Бие жаахан тавгүйрхэх төдийд л эмч рүү гүйгээд байх хэцүү. Тэр тусмаа зарим үед өөрийгөө хялбархан эмчилж болно. Ердөө л жаахан мөс эрүүл мэндэд маш их тус болдог гээд төсөөлөөд үз дээ. Та өөрөө туршаад үзээрэй.

Хятадын анагаах ухаанд үздэгээр бидний гавал ясны суурин дээр “фэн-фу” (салхины гэр) гэж нэрлэгддэг чухал цэг байдаг аж. Энэ нь бие махбодийн олон хэсэгтэй холбоотой байдаг тул зүү тавих гол цэг болдог. Гэрийн нөхцөлд зүү тавина гэж байхгүй тул хүзүүн дээрээ жаахан мөс тавьж бага зэргийн өвчин шаналгаанаас ангижирч болно.

“Фэн-фу” цэг дагзны доод хэсэгт, шилэн хүзүүн дээр оршино.
Доош харан хэвтээд яг энэ цэг дээр мөсөн жинг 20 орчим минут тавина. Гэхдээ 2-3 хоногт нэг удаа, өглөө, орой ээлжлэн тавина. Өглөөгүүр тавихдаа өлөн байвал сайн гэнэ.
Хэвтэх дургүй байвал мөсөө тогтоохын тулд алчуур ороосон ч болно.
Мөсөн жин дараах ач холбогдолтой:

Нойронд эерэгээр нөлөөлнө.
“Фэн-фу” цэгт мөсөн жин тавьснаар бөх сайхан унтаж амрахаас гадна унтах цаг уртасдаг байна.
Ихэнх эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн өмнөх синдром гэх зовиур бий болдог. Энэ үед туслах олон төрлийн эм бэлдмэл байдаг ч, эм уулгүйгээр мөс хэрэглэх нь өвчин намдаах шилдэг арга юм.

Бамбай булчирхайд тустай.
Бамбай булчирай үрэвссэн үед заавал эмчийн зөвлөгөө шаардлагатай. Харин эмчид очих боломжгүй байгаа үед мөс хэрэглэж өвчин шаналгааг багасгаж болно.

Хоол шингэхэд тустай.
Ходоод өвдөх, гэдэс дүүрч цанхайх, хоол шингээх тал дээр асуудалтай бол “фэн-фу” цэгт мөсөн жин тавих нь их ач холбогдолтой гэж Хятадын уламжлалт анагаах ухаан зөвлөж байна.

Ханиад томуугаас сэргийлнэ.
Хүйтэн сэрүүний улирал эхлэхэд ханиад хүрэх эрсдэл ихэсдэг. Та хүзүүн дээрээ мөс тавих аргыг тогтмол хэрэглэснээр ханиад хүрэх тань эрс багасна.

Толгойн өвчнийг анагаана.
Энэ бол хүн болгонд тохиолддог зовиур. Толгой чинь өвдвөл “фэн-фу” цэг дээрээ мөсөн жин тавиарай. Туршиж үзсэн хүмүүс энэ аргын үр дүнтэйг шагшин магтдаг гэнэ.

Үе мөчний үрэвслийн үед тус болно.
Үрэвссэн үений хурц өвдөлтийг мөсөн жингээр дарж болох ба гипертони, гипотонийн (цусны даралт ихсэх ба багасах) үед ч энэ аргыг хэрэглэдэг.

Багтраа өвчтөнд тусална.
Энэ бол маш хүнд өвчин тул эмчийн тусламжийг зайлшгүй авах хэрэгтэй. Харин өвчний зовуурийг намдаах зорилгоор өвчтөн мөсөн жин тавибал үр дүнтэй гэнэ.

Целлюлитийг багасгана.
Целлюлитээсээ салахыг хүсдэггүй нэг ч эмэгтэй энэ дэлхий дээр байхгүй биз. “Фэн-фу”цэгийг байнга идэвхжүүлснээр та целлюлитийг эрс багасгаж болох аж.

Стресс, ядаргааг тайлж, сэтгэл санааг өргөнө.
Шилэн хүзүүн дээрээ мөсөн жин тавьснаар бие махбодь сэргэж эрч хүчтэй болох нь мэдрэгдэнэ. Энэ нь сэтгэл санааны байдалд ч эерэгээр нөлөөлж, тайвшруулдаг байна. Та гэрээсээ гаралгүй, ямар ч асуудалгүйгээр эрүүл мэнддээ анхаарал тавьж энэ аргыг туршаад үзээрэй.

Бид урт насалж, залуу харагдаж, илүү эрч хүчтэй, идэвхтэй амьдрахыг хүсдэг. Хэрхэн тийм байх вэ?
Мэдээж зөв хооллолт, тогтмол биеийн хөдөлгөөн, оюун санаагаа хөгжүүлэх, биед хортой зүйлүүдээс зайлсхийх хэрэгтэй. Гэхдээ эрүүл мэнд, сэтгэл санаанд туслах маш хялбархан олон аргууд байдаг. Үүний нэг нь шилэн хүзүүн дээрээ мөс тавих эртний хятадын анагаах ухааны арга юм.

Доош харж хэвтээд хөлдөөсөн мөсөө гавлын яс ба хүзүүний хамгийн дээд үеийн уулзвар (зурагт харуулсан) фэнг-фу цэг дээр тавьж 20 минут байлгах хэрэгтэй. Тогтоохын тулд дээр нь алчуур тавих, шархны лент наах гээд юу ч хэрэглэж болно.
Удагүй таны өвчин эмгэг арилсан мэт санагдаж, эрч хүчтэй болон, сэтгэл санаа тайвшрахыг мэдрэх болно.

Мөс тавьсны ашиг:
Сайн унтаж амарна.
Сэтгэл санаа өөдрөг болно.
Гэдэсний үйл ажиллагааг сайжруулна.
Ханиад хурдан эдгэнэ.
Шүд болон толгойн өвчин намдаана.

Уушиг, зүрх судасны өвчнийг намдаана.
Бамбай булчирхайнд сайн.
Сарын тэмдгийн өвдөлтийг намдаана.
Сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулна.