Categories
Uncategorized

Эртнээс монголчууд хөл өвдвөл гороо (алх) хий, нуруу өвдвөл мөргөл хий гэж сургасаар ирсэн. 108 мөргөхийн ач тус ХАДГАЛААД АВААРАЙ

Алхах сайн гэдгийг хүн бүр л мэддэг. Харин яг цаг заваа гаргаад алхдаг хүмүүс нь харьцангуй бага байдаг. Тэд ажил их, ядраад байна, зав алга гэж ихэнхдээ ам хаадаг.

Япон эмч Нагао Казухиро өөрийн 20 жилийн ажлын туршлага дээрээ үндэслэн ном бичжээ.

Япончуудын дундаж наслалт нь 80 бөгөөд тэд өөрийн эрүүл мэндийг маш сайн анхаардаг улс.

Тэдний нууц нь ердөө өдөр бүр алхах.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

Нас нэмэгдэх тусам улам илүү алхах хэрэгтэй байдаг. Учир нь та алхаж байхад аз жаргалын гормон болох Сератонин ихээр ялгарч, стресс бухимдал,ууц нурууны өвчин, зөнөх өвчин, хорт хавдар, ходоодны өвчин, ханиад, арьсны экзем, улаан хоолойн сөөргөө, чихрийн шижин, үе мөчний үрэвсэлүүд, зүрх судасны өвчин, таргалалт, цус харвалт, судасны өөхлөлт гээд олон өвчин эдгэрдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

Яагаад гэхээр хүний тархи нь хүчилтөрөгчөөр дутаж байдаг бөгөөд алхах үед хангалттай хүчилтөрөгч таны цусанд ороод бүх биеэр тархан цусны эргэлтийг чинь эрчимжүүлдэг байна. Цусны эргэлт сайжирхаар биед хуримтлагдсан хорт бодисууд биеэс гадагшилж, таны тархи хамгийн их амарч чаддаг байх нь.

Эрт дээр үеэсээ хүмүүс маш их хөдөлгөөнтэй, алхаж явдаг байсан бол өнөө цагт гэрээс гараад автобус, машинд суух, ажил дээрээ суух, гэртээ хариад буйдан дээрээ суух гэх мэт хөдөлгөөн маш бага хийдэг болсон. Үүнийг дагаад эмийн үйлдвэрүүдийн ашиг нэмэгдсэн бөгөөд төрөл бүрийн эмийг зах зээлд ихээр нийлүүлж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

Өвчний төрөл зүйл бүрд янз бүрийн эм олон байдаг нь эмээр татварын нэлээд хувийг бүрдүүлж ашиг орлого их байдагтай холбоотой.

Хүмүүс ч гэсэн өвдсөн бол эрүүл зөв амьдраад алхаж дархлаагаа сайжруул гэж хэлбэл уурлана. Гэтэл маш олон хүнд өвчинд нэрвэгдсэн хүмүүс өдөр бүр тогтмол 1 цаг алхаад эдгэрсэн тохиолдол бишгүйдээ олон.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

Алхсанаар яагаад өвчин эдгэрч байна вэ?

Хүний биед ходоодонд 20% ашигтай бактер, 10% нь ашиггүй бактер, 70% нь зүгээр л байж байдаг энгийн бактерууд байдаг эдгээр ашигтай бактер нь алхах үед идэвхжиж дархлааг сэргээдэг байна.

Мөн хүний биеийн 2/3 нь булчин байдаг бөгөөд алхсанаар эдгээр булчингууд сайн ажиллаж та залуу эрүүл чигээрээ нас нэмэх боломжтой болдог. Алхах нь сэтгэл гутралын төгс эм бөгөөд нойр хулждаг хүмүүст мелатонин гэх нойр хүргэдэг бодисыг илүү сайн ялгаруулдаг аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

Тэгвэл яаж зөв алхах вэ? хүмүүс алхахдаа хөлдөө хамаг хүчээ төвлөрүүлж алхдаг тэгхээр амархан ядардаг бөгөөд эсрэгээрээ бүх биеэ жигд алхалтанд оролцуулвал зөв.

Ингэхдээ аль болох толгой буюу зулайн дээрээс чинь олсоор татаж байгаа юм шиг, мөрөө тэгш, гарын тохойгоо хойш нь чиглүүлсэн, гэдсээ татсан, нэг жигд яаруу алхаж буй мэт алхах нь хамгийн зөв техник аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

Эртнээс монголчууд хөл өвдвөл гороо (алх) хий, нуруу өвдвөл мөргөл хий гэж сургасаар ирсэн.

Шинжлэх ухаанд мөргөлийг хөдөлгөөнд нь 200 гаруй гимнастикийн элемент багтсан гэжээ. Энэ нь цусны эргэлтийг сайжруулан, биеийн хөдөлгөөн уян хатан болж, хуян шар ус арилж, биеийн галбир сайхан болдгийг нотолсон байна. Эмч нар сүүлийн үед өдөрт 108 удаа сунаж мөргөхийг зөвлөх болжээ. Учир нь, турах хүсэлтэй эмэгтэйчүүд хоолны дэглэм, өндөр үнэтэй фитнессээс илүү, YouTube болон бусад сайтуудаас үнэгүй сурах боломжтой юм. Дундаж хурдаар хийхэд 108 удаа сунаж мөргөхөд 15-20 минут зарцуулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

Өглөө, өдөртөө хоёр удаа хийж заншвал тун сайн гэнэ. Мөргөлөөр эрүүлжих тухай сонирхолтой ном бичиж, олны хүртээл болгосон Очирваань дуганын тэргүүн, мөргөлч лам Ч.Эрдэнэбаатартай ярихдаа “Мөргөл ном минь тав дахь бүтээл. Ерөнхийдөө эрүүл мэнд, танин мэдэхүй, буян үйлдэхүй гэсэн сэдэвтэй. Мөргөлийн тухай хүмүүс маш сайн мэддэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

Харин яаж зөв мөргөх вэ, ямар заавар аргачлалтай байдаг вэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Цаашилбал, мөргөлийг өдөр бүр, тодорхой цагт хэвшүүлэн хэрэгжүүлж чаддаггүйд гол асуудал байгаа юм. Миний хувьд ч гэсэн мөргөлийг өмнө нь үйлдэж байсан боловч залхуурах, шантрах шалтгаангүйгээр хойш тавьж үр дүнг нь гаргаж хэрэгжүүлж чадахгүй байсан. Гэвч хэзээ нэгэн цагт сунах мөргөлийг буман тоонд хүргэнэ гэсэн хүсэл зорилгыг сэтгэлдээ үргэлж тээж явсан.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

“Сэтгэл үүсгэ, Бага сэтгэл чинь их сэтгэл болно. Их сэтгэл чинь илүү амжилт олгоно” гэж үг бий. Нүүдэлчин соёл иргэншилтэй монголчууд суурин иргэншилд шилжиж дэвшиж, дээшилж байгаа мэт харагдавч үндэсний хэв шинжээ алдаж, хөдөлгөөний дутагдалд орж өвчлөлт байгааг сүүлийн үед ярьж бичих болсон. Харин яаж хамгаалж, сэргийлэх талаар илүү анхаарах нь зөв гэж бодож байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

Энэ үүднээс бурхны шашны нэг төрөл, зан үйл болох мөргөлийг амьдралд хэвшүүлж хэрэгжүүлж хүнд тустай болох талаас нь судалж, ном болгож түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй юм байна гэсэн санаагаар “Мөргөл” номыг бичсэн. Ингэхдээ юуны өмнө өөр дээрээ туршин хэрэгжүүлж сунах мөргөлийг буман тоонд хүргэх явцдаа номоо бүтээсэн. Бум гэдэг нь зуун мянган тоонд хүргэсэн гэсэн үг юм. 108 сунах мөргөлийг хийхэд хүн болгоны зарцуулах хугацаа адилгүй байх. Хамгийн гол нь илүүдэл жинтэй, хэт таргалалттай хүмүүс мөргөхөд мэдээж бэрхшээлтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

Миний хувьд эхэндээ 108 сунах мөргөлийг нэг цаг гаруй хугацаанд хийдэг байв. Биеэ дайчилж хичээх тусам түргэн болно. Одоо 108 сунах мөргөлийг хийхэд 30 минутын хугацаа зарцуулдаг болсон. Өдөр бүр 108 сунах мөргөлийг алдалгүй хийвээс буман тоонд хүргэхэд гурван жилийн хугацаа орно. Нэг дэх бэрхшээлийг давахгүй бол хоёр дахь саадыг яаж давах вэ.

Мөргөл үйлдэхэд биеийн хүч их орохгүй сэтгэлийн хүч илүү шаарддаг. Миний хувьд 108 мөргөлийг өдөрт 2 – 3 удаа хийдэг байсан. Жил зургаан сарын хугацаанд зуун мянган мөргөлийг туулж тоонд нь хүргэж чадсан. Мөргөлийн ач тус хэмжээлшгүй их гэдгийг мэдэрч ойлгож биширч шүтсэн” гэв.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

Энэ тухай Манба Дацан уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, “Оточ Манрамба” Их сургуулийн дэд захирал, Анагаах ухааны доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.

-Та 108 удаа сунаж мөргөхийн ач холбогдлыг нэлээд зөвлөдөг. 108 мөргөхөд хүний дархлаа сайжирдаг гэсэн. Үнэн үү?

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

-108 мөргөхөд ханиад ч хүрдэггүйн гол учир нь хүний дархлаа сайжирчихдаг. Хий, шар бадганын тэнцвэр болон галын илч сайжирна. Бодисын солилцоо идэвхиждэг учраас өтлөлт, хөгшрөлтийн үйл явц удааширна. Сэтгэл санаа ч дагаад өргөгдөнө. Нөгөө талаар нүглээ бараад буянаа арвидуулж байгаа хэрэг юм.

108 мөргөнө гэдэг тийм ч амар зүйл биш шүү дээ. Тодорхой хэмжээгээр зовлон мэдрүүлдэг. Ингэж тодорхой хувиар хэцүү бэрхийг туулангуут араас нь сайн зүйлүүд ирдэг. Хүн нүглийнхээ үрийг, хэцүү бэрхийг ямар нэгэн өвчнөөр даван туулах байсан бол түүнийгээ мөргөл үйлдэж хөлс гаргаснаар хаачихаж байгаа юм. Тэгэхээр зовлонгоо барж байна гэдэг жаахан зовлонгоор их зовлонгийн үүдийг хааж байгаа хэрэг. Дээр нь буянаа арвидуулна. Энэ нь цаагуураа бие, сэтгэл эрүүл болоод ирэхээр сайн сайхан зүйлийн үүд хаалга нээгдэнэ гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

-Залбирал, мөргөл, маани мэгзэм унших, зул өргөх зэрэг шашны зан үйлүүд хүний эрүүл мэнд, наслалтад хэрхэн нөлөөлдөг вэ?

-Маш их нөлөөтэй. Хэрэв учир шалтгаанаар нь тайлбарлах юм бол маш их зүйлийг ярих шаардлагатай болно. Гэхдээ номтой хүмүүс юу гэдэг вэ гэхээр, ойлгохгүй ч гэсэн баталгаа, нотолгоотойгоор, эргэлзээ байхгүйгээр хүнд тусалдаг зүйл бол тарни гэдэг. Номтой хүмүүс бол хүүхдүүддээ автоматаар цээжлүүлээд уншуулчихдаг. Тэгэхээр янз бүрийн муу муухай зүйлийн үүдийг хааж, сайн сайхны үүд хаалгыг нээж байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

Тарнийн ач тус үүнээс ч их. Тэр бол баталгааатай. Гэхдээ мэдээж, тарнийн тооны хүч гэж маш чухал зүйл бий. 3, 7, 21 удаа тарни уншчихаад л “Энэ надад нөлөөлөхгүй байна” гэж болохгүй. Яагаад гэхээр, тарни өөрийн гэсэн нөлөөллийн хүчний хөрөнгө, тоотой байдаг. Тараг бүрэхэд хөрөнгө байж байж бүрдэгтэй адилхан тийм хөрөнгийг бий болгодог. Жишээлбэл, Манла бурхны тарнийг 800 мянган удаа уншиж байж тухайн хүнд хөрөнгө бий болно гэж байгаа юм. Өдөрт энэ тарнийг нэг эрхиэр буюу 108 удаа уншихад 800 мянга хүргэхийн тулд бараг 17 жил болно гэсэн үг. Харин өдөрт 108 тоотой эрхиэрээ 3, 5, 7 удаа уншаад байвал илүү түргэн хугацаанд тарнийн хүч бий болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

Тарнийн тооны хүчнээс гадна адис тидийн хүч, бясалгалын хүч гэж бий. Хүний нас богинохон л гээд байдаг. Тэгтэл зөв ашиглах юм бол бидэнд тарнийн бүтээл гээд олон сайн сайхан зүйлийг хийх цаг бас ч гэж хангалттай байгаад байдаг. Хэрэв хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг буруу, дэмий байдлаар үрж, хамаг насаа барчихаад үхэхээ болохоор хашгичиж, уйлж орилоон чарлаан болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-240-1024x520.png

Буддизмын сургаалд хүнийг үхэл болон мөнх бусын талаар байнга бодож, түүнийг хүлээн зөвшөөрч, үхэлд бэлтгэлтэй байх талаар зааж сургадаг. Тиймээс үхэлтэй нүүр тулах үедээ тайван, уужуу, амьдралдаа харамсах зүйлгүйгээр, үхлийг сайхан тайвнаар хүлээж авах ёс зүйд хүртэл хүн суралцах л хэрэгтэй. Мөн амьдран байх хугацаандаа амьсгалын тоо, агшин бүрийн үнэ цэнийг мэдэрч, зөв зүйтэй өнгөрөөхөд хичээх нь чухал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *