Categories
Uncategorized

Хамба лам Д.Нацагдорж: Хүүхдийн сэвлэгийг үргээхдээ Дашзэвэг найман гэгээн, нансаананжид уншуулж, ерөөл буян өргөөрэй

Хүүхдийн сэвлэг үргээх зан үйлийн талаар Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, МУ-ын Хүний гавъяат эмч Д.Нацагдоржтой ярилцлаа.

-Хүүхдийн сэвлэг үргээх нь ямар утга учиртай зан үйл вэ. Энэ талаар эхэлж ярихгүй юу?

-Сэвлэг үргээх нь манай Монголчуудын үндэстэн ястаны онцлог зан үйл. Энэ бол зурхайн ухаан, шүтэн барилдахуйн ухаантай холбоотой хүмүүний амьдралын их утга учиртай зан үйл юм. Даахь үс нь тухайн хүний урьд, энэ, дараа төрлийн үйлийн үр, намшэ хийгээд ДНХ-ийн мэдээллийг хадгалж байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Хүүхэд эхийн хэвлийд бойжиж байх 23 дахь долоо хоногт даахь үс ургана хэмээн уламжлалт анагаах ухааны онолд бий. Хүн эхийн хэвлийн өвөрмөц ертөнцөд өсөж бойжоод, төрөх цагтаа замбуулангийн бас нэгэн өвөрмөц ертөнц, төлөв байдалд шилждэг. Тиймээс хувь хүний урьд болон завсрын төрлийн намшийн мэдээллийг тээж яваа бодгалийг эрдэнэт хүмүүний төрөлд нь маш гэгээлэг сайн сайхан байлгахад даахь үргээх зан үйл чухал ач холбогдолтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Бурхан багшийн түүхээс харахад ариун гэгээн номын зам мөрт орохдоо тэргүүний үсээ авахуулсан нь ч бидний үр хүүхдийнхээ даахийг үргээдэгтэй сайн шүтэн барилдахуйгаар уялдаатай хэмээн боддог. Хүнийг ариун сайхан зам мөрт оруулахын тухайд бэлгэ дэмбэрэлтэй сайн өдрийг сонгож, сэвлэгийг нь үргээдэг ерөөлтэй. Сэвлэгийг нь авч хадгалдаг нь хүүхдийнхээ ДНХ-г ариунаар хадгалахаас гадна амьдралыг нь сайн сайхан байлгах шүтэн барилдахуйн ухаантай ихээхэн уялдаа холбоотой.

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Хүүхдийнхээ ДНХ буюу үсийг авч хадгална гэдэг нь үр хүүхдийнхээ амь насыг хайрлаж, хүндэтгэж байгаагийн илрэл. Том болоод биеэ даагаад амьдрах насанд нь даахийг нь өөрт нь өгч, сайн сайхнаар авч явахыг ерөөж хүлээлгэдэг ёс ч байдаг. Ер нь хүүхдийнхээ даахийг аваад нэрийг нь авсан жил, өдөр, сартай нь бичиж хадгалах нь зохимжтой юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

-Хүүхдийн даахийг хэрхэн зөв үргээх вэ?

-Эмэгтэй хүүхдийг тэгш насанд нь буюу 2, 4 настайд, эрэгтэй хүүхдийг сондгой буюу 3, 5 настайд арга билгийн үүднээс сөөлжүүлж авдаг. Хүүхдийн сэвлэг үргээх сайн өдрийг сонгохдоо тухайн жилийн билгийн тооллын өдрийг хардаг.

Тухайлбал, шинийн 3, 4, 8, 10, 11, 13, 14, 15, 19, 22, 23, 27 зэрэг өдрүүдэд үргээвэл сайн. Мөн ивээл сард нь авах ёс бий. Ивээл сард нь тохируулах боломжгүй бол авахад тохиромжтой сарынхаа сэвлэг үргээх сайн өдрүүдийг харж, оддын тохиол, барилдлага болоод шүтэн барилдахуйг нь зөв байх талаас нь маш анхаарч өдөр, цагаа сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь тэр өдөр хүүхэддээ ерөөл буянаа хайрлах нь чухал.

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Хүүхдийн сэвлэгийг үргээхдээ Дашзэвэг найман гэгээн, Нансаананжид гэсэн хоёр номыг заавал уншуулсан байх ёстой. Дашзэвэг найман гэгээн бол Бурхан багшийн айлдсан ном. Хүмүүний үс авах, үргээх зан үйлд Дашзэвэг найман гэгээн номыг уншуулвал хамаг өлзий бусын зүйл бүгд өлзий хутагийн мөн чанарт бий болж, муу харшлах нөхцлүүд үүгээр засагддаг учиртай.

Нансаананжид нь даахь үргээх жил, сар хугацааны хувьд ямар нэгэн алдаа мадаг байвал түүнийг нь засч өгдөг. Тиймээс сэвлэг үргээхээс өмнө эдгээр номыг уншуулчихаад рашааныг нь хүүхэддээ амсуулж, толгойд нь хүргээд, шанааны үснээс нь эхлэн ивээл жилтэй хүнээр гар хүргэж хөндүүлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Монголчууд хүүхдийн толгойд шууд мэс хүргэхээсээ өмнө модон хутгаар домнодог. Үсийг нь авч дууссаны дараа Дашзэвэг найман гэгээн номынхоо рашаанаар толгойг нь угаагаад л болно доо.

-Хүүхдийн үсэнд түрүүлж гар хүрэх хүнийг хэрхэн сонгох вэ. Аав, ээж нь түрүүлж гар хүрдэггүй, нар жаргахаас өмнө хүүхдийнхээ үсийг хуссан байх ёстой гэх зэргээр ярих юм?

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

-Жил ус нь таарч байвал аав, ээж нь түрүүлж гар хүрч болно. Сэвлэг үргээх сайн өдрийнхээ сайн цагт нь эхлээд бүрий болохоос урьтаад дуусгах хэрэгтэй. Бэлгэ дэмбэрэлээ бодоод хоёр ивээл жилтэй хүн байлаа гэхэд хэнээр нь хүргүүлэх үү, настай хүнээр хүргүүлэх үү, ерөөл буян нь юу билээ гэж их л бодож байж сонгоно. Хамгийн гол нь ерөөл талбих шүү дээ. Энэ бол Монголчуудын гэр бүлийн баяр.

-Хүүхдийн үсэнд гар хүрч байгаа хүн юуг бодож ерөөх ёстой вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

-Бурханы их сайхан айлдвар байдаг л даа. “Ложой цовүр жүр жиг, Донжай тан вүр жүр жиг” гэж. Энэ бол зуун насыг наслаж, зуун намрыг үзэж жаргаж явах болтугай гэсэн Бурханы сайхан айлдвар юм. Түүнээс гадна насан туршдаа өвчин зовлонгүй, барцад саадгүй, сайн сайхан, урт наслаж явахын тухайд Манла бурхан /Дадята ум вэйхазаеэ вэйхазаеэ, Маха вэйхазаеэ вэйхазаеэ, Раза самуд гадэ суха/, Цэбагмэд бурханы тарниар /Ум ама рани зиван ди еи суха/ равнайлаад өлзий бусын юмтай бүү уулзаж яваарай,

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

өдөр тутам цаг үргэлжид өлзий буян хутаг нь хурсан сайн сайхан бүхэнтэй уулзаж яваарай гээд Дашзэвэг найман гэгээний тарнийг уншиж, “Го дод, даши, чардар, бав, жүржиг, ум, аа, хум, радна, брүмни, аа, даши, бар, жүржиг”, “Дэндир, дагжаг /гээд нэрийг нь хэлж болно/, намла, даши, пов”, “Даши, дэжан, дагдү, дэлэг, шог”/ хэмээн ерөөн уншиж, адис жинлав хүртээх нь чухал юм. Мөн “Ригсүг, жор дан, ван чүг дан, Цэ рин, над мэд, дэжид данбар шог” гэж бий. Энэ хүүхдийн удам угсаа сайжрах болтугай, улам өнгө царай зүс гэрэлтэж, хийморь лундаа нь дэлгэрч байх болтугай гэсэн ерөөл юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Өнгө царай зүсний цаана хийморь лундаа, амин судас, дээш гүйгч хий, зүрх сэтгэлтэй холбоотой хийн олон асуудал байдаг. Язгуур угсаа сайтай, эрүүл саруул байх, дорвилог амьдралтай байх болтугай, оюуны хүч чадал, ухааны цар, нинж асралын сэтгэлээр баялаг, бусдын тусыг бүтээгч, урт настай, өвчин зовлонгүй, цаг үргэлжилд амар амгалан, хотол чуулганыг дэлгэрүүлсэн буянтан байгаарай гээд ерөөх нь тус эрдэм ихтэй.

-Хүүхдийн сэвлэгийг үргээхгүй байснаар ямар үр дагавар гарах вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

-Уур уцаартай болох, толгойн өвчин эмгэг, оюун ухаан, царай зүс, хийморь лүндаа доройтох зэрэг хүний амьдралын явцад олон сөрөг үр дагавар байхыг үгүйсгэхгүй. Бас хамаагүй сэвлэг үргээдэггүй өдөр, сард авсанаас болж сэвтсэн хүмүүс байдаг. Ер нь цаанаа утга учиртай зан үйлийг үгүйсгээд, түүндээ бусдыг уруу татах нь бусдад тус болохгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: manbadatsan.mn

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

XVII жарны Ялгуусан хэмээх модон морь жил гарахад цөөн хоног үлдээд байна.

Монголчууд бид уламжлалт Сар шинийн баяраар алдрай бяцхан үрсийнхээ сэвлэгийг үргээдэг.

Эрэгтэй хүүхдийн сэвлэгийг буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийнхийг хөхөө донгодох цагаар авбал өлзийтэй сайн гэж үздэг боловч сар шинийн баярын үеэр авах нь элбэг болсон.

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Монголчууд сэвлэг үргээх, даахь авах, өрөвлөг үргээх гэх зэргээр нэрлэдэг. Мөн нутаг нутгийн ёс заншлаас шалтгаалан өөр байдаг боловч нийтлэг зан үйл бий.

Хүүхдийн сэвлэг буюу нялх үсийг авахгүй бол хүүхэд ууртай, ухаан муутай болно хэмээн үздэг бөгөөд ирээдүйн амьдрал нь сайн сайхан байгаасай хэмээн энэхүү ёслолыг үйлддэг.

Даахь үргээх ёслолыг эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь, эмэгтэй хүүхдийг 2, 4 настайд нь хийнэ. Ингэхдээ хий насыг нэмж тооцдог. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй, эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Даахь үргээхдээ бусад ёслол, зан үйл, найрын нэг адил шүүс зоог, идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүр амсан, ирсэн хүүхэд бүрт аяга аягаар өгч дайлдаг заншилтай.

Сэвлэг үргээхдээ сайн өдрийг сонгож, өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан ширээ засаж, идээ будаа өргөөд хүүхдээ ширээний тэргүүнд суулган, ёслолыг гүйцэтгэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Сэвлэгийг анх хөндөх хүн тухайн хүүхэдтэй ивээл жилтэй, сэтгэл санаа ариун, нас буян нь тогтсон, нутаг усандаа нэр хүндтэй, ёс заншлаа мэддэг, буян ухаан нь зөв хүн байх хэрэгтэй.

Монголчууд маань аливаа зүйлийн бэлгэдлийг ихэд боддог учраас хүүхдийн даахинд анх хүрэх хүнийг туулж ирсэн сайхан түүхтэй, үр хүүхэд олонтой, өнөр өтгөн, тэднийгээ сайхан өсгөж, хүмүүжүүлж чадсан түшигтэй хүн сонгодог уламжлалтай. Нэг үгээр хэлбэл сайн сайхан бүхнээс сайн сайхан зүйлс улбаална хэмээн сэтгэх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан, хайчаа ариулна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй зочин болдог.

Ингээд найрын ахлагч “За одоо хүүгийнхээ (охиныхоо) даахийг үргээе” гэж хэлэхэд ивээл жилтэй, үсэнд эхэлж хүрэх хүн хүүхдэд сүү амсуулаад, магнайг нь сүүгээр мялаасны дараа бүсгүй хүүхдийн зүүн шанааны, бүстэй хүүхдийн баруун шанааны үсэнд модон хутгаар хүрч домноно. Модон хутга хүргэсний дараа удаан хугацаанд эдэлж, хор нь гарсан үйлийн хайчаар үсийг нь авдаг. Шинэ хайч огт хэрэглэдэггүй байна. Мөн модон хутгыг хүүхдийн аав өөрөө зорон хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Хүүхдийн үсийг хөндсөний дараа зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэгхэн үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадганд боодог.

Мөн хүүхдийн даахийг үргээхдээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч,

Урт настай

Удаан жаргалтай

Аавдаа ачтай

Ээждээ тустай

Төр улсдаа зүтгэлтэй

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Түмэн олныхоо манлай болж яваарай гэх мэтээр монгол түмний эрхэм дээд эрмэлзлэлийг илэрхийлсэн бэлгэ дэмбэрлийн үг хэлдэг. Тухайлбал, 

Энхрий бяцхан хүүгийнхээ

Онгон хонгор даахийг нь

Өдөж баясгаж авсны

Найр цэнгэл баяр бэлэг болгож

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Намирсан их хадгаа дэлгээд

Нандин идээнийхээ дээжийг өргөөд

Найрын олны өмнө

Намайг бэлэг барь гэлээ хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад,

Ган цагаан хайч

Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Алтан хайчны амыг нээж

Амь насыг нь даатгаж

Мөнгөн хайчны амыг нээж

Мөнх насыг нь даатгаж

Ган хошуутай

Алтан бариултай хайчаа

Гар мутар бүрийдээ

Дамжуулан үргээж

Гарсан төрсөн нас буяныг нь

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Уртатгаж өргөөд гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг.

Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд хоёр хөхөл хэлбэрийн үс үлдээдэг нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн, гэрийн эх хүн болохыг бэлгэдсэн заншил юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-255-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *