Таван мянган жилийн өмнөөс сармисыг эмчилгээнд ашиглаж иржээ. Египэт, Арабын улс, Грек зэрэг эртний орнуудад сармисыг үрэвсэл дарах, нян устгахад хэрэглэдэг байсан юм.

Эртний анагаах ухаанаас уламжлагдаж ирсэн 800 төрлийн хүнсний ногоо, ургамлын жагсаалт 22 дугарт сармис ордог байна. Орчин үед энэ хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн дархлаа дэмжих, ханиаднаас урьдчилан сэргийлэхэд ашиглаж байна. Сармис азот, кали, цахиур, фосфорын хүчил, витамин С, D, B, натри, эфирийн тос, селен, кальци, магни, хүхэр зэрэг 200 төрлйин эрдэс бодис амин дэм агуулдаг. Мөн allicin хэмээх хавдар устгах бодис агуулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Сармисны ид шид:
• Сармис нь үрэвслийн эсрэг шинж чанартай, цусны даралтыг бууруулдаг.
• Сармис гол судасны хатуурал өвчнөөс сэргийлдэг.
• Сармис хорт хавдрын эсийг устгах чадвартай.
• Сармис нь цусны бүлэгнэл үүсэх эрсдлийг бууруулна.
• Сармис ханиад болон халдварт өвчнөөс хамгаалах хамгийн үр дүнтэй хүнс.

• Сармис хэрэглэснээр зүрхний шигдээс болно гэж санаа зовох хэрэггүй.
• Сармис цусан дахь холестрийн хэмжээг бууруулдаг.
Тиймээс өдөрт хоолондоо нэг хумс сармис заавал хэрэглэж занших нь чухал. Мөн өлөн байхдаа нэг хоолны халбага зөгийн балыг нэг хумс сармистай хольж идэх нь ходоодны өвчин анагаах ид шидтэй байдаг гэнэ.
Түүнчлэн жигнэсэн сармис хоолны хачирт хэрэглэж байвал хоолны шингэцэд сайнаар нөлөөлдөг байна. Баталгаатай найдвартай хамгийн сайн сармисыг гэр бүлдээ болон өөртөө авахыг санал болгож байна.

Японы эрдэмтэд олон төрлийн туршилт хийсний дүнд сармис хавдрын эдийг устгах чадвартай гэдгийг тогтоожээ.
Сармисны энэхүү анагаах чадварыг мэргэжилтнүүд өвчтэй эд өөрсдөө устахад нөлөөлдөг бодисын агууламжтай холбон тайлбарлаж байгаа юм байна. Түүнчлэн хавдрын үсэрхийлэл үүсэхээс сэргийлдэг гэнэ.
Японы эрдэмтэд туршилтаа лабораторийн хулгана дээр хийж бүтэн жилийн туршид тархины хавдартай хулгануудын хоол хүнсэнд сармис нэмж өгч байжээ. Хэсэг хугацааны дараа эрдэмтэд хорт хавдрыг шалгахад өвчилсөн хулгануудын хавдрын эд буурсан нь тогтоогдсон байна.

Өмнө нь Америкийн эрдэмтэд ч энэ төрлийн судалгаа явуулж байсан юм. Тодруулба,л Америкийн хавдар судлалын төвийн нийгэмлэгийн сэтгүүлд нийтлэгдсэн эрдэмтдийн судалгаанд сармис тархины хавдрыг хэсэгчлэн дарах боломжтой гэдгийг онцолсон байв.
Эрдэмтдийн өгүүлснээр сармиснаас ялгардаг гидроксиль хүхэр агуулагч молекулууд нь хавдрын эд эсэд нөлөөлж, өвчнийг тархахаас сэргийлдэг бөгөөд хавдраас сэргийлэхийн тулд хоол идэхээс 25 минутын өмнө нэг хумс сармис идэхэд чухал нөлөө үзүүлдэг гэнэ.
Сармисны ач тус их. Бид ханиад хүрсэн үедээ сармисыг түлхүү хэрэглэдэг. Тэгвэл сармисыг зөвхөн ханиад томууны үед гэлтгүй бусад өвчнүүдийг анагаах зориулалтаар ч хэрэглэж болдог байна.

-Ууц нуруугаар нь өвддөг хүмүүс 3-4 хумс сармисыг үрүүлээр үрж жижиглэн самбай даавуунд боогоод сармисны шүүсэнд норсон уг даавуугаараа орой унтахын өмнө ууцаа үрж арчина. Нэг удаагийн курс эмчилгээ 10 хоног бөгөөд биеийн байдлаас хамааран 10 хоног эмчилж болно.
-Нэг хумс сармисыг вазелин буюу ургамлын тосонд хийж лаа маягтай болгоод орой унтахын өмнө шулуун гэдсээрээ шургуулж хэрэглэхэд шамбарам өвчнийг анагаах ач тустай.

-Ханиадны үед 11 хумс сармис, нэг бөөрөнхий сонгиныг литр сүүнд хийж зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж цаг тутамд нэг халбагаар уухад их үр дүнтэй.
-Арьс, салст бүрхэвчийн шарх шалбархай, түлэнхий, хавдар, хатиг зэргийг сармисны шүүстэй, давстай уусмалаар шавшихад идээ нь амархан арилж, шарх түргэн эдгэрдэг.
-Шүд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгт тавихад өвчин намдана.

-Уушги, гуурсан хоолойн хурц, архаг үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл, ханиад томууны үед сармисны уураар утахад гойд сайн нөлөө үзүүлнэ. Утахдаа сармисны шүүсийг буцалсан халуун усанд, эсвэл 0.25 хувийн новокайны уусмалд 1:3-ын харьцаатайгаар найруулж утна. Утлагыг 8-15 удаа давтана. Хоёр грамм сармисны шүүсийг 100 мл буцалсан халуун усанд хийгээд дээрээс нь 0.5 гр сода хийж уураар нь утвал бүр сайн.
-Гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад шарх, хатиг зэрэг идээт ба идээ татах шинжтэй хэсэгт тавьж боовол өвчин намдаж, хавдар харьж, идээлэх нь зогсоно.

-Идээ, булаг гоождог чихэнд сармисны шингэрүүлсэн шүүсийг сайтар шүүсний дараа өдөрт 2-3 удаа дусаахад сайн.
-Багтраагаар өвдөхөд хоёр хумс сармисыг бяцалж цайны халбаганы гуравны нэгээр цуу, бага зэрэг зөгийн балтай холиод өглөө бүр өлөн үедээ ууна.
-Ханиад хүрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс сармисыг буйлан дээрээ хэсэг хугацаагаар тавина. Зажилж болохгүй.

-Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж буцалгаад хөргөсний дараа өвчтэй газраа түрхэхэд зовиур шаналгаа алгуур арилна.
-Ганц хуруутахад ямар ч ан амьтны хатаасан цөсийг сармисны шүүсэнд дэвтээгээд бооход гойд сайн.
– Тархины хорт хавдар гэж юу вэ?

Тархины хавдар нь анхдагч (тархины эсийн гаралтай) ба хоёрдогч (бусад эрхтэн тогтолцооны хавдрын үсэрхийлэл) байдлаар үүсч болно. Анхдагч тархины хавдар гэдэг нь гавлын хөндийд мэдрэлийн тогтолцоог бүрдүүлэгч эсүүдийн хэвийн бус ургалт бүхий бүлэг эс үүсч хөгжихийг хэлнэ.
Тархины хорт хавдар нь 40 гаруй төрлийн байдаг боловч үндсэндээ хоёр хэлбэрт хуваагдана:

• хоргүй – зөөлөн – ургаж томордог ба үсэрхийлдэггүй. Тархины зөөлөн бүрхүүлийн хавдар, мэдрэлийн эсийн хавдар, өнчин тархины хавдар, гавал залгиурын хавдар ихэвчлэн ийм хэлбэрээр тохиолдоно.
• хорт – өмөн – тархи, нугас руу үсэрхийлдэг. Астроцит эсийн хавдар, олигодендрогли эсийн хавдар, мэдрэлийн эсүүдийн хавдар үүнд хамаарна.
– Тархины хорт хавдрын шинж тэмдгүүд
Тархины хорт хавдрын эхний шинж бол толгой өвдөх юм. Толгойн өвдөлт хөнгөн, хүнд, тогтмол мөн намжилт, дахилттай явагддаг онцлогтой. Гэвч толгойн өвдөлт бүр тархины хавдар биш байж болох тул та санаа зовж байвал эмчид үзүүлэх хэрэгтэй.

Дараах шинж тэмдгүүд илэрч болно:
• ярих эсвэл хэлье гэж бодсон үгээ санахад хэцүү байх
• харах, сонсох, үнэрлэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх
• таталт илрэх: хүнд (бүх бие татах) эсвэл дунд зэргийн таталт үүсэх (богино хугацаанд ухамсарт үйл ажиллагаа, мэдрэхүй алдагдах эсвэл булчин татвалзах)

• биеийн зарим хэсэг сулрах, саажих
• тэнцвэр алдагдах
• ерөнхийдөө ууртай, идэвхгүй, нойрмог болох эсвэл хувь хүний зан чанар өөрчлөгдөх
• дотор муухайрах, бөөлжих.
– Тархины хорт хавдрын шалтгаан
Тархины хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч хавдар үүсэхэд нөлөөлөх дараах эрсдэлт хүчин зүйлс байдаг. Тухайлбал :

• Ихэнх хүнд тодорхой удамшлын хүчин зүйл буюу генетикийн шалтгаанаар тархи, нугасны зарим хавдрууд үүсдэг.
• Толгойд маш өндөр эрчимтэй туяагаар гэмтэл авах
Тархины хорт хавдрын эрт илрүүлэх шинжилгээ
Одоогоор тархины хорт хавдрын эрт илрүүлэх шинжилгээ (скрининг) байхгүй.
– Тархины хорт хавдрын оношлогоо

Хэрэв эмч тархины хорт хавдар гэж сэжиглэвэл тархины хэсгүүдийн үйл ажиллагааг шинжлэхдээ рефлекс, булчингийн хүч, зүүгээр хатгахад мэдрэх болон халуун хүйтний ялгааг мэдрэх эсэхийг шалгана. Хавдрын улмаас гавлын дотоод даралт ихсэн нүд бүлтийж, нүдний мэдрэл дарагдсан эсэхийг нүдний уг дурандаж тогтооно.
Тархины хавдрыг ихэвчлэн соронзон резонанст томограф шинжилгээ (MRI) болон компьютер томограф (CT) шинжилгээнүүдээр оношлодог.
Зарим тохиолдолд бусад шинжилгээнүүдийг хэрэглэдэг. Үүнд:
• Соронзон резонанст спектроскопи

• Позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ (РЕТ)
• Нэг фотон цацрагт компьютер томограф
• Бүсэлхийн хатгалт (нугасны ус авах).
– Тархины хорт хавдрын эмчилгээний төрлүүд
Үе шатнаас хамааран эмчлэх
MRI, CT, бусад шинжилгээний үр дүнг үндэслэн эмч хавдрын үе шатыг тогтооно. Үе шат нь хавдрын хэмжээ, үсэрхийлэл зэргийг тодорхойлж өгнө.

Тархины хавдрын ургалт, орчны эдэд нэвчсэн байдлаар нь I – IV үе шат болгон ангилна. I , II үедээ хавдрын ургалт хамгийн удаан байх бөгөөд бага хэмжээний хавдар гэх бол IV үе шатанд хамгийн хурдан ургана.
Эмчилгээний төрүүд
Тархины хавдрыг мэс засал, хими, туяа, даавар эмчилгээний аргаар эмчлэх ба эдгээрийг хавсруулан хэрэглэж болно.
• Мэс заслын арга (гавлын ясыг авч хийнэ)
• Туяа эмчилгээ хийснээр хавдрын ургалтыг зогсоох (хэт ягаан түяагаар шарах)

• Дааврын эмчилгээний арга (эмийн эмчилгээ)
• Эдгээрээс хамгийн үр дүнтэй, эрсдэлгүй, найдвартай арга нь туяа эмчилгээ юм.
– Хэрэв хавдрыг авах боломжгүй бол эмчилгээний зорилго нь хавдрын ургалтыг удаашруулж, хавдрын томрол болон орчны эдийн хаванг бууруулж шинж тэмдгийг намдаахад чиглэнэ. Туяа эмчилгээг темозоломидтэй хавсруулан эсвэл дангаар нь хийнэ.
