Орцонд нь гурил орсон уламжлалт хоолоо хэрэглэж байгаарай!

Монголчууд байгал, цаг уурын онцлог, хүний биеийн таван махбодын эрүүл, тэнцвэртэй байдлыг хангахуйц уламжлалт хоол хүнсийг хэргэлсээр иржээ. Тухайлбал гурилтай шөл, бууз, хуушуур, бантан, боорцог, гамбир гэх мэт орцонд нь гурил орсон хоолыг өргөн хэрэглэдэг.
Гурил нь хүний биеийн бадганы тэнцвэрт байдлыг хадгалж, арьсыг зөөлөн байлгах, үе хоорондын бадган шингэнийг (барилдуулагч бадган) нөхөн төлжүүлж, шимжүүлэх зэрэгт чухал нөлөөтэй.

Манба дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг
Хүний биеийн 3 хүч болох Хий, Шар, Бадганыг дэлгэрэнгүй танилцуулъя.
Биеийн 3 махбод буюу биеийн 3 хүч нь тэнцвэртэй үед хүн эрүүл байж тэнцвэрээ алдахад өвдөж эхэлдэг. Эдгээр махбодууд нь бүх эд эс, эрхтнүүдийг хамтад нь цогцоор нь эрүүл саруул байлгадаг. Мөн эдгээр нь таныг сэтгэл санааны хувьд тайван, бие махбодын хувьд эрүүл байлгах хүч буюу энерги болж өгдөг юм. Тэд таны биеийн нэг хэсэг бөгөөд тантай хамт насан туршид байх болно.

Гурван махбод нь тэнцвэртэй байдаг хүмүүс маш ховор байдаг. Ихэнх хүмүүст нэг эсвэл 2 төрлийн махбод илүү давамгайлдаг. 3 махбодын эерэг ба сөрөг шинж чанарууд нь бидний амьдралд сайнаар болон муугаар маш их нөлөөлдөг бөгөөд бид түүнтэй хамт амьдрах хэрэгтэй болдог.
Хий, шар, бадганыг бидэнд хор хөнөөл учруулах зүйл гэж үзэж огт болохгүй. Энэ бол бидний биед байх насан туршийн бодис юм. Бид эдгээр бодис, махбодуудынхаа мөн чанарыг ойлгож, хамт амьдрахдаа дасан зохицох хэрэгтэй.

Хий
Хий нь таны биеийн хөдөлгөөнийг ямар ч саадгүйгээр хийх боломжийг олгодог. Үүнд шингээлт, эсийн ион солилцоо, мэдрэлийн системийн дамжуулалт, бүх төрлийн ялгадас, амьсгал, булчингийн тогтолцооны үйл ажиллагаа орно.
Шар
Шар гал, ус гэсэн хоёр эсрэг тэсрэг чанарыг хадгалахад адилхан чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүчил шиг бөгөөд энэ нь шингэн төлөвөөр оршдог боловч халаадаг. Шар энэ зарчмыг бие махбодод явуулдаг. Энэ нь өөрчлөлтийг авчирч, дулааны энергийн үүрэг гүйцэтгэдэг ба хоол хүнсийг ерөнхий болон эсийн түвшинд боловсруулдаг. Энэ нь биед дулаан, харах үзэгдэл, эд эс, эрхтэн системийн өнгийг бий болгодог.

Бадган
Бадган бол эсрэг тэсрэг элементүүд болох Ус, Шороо хоёрыг холбогч, тосолгооны хүч юм. Бадганы хүч нь биеийг тогтворжуулж, булчин, шөрмөс, холбогч эд, өөх тосыг сайн хадгалах бүтэцтэй болгодог. Энэ нь мөн үе мөч, тархи болон нугасны хамгаалалтын бүрхүүлийн шингэнийг бүрдүүлдэг.

Дорно дахины анагаах ухаанд хүний бие нь таван махбодиос үүссэн гэж үздэг. Таван махбодийн онол нь энэтхэг, грек, хятадад үүсч хөгжин бусад орнуудад тархсан байна. Махбодийн онол нь дотроо одон болон хар зурхайн таван махбод гэж хуваагдах ба Монголын уламжлалт анагаах ухаан нь одон зурхайн таван махбодийг гол болгон тэжээхүйн ухаандаа ашиглан хөгжүүлж ирсэн. Одон зурхайн таван махбодийн онолд огторгуй, хий, гал, ус, шороо гэсэн язгуурын таван махбодиос орчлон хорвоогийн бүхий л юмс үүсэж хөгжсөн гэж үздэг ба язгуурын хий, шар, бадган гэсэн гурван махбодид хураагддаг.

Хий махбодиос – Хий махбодь
Гал махбодиос- Шар махбодь
Шороо, ус махбодиос- Бадган махбодь үүсэн хураагддаг.
Хүний бие махбодь эрүүл амаглан байх нь гурван махбодийн хоорондын тэнцвэрээс хамаардаг ба гурван махбодь тэнцвэртэй байх нь нар, сарны хөдөлгөөн, цаг уур, газарзүйн байршил, улирал, идээ ундаа гэх мэт маш олон зүйлээс шалтгаалдаг бөгөөд хүн хэмээх бодгаль нь сав, шим ертөнцтэй нэгдмэл оршдог бүхэл цогц юм. Гурван махбодийн онолд хүний биеийн бүтцийг үндсэн гурван хэсэгт хуваан авч үзсэн байдаг.

Хий махбод нь: Зүрх, ходоодны доод хэсэг,яс, өвчүү, хоолой, нугас, бүдүүн гэдэс, давсаг, олгой, бэлэг эрхтэн гэсэн эрхтэнүүдэд оршиж биеийн доош чиглэлтэй гүйх ба цусыг бүх биеэр тараах, идээ ундааг шингээх, оюун ухааныг тодруулж, сэтгэлийг тогтоох, амьсалын үйл болон өтгөн, шингэн, дуслыг гадагшлуулах үйлдэлтэй.
Шар махбод нь: Ходоодны дунд хэсэг, элэг, цөс, зүрх, нарийн гэдэс, арьс гэсэн эрхтэнүүдэд оршиж идээ, ундааг шингээн биеийн илч болон цусыг үүсгэх, оюун хүслийг үүсгэх, дүрсийг тодруулах, арьсны өнгийг үүсгэх ба биеийн дунд хэсэгт чиглэлтэй гүйн оршдог.

Бадган махбод нь: Ходоодны дээд хэсэг, хэл, тархи, үенд орших ба биеийг чийгшүүлэх, идээ, ундааг ялзлах, амтыг үүсгэх, 5 мэдрэхүйг удирдах, биеийн булчин шөрмөсний үйлийг хариуцах ба биеийн дээш чиглэлд оршдог.

Хий, шар, бадгана мөн чанартайй тааруулж хооллох нь эрүүл амьдрах маш том урлаг байдаг ба бас амьдралд хэрэглэхэд амархан олон аргууд байдаг. Та өөрийн өвөрмөц чанартаа тааруулж хооллохыг хүсвэл АМУ хоол заслынг төвд ирж оношлуулан, хоолны зөвлөгөөг аваарай.
