Эрүүл байх олон нөхцлүүд дотор сэтгэл санаа тайван байх нь хамгийн чухал, суурь нөхцөл мөн. Учир нь тогтмол стресс, бухимдалтай явах нь биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулдаг. Илүү хүчиллэг болгодог. Хүчиллэг болсон цусанд хүчилтөрөгч багасдаг нь дархлааны систем унах гол шалтгаан болдог гэж ойлгож болно.

Бас яс хэврэгших, үе мөч шохойжих зэрэгт гол нөлөө үзүүлдэг. Тэгэхээр эерэг байх, аль болохоор тайван амгалан байхыг хичээх нь өөрсдөд маань л хэрэгтэй.
Дараагийн том зүйл бол эрүүл бус хооллолт. Энэ бол маш том сэдэв ба энэ талын мэдээлэл хангалттай байдаг.

Өөр нэг чухал асуудал бол ходоодны хүчил хэр сайн байгаа, мөн микрофлора хэр эрүүл бүтэцтэй байгаа зэрэг нь маш чухал.
Сөргөө буюу улаан хоолой хорсож үрэвсэх нь ходоодны хүчил ихэдсэнээс болдог. Гэхдээ дандаа биш шүү. Бидний бие маш ухаалаг, хэзээ ч илүүдэл, үргүй энерги зардаггүй. Учир юу вэ гэвэл багагүй тохиолдолд цээж хорсох нь ходоодны хүчил ихэдсэнээс бус эсрэгээр багадсанаас болдог. Энэ тохиолдолд ходоодны дээд амсрын хумигч булчин сайн ажиллаж ходоод болон улаан хоолойг маш чанга тусгаарлах ёстой бөгөөд ходоодны хүчил бага, сул байгаа үед тэрхүү булчин бас сулардаг байна. Нэг ёсондоо энергиэ хэмнэж байгаа байдал…

Сулрана гэхээр бүр задгайрах юмгүй ч өчүүхэн завсар гарах нь хангалттай хэмжээний хоол боловсруулах хүчил фермент дээш гарах боломж олгодог.
Үүнээс үзэхэд бид яаран хүчлээ саармагжуулах эм авч уух нь тэр бүр зөв байдаг биш. Эхлээд ходоодны хүчил хэр байгаагаа тодорхойлуулах нь хамгийн зөв. Тэгж байж дараагийн зөв алхам хийгдэнэ. Олон хүний гаргадаг алдаа бол гол гашуу оргимогц л саармагжуулах эм уух, (багагүй тохиолдолд хүчил багадсанаас болж сөргөө үүсдэг гэдгийг дээр дурдсан), хооллох явцдаа, өмнө нь болон дараа нь их хэмжээгээр шингэн уух зэрэг нь байдлыг улам хүндрүүлдэг.

Ходоодны хүчил багатай, pН нь сул хүн байлаа гэж бодъё. Тэр хүн хоол идэхдээ заавал хамт цай, шингэн юм ихээр уухад , ж.нь pН нь 4 эсвэл 6 ч юмуу байдаг бол тэр нь бүр л шингэлэгдээд хоол шингээх нь байтугай л юм болно. Бидний ходоодны хүчил 1-2.5 pH байж хэвийн шингээлттэй байдаг. Харин 4-5 эсвэл бүр 6 бол заавал нэмэгдэл эм бэлдмэл уух хэрэгтэй болдог. Усны рН 7-7.4 байдаг. Тэгэхээр бараг ус шиг болсон байна гэсэн үг. Хоол идээд хэдэн цаг болсон ч гэсэн яг л тэр амтаар хэхэрч байвал хүчил сул бна гэж ойлгож болно. Ходоод хүндэрч, юм нухах г.м зовиур илэрч болно.

Тэгэхээр ходоодны хүчил сайтай байх нь чухал. Энэ нь бас биеийн дархлааны системийн нэг том бүрэлдэхүүн юм. Учир нь бидний хүнсэнд элдэв төрлийн микро организм, хорт зүйлс, паразит, мөөгөнцөр байх боломжтой ба түүнээс хамгаалах гол хамгаалалт нь ходоодны хүчил юм.
Мөн олон хүн хоол боловсруулах эрхтэн систем нь хэр сайн ажиллаж байгааг тоолгүй, хамгийн сайн, үнэтэй гэсэн болгонд мөнгө үрдэг. Тэгсэн хэрнээ сайжрал гардаггүй. Учир нь тэр ховрын бэлдмэл, бүтээгдэхүүнийг ходоод гэдэс нь боловсруулаад , хэрэгтэй бүгдийг нь шингээгээд авч чадахгүй байгаа учраас үр дүн харагдахгүй байж болно.

Астма, арьсны элдэв өвчин, автоиммуны асуудлууд мөн л хоолоо гүйцэд шингээж дийлдэггүй ходоод гэдэснээс үүдэх нь олонтаа.
Бас зарим хүн одоо үед хүн тоож идэхээргүй хүнсээр хоолловч өвдөж хавдах зүйлгүй яваад байдаг нь өнөөх л хоол боловсруулах эрхтэн нь маш сайн ажиллаад байгаатай холбоотой байх нь элбэг.

Тэгэхээр хамгийн энгийн аргаар хоол шингээлтийг сайжруулж, ходоодны хүчлээ хэвийн байлгахын тулд хоол бүрийн өмнө аяга бүлээн усанд чимх давс (энэ нь заавал байгалийн, цэвэршүүлээгүй, элдэв иод зэрэг нэмэгдэлгүй байх ёстой) нэмээд хооллохоос 20-30 минутын өмнө ууж сурах.
Ингэснээр ходоодны хүчил ялгаралтад сайн нөлөөтэй ба, давс нэмснээр хүчиллэгийн чанар ч сайжирдаг. Учир нь давсны хүчил хоол боловсруулах ферментийн найрлагад байдаг.Бага насны хүүхдэд ч бас тал аяга бүлээн усанд чимх давс нэмээд уулгахад хуурай хөхүүл ханиалга намдах тохиолдол цөөнгүй л гардаг.

Бас хооллох явцдаа шингэн юм ихээр уудгаа багасгах хэрэгтэй. Хоолноос 30 минутын өмнө, дараа нь 1 цагаас багагүй хугацаа өнгөрч байж хангалттай хэмжээгээр ууж сурах нь зөв.
Хэт олон төрлийн зүйл нэг дор хольж хүнслэх нь бас л муу нөлөөтэй.
Шингээлт муутай хүмүүс органик, эсвэл өөрийн хийсэн алимны цууг усаар шингэлж уух нь ч бий. Гэхдээ нойр булчирхайн асуудалтай, гастрит, шархлаатай хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй.

Гэх мэтийн энгийн аргаар хоол шингээлтийг сайжруулж болдог шүү. Гэхдээ эхлээд заавал эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх нь зөв.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
Яагаад их хэмжээгээр ус уух нь чухал вэ?
Өдөр бүр ус ууж хэвших 10 зөвлөгөө

Ямар ч хүн хоол ундгүйгээр ойролцоогоор сар амьдарч чадна. Харин ус уухгүйгээр хамгийн ихдээ 5-хан хоног байж чадна. Тиймээс бид эрүүл мэндийнхээ төлөө өдөрт хангалттай их усыг тогтмол ууж байх нь яг л зөв хоол хүнсээр хооллож байгаатай адил юм. Ийм хэдий ч бид бүгд ихэнхдээ хангалттай ус ууж чадахгүй байсаар л байдаг….

Ам цангасан тэр цагт л ямарваа нэгэн шингэн зүйл уудаг хүн аль хэдийнээ шингэний дутагдалд орсон байдаг байна.
Ус бол амьдралын хамгийн чухал шидэт ундаа юм. Хүний биеийн 50-иас их хувь уснаас бүрддэг бол нярай хүүхдийн бие махбодын 70-аад хувийг ус эзэлдэг байна. Хүн арьсаар (хөлс), гэдсээр (өтгөн), бөөрөөр (шээс), мөн амьсгалаараа шингэнээ гадагшлуулдаг. Өдөр бүр бидний бие ойролцоогоор 2,5 л шингэн алддаг байна. Тийм учраас үүнийгээ байнга нөхөж, насанд хүрэгчид өдөр болгон хамгийн багадаа 1,5 л шингэн ууж байх ёстой. Үүн дээр нэмээд байнгын хоол хүнсээрээ дамжуулан 1 л авна. Мөн өдрийн турш усаа зөв хуваарилан уух нь маш чухал. Яагаад гэвэл бие махбод нь зөвхөн тодорхой хэмжээгээр усыг хүлээн авч боловсруулдаг байна.

Таныг өвдсөн үед, жишээ нь халуурах, гүйлгэх, мөн биеийн хүнд хүчир ажил хийх үед шингэний хэрэгцээ илүү их гардаг байдаг. Үүгээр ч барахгүй жирэмсэн, хөхүүл эхчүүд маш ихээр хөлөрч, шингэнээ хэвийн үеийнхээсээ илүү ихээр алддаг байна.
Та хангалттай ус ууж байгаагийн илрэл нь өнгөгүй тунгалаг шээс юм

Ус биднийг эрүүл, сайхан болгодог. Ус амыг тань чийглэг, элдэв үнэргүй болгож, арьс, үсийг илүү эрүүл байлгахад хувь нэмрээ оруулдаг. Дээд зэргийн амны цангааг тайлагч нь эрдэст болон ахуйн хэрэгцээний ус, чихэргүй ургамлын цай , жимсний цай юм. Уух зүйлс нь амны цангааг тайлахаас гадна усны дутагдлыг нөхөж байх хэрэгтэй. Шар айраг амны цангааг тайлах мэт боловч дотор нь агуулагдах спирт нь шингэн гадагшлуулах, шээс хөөх нөлөөтэй байдаг.

wasser2_orig
Усны дутагдал: Эрүүл мэндэд тулгарах аюул
Хэрвээ бид ус бага уувал биеийн үйл ажиллагаанд дараах доголдол үүсэх магадлалтай:
Даавар болон шим тэжээлт бодисын тээвэрлэлт удаашрах
Биеийн температураа зохицуулж чадахгүй болох

Зүрх судасны систем саатах, бодисын солилцоо саатах
Хүн ойролцоогоор биеийн усныхаа 2% -ыг алдсаны дараа ам нь цангаж эхэлдэг. Мөн өлсөх хоол идэх дуршил хөдлөх нь биед ус шингэн дутагдаж буйн илрэл юм. Хүүхэд хөгшчүүл хамгийн хурдан шингэний дутагдалд ордог.
Биед шингэн зүйлс дутагдсанаас доорх шинж тэмдэг илэрнэ. Үүнд:

Ядрах сульдах, хөлрөх
Дуу хоолой хэлбэлзэх, өөрчлөгдөх, анхаарал төвлөрөлт сулрах
Булчин шөрмөс татах, үе мөч өвдөх
Арьс хуурайших, өтгөн хатах
Толгой өвдөх, зовуурьтай амьсгалах
Зүрх судасны системийн ачаалал, гэдэсний түгжрэл
Бөөрний өвчлөл, арьсны бохирдол

Хуурай хатсан ам, амны үнэр
wasser3_orig
Өдөр бүр ус ууж хэвших 10 зөвлөгөө
Өдөр бүр ус ууж хэвшихэд туслах 10 энгийн зөвлөгөөг та бүхэнд толилуулж байна:
1. Өглөө боссоныхоо дараа 0,75 – 1л бүлээн ус уух
Их санагдаж байж болох ч энэ чухал юм. Уусан ус маань бидний биед хоолны шингэцийг түргэсгэх шингэний ялгаралтыг дэмжиж, өглөөг эрч хүчтэй эхлэхэд тусална. Хамгийн чухал нь 10-15 мин дотор, нэг дор бус, бага багаар ууж дуусгах хэрэгтэй бөгөөд үүнээс 10 -20 минутын дараа өглөөний ундаа ууж болно.

2. Үргэлж аяга ус бэлэн байлгах
Бэлдсэн аяга усаа ширээн дээр эсвэл өрөөндөө ажлын ширээн дээр тавьж, уухад бэлэн байлгаж байгаарай.
3. Гадуур явж байх үедээ ч усаа бүү мартаарай
Усны савтай явбал хэрэг гарсан үед саваа дүүргээд, усаа уугаад явах боломжтой. Хуванцар сав хаях хэрэг гарахгүй тул байгаль орчиндоо ч ивээлтэй.

4. Дан цэвэр ус уух ёстой гэж үү?
Зөвхөн цэвэр ус уугаад байх сонирхолгүй байгаа бол өөртөө цай, шинэхэн шахсан шүүсийг устай сэлбэж эсвэл усаа жимс юм уу ногоогоор амтлан ууж байгаарай. Гүзээлзгэнэ, алим, өргөст хэмх, нимбэг, гаа, цагаан гаа зэргийг жижиглэн хэрчээд усны савандаа хийвэл үзэмжтэй харагдахаас гадна танд шинэхэн амтыг мэдрүүлнэ. Мөн нимбэгийг хэрчин хийжүүлсэн усанд хийн уувал чимчигнэсэн амтыг мэдрэх болно.

5. Унтахын өмнө нэг стакан ус уух
Шөнө унтахынхаа өмнө нэг аяга ус ууснаар таныг илүү түргэн нойрсоход дэм болно.
6. Хоол идэхийнхээ өмнө нэг удаа том аягаар ус уух
Энэ нь биеийн жин хасхад тустайгаас гадна ходоодны хүчлийг саармагжуулдаг байна.

7. Кофены хэрэглээгээ багасгах
Кофейнд бараг донтох шахуу болсон хүмүүс бий. Өнөө цагт кофе авч уух боломж ч элбэг болсон. Харин кофенд агуулагдах кофейн нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихэсгэх, шээс хөөх замаар шингэн гадагшлуулдаг байна. Өдөрт ердөө ганц аяга кофе уухад хангалттай бөгөөд таны биед бага ачаалал өгөх болно.
8. Гар утсаа ашиглан тогтмол ус уух
Усаа уух цагийг тогтмол сануулах утасны апп-ууд одоо үед төрөл бүрээр байдаг. Энэхүү апп-ууд хэрэглэхэд хялбар бүтээгдсэн байдаг бөгөөд үргэлж утастайгаа явдаг бидэнд бидэнд давуу тал болох юм. Хамгийн эрэлттэй хоёр апп-ыг дурдвал: iOS – Daily Water – Drink Reminder, Android – Water Drink Reminder

9. Ус ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
Хамгийн ихээр ус агуулсан хүнс, жишээ нь тарвас, огурцы, улаан лооль, мөөг, лийр, цэцэгт байцаа, броколли, хулуу, навчит цоохор майлз, улаан лууван, жүрж, лимон, шар сүү, бяслаг, ногоон чинжүү, хан боргоцой, усан үзэм, киви, алим, төмс лууван юм.

10. Согтууруулах ундааг хэрэглэхдээ нэмэлтээр ус ууж байх
Согтууруулах ундаа нь дээр дурдсанчлан амны цангааг тайлахад тохиромжтой биш. Эсрэгээрээ усны хэрэгцээг улам нэмэгдүүлдэг байна. Тийм болохоор устай ээлжлэн ууж хэвших хэрэгтэй.
wasser4_orig
Хэрвээ та дээрх зөвлөгөөг үргэлж анхаарч явбал хэсэг хугацааны дараа танд хэвшил болох болно

Эхлээд магадгүй ойр ойрхон бие засах хэрэг гарч магадгүй ч бие махбод аяндаа ус уусан тэр хэмжээндээ дасах бөгөөд та өглөө бүрийг эрүүл чийрэг угтаж байгаагаа мэдэрч эхлэх болно. Хамгийн гол нь та усаа уухдаа тогтмол цагтаа ууж байгаарай.
Хүүхэд багачуудад илүү их ус хэрэгтэй
Хүүхдийн, тэр дундаа нярай хөхүүл хүүхдийн усны хэрэгцээ нь биеийн жинтэй харьцуулахад насанд хүрэгчдийнхээс их байдаг. Иймээс 2-оос 3 насныхан хүүхэд 700 мл харин 7-оос 9 насныхан хамгийн багадаа 900 мл, 13-аас 14 насныхан хамгийн багадаа 1200 мл шингэн зүйл уух хэрэгтэй байдаг. Үүнд сүү оролцоогүй болно.

wasser5_orig
ˮАм цангаж эхлэхэд л ус уух биш харин байнга ууж хэвших нь хамгийн чухал!ˮ
Та эрүүл мэнддээ үргэлж санаа тавьж байгаарай!
Хүрмэн эмийн сангийн хамт олон
-Таны Эрүүл Энхийн Баянбүрд
