Хөлийн хуруун дээр гарсан яс дахиж өвдөхөө больсон. Хямдхан мөртлөө асар их үр дүнтэй хоёрхон зүйлийн ачаар. Энэ аргыг мэс заслын сувилагч зааж өгсөн юм.

Биологийн хичээл дээр генетикийн холбоотой өвчлөлийн тухай багш зааж байсан. Ямар өвчин эцэг эхээс өвлөгдөн ирж болох тухай. Үүний тодорхой жишээ болгож ээжийн чинь хөлөн дээр яс ургаж байсан бол чинийх дээр ч мөн ургана гэж хэлэхэд би маш их сэтгэлээр уналаа. Учир нь эмэгтэй хүний гоо үзэмжийг гутаадаг, сайхан гутал өмсөх боломжгүй болгодог энэ эрхий хурууны хажууд товойж ургадаг ясыг би сайн мэддэг байлаа. Учир нь миний ээж, эмээ хоёр хоёулаа энэ өвчнөөр өвчилсөн юм. Зүгээр ч нэг ургаад зогсохгүй хачин их өвддөгийг нь би бас мэднэ.

Ээж маань эмнэлгийн сувилагчаар насаараа ажилласан, байнга л босоо ажил хийдэг байсан. Багшийг ярьж хүүхдүүд анхааралтай сонсож байхад ганц би л уйлчих шахлаа. Ээж эмээ хоёрын маань зовоож байсан тэр хөлний өвчнөөр би бас өвдөх юм гэж үү…
Хөлөн дээр гарсан ясыг хэрхэн алга болгох вэ
Биологийн багш хэрхэн үүнээс сэргийлж болох тухай ч мөн ярьсан. Ихэнх тохиолдолд хөлдөө их ачаалал өгдөг, босоо ажил хийдэг, өндөр өсгийтэй гутал өмсдөг, багадсан бариу гутал удаан хугацаагаар өмсдөг, жин ихтэй хүмүүст энэ асуудал ихэвчлэн тохиолддог бөгөөд хөлөө амрааж, зөв арчилж, зөв гутал сонгож өмсөж, хөлөө хэт дааруулахгүй байж чадвал энэ асуудлаас сэргийлж болох юм байна.

Миний хөл дээр ч товойж үрэвссэн. Гэхдээ ээж, эмээ хоёрынхыг бодвол харьцангуй бага л даа. Хүүхэд байхдаа бид нэг гутлыг удаан өмсөж, барьж хөлөө өвдтөл нь өмсөөд дараагийн гуталтайгаа золгодог тийм цаг үе байлаа шүү дээ. Үүнээс л болсон гэдгийг мэдэж байлаа. Харин ээж маань эмнэлгийн ихэнх сувилагч, асрагч нарт түгээмэл тохиолддог энэ өвчнийг зогсоож, товгорыг сааруулах аргыг хэлж өгсөн юм.

Хэрэг болох зүйлс
«Хлорофиллипт» буюу хэсэг газар түрхэх зориулалттай тосон түрхэц
«Димексид» уусмал
Компресс болгон тавих хөвөн эсвэл зориулалтын зөөлөвчтэй наалт
5 мл-ийн шприц
Уусмалыг бэлтгэх хуванцар сав эсвэл дурын аяга ч байж болно.

Бэлтгэх болон хэрэглэх
Шприцээ ашиглан «Хлорофиллипт» тосон уусмалаас 3 гр орчмыг соруулан авч цэвэрхэн хуванцар болон дурын саванд хийнэ.
«Димексид»-ээс 1 гр орчмыг аван «Хлорофиллипт»-тэй савандаа нэмэн сайтар хутган холино.
Энэхүү бэлдмэлээ хөвөн юм уу, зориулалтын зөөлөвчтэй наалтны зөөлөн хэсэг дээр тавьж ургасан товгор ясан дээрээ тавиад бооно. Өглөө оройдоо тавих бөгөөд энэ компрессийг нэг удаадаа 15 минут тавихад л хангалттай.

Хэрэв таны хөлийн эрхий хурууны хажууд товойх, улайх шинж тэмдэг илэрч, өвдөлт мэдэрвэл та алгуурлах хэрэггүй. Яаралтай энэ аргаар компресс тавьснаар асуудлыг хүндрүүлэлгүй шийдэж болно. Үүнийг жинхэнэ авралын жор ч гэж нэрлэж болох юм. Учир нь та гайхалтай үр дүнг маш түргэн хугацаанд мэдэрнэ. Орой бэдмэлээ хэрэглээд унт, өглөө гэхэд хөлийн тань өрөвсөж улайсан хэсэг тайвширч өвчин багассан байх вий. Ийм маягаар үргэлжлүүлэн хэрэглэхэд нэг мэдэхэд өвчин нь алга болж, яс ургалт зогссон байна.

«Хлорофиллипт»-ийн тухай нэмж хэлэхэд энэ уусмал их ач холбогдолтой. Түүгээр арьсны үрэвслийг дарж цэвэрлэн ариутгах, идээлсэн хоолойг зайлах гээд олон зүйлд хэрэглэдэг юм шүү. Танд амжилт!

Хөлөнд яс ургах нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолддог “зовлон”-ийн нэг. Алхаж гишгэх үед болон гутал өмсөхөд өвдөх, мөн үзэмж талаасаа ч тэр хөлийн хуруу хэлбэрээ алдах гэх мэтчилэн таагүй үр дагаварууд бий болж, яс нь улам томорсоор байдаг.
Хөлний том хуруунд яс ургах нь хэт бариу гутал өмсөх, буруу хооллолт, удамшил, хөлийн тавхай нумгүй болох, үений хэрх өвчин буюу ревматизм зэрэг хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй байдаг. Харин уг өвчин даамжирсан тохиолдолд мэс ажилбар хийлгэх шаардлагатай болдог. Тэгвэл хөлөнд яс ургах өвчнийг эмчлэх ардын аргууд байдаг гэнэ.

Хөлөнд ургасан ясыг хэрхэн арилгах вэ?
1.Эхлээд бие организмыг илүүдэл давснаас ангижруулах хэрэгтэй. Оройдоо 1 амны халбага жижиглэсэн лаврын навчийг 300 мл усанд хийж буцалгаад, 5 минут хэртэй чанана. Уг хандаа халуун саванд хийж өглөө болтол байлгана. Ингээд өглөөнөөс нь эхлээд өдрийн турш балга балгаар ууна. /Бүх хандаа шууд нэг дор уухгүй/
Орой бүр хандыг дахин шинээр бэлтгэж 3 өдрийн турш дээрхийн адилаар уугаад, 7 хоногийн дараа дахин давтана.

2.Хоёр сарын хугацаанд хөлөнд ургасан яснаасаа ангижрахыг хүсвэл 5 ширхэг томхон лаврын навчийг 100 мл усанд хийж, 7 хоног байлгаад бэлтгэсэн хандаараа ойр ойрхон яс ургасан хэсгээ шавшина. Шавшихдаа хөлөө содатай халуун бүлээн усанд /1 амны халбага содыг 3 литр усанд хийнэ/ дэвтээгээд дээрх хандаа самбайнд шингээн яс ургасан хэсэгт бигнүүр байдлаар шөнийн турш тавина. Унтахдаа оймс өмсөж унтаарай.

5 ширхэг аспириныг нунтаглаад 10 мл йодонд хийж уусгана. Уг эмээ ястай хэсэгт түрхэснээр үений бүхий л өвчинд сайнаар нөлөөлдөг.
Мөн яс ургасан хэсэгт йодоор торлох эмчилгээг хийвэл өвдөлт намдаадаг. Унтахаасаа өмнө дээр хэлсэнчлэн хөлөө дэвтээсний дараа 30 өдрийн турш овгор ясан дээрээ йодоор торлож зурна.

Бас нэг арга бол йодыг нимбэгний шүүстэй 1:1 харьцаатай хольж гарган авсан эмчилгээний бэлдмэлийг яс ургалтанд хэрэглэхээс гадна өсгийнд яс ургасан үед хэрэглэхэд тустай.
Хамгийн эхний 2 аргыг зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд сүүлийн 3 аргаас сонгон хэрэглэж болно.
