Байхуу цайг амттай болгохын тулд түүнийг хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийж болно.

Төмсийг хальстай нь чанавал 75, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60-70, хэрчиж чанавал 35-50 хувийн витаминаа хадгалдаг.
Харин төмсийг хальстай жигнэвэл түүнээс ч их хэмжээгээр витаминаа хадгалж үлддэг.
Өндөгний муудсан эсэхийг мэдэхийн тулд гэрэлд хар. Муудаагүй өндгөн дотор толбо харагдана, харин муудсан өндөг нэвт гэрэлтэхгүй. Мөн муудсан өндгийг давстай усанд хийхэд хөвнө.
ТӨМСНИЙ АЧ ТУС:
Өдөрт 300 гр төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн C аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75 хувийг авах боломжтой.
1.Хоол боловсруулалтыг сайжруулна: Хялбар шингэх нүүрс-ус агуулсан тул хүнд хоол шингээж чаддаггүй. Ахмад настан, хүүхэд мөн уураглаг хүнс идэхийг хориглосон өвчтөн хэрэглэхэд тохиромжтой байдаг. Түүнчлэн эслэг их агуулдаг тул ходоодны шүүс ялгаралт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж өтгөн хаталтаас шалтгаалан бий болдог бүдүүн гэдэсний хавдараас ч урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Арьс арчилгаа: Арьсны гоо сайханд тустай С болон В бүлгийн витаминууд, түүнчлэн кали, магни, фосфор, цайр гэх мэт эрдэс бодисуудыг агуулдаг бөгөөд төмсийг үрээд зөгийн балтай хольж маск тавихад нүүрэн дээрх батга, сэвх толбо арилдаг. Нухсан төмс болон төмсний ус нь тохой болон гарын арьсыг маш сайн цэвэрлэж зөөлрүүлдэг.
Чийг бамаас сэргийлнэ: Витамин С дутлаас болж үүсдэг завьж хагарах, буйл хавдах цус гарах гэх мэт шинж тэмдэгүүд нь танд чийг бам өвчин туссаныг илтгэнэ. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээхийн тулд С витамин агуулдаг хүнс хэрэглэх шаардлагатай байдаг.
Үрэвсэлт өвчний үед: Зөөлөн, шингэц сайтай тул биед түргэн шингэж, витамин C, кали, витамин B6 зэрэгийн агууламж нь үрэвслийг дарахад нөлөөлдөг. Жишээлбэл, амны шархлаатай хүмүүсийн эдгэрэлтэд маш сайн нөлөөлдөг хүнс юм. Үе мөчний үрэвслийг чанасан төмсөнд агуулагдах эрдэс болох кальци, магни нь багасгах чухал юм.
Хавдраас урьдчилан сэргийлнэ: Улаан болон хүрэн өнгийн төмснүүд нь флавнойд антиохидант /ургамлын будагч бодис/, витамин А агуулсан байдаг нь олон төрлийн хавдраас урьчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг. Түүнчлэн витамин А, С өндөр агууламж нь хоёулаа хорт хавдрын аюулаас таны биеийг хамгаалж чадах антиоксидант чанартай билээ.
Цусний даралт ихсэлт: Төмсөнд агуулагдах кали нь судасний ханыг тэлэх нөлөөтэй, эслэг нь цусан дахь хлостериныг бууруулах нөлөөтэй тул цусний даралт ихсэлтийг эмчлэхэд эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ нүүрс усны агууламж өндөртэй тул чихрийн шижин өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Тархины үйл ажиллагаанд сайн: Тархины хэвийн үйл ажиллагаанд цусан дахь глюкозын түвшин, хүчилтөрөгчийн хангамж, омега-3, В бүлгийн витаминууд, зарим гормон, амин хүчил, төрөл бүрийн тосны хүчлүүд гээд л маш олон шим тэжээлийн эх үүсвэр шаардлагатай байдаг. Тэгвэл цусан дахь глюкозын түвшингээ хангалттай түвшинд байлгах нь ядаргаанаас сэргийлж, суралцах болон өндөр гүйцэтгэлтэй ажиллахад хамгийн их нөлөөлдөг.
Зүрхний өвчлөлөөс сэргийлэх: Витамин, эрдэс, эслэг болон каротинойдын агууламж нь зүрхний өвчлөлөөс сэргийлэхэд ач холбогдолтой.
Бөөр өвчлөл: Эрдэс, давс ихээр агуулсан ус ууж хэрэглэх, давс ихтэй хоол тогтмол идэх нь бөөр чулуужих эрсдэлийг дагуулж байдаг. Цардуул нь бие дэх илүүдэл давс, тэр дотроо хлорт натрийг идэвхтэй гадагшлуулах үйлчилгээтэй, мөн биед хуримтлагдсан бусад хортой бодисыг ч өөртөө шингээж гадагшлуулдаг тул урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг. Түүнчлэн бөөрний өвчтэй хүмүүст уураглаг хоол хүнс хэрэглэхийг хязгаарладаг тул уураг бага агуулсан төмсийг хэрэглэхийг зөвлөдөг.