Categories
Uncategorized

Хийморь нь хүмүүний аз, сүр сүлд, эд хав, цог золбоог бэлгэддэг. Хийморь лундаа сэргээх аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

ХИЙМОРЬ ГЭДЭГ НЬ:

Хүмүүн бидний биед сэтгэлийн хөлөг болдог үндсэн 5 хий байх бөгөөд тэдгээрээс АМЬ БАРИГЧ хийг нь эртний дээдсүүд мориор дүрсэлсэн байдаг.

Учир нь бидний сэтгэл амь баригч хийг хөлөглөн бие махбод тэргүүтний олон үйл хөдлөлийг явуулж байдаг байна. Хэрэв амь баригч хий хямрах аваас түүн дээр тогтдог сэтгэл санаа хямрах зэрэг сөрөг үр дагавар бий болдог гэнэ. Амь баригч хий дотроос буяны сэтгэл буюу эерэг таатай сэтгэлийн хөлөг болдог хийг “Хийморь” гэдэг байна. Тэгэхээр буяны зөв сэтгэл үгүй болвол эзэнгүй морь шиг хийморь ч доройтон үгүй болно гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-262-1024x520.png

Хийморь нь хүмүүний аз, сүр сүлд, эд хав, цог золбоог бэлгэддэг. Түүний дөрвөн зүгийг дөрвөн хүчтэнээр бэлгэдэх ба тэдгээр нь үлдсэн 4н хий нь юм. Тодруулвал уруу арилгагч хийг бар, дээш гүйгч хийг луу, гал тэгшитгэгч хийг арслан, түгэгч хийг гардиар тус тус бэлгэддэг. Тиймээс хүмүүний сүр сүлд, эд хавыг сэргээхийн тулд тэдгээр 4 хүчтний голд хийморь дүрсэлсэн дарцгийг хийсгэдэг учиртай.

Хийморь дэлгэрэхийн ач тус:

Биед сүр хүч, хэлэнд үнэний чадал хүч үүсэн, сэтгэлд бат төлөвшил болон самади төрнө. Нас болон эд баялаг арвидана. Өвчин эмгэг тусах нь багасах бөгөөд эд хав, цог жавхлан дэлгэрч санасан сайн хэрэг бүтэх ба өөрөөр хэлбэл зохилдох шалтгаан бүхэн хийморь дэлгэрснээс үүдэн бүрдэж боловсордог байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-262-1024x520.png

Хийморь доройтвол яах вэ?

Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ. Эд малын гарц гарна. Нас болон биед цөв гарна. Эд хав сүр жавхлан доройтно. Хэл ам хурц бус болно. Сэтгэл санаа хямарна. Гадны муу нөлөөнд амархан оромтгой болно. Элдэв гаж зуршил сууна. Мартамхай болж ажил үйлс бүтэлгүйтнэ. Өөрөөр хэлбэл элдэв харшлан муу шалтгаан бүгд хийморь доройтсоноос болж боловсордог гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-262-1024x520.png

Хийморь доройтох үндсэн шалтгаанууд нь:

Дээр өгүүлсэнчлэн буяны сэтгэл төрүүлэлгүй нүгэлийн муу сэтгэл ихээр төрүүлэх. Мөн шөнө орой үдэш шаардлаггүйгээр гадуур дэмий тэнэх. Шалиг завхай явдалд автах зэрэг ба ялангуяа хэрүүл тэмцэл хийснээс болж хийморь амархан доройтож үгүй болдог байна. Тиймээс сайтар сэрэмжлэх хэрэгтэй.

Жич: Хийморийн сан тавихдаа арц хүж тэргүүтэй ариун гаралтай сайхан үнэртэй зүйлсыг гал алдчихааргүй уугиулаад элдэв зүйл бодолгүй зөвхөн утгыг сайтар төвлөрч бодоод хоёргүй сэтгэлээр уншина.

This image has an empty alt attribute; its file name is 1-262-1024x520.png

Мөн хийморийн дарцгийг хийсгэхдээ тодорхой хугацаанд өндөрдүү газар гаргаж хийсгээд буцааж хумиж байвал зүгээр. Тэгэхгүй энд тэнд зүүж орхиод дараа нь нөгөөх нь хуучирч сэмрээд урагдаад энд тэнд хог болж хийсээд байвал өөрт ч сайн биш байгаль дэлхийдээ ч хор хөнөөлтэй муу тул үүнд бас анхаараарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-262-1024x520.png

Сайн бүхэн дэлгэрэх болтугай.

Монголчуудын хүч, хийморь зан заншилд нь гүн бат оршиж ирсэн. Гэвч янз бүрийн шалтгаанаар өв соёлоо гээж, мартагнаж, түүнээс улбаалан хүч хийморь доройтож ирсэн гэж зарим судлаач үздэг. Улс, гэрийн жаврыг үргээгч тууль Тухайлбал, монголчууд гэрийн хийгээд улсын жаврыг үргээж, эрч хүчийг олуулагч нь тууль гэж үздэг байв. Туульчийг гэр хотдоо урьж, хэдэн өдөр сараар тууль хайлж ирсэн нь ийм учиртай.

This image has an empty alt attribute; its file name is 1-262-1024x520.png

Туульсаасаа эрчүүд нь хүч хийморь авч айл гэр, улс орон дэвжин дээшилж, хүчирхэг болдог хэмээн уламжилж ирсэн. Ган гачиг гарахад тууль хайлахад бороо хураа урин залдаг хүн- байгалийн шүтэлцээг эрхэмлэдэг нь эртний язгууртай.

This image has an empty alt attribute; its file name is 1-262-1024x520.png

Харамсалтай нь социализмын жилүүдэд тууль хайлах өв уламжлал гээгдэж, бүдгэрч, ёс уламжлал мартагдсан. Язгуур соёлоо мартсан учраас монголчууд хүчээ авч чадахгүй байна гэж үздэг хүмүүсийн нэг нь Халимагийн нэрт туульч, жангарч О.Цагаанзам юм. Тэрээр “Хүмүүс дууг тууль шиг хүлээж авч чадахгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-262-1024x520.png

Туулийг бас хамаагүй хайлж болохгүй. Дайсандаа, муу санаатай хүнд туулийг хайлж болохгүй. Тууль бол арга чадал, омог. Зөв санаа сэтгэлтэй хүмүүст л хайлдаг учиртай. Туулиа хайлбал, Монголын заяа сэргэнэ, монгол эрчүүдийн хийморь босоо байна” хэмээн байр сууриа олонтаа илэрхийлж ирсэн нэгэн билээ. Чингис хааны үед монголчууд тэнгэрээ тахиж, тууль хайлдаг байв.

This image has an empty alt attribute; its file name is 1-262-1024x520.png

Сүүлийн жилүүдэд өв уламжлал сэргэж тахилга, тайлга үйлддэг болсон ч тэнгэрээ бус уул усаа л тахиж байгаа. Өөрөөр хэлбэл, тэнгэр тахих ёс заншил ор тас мартагдсан гэж болно. Адууны хийморь хүний хийморийг дагуулдаг Монголчууд адууг хүний дотно нөхөр хэмээн үзээд зогсохгүй молор эрдэнэ хэмээн хайрлан хүндэтгэж ирсэн ард түмэн.

This image has an empty alt attribute; its file name is 1-262-1024x520.png

Адуутай ёс бус харицах нь монголчуудын хийморийг доройтуулна гэж үздэг тул ийм зүйл хийсэн сэдсэн хүнийг Их засаг хуулиар хатуу шийтгэдэг байв.

Уул, овоон дээр зөвхөн адууны толгойг л залдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд гахай, нохойн толгой тавих, шатаах зэргээр янз бүрийн шалтгаанаар уул, овоо лусыг хилэгнүүлж ган гачиг, аюул гамшиг гарах болсон.

This image has an empty alt attribute; its file name is 1-262-1024x520.png

Иймд Цагаан сарын өмнө гэр орон, орчин тойрноо цэвэрлэхдээ уул, овоогоо ч бас цэвэрлэх хэрэгтэй юм.

“Өв уламжлалын өврийн дэвтэр” номоос

This image has an empty alt attribute; its file name is 1-262-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *