Categories
Uncategorized

Бид хэдийд энергиэ нөхдөг вэ? Энерги нөхөх аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

БИД ХЭДИЙД ЭНЕРГЭЭ НӨХДӨГ ВЭ?

Бид дараах тохиолдолд энергээ нөхөн сэлбэдэг гэнэ. Үүнд :

хоол сойх, мацаг барих

амьсгалын дасгал хийх

ганцаараа нэг хэсэг байх

хэсэг хугацаанд огт юу ч ярихгүй байх

далайн эргээр, ууланд алхаж байгалийн үзэсгэлэнт газруудыг харах

ямарваа нэгэн зүйлийг өөрийн хvслээр урлаж, сэтгэлийн таашаал авах

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

бусдыг магтан сайшаах

сэтгэлээсээ баярлах, инээх

хэн нэгэнд сэтгэлээсээ (хариу талархал харалгүй) тус хүргэх

даруу төлөв байх

хоолны өмнө мөргөл унших, талархал илэрхийлэх

тариа будаа, шар тос, зөгийн бал, жимс ногоо зэрэг энерги шингэсэн хоол хүнс хэрэглэх.

21-ээс шөнө 2 цагийн хооронд унтаж амрах. Бусад үед хүн хичнээн цаг унтаад ч мэдрэлийн систем нь амарч чаддаггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

энерги сайтай хүнээр иллэг хийлгүүлэх эсвэл өөрөө өөртөө иллэг хийх

өөр дээрээ хүйтэн ус асгах… Ингэхдээ өглөөгүүр хөл нүцгэн зогсож байгаад асгавал сайн.

мөнгө төгрөг, цаг заваа бусдад харамгүй зарцуулж байх

бүх зүйл учир шалтгаантай гэдгийг хүлээн зөвшөөрөх

ЭНЕРГЭЭ ХЭРХЭН АЛДДАГ ВЭ?

Бид дараах тохиолдолд энергээ алддаг. Үүнд :

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

уйтгар гунигт автах, амьдрал хэцүү хэмээн гомдоллох, өнгөрсөн баларсан зүйлийн араас харамсах, айж түгших, ирээдүйд болох зүйлийг үгүйсгэх

хувиа бодох

ямар ч зорилгогүй амьдрах

гомдох, гомдол тээх

хоолоо хэтрүүлэх

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

ухаан санаагаа аливаад төвлөрүүлж чадахгүй байх

шарсан хайрсан, хоносон хоол, хэн нэгний уур уцаартай байхдаа бэлтгэсэн эвсэл богино долгионы зууханд болгосон / халаасан хоолоор хооллох. Мөн химийн бодис, консервант агуулсан хүнс, химийн бордоогоор зохиомол орчинд тарьж ургуулсан хүнсээр хооллох.

кофе, хар цай, элсэн чихэр, цагаан гурил, мах, архи зэрэг энергигүй хүнс хэрэглэх

явдал дундаа, яаран хооллох

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

тамхи татах

дэмий хоосон ярих, өрөөл бусдыг шүүмжлэх, муулах

буруу амьсгалах… жишээ нь ойр ойрхон гүн амьсгаа авах

12-оос 16 цагийн хооронд наранд байх, ялангуяа элсэн цөлд

замбараагүй бэлгийн амьдрал хөтлөх, хайргүй хүнтэйгээ харьцаанд орох

хэт их унтах, өглөө 7-оос хойш унтах, нойрны дутагдалд орох

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

бие организм, оюунаа хэт ачааллах

шунал

Рами Блект “Аз жаргалд хөтлөх 10 алхам” ном

Сүнслэг хөгжлөөр дөнгөж хөгжиж яваа хүн мэдрэг болон эмзэг байдлаараа үргэлж ялгарч байдаг. Тиймээс өөрийгөө аливаа зүйлээс гэмтэхээс сэргийлж, энергийн талбайгаа цэвэр байлгадаг 10 дүрмийг танилцуулж байна.

Танд таагүй мэдрэмж төрүүлдэг хүмүүсээс хол бай.

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

Хэн нэгнийг өөрийн нуруундаа ойртохыг бүү зөвшөөр.

Хэн нэгний хийсэн хоолыг идэхээс зайлсхий.

Гэр дотор тань таны өөрийн гэсэн орон зай байх хэрэгтэй.

Гадаа гудамжинд олсон эд зүйлээс сэрэмжтэй бай.

Хэн нэгнээс бэлэг авахдаа болгоомжтой бай.

Дасгал хөдөлгөөнд цаг зарцуул.

Хэн нэгний эд зүйлсийг хэрэглэхээ боль.

Эелдэг бай.

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

Ойр ойр инээмсэглэ.

Гэвч үргэлж өөрийн энергиэ бүтэн байлгаж, бүхнээс хол байж чадахгүй үе олон байдаг. Бид өөрсдийн бие, сүнслэг байдалд анхаарал хандуулах үүрэгтэй. Гэтэл дотоод сүнслэг байдал бидний зөн совин, дотоод нөөцийг хариуцдаг. Хэрэв та унтсан ч гэсэн ядарч, сайхан зүйл болсон ч баяр баясал мэдрэхгүй байгаа бол та өөрийн энергийг нөхөх хэрэгтэй гэсэн үг юм. Та дараах зүйлсийг мэдэрч байвал та энергиэ нөхөх хэрэгтэй болсон гэсэн үг:

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

· Амжилтад хүрсэн ч амьдрал утгагүй санагдах

· Амьдрал ямар ч утга учиргүй санагдах

· Үргэлж стрессдэх

· Санаа зовних

Та хэрхэн өөрийн энергийг нөхөх хамгийн энгийн аргуудыг танилцуулъя.

Алхам 1.

Танд хэн ч саад болохгүй тайван газар ол. Үүний дараа өөрт эвтэйхэн байрлалаар хэвт эсвэл суу. Нүдээ анин таван удаа гүнзгий амьсгаа авч, гарга.

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

Алхам 2.

Залбирч байгаа байрлалаар гараа аван хурууны өндөгнүүдээ болон гарын алгаа чанга хооронд нь дар. Дараа нь гараа дээш өргө. Өргөсөн гар тань духны голд хүрч байх ёстой. Харин үүний дараа гараа зүрхний дээр байрлуул. Таны дух болон цээжний хэсэг хүчтэй хоёр чакраг агуулдаг бөгөөд таны хийсэн хөдөлгөөн тэдгээрийг идэвхжүүлдэг.

Алхам 3.

Гарын алгаа дулааныг мэдэртэл сайтар үр. Баруун гараа зүрхэн дээрээ, зүүн гараа хүйсэн дээрээ байрлуул. Энэ хоёр газар ч гэсэн хүчтэй хоёр чакра байрладаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

Алхам 4.

Нүдээ нээлгүй цагаан гэрэл төсөөл. Тэрхүү цагаан гэрэл нь таны гараас таны биелүү орж байна. Та тэр гэрлийг гараас тань биелүү орж байгааг сайн хар. Та гэрлийг өөрийн бүхийл биеийн хэсэгт орж байна гэж төсөөл.

Алхам 5.

Та цагаан гэрлэхээс хангалттай энерги авсан гэж бодсон үедээ нүдээ нээж, гараа зөөлөн сэгсэр. Үүний дараа зөөлөн босож бүх биеэ мөн адил сэгсэрч бага зэрэг хөдөлгөөн хий.

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

Алхам 6.

Одоо аяга ус уу. Энэ өдөр таны ам цангахаас сэргийл.

Эдгээр нь таны энергийг нөхөх хамгийн энгийн арга юм. Сайн үр дүнд хүрэхийн тулд энэ дасгалыг долоон хоногийн өдөр бүр 15 минутын турш хий. Ингэснээр та өөрийн энергиэ нөхөж чадах юм.

Хүмүүс цаг тутам ямар нэгэн энергийг харилцан солилцож байдаг. Энэхүү энерги нь хүний биед янз бүрийн хэлбэрээр нөлөөлдөг байна. Санаа сэтгэлээр унах, стресс ядаргаанд орох, өвдөх, хийморь сүлд нь доройтож, ажил төрөл нь бүтэлгүй болох нь муу энерги хуримтлагддаг, түүнийг хэрхэн нөхөж болдог талаар бид сонирхолтой материалыг та бүхэнд хүргэж байна. Хүний биеийн эргэн тойронд цахилгаан соронзон долгион хүрээлж байдаг. Үүнийг амин цэнэг буюу био энерги гэж шинжлэх ухаанд нэрлэж ирсэн. Хүнд био энергийн долоо, туслах 12 гээд нийт 19 төв байдаг. Хүн энэ төвүүдийнхээ тусламжаар энерги авч, өөрийгөө цэнэглэдэг. Залуу насанд хүний био энерги нягт, хүчтэй байдаг бол хөгшрөх тусам гаднаас бохир муу энерги авахдаа илүү болдог ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

Энергиэ яагаад алддаг вэ?

Хүн ямар ч нөхцөлд гэнэтийн санамсаргүй гэсэн хоёр довтолгоонд ордог. Санамсаргүй байдал нь хэн нэгэн хүн таагүй үг хэлэх, ямар нэгэн зүйл тохиолдох\ хальтирч очих, толгой дээр тоосго унах\ үед хүн энергиэ алдаж тайван биш, сэтгэлийн хөдөлгөөнтэй, түгшсэн, өвдсөн айсан байдалд ордог. Санаатай хүнийг хүчээр эрхшээлдээ оруулахад, мөн албан ёсоор зарим зүйлийг хийлгэх зэрэгт энерги алддаг байна. Энергиэ алдсанаар уур уцаартай, ядарсан, таагүй болдог. Хэдийгээр энэ үед хүн өөрийгөө соронзон долгионы хүчээр мэдэрдэг ч энэ байдлаас гарах арга замыг олж чаддаггүй байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

Энергийг нөхөж болдог – Хүн хэрэгцээт энергийнхээ 20-25 хувийг хоол унд, нойрноос авдаг бол үлдсэн хувийг газар, сансар огторгуй, ус, гал, салхинаас авдаг байна. Ингэснээр алдсан энергиэ нөхөж, эрүүл, эрч хүчтэй, бусдын дайралтад өртөлгүй бат зогсч чаддаг аж.

Газраас энерги авах арга – Нүцгэн нуруугаараа газар хэвтэж, гүнзгий амьсгаа авах, мөн хөл нүцгэн 5-10 минут зогсох.

Уснаас энерги авах – Голын усанд цээжээ далд ортол зогсч, гэдсээрээ гүн амьсгал авах, энэ үед усны урсгалыг мэдэрч 7-10 минут болдог байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

Галаас энерги авах – Гал, эсвэл нар уруу удаан харж зогсох. Энэ үед гэдсээрээ амьсгаа авч гал, нарны туяаг мэдрэх хэрэгтэй.

Салхинаас энерги авах – 2-3м\с салхитай +7 градуст салхи руу харж зогсох. Энэ үед амьсгал авч цээжиндээ салхины хүчийг мэдрэх хэрэгтэй. Энэ нь 10-15 минут үргэлжилдэг байна.

Сансар огторгуйгаас энерги авах – Од руу харж зогсоод түүнийг залгиж байгаа мэт бодох хэрэгтэй. Энэ үед гүн амьсгаа авч 10-15 минут болно. Хэрвээ та өөрийнхөө энергийг бүрэн цэнэглэчихлээ гэж бодвол “миний биеэр энерги дүүрэн байна, би муу энергиэс өөрийгөө хамгаалж чадна” хэмээн сэтгэлдээ олон дахин хэлж баталгаажуулан өөртөө итгэх итгэлийг өгөх хэрэгтэй аж. Мөн эр, эм хүмүүс бэлгийн ажил хийх буюу дур тавих үед маш их энергийг хуримтлуулж авдаг байна. Энэ үед энергийн бүх төвүүд нээгдэж, тухайн хүн өөрийн бодол санаагаа төвлөрүүлж чадвал тэр хэмжээгээр энерги авах боломжтой аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

Бохирдсон энергиэ цэвэрлэж эмчлээд үз – Бохирдсон энергийг сард нэг удаа цэвэрлээж байх зайлшгүй шаардлагатай байдаг гэнэ. Үүнд энергийн төвүүд тусалдаг байна. Хүн муу энергиэ цэвэрлэхгүй удвал өөрийгөө жолоодох чадвараа бага багаар алдана. Иймээс энергиэ цэвэрлэж, эрүүл саруул, эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Хүний энергийн үндсэн долоон төв нь толгойн орой, гуравдагч нүд буюу хөмсөгний голд, хоолойд, зүрхний төв хэсэгт, мөгөөрсний төвд хүйсэн дээр, давсагны доод талд, ахар сүүлэнд байрладаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-244-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *