бүтэн сайн өдөр энэ эмэгтэй Абрам Хоффер эмчийн гэрлүү утасдаж томографын шинжилгээ хийлгэхэд хавдар байхгүй болсон байна гэж бөөн баяр хэлсэн байна. Эмч нар нь итгэхгүй аппарат эвдэрсэн байж магадгүй гэж дахин томограф хийсэн тухай ч бас ярьсан гэнэ . Энэ эмэгтэйд 1984 онд томограф хийхэд хавдрын ул мөр юу ч байхгүй байжээ. 1998 онд энэ эмэгтэй ямарч зовуургүй амьд байсан байна.
Абрам Хоффер эмч өөрөөс нь зөвлөгөө авахаар ирсэн хавдрын өвчтөнүүдэд витамин эмчилгээ санал болгодог байсан ба ихэнх өвчтөнүүд зөвшөөрдөг байсан ба зарим өвчтөнүүд татгалзаж хавдрын эмнэлгээр эмчлүүлдэг байжээ.

Анхны ирсэн 134 өвчтөнд витамин эмчилгээ санал болгоход ихэнх нь зөвшөөрч 30-д нь татгалзсан байдаг. Витамин эмчилгээ хийхийг зөвшөөрсөн 97 өвчтөнүүдээс 1 жилийн дараа 77% нь, 3 жилийн дараа 56% нь , 5 жилийн дараа 46% нь, 7 жилийн дараа 39% нь, 9 жилийн дараа 34 % нь амьд байжээ.
134 өвчтөнөөс 9 өвчтөн эхний 2 сард нас барсан тул судалгаанд оруулаагүй , харин татгалзсан 28 өвчтөн хими болон туяа эмчилгээ хийлгэсэн ба эдгээр өвчтөнүүдээс 1 жилийн дараа 28% , 3 жилийн дараа 16% , 5 жилийн дараа 5% нь амьд байсан ба 7 жил болоход бүгд нас барсан байв.

Энэ судалгааг 1976-1988 онд хийсэн байна. 1993 онд дараагийн судалгаагаа хэвлүүлсэн байна. Энэ судалгаанд 441 хавдрын 3-4 үедээ орсон, мэс засал хийлгэх боломжгүй өвчтөнүүд хамрагдаж витамин эмчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн ба татгалзсан 54 өвчтөнийг хяналтын бүлэгт оруулж эмчилгээний үр дүнг харьцуулсан байна. 441 өвчтөн витамин эмчилгээ хийлгэснээс 3 жилийн дараа 48% нь, 5 жилийн дараа 39% буюу 171 өвчтөн амьд байжээ. Харин хяналтын бүлэгт хамруулсан 54 өвчтөн хавдрын эмнэлгээр эмчлүүлсэн ба 3 жилийн дараа 15% , 5 жилийн дараа 11% нь амьд байжээ.
1997 онд 769 өвчтөнд хийсэн витамин эмчилгээ болон татгалзсан 75 өвчтөнийг хяналтын бүлэгт оруулж эмчилгээний үр дүнг хавьцуулсан судалгааг хэвлүүлсэн байна. Витамин эмчилгээ хийлгэсэн 769 өвчтөнүүдээс 1 жилийн дараа 72% нь, 3 жилийн дараа 37% нь, 5 жилийн дараа 23% нь амьд байжээ. Хяналтын бүлгийн 75 өвчтөнөөс 1 жилийн дараа 28% нь, 3 жилийн дараа 12% нь, 5 жилийн дараа 8% нь амьд байжээ.

Абрам Хоффер эмч хавдын өвчтөнүүдэд:
С-витамин 10-40 гр
В3-витамин 3 гр
В6-витамин. 200-300 мг
В9-витамин 1-30 мг
Е-витамин 400-1200 оун
А-витамин 15000 оун
Коензим Q10 300-600 мг

Селен 200-1000 мкг
Цинк 25-100 мг
Магни ба кальци ( 1:2 )
Мультивитамин (олон витамин минерал агуулсан) эдгээр витаминууудыг өдөр бүр уулгасан ба хоолны дэглэм бариулдаг байсан.
Хавдрын үед витамин хэрэглэж болох болохгүйн тухай яриа байхгүй гэдэг нь эндээс харагдаж байгаа байхаа . Хавдраас хамгаалах болон эмчлэхэд витамин зайлшгүй чухал болох нь олон судалгаагаар батлагдсан байдаг. Тэр ч байтугай хими , туяа эмчилгээний үед витамин эмчилгээ хийвэл дээрхи эмчилгээний хордлого болон цус багадалтыг багасгаж цаашид эмчилгээгээ үргэлжлүүлэх боломжийг ихэсгэж хими, туяа эмчилгээний үр дүнг дээшлүүлдэг болох нь батлагдсан байдаг.

Биохимич, эмч гэсэн 2 мэргэжилтэй анагаахын шинжлэх ухааны доктор цолтой Абрам Хоффер эмч 1970,1980-д он буюу одоогоос 40-50 жилийн өмнө энэ эмчилгээг хийж олон хүнийг үхлээс аварсан байдаг. Гэтэл бид өнөөдөр үүнээс олон хүнийг эмчилдэг болчихоод байхын оронд витамин аюултай гэж яриад хавдрын үхлээр дэлхийд N1-д бичигддэг болчихсон байгааг юу гэж ойлгох вэ? Хавдрын эмчилгээний хажуугаар витамин эмчилгээг давхар хийвэл үр дүн илүү байхаар барахгүй эмчилгээний үр дүнг сайжруулж олон амь насыг аврах боломж байгааг Хоффер эмчийн судалгаа харуулж байна. (үүн дээр миний 21 оны2 сарын 3-д бичсэн “Хавдрыг витаминаар эмчлэх”-д заасан витаминуудаас нэмбэл)
Витаминаар ч тогтохгүй хавдрын энзим эмчилгээ, марихуан эмчилгээ зэргийг яаралтай хийж эхлэх шаардлагатай байна.

Алийн болгон гадаадын нэг сайхан сэтгэлт профессор ирж заахыг хүлээж суух юм бэ?
Хавдрын сүүлийн шатанд ороод эмчилгээгүй гэж сонссон хүмүүс бие биенээсээ сонссон сайн гэсэн эмчилгээг өөрсдөө хийж байгаа нь шинжлэх ухаан мөнүү? Үүний оронд иймэрхүү судалгаагаар батлагдсан эмчилгээ хийвэл ямарч байсан баримжаатай гэж үзэж үүнийг бичлээ.
“ВИТАМИН АЮУЛТАЙ” гэж эмч хүн ярих нь мэдлэг муутай байгаагаа харуулахаас гадна олон амь насыг хөнөөх аюултай гэдгийг ойлгох цаг болжээ.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН
ХАВДРЫН СҮҮЛИЙН ШАТАНД БАЙГАА ӨВЧТӨНҮҮДЭД ВИТАМИН ХЭРЭГЛЭСЭН ЖИШЭЭ
Канадын психиатрийн эмч dr.ABRAM HOFFER хавдрын сүүлийн шатанд байгаа, ямарч эмчилгээгүй гэдгээ сонсоод сэтгэлийн гүн хямралд орж түүнээсээ гарч чадахгүй байгаа өвчтөнүүдэд зөвлөгөө өгөхийн хажуугаар хавдарт нь витамин эмчилгээ санал болгодог байжээ.

1952 онд психиатрын тасагт хөхний хавдраар нэг хөхөө бүхэлд нь авуулсан эмэгтэй солиорч ирсэн байна. Энэ эмэгтэйд Абрам Хоффер эмч В3-вит 3гр, С-вит 1гр-р сэрүүн байх үед нь цаг болгонд уулгахыг даалгасан ба хэрэв 2 хоногийн дараа буюу 1 дэх өдөр гэхэд дээрдээгүй байвал цахилгаанаар цохиулах эмчилгээ хийнэ гэж хэлээд явсан байна. Нэг дэх өдөр ажилдаа ирэхэд уг эмэгтэйн ухаан санаа хэвийн болчихсон байсан тул цахилгаанд цохиулах эмчилгээ шаардлагагүй болсон байв. Хөхний шарх нь эдгэрэхгүй байсан нь удалгүй аньж эхэлжээ. Энэ эмэгтэй зовиур багатай байсан бөгөөд 6 сарын дараа нас барсан байна. Абрам Хоффер эмч С-витаминыг их тунгаар уулгахад ямарч муу нөлөө үзүүлэхгүй харинч сайнаар нөлөөлдөг болохыг анх удаа ингэж мэдсэн гэнэ.

1960 онд психиатрын тасагт 75 настай профессор уушигний хавдрын сүүлийн шатанд байгаа мөн солиоролтой гэж хүргэгдэн иржээ. Хавдрын эмч нь тархиндаа метазтаз өгсөн байх гэж үзсэн гэнэ. Уг өвчтөн витамин эмчилгээ хийлгээд түргэн сайжирсан байна. Профессорын эхнэр өмнө нь депрессээ эмчлүүлж эдгэрсэн тул Абрам Хоффер эмчид их итгэдэг байсан ба С-вит, В-3 вит тогтмол уухыг санал болгоход зөвшөөрч сар болгон ирж витаминаа авч уудаг байв. Хавдрын эмч нар нь 3 сар тутамд рентгенд харж хавдар нь багасч , түргэн сайжирч байгаад гайхаж байсан байна . Жилийн дараа хавдар нь бүрэн шимэгдэж алга болсон байв. Энэ өвчтөн 30 сарын дараа шигдээсээр нас баржээ. Тэр үед Абрам Хоффер эмч хавдар эмчлэх тухай юу ч боддоггүй байжээ.

Абрам Хоффер эмчээр психиатрийн тасагт эмчлүүлж байсан нэг эмэгтэй булчирхайн хавдартай байсан ба В3-вит, С-витаминаар эмчилгээ хийлгээд шизофрени нь зүгээр болохын хамт хавдар нь бас бүрэн эдгэрсэн байна. Энэ тухай мэдээ дорхноо тарж хавдрын өвчтэй хүмүүс Абрам Хоффер эмчээр эмчлүүлэхээр ирдэг болсон гэнэ.
Нэг удаа өмнө нь сэтгэл гутралаа эмчлүүлсэн эмэгтэй ирж миний 16 настай охин мөрний ясандаа хавдартай гээд эмч нар нь гарыг нь тайрч авна гэж сонсоод ерөөсөө тайвширч чадахгүй болчихлоо гэж хэлсэн гэнэ. Абрам Хоффер эмч хагалгааг нь хойшлуулаад охиноо авчирч чадахуу гэж асуухад ээж нь зөвшөөрсөн байна. Абрам Хоффер эмч В3-вит, С-вит өгч эмчилсэн ба охины хавдар шимэгдэж мэс засал хийлгэх шаардлагагүй болж бөөн баяр болжээ.

1970-д онд Нобелийн 2 удаагийн шагналт Linus Pauling , Шотландын хавдрын зөвлөх эмч Ewan Cameron нарын хавдрын сүүлийн шатанд байгаа өвчтөнүүдэд өдөр бүр 10гр С-вит уулгахад дунджаар 300 хоног насыг нь уртасгасан тухай судалгаа хэвлэгдэж Абрам Хоффер эмч өөртөө улам итгэлтэй болсон байна.
1979 онд нойр булчирхайн 6 см том хорт хавдартай, хамаг бие нь шарлалттай , 3-6 сар амьд байна гэж эмч нараас сонссон эмэгтэй зөвлөгөө авахаар ирсэн гэнэ. Энэ эмэгтэй хагалгаанд орсон боловч хавдрыг нь авах байтугай биопси ч авах боломжгүй гэж эмч нар нь үзэж үхэлдээ бэлд , өөр ямарч арга алга гэж хэлээд Абрам Хоффер эмчрүү явуулсан байжээ. Эмэгтэй хавдартай гэдгээ сонсоод өдөрт 12гр С-вит ууж эхэлсэн тухайгаа хэлсэн ба түүнийг өдөрт 40гр С-вит болон бусад витамин болон мах, нүүрс усгүй хоолны дэглэм зааж өгөөд явуулсан байна. Үүнээс хойш 6 сарын дараа нэгэн бүтэн сайн өдөр энэ эмэгтэй Абрам Хоффер эмчийн гэрлүү утасдаж томографын шинжилгээ хийлгэхэд хавдар байхгүй болсон байна гэж бөөн баяр хэлсэн байна. Эмч нар нь итгэхгүй аппарат эвдэрсэн байж магадгүй гэж дахин томограф хийсэн тухай ч бас ярьсан гэнэ . Энэ эмэгтэйд 1984 онд томограф хийхэд хавдрын ул мөр юу ч байхгүй байжээ. 1998 онд энэ эмэгтэй ямарч зовуургүй амьд байсан байна.