Categories
Uncategorized

Эртний анагаах сударт тэмдэглэгдсэн, дархлаа сайжруулах чухал аргууд буюу спиртэн дарлага хийх жор ХАДГАЛААД АВААРАЙ

Ойрын өдрүүдэд элдэв халдварт өвчин гарч түгшүүрийн харанга дэлдэж байгаа болохоор мэдэхгүй нэгэнд нь санаа өгөх зорилгоор бичив.

Юуны түрүүнд сахилга баттай байх. Төр засгаас гаргаж буй шийдвэр журмыг чанд дагаж мөрдөх. Ариун цэврийг чанд сахих. Амны хаалт, шаардлагатай нөхцөлд хамгаалалтын шил зүүх. Эдгээрийг бүгд мэдэж байгаа. Ямар чухал гэдгийг хэлүүлэлтгүй ойлгож бгаа хэмээн найдаж байна. Бас нэг чухал зүйл бол хүн бүр биеийн эсэргүүцэл, дархлаагаа сайжруулах тал дээр дээрхээс дутахгүй анхаарах хэрэгтэй.

С болон D витамин тогтмол хэрэглэх.

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Тэжээллэг эрүүл хүнс тохируулан хэрэглэх. Сонгино сармис тогтмол хэрэглэж занших

Дасгал хөдөлгөөн. Цус тунгалагийн эргэлтийг сайжруулж, дархлааны эсийн үйл өжиллагааг идэвхжүүлнэ. Стресс тайлах шилдэг аргуудын нэг.

exercise-н зурган илэрц

Тайван байх. Энэ маш чухал. Учир нь стресс нь дархлааг унагаадаг гол хүчин зүйл.

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Бясалгал төвлөрөл хийх. Стрессээс зайлсхийх шилдэг арга.

Архи, тамхинаас зайлсхийх.

Ходоодны хүчлийг сайжруулах. Энэ нь биеийн дархлааны системийн чухал хэсэг. Хүнсээр дамжин биед орж буй бичил биетнийг устгах гол зэвсэг.

Шаардлагатай тохиолдолд сармисны спиртэн хандмал гарын дор байлгаж зааврын дагуу хэрэглэх.

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Эдгээрээс ходоодны хүчил болон сармисны спиртэн дарлагын тухай нэмж хэдэн үг хэлье.

Оросын нэрт академич Борис Болотов, эмч эрдэмтэн Наумов нар нэгэн онол гаргасан нь Сердюковын рефлексийн доголдлоос хоол боловсруулах замын олон өвчлөл үүсдэг гэж үздэг. Ходоодон дахь хүчил хэвийн, байх ёстой хэмжээ, чанартаа байгаа үед ходоодны хунигч булчингууд сайн ажилладаг. Үүнийг Сердюковын рефлекс гэдэг.

garlic in spitits-н зурган илэрц

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Харин ходоодны хүчил чанар хэмжээ нь багасах, муудах үед хунигч булчингууд хангалттай сайн агшихаа больдог. Ийм шалтгаанаар бидний мэдэх гол гашуун оргих (сөргөө) үүсдэг. Бас 12 нугалаа гэдэс, нарийн гэдэсний үрэвсэл зэрэг өвчин үүсэх шалтгаануудын нэг болдог. Ингэхээр ходоодны хүчлээ чанартай сайн болгох шаардлагатай болдог ихэнх хүмүүс.

Академич Болотов энэ шаардлагаар ууж хэрэглэх ходоодны хүчил гаргасан. Царская водка, Бальзам Болотова гэдэг нэрээр алдаршсан хүчил нь Оросод болон Европт өргөн хэрэглэгддэг. Гэхдээ энэнд ямарч алкоголь агуулагдаагүй. Энийг таних мэдэх хүмүүст захих, захиалах боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Царская водка, Бальзам Болотова-н зурган илэрц

Академич Болотов бас хоолноос өмнө багахан давс хүлхэхийг санал болгодог. Манайд жамц давс будааны чинээ ширхэгийг хоолны өмнө хүлхэх, тал аяга бүлээн усанд уусгаад ууж болно.

Спиртэн хандыг аптекаас авч болно. Зүүн Хараагийн спирт бал бурам компанийн бүтээгдэхүүн байдаг. Хэрэглэхдээ хэдхэн дуслаар зааврын дагуу хэрэглэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Эдгээр нь ердөө биеийн эсэргүүцэл сайжруулах аргачлал бөгөөд эмчилгээний бие даасан арга биш шүү.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд жил тойрон олон төрлийн өвчний идэвхижил ээлжлэн сэдэрч, намжиж байдаг учир бид бүхэн өвөл гэлтгүй бүх л улиралд дархлаагаа дэмжих нь зүйтэй юм аа. Тэгвэл та бүхэндээ хялбар аргаар дархлаагаа хэрхэн дэмжих талаар хэд хэдэн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудыг танилцуулж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх

Өдөр бүр чанартай хоолыг хангалттай хэмжээгээр идэж байж цусан дахь сахарын хэмжээ хэвийн байх болно. Харин хоол тэжээлээс авах шим тэжээлийн хэмжээ багасаад ирэхээр дархлааны системд муугаар нөлөөлдөг байна. Гэхдээ дархлаагаа сайжруулна гээд ямар ч хамаагүй юм идээд байж болохгүй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаанд тустай нь амин дэм, антиоксидантаар баялаг хүнсүүд багтана. Тухайлбал, жимс жимсгэнэ, брокколи, ногоон өнгөтэй хүнсний ногоо, цитрусын төрлийн жимс зэргүүдийг нэрлэж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Хангалттай унтаж, амарч байх

Хүн биеийнхээ эрч хүчийг сэргээж, бие махбодоо эрүүл байлгахын тулд өдөрт 6-10 цаг унтаж байх хэрэгтэй. Харин нойроо дутуу авснаас дархлааны систем муудаж, гаднаас орж ирэх нян, халдварт эмзэг болдог. Түүнчлэн хангалттай нойр авч байхын тулд кафейний хэрэглээгээ хянаж байх хэрэгтэй. Хэрвээ та орондоо аль хэдийн орсон ч унтаж чадахгүй байвал, биеэ суллаад, тухтай байрлалд хэвтээд, чадахаараа гүнзгий амьсгалж, амьсгаагаа тоолоорой. Ингэх нь биеийг тайвшруулж, амархан унтахад тусалдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Тогтмол, зохистой хэмжээтэй дасгал хөдөлгөөн нь биеийн ерөнхий эрүүл мэндэд тустай болохыг хүн бүхэн мэдэх биз ээ. Дасгал хийснээр бодисын солилцоо, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч улмаар дархлаа дэмжигддэг. Мөн зохистой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийснээр нян, вирустэй тэмцдэг цагаан эс болон T эсийн тоо нэмэгддэг болохыг судалгаагаар батласан байна. Та өдөрт дунджаар 30 минут алхаж, дээс, штанк өргөх зэрэг гэртээ хийж болох дасгалуудыг туршиж үзээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Тайван байх

Хүний оюун санаа болон бие организм хоорондоо нягт холбоотой. Тухайлбал сэтгэл санаа тогтворгүй болж, стресст автахад ходоод хямарч, зүрх судас өвчилдөг нь үүнийг батална. Хэдийгээр эрдэмтэд стресс болон дархлааны тогтолцооны хоорондын холбоог үргэлжлүүлэн судалж байгаа ч стресст орсноор кортизол (стрессийн даавар) ялгарч, энэ нь улмаар нян, вирустэй тэмцэх дархлааны чадварыг сулруулдаг гэж мэдэгджээ. Сонирхуулахад чин сэтгэлээсээ инээж хөхрөлдөх нь стрессийн гормон кортизолыг багасгаж, серотонин, эндорфин, допамин зэрэг “аз жаргалын” гормонуудыг ялгаруулж, сэтгэл санаа болон бие организмыг тайвшруулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна. Та сэтгэл санаагаа тайван байлгаж унтаж амрахыг хүсвэл МАГНЕС-ыг хэрэглээд үзээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Ус сайн уух

Дархлаагаа сайжруулах, мөн өвчтэй байгаа үедээ шингэн юм маш сайн уух хэрэгтэй. Түүнчлэн ногоон цай нь маш сайн нөлөөтэй гэдгийг та бүхэн аль хэдийн мэдэж байгаа байх. Гэхдээ та дархлаагаа сайжруулна гээд хэтэрхий их ус уугаад байж болохгүй. Харин та усыг хэвийн хэмжээнд ууж байгаа эсэхээ шээснийхээ өнгөөр шинжиж болно.

Сахарын хэрэглээгээ багасгах

Сахарыг чихрийн манжин, чихрийн нишингээс гаргаж авдаг боловч үйлдвэрлэлийн явцад маш олон хорт бодисууд нэмэгддэг байна. Түүнчлэн сахарын хэрэглээ нь тамхитай адил донтуулдаг болохыг Францын эрдэмтэд тогтоосон байна. Үүгээр ч барахгүй нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цагийн дотор 30 хүртэлх хувиар бууруулдаг аж. Хэрвээ таны дархлаа муудаж, бие сулраад байгаа бол сахарын хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Ашигтай бактертай хүнс хэрэглэх

Бидний дархлааны системийг дэмждэг зүйл нь биед дэх ашигтай бактерийн тоо өндөр байх тусам биеийн үйл ажиллагаа өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, дархлааны системээ сайжруулах үйл ажиллагаа эрчимтэй сайн явагддаг байна. Та тараг, айраг, хоормогоос зэргээс ашигтай бактери авч болно. Мөн нэмэлтээр ашигтай бактери хэрэглэж болох юм шүү. ГАТ ПРО нь таны өдөр бүрийн ашигтай бактерийн хэрэгцээг бүрэн хангаж өгнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Д витамин

Д витамин нь арьсан доор нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгждэг бөгөөд хүний дархлааг дэмжиж өгдөг хамгийн чухал амин дэм юм. Биед Д витамин дутагдах үед дархлааны систем муудсанаас бие суларч, амархан өвчин тусдаг байна. Та Д витаминыг нарнаас болон малын элэг, өндөгний шар, загасны мах зэргээс бага хэмжээгээр авч болно. Харин өдрийн хэрэгцээгээ бүрэн хангахад ДИТАМИН танд тусална

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Дархлаагаа дэмжин гэртээ байж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалцгаая.

This image has an empty alt attribute; its file name is 1-245-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *