Categories
Uncategorized

Хүний биед хамгийн хэрэгтэй, эрдэс витамин ихээр агуулдаг, анагаах чадалтай хүнсний зүйлүүд ХАДГАЛААД АВААРАЙ

ХҮНИЙ БИЕД ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ ХҮНС

  1. Авокадо

Аминдэм B1, B6, E, кали, магни болон эрүүл хүчлийг агуулсан байдгаараа цусанд сайн холестеролыг эргэлдүүлж, эрүүл байлгадаг.

  1. Цэцэгт байцаа

Аминдэм C,E,A, кальци, фолийн хүчил арвинтай. Кали, төмөр, шүлтлэг элементийн агууламжаар баян, Цэцэгт, бөөрөнхий, урт байцаануудад С аминдэм, каратон багагүй бий. Иймд хүний биед хүчил, шүлтийн тэнцвэрийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png
  1. Улаан лооль

Арьс хөгшрөх, үрчлээтэх, зүрхний өвчин үүсэхээс сэргийлнэ.

  1. Амтат эрдэнэ шиш

Ислэг, кали, лутейнин агуулах тул нүдний даралт ихсэлт, хараа муудах зэргээс сэргийлнэ.

  1. Улаан сонгино

Хорт хавдрыг эсэргүүцнэ. Сайн холестролыг тэтгэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png
  1. Хүрэн манжин

Фолийн хүчил нь нэн арвин бий.

  1. Гүзээлзгэнэ

Хорт хавдрын эсрэг үйлчлэл өндөр.

  1. Хад

Хөгшрөх, үрчлээтэх, хорт хавдар тусахаас хамгаална.

  1. Шар лууван

Хавдрын эсрэг үйлчлэх их. Өдөрт 1 ширхэгийг идэж бай. Каротины сайн эх булаг. Шар луувангийн тос хоол боловсруулалтад сайн нөлөөтэй, даралт бууруулж, үрэвсэл харшлыг эсэргүүцнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png
  1. Хар чавга

Төмөр, ислэг, кали, аминдэм А ихтэй.

  1. Шар буурцаг

Шар буурцагтай хүнс уургаар баян (30-45%), ханаагүй тосны хүчил 85%, кальци (100 гр тутамд 426 мг) болон 13 төрлийн амин дэмийг агуулна. Ургамалан мах гэж үздэг. Шар буурцгийн мах нь цусан дахь холестролыг бууруулдаг. Зүрх, судсанд тустай.

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png
  1. Сүү, тараг

Сайн чанарын уураг, олон төрлийн аминдэм, эрдэс бодис ихтэй, кальцийн хамгийн сайн эх булаг. Тараг ходоодны хүчлийг нэмэгдүүлж, хоол боловсруулах ферментийг идэвхжүүлж, бүдүүн гэдсэнд эмгэг нян үржихээс хамгаалдаг.

  1. Далайн загас

Асар их тэжээллэг. Загасанд уургийн агууламж ихээс гадна амархан шингэдэг, ханаагүй өөхний хүчил 80%-иас дээш тул эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png

Ханаагүй өөхний хүчил нь хүний их тархины хөгжил, нүдний торлогийн ажиллагаатай маш нягт холбоотой бөгөөд цусанд нөж үүсэхээс сэргийлнэ. Артерийн судасны хатуурал, цус өтгөрөлт, бүлэгнэлтээс хамгаална.

  1. Ногоон цай

Чөлөөт радикалыг саармагжуулж, ферментийн исэлдэлтийг зогсооно. Антиоксидантын үйлчлэлийг сайжруулна. Зүрх, судасны өвчин, хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Вирус устгаж, нян эсэргүүцэж, тураана. Биеийн физиологийн үйл ажиллагааг бүх талаар сайжруулна.

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png
  1. Сагадын будаа

Нүүрс усны нэгдэл (72%) их, тос зөвхөн 2,5%, уураг нэгдэл их (100 гр-д 10,6 г орчим) байдаг. Лизин хэмээх амин хүчил нь улаан буудай, цагаан будааныхаас бараг 2 дахин их.

АНУ болон Европын холбооны эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг сааруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ. Эдгээр 20 нэрийн ургамлын зүйл, хүнсний бүтээгдэхүүний талаас илүү нь манайд ургадаггүй буюу тариалдаггүй, бас үйлдвэрлэдэггүй. Түүнчлэн өөр нэгэн эх үүсвэрт эрүүл энх, урт наслахын тулд өдөр бүр тогтмол хэрэглэж байх 8 нэрийн хүнсийг нэрлэжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png

Гэтэл үүнд орсон грек самар, хар болон түрэг шош, йогурт зэрэг нь бас л манайд тэр бүр байдаггүй. Ашигтай гэж нэрлэсэн дээрх хүнсний бүтээгдэхүүнийг бид импортоор, тэр тусмаа нэг орноос, тодотговол БНХАУ-ын Эрээн хотоос үндсэндээ ганзгын наймаагаар оруулж ирж байна. Сонирхолтой нь эдгээр хүнсний ихэнх нь Эрээнд бас ургадаггүй буюу тариалдаггүй, үйлдвэрлэдэггүй. Эндээс монголчууд бид хүнсэндээ хаанаас гаралтай, хаагуур явж хичнээн тээврийн хэрэгсэл, агуулах зоорь дамжсан, хэдэн “нас”-тай, ямаршуу чанартай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм болоо? Ямартай ч дэлхий нийтээр ашигтай гэж тодорхойлсон дээрх хүнсний бүтээгдэхүүний талаар товч тайлбарлая.

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png

Нэг. Жимс, жимсгэнэ

Алим. Организмаас хүнд металлуудыг зайлуулахаас гадна цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулдаг тул инсульт болон инфарктаас хамгаалах ид шидтэй.

Амтат жүрж. А, С, В бүлгийн аминдэмээр баялаг энэ жимс цусны даралт ихсэх, судас хатуурах өвчлөлийг илааршуулахад тустай. Мөн таргалалтыг багасгаж, цусан дахь холестрины хэмжээг бууруулах үйлчилгээтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png

Анар. Гранат нэрээр нь илүү мэддэг энэ жимс антиоксидант болон антоцианыг их хэмжээгээр агуулдаг тул бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг бэхжүүлэх үйлчилгээтэй. биднийг инсульт, инфаркт зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн анар жимсний шүүсийг тогтмол хэрэглэвэл нүдний болор цайх өвчнөөс айх хэрэггүй гэж эмч нар зөвлөдөг.

Бөөрөлзгөнө. Бидний сайн мэдэх, антиоксидант их хэмжээгээр агуулдаг энэ жимсгэнэ биеийн халууныг бууруулах, ус тогтоох ба хорт нэгдлүүдийг гадагшлуулах шинж чанартай. Түүнчлэн зэсээр баялаг тул сэтгэл санааны хямралтай хүмүүс хоолондоо тогтмол хэрэглэж заншвал сайн.

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png

Гүзээлзгэнэ. Энэ жимсэнд фолийн хүчил, марганц, калий, С аминдэм ихээр агуулагдах ба бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гормон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн чалхыг сайжруулах үйлчилгээтэй.

Тоор. Тооронд агуулагдах калий нь зүрхний булчинг бэхжүүлэх, магний нь бухимдлыг багасгаж сэтгэл санааг өөдрөг болгох үйлчилгээтэй. Мөн арьсны эсүүд дэх чийгийг барьж, арьсны үрчлээг арилган, арьсыг толигор зөөлөн болгодог.

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png

Улаан усан үзэм. Энэ төрлийн жимсэнд олон тооны антиоксидант агуулагддаг. Усан үзэм нь цусанд бөглөрөл үүсэх процессыг удаашруулдаг. Мөн усан үзмээс гаргаж авсан улаан дарс нь шүүснээсээ дутахгүй ач холбогдолтой.

Үхрийн нүд. Үхрийн нүд нь С аминдэмээр их баялаг, дархлааг идэвхжүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн системийг бэхжүүлэн, зүрхний үйл ажиллагааг дэмжиж улмаар даралтыг хэвийн болгодог.

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png

Хар нэрс. Организм дахь чөлөөт радикалуудыг устгадаг антиоксидантынхаа агууламж өндөртэй. Хар нэрс нь хөгшрөлтийн өвчнөөс урьдчилан сэргийлж, инсультийн дараа уураг тархи сэргэхэд тустай. АНУ-ын Бостонийн их сургуулийн н эрдэмтэд хүн 2-3 сарын турш өдөр бүр хагас аяга (стакан) хар нэрс идвэл чихрийн шижин, атеросклероз, уураг тархи, зүрхны судасны хатуурал зэргээс сэргийлж болно гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Чавга. Гол төлөв хатаасан байдлаар манайд ирдэг энэ жимс гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, цусны даралт, бодисын солилцоог хэвийн болгох, цусан дахь холестрины хэмжээг багасгах үйлчилгээтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png

Чий жимс. Энэ жимсний үрэнд пектин ихээр агуулагддаг тул организмыг муу холестрин, төмөр, зэсийн давснуудаас ангижруулж, цус боловсрох процессыг сайжруулдаг ба антоциан нь хялгасан судасыг бэхжүүлэх үйлчилгээтэй. Черешня нэрээр нь танил болсон энэ жимсний үр нь организмаас радионуклидыг зайлуулдаг болохыг эрдэмтэд саяхан нотолжээ.

Тодруулга

Антиоксидант гэж юу вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png

Антиоксидантууд нь чөлөөт радикалуудаас хамааралтай оксидантын молекулуудыг хориглон хязгаарлаж байдаг. Ингэснээрээ өвчнөөс урьдчилан сэргийлж, хөгшрөлтийг удаашруулан хорьдог нөлөөтэй. Чөлөөт радикалыг үүсэхээс хамгаалж байдаг антиоксидант нь С аминдэм юм. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг болон организмыг хоргүйжүүлэх буюу исэлдэлтээс хамгаалах үйлдэл нь шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа билээ. Мөн хүчилтөрөгчийн дутлын үед бие организмыг хэвийн байдалд оруулж нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж чаддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-254-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *