Categories
Uncategorized

Дөчин наснаас эхлэн уух шаардлагатай 7 витамин ХАДГАЛААД АВААРАЙ

40 НАСНААС ЭХЛЭН УУХ ШААРДЛАГАТАЙ 7 ВИТАМИН

Нас явахын хэрээр амин дэм, эрдэс бодисуудын армийг их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай болдог гээд төсөөл дөө? Энэхүү армийн тэмцэх чадварыг сайжруулахын тулд эрүүл хоолны дэглэм сахих хэрэгтэй. Эрүүл хооллолтын дэглэмийг бүх насны хүмүүс барих хэрэгтэй хэдий ч хүмүүс 40 насандаа дүрэм журмыг өөрчилж эхэлдэг.

Эрүүл зөв хооллолтын зөвлөх хэлэхдээ, “40 насанд хүний бие организм 20 настай үеийнхээс муу ажилладаг” гэжээ. Тамир тэнхээ муудаж, жин нэмэхдээ хурдан болно. Цэвэршилт эхлэн, архаг хууч евчин сэдэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

Зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин гэх мэт өвчнөөр өвдөх магадлал ихэснэ. Гэхдээ үүнээс сэргийлэх гайхалтай төлөвлөгөө бий. 40 нас хүрээд уух хэрэгтэй амин дэм, эрдэс бодисуудыг танилцуулъя:

B12 амин дэм: 40 наснаас хойш (ялангуяа 50 наснаас хойш) B12 амин дэм нь ихээхэн ач холбогдолтой. Энэ нь тархины хэвийн үйл ажиллагаа болон цусны эргэлтийн тогтолцоог хэвийн явуулахад нэн тустай. Өдөрт уух хэмжээ (2,4 мкг): 2 аяга сүү

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

Кальци: Бидний ясанд кальци ихээхэн ач холбогдолтой. Кальци нь хүний бие дэх х.о.р.т хүчлүүдийг саармагжуулдаг төдийгүй зүрх, мэдрэл, булчингийн агшилт, бусад биохимийн урвалд ихээхэн чухал. Өдрийн хэрэглээ (1 г): 150 гр бяслаг

D амин дэм: D амин дэм нь 40 наснаас хойш зайлшгүй уух ёстой амин дэм бөгөөд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Бие махбодид кальцийг шингээх үүрэгтэй. Д амин дэмийн дутагдал нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, хөхний xopт xaвдap, судасны хатуурал үүсэхэд нөлөөлдөг. Өдрийн хэрэглээ (15 мкг): 100 гр шарсан загас (хулд, туна)

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

Магни: Магни нь цусны даралтыг хэвийн байлгадаг. 40 наснаас хойш цусны даралт хэвийн байх нь нэн чухал. Кальци биед шингэхэд тусалдаг төдийгүй булчин, мэдрэл, зүрхийг хэвийн ажиллуулж, цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг. Магни дутагдсанаар чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалтай. Өдөрт хэрэглэх хэмжээ (350 мг): 300 гр бууцай

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

Кали: Кали нь бүх насныханд хэрэгтэй бөгөөд цусны даралт хэвийн байхад тустай. Кали ихтэй хоол хүнс тогтмол хэрэглэснээр цэвэршилтийн насны эмэгтэйчүүд зүрхний шигдээсээр евчлөх эрсдэлийг бууруулж болдог. Өдөрт хэрэглэх хэмжээ (4,7 г): 300 гр шош

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

Омега-3: Хэдийгээр амин дэм биш хэдий ч энэхүү жагсаалтанд зайлшгүй орох ёстой. Хөгшрөлтийг удаашруулдаг бөгөөд санах ойг дэмжин, цусан дахь холестрины түвшинг бууруулж, зүрх өвдөхөөс сэргийлдэг. Өдөрт хэрэглэх хэмжээ (2 г): 2 ширхэг хушга

Пробиотик: Пробиотик нь амин дэм эрдэс бодисын алинд ч орохгүй. Гэхдээ эмэгтэй хүний э.рүүл мэ.ндэд их хэрэгтэй. Нарийн гэдэсний үйл ажиллагааг хэвийн явуулж, жингээ барих болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, цус харвалтаас урьдчилан сэргийлдэг. Өдөрт хэрэглэх хэмжээ (2 KOE): 300 гр йогурт

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

Санамж: Энд бичигдсэн бүх тоо ойролцоогоор бичигдсэн бөгөөд тухайн бүтээгдэхүүний шинж чанараас хамаардаг гэдгийг санаарай.

Өөрт тань ямар нэгэн амин дэм, эрдэс бодис дутагдаж байна гэж бодож байгаа бол мэргэжлийн хүнд хандаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

Өнөөдөр дэлхий нийтээрээ урт удаан наслацгааж байна. 2050 он гэхэд дэлхийн хүн амын 60 болон түүнээс дээш настай хүмүүсийн тоо 2 тэрбумд хүрэх хандлагатай байгааг судлаачид хэлж байна. Гэхдээ нэг чухал зүйл байгаа нь хэрхэн эрүүл бас залуу хэвээрээ байх вэ гэдэг асуудал юм.

Бид та бүхэндээ эрдэмтдийн судалж тогтоосон хөгшрөлтийн 4 төрлийн тухай хүргэхээр бэлтгэлээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

Хөгшрөлтийн 4 төрөл байдаг

Хөгшрөх процесс хүмүүст янз бүрээр нөлөөлдөг болохыг эрдэмтэд хэлж байна. Тэд 29-75 насны 106 эрүүл хүмүүсийн цус болон өтгөн дээр судалгаа хийжээ. Үр дүнд нь хүмүүс өөр өөрөөр хөгширч байгаа нь хөгшрөлтийн төрлүүдтэй холбоотой болохыг олж тогтоосон байна.

Таныг хөгшрөхөд танд өөр өөр төрлийн эрүүл мэндийн асуудлууд бий болох магадлалтай. Гэхдээ хүн бүрийн хувьд өөр байна. Одоогоор судлаачид 4 өөр төрөл зүйлийг олж тогтоожээ: бодисын солилцоо, дархлаа, элэг болон бөөр. Судалгааны явцад эдгээр дээр нэмэгдэх магадлалтай гэж үзэж байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

© AFP/EAST NEWS, © AFP/EAST NEWS

Хөгшрөлтийн төрлүүд биеийн өөр өөр хэсгүүдэд нөлөөлдөг
Эрдэмтэд “хөгшрөлтийн төрөл” гэх нэртэй судалгааныхаа хүрээнд хөгшрөх процесс биеийн өөр өөр хэсгүүдэд нөлөөлдөг бөгөөд үр дүнд нь өөр өөр эрүүл мэндийг асуудлуудыг үүсгэдэг талаар онцолжээ.

Бодисын солилцооны хөгшрөлт – хүмүүс хөгшрөх үедээ чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

Элэгний хөгшрөлт – хүмүүсийн элэг илүү их өвчлөх эрсдэлтэй.
Дархлааны хөгшрөлт – үрэвсэл болон дархлааны системийн эмгэгүүдэд мэдрэмтгий, эмзэг болно.

Бөөрний хөгшрөлт – бөөрний үйл ажиллагаа доголдох боломж нэмэгдэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

© AP/East News, © Andy Kropa/Invision/AP/East News

Та өөрийнхөө төрлийг мэдэж авснаар хөгшрөх процессыг удаашруулж болно

Хөгшрөлтийн төрөл бол онош биш. Энэ бол үнэн хэрэгтээ хүмүүст эрүүл мэндийн эрсдлийг багасгахад тусалж буй хүчин зүйл болохыг эрдэмтэд хэлж байна. Хэрэв та өөрийгөө ирээдүйд ямар асуудалтай нүүр тулгарахыг мэдээд авчих юм бол, цаг алдалгүй урьдчилан сэргийлэлт хийж чадна. Үр дүнд нь таны бие урт хугацаанд залуу хэвээрээ байх юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

Процесс маш энгийн. Эхлээд та өөрийнхөө хөгшрөлтийн төрлийг мэдэж авмагцаа дадал зуршлаа өөрчлөхөд хангалттай. Жишээ нь, та зарим хоол хүнснээс татгалзаж, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийж болно. Хамгийн сонирхолтой нь та хөгшрөлтийг удаашруулах биш, бүр зогсоох ч боломжтой байж мэднэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

© shutterstock.com

Таны төрөл холилдсон байж болно
Судалгааны багийнхан хүнд нэгээс илүү хөгшрөлтийн төрөл байж болно гэж үзжээ. Энэ нөхцөлд та хэд хэдэн эрүүл мэндийн асуудалтай нүүр тулгарна. Уг судалгааны хувьд та эрүүл мэндийн олон асуудлаас урьдчилан сэргийлж, залуу хэвээрээ байхад анхаарснаар таны амьдрал ямар амар хялбар байхыг ойлгуулахад гол утга учир нь оршиж байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

© shutterstock.com

Таны амьдралын хэв маяг хөгшрөлтийн төрлийг өөрчилж чадахгүй
Энэ судалгаанд чухал нэг ач холбогдолтой зүйл бий. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг 2 жилийн хугацаанд хянахад тэдний хөгшрөлтийн төрөл огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Амьдралын хэв маягийг хоолны дэглэм шиг тодорхой байдлаар өөрчиллөө гээд хөгшрөлтийг бүрэн зогсоож чадахгүй бөгөөд харин удаашруулах боломжтой аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-257-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *