Categories
Uncategorized

Хайр дурлал, мөнгө төгрөг, аз хийморийг өөртөө татахад зөв өнгийн лаа асаахад л хангалттай. Хэрэглэх заавар. ХАДГАЛААД АВААРАЙ

Хайр дурлал, мөнгө төгрөг, аз хийморь зэргийг өөртөө татахад ер бусын чадвар, нууц увдис огтхон ч хэрэггүй. Дараах зөвлөмжийг дагаж орой болгон унтахынхаа өмнө зөв өнгийн лаа асаахад л хангалттай. Өнгийг нь яаж сонгох вэ гэж үү…

УЛААН өнгө амьдралын эрч хүч, итгэлтэй байдал, идэвхийг бэлэгддэг. Хайр дурлалын өнгө гэгддэг тул бүсгүй хүнийг улам сэтгэл татам болгодог гэнэ.

ЯГААН бол эмэгтэй энергийн өнгө бөгөөд бүсгүйчүүдэд хувийн асуудлаа шийдвэрлэхэд дөхөм болдог.

ГҮН ЯГААН өнгө бол бизнес эрхлэгчдэд бизнесээ хөгжүүлж, шинэ түвшинд гарахад нь тус болохын зэрэгцээ зөв, оновчтой шийдвэр гаргах чадварыг нь дээшлүүлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

ШАР өнгө онгод оруулж, бүтээж туурвих хүсэл эрмэлзэлийг бадраадаг. Түүнчлэн шинэ мэдээ, мэдээллийг ойлгох чадварыг сайжруулж, уран зөгнөх чадварыг сэрээдэг гэнэ.

БОР өнгө нь материаллаг эд баялаг, карьерийг бэлэгддэг. Тиймээс, албан тушаал ахихыг хүсвэл бор өнгийн лаа асааж байгаарай.

ЦЭНХЭР өнгө мэргэн ухааны өнгө тул аливаад саруул ухаанаар хандаж чаддаггүй бол энэ өнгийг сонгоорой.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Ажил дээрээ амжилт гаргаж, санхүүгийн байдлаа сайжруулья гэвэл НОГООН өнгийн лаа асааж байгаарай. Түүнчлэн, сэтгэлийн тэнхээтэй болоход энэ өнгийн лааг сонгодог гэнэ.

ХАР өнгө эдгэрлийн өнгө тул өвчин эмгэгээсээ салья гэвэл энэ өнгийн сонгож байгаарай. Мөн, бусдын сөрөг энергийн нөлөөллийг арилгахад хар өнгийн лаа асаадаг.

ЦАГААН өнгийн лаа зөв сонголт хийж, оновчтой шийдвэр гаргахад тус болдог. Түүнчлэн энергийн баланс алдагдсаныг тэнцвэржүүлж, хэрэгтэй хэрэггүй элдвийн бодлоос ангижрахад цагаан өнгийн лаа дөхөм болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Зөв өнгийн лаа асааснаар дутагдаж буй энергиээ идэвхижүүлж, урсгалыг нь зөв тийш нь чиглүүлж болно. Лаа хэрхэн асч байгааг анхааралтай ажиглаарай, багагүй зүйлийг мэдэж болно.

Лааны дөл нэг тодорч, нэг бүдгэрээд байвал сэдсэн зүйл чинь бүтнэ гэдэгт та өөрөө ч итгэхгүй байгааг харуулж байгаа юм. Лаанд асуудлыг чинь шийдвэрлэх энерги дутагдаад байгаа нь энэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Лааны дөл тортогтой байвал санаа зовох хэрэггүй. Гэрт чинь хуримтлагдсан сөрөг энергийг шатааж байгаа нь тэр гэнэ.

Лаа асч байснаа өөрөө унтарвал сэдсэн зүйл чинь ертөнцийн тэнцэврийг алдагдуулж байгаагийн дохио тул ямар ч аргаар хүслээ гүйцэлдүүлэхийг бүү оролд. Таны хүсч буй зүйлээс илүү чухал зүйл байгааг та нэг л дутуу хараад байна.

Лаа асч байхдаа чад пад хийх чимээ гаргаж байвал гэрт чинь нөгөө ертөнцийн “зочид” байгаа бөгөөд тэдэнд танд хэлэх зүйл байгааг илтгэнэ. Айх хэрэггүй… дотны хүмүүс чинь таныг ямар нэгэн аюулаас сэрэмжлүүлэх эсвэл чухал зүйл хэлэх гээд түр ирсэн байж болох. Тэднийг анхааралтай сонсож, ойлгохыг оролдоорой.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Гэртээ лаа асааж байх хэрэгтэй. Өдөр болгон биш юм гэхэд, сардаа хэд хэдэн удаа асааж байх нь таныг муу муухай зүйлээс хамгаалж, энергийг чинь сэргээж, асуудлаа шийдвэрлэхэд чинь тус болно.

Эх сурвалж: Счастливый психолог

Лаа нь гэрэл гаргагч, гоё үнэртэй, янз бүрийн хэлбэр дүрстэй байдаг. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээллийг хүн болгон тэр бүр мэддэггүй аж. Тэгвэл лааны мэргэжлийн академи хүртэл байдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Лаа нь дотроо олон янз байдаг. Байгалийн гаралтай тос болох зөгийн лав, шар буурцагны лав, “soy wax” зэрэг бүтээгдэхүүнээр хийсэн лаа нь хүний биед үзүүлэх хор нөлөө бага юм. Харин парафинаар хийсэн лаа нь асаах явцад агаарт хорт хий тархаж амьсгалын эрхтэнд муугаар нөлөөлдөг. Парафин лаа нь нефтийн хаягдал тос,бодисуудаас бүрддэг.Та лаа сонгон авахдаа ямар тос ваксаар хийсэн болохыг нь харж сонгох хэрэгтэй юм. Худалдаанд зарагдаж байгаа ихэнх хямд лаанууд парапин тосоор хийсэн байдаг байна.

Мөн лааны өнгө нь тодорхой ямар нэгэн зүйлийг бэлгэддэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Улаан өнгийн лаа- Эрчим хүч ялгаруулж, сөрөг энерги устгадаг. Мөн хайр дурлалыг илтгэдэг тул айл гэрийн уур амьсгалыг таатай байлгана.

Шар өнгийн лаа- Хүний бүтээмжийг дээшлүүлэн, онгодыг хөглөж, анхаарлыг төвлөрүүлдэг. Хамгийн сонирхолтой нь шар лааг эрдэм мэдлэгийг тэтгэгч гэж үздэг ажээ. Иймд оюутан сурагчид асаавал нэн тохиромжтой.

Ногоон өнгийн лаа- Эд баялгыг билэгдэгч өнгө гэж үздэг. Мөн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмж тайвшруулдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Цэнхэр өнгийн лаа-Эрүүл мэндийн лаа. Гэр бүлийнхээ эрүүл мэндийг тэтгэх, энергийг цэвэрлэх зорилготой.

Хар өнгийн лаа-Хар хэл ам , хараал жатгыг дарж, лусын хорлол удам дамжсан үйлийн үрийг арилгаж сөрөг энергийг устгадаг.

Цагаан өнгийн лаа- Ажил үйлс бүтээдэг. Мөн эрч хүчтэй байж ажил төрөл ахиц дэвшил гаргахад нөлөөлдөг байна. Түүнчлэн лааг шөнө асаах нь нойргүйдлийг эмчилж, гэрэлд нь тайвширдаг аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

гэртээ лаа асааж байвал бурхан чамд тусална.

Лааны гэрэлд номоо уншиж, хичээлээ хийдэг байсан цаг саяхан. Орчин үед лааг тамхины утаа арилгах, муу энерги дарах, зоог барихад гоёл чимэглэлийн зорилгоор хэрэглэх болсон. Ялангуяа лааны ашиг тусыг эрдэмтэд, үзмэрчид түлхүү сурталчлан таниулах болов. Лаа бол зөвхөн гэрэл гаргадаг гэсэн ойлголт өөрчлөгджээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Оюун ухааныг тэтгэгч станц

Таны дотны хүн байнга гомдоллож уцаарлах юмуу, ажил амьдрал нь бүтэлгүйтвэл шар өнгийн лаа асааж ариулвал түүнд хорогдсон муу энерги утаа шиг замхран арилна. Шар өнгө нь оюун ухааны өнгө учир шар лааг байнга хэрэглэвэл тустай.

Аз жаргалыг дуудна

Улбар шар өнгө нь маш хүчирхэг өнгө тул сайн сайхныг дуудах, аз жаргалыг олоход хүчтэй нөлөөлнө. Тэрчлэн олон сайн нөхөдтэй больё гэвэл бас хэрэглэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Үнэнч харилцааны бэлэгдэл

Цэнхэр өнгө өршөөл нигүүлсэл, ухаарал тайвшралыг дуудна. Хайр дурлал гэр бүлийн амар тайван, эхнэр нөхрийн үнэнч холбоог гийгүүлье гэвэл цэнхэр өнгийн лаа үргэлж асааж бай.

Дэврүүн хайрын илч

Ягаан өнгө бол хайр дурлал гүн нөхөрлөлийн бэлэгдэл тул дэврүүн хайр, үнэнч үерхлийг хүсвэл ягаан өнгийн лаа асаах нь тусаа өгнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Цэцэн мэргэний хамгаалагч

Зөн билэг, цэцэн мэргэнийг нил ягаан өнгө билэгддэг. Иймд нил ягаан өнгийн лааг оюун ухааны эрч хүчээ хамгаалахын тулд асааж байхтун.

Үнэнч ариуны гэгээ

Цагаан өнгө нь өөртөө бүх өнгийг шингээсэн бөгөөд цэвэр ариун үнэнчийн билэгдэл учраас амрагаа өөртөө үргэлж үнэнч байлгахын тулд цагаан өнгийн лааг гэртээ асааж байх нь дэмтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Тайвшруулах увидас

Өөрт учирсан саад тотгорыг арилган, санаа сэтгэлээр унахгүй байя гэвэл мөнгөлөг лааг асаагтун.

Олз ашгийг уригч

Хөрөнгө мөнгөө арвижуулах, бизнесээ бэхжүүлэх, амьдарлын баталгаат орчныг тэнцвэржүүлж хадгалахыг хүсвэл ногоон өнгийн лаа асаа. Ногоон өнгө нь байгаль дэлхийн бэлэгдэл бөгөөд олз ашгийг урин дуудна.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Гарц заагч

Оюу эрдэнийн өнгөт номин ногоон өнгө нь ямагт шинэчлэлийг дууддаг. Ийм өнгөтэй лааг ажлын өрөөнд болон гэртээ асааснаар шийдвэрлээгүй асуудлын гарц олдож гацаанаас гарна.

Осол халдлагаас гэтэлгэгч

Улаан бол хайр дурлалыг өршөөгч сарнайн бэлэгдэл. Урам зориг, хүч чадал, эрч хүчийг тэтгэгч. Улаан лаа хэрэглэж заншваас осол эндэгдэл, халдлага дайрлагад өртөхөөс хамгаална.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Хямралыг хөнөөгч илд

Хөрс шорооны өнгийг төлөөлөгч бор өнгийн лааг санхүүгийн гачигдалд орсон үедээ асааж байвал санхүүгийн амжилтыг дуудна. Гэхдээ эдийн засгийн хямралыг хүлээлгүйгээр үргэлж асааж байвал өөрт чинь л тус болно.

Муугаас зайлуулагч

Чандмана эрдэнэ усны өнгийг билэгдэгч нь хар өнгө. Хар өнгийн лаа баривал танд наалдсансөрөг энергийг сорон зайлуулах агаад орон гэр ажил дээр чинь шингэсэн муу муухай энергийг ч чөлөөлж чадна.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Залбирлын лаа

Алтлаг өнгө агуу их хувь тавиланг билэгддэг бөгөөд гэр бүлд чинь өлзий дүүрэн аз жаргалтай түвшин амьдралыг хайрлан соёрхооч хэмээн алтлаг өнгөтэй лаа асааж залбир. Хэрэв та компани аж ахуйн нэгжийн дарга бол хамт олондоо амжилт хүсвэл мөн энэ лааг асааж залбираарай.

Лааг үргэлж асааж заншвал гэр бүлд хэрүүлгүй амгалан аз жаргалтай орчин бүрдэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-241-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *