Categories
Uncategorized

Шамбарамыг гэрээр эмчлэх арга. Өдөр болгон хоёр удаа давстай усанд суу, мэс засал хэрэггүй болно ХАДГАЛААД АВААРАЙ

Шамбарам өвчний эмчилгээний тухай

Уг өвчин ёстой тааламжгүй үед гэнэтийн хүсээгүй зочин шиг л ирдэг. Шамбарам – хошного орчмын (гадна, дотно) венийн судсанд хэт их өгөх ачааллаас үүдэлтэй өвчин. Хэрвээ дотор талд даралт ирж байгаа бол дотоод шамбарам гэнэ, гадна талд даралт ирсэн бол гадаад шамбарам гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Уг өвчнөөр шаналж байгаа өвчтөн тайван сууж чаддаггүй. Өнөөгийн хүмүүсийн амьдралын хэв маяг суугаа байгаа нь ч шамбарам өвчин тархацтай болж байгаагийн нэг том шалтгаан.

Статистик тооноос харахад 50 болон түүнээс дээш насныхны дунд 50 орчим хувь нь уг өвчнөөр өвдөж үзсэн байна. “Хааны өвчин” тусахад маш олон хүчин зүйл нөлөөлнө: жирэмслэлт, жорлонд удаан хугацаагаар суух, өтгөн хатах, өөхлөлт.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Шамбарамын шинж тэмдгийг арилгах, тэр ч бүү хэл нэг мөр эмчлэх энгийн шалгарсан аргууд байгааг танд дуулгахад таатай байна. Хүчтэй өвдөж байгаа бол суугаа ваннд ороорой. Өвчин намдааж, тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.

Бүлээн усандаа глицеринтэй англи давс хийнэ. Энэ төрлийн уусмал өвчнийг богино хугацаанд эмчлэхэд тусална.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Мөн давс болон цэвэр глицеринийг усанд хийж уусгаад марлинд шингээнэ. Уусмалтай марлиа таагүй өвчин мэдрэгдэж байгаа газраа 15 минут тавина. Эмчилгээг өдөрт 3-4 удаа хийнэ.

Нэг хэсэгтээ биеэ барьсан хувцас өмсөхөөс татгалзаарай. Өөрийн хэмжээнд таарсан хувцас өмсөхийг зөвлөж байна. Хөвөн даавуун материалтай дотуур хувцас өмс, бэлэг эрхтэн орчмын эмзэг арьсыг цочроохгүй, үрэвслийг архагшуулахгүй байхад тусална. Хувцас нь чөлөөтэй бас эвтэйхэн байх ёстойг анхаарна уу.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Эмчилгээг хийхээсээ өмнө эмчтэй зөвлөх ёстой гэдгийг санах хэрэгтэй.

Хэрвээ Та шамбарамтай бол:

Шамбарам сэдрэх, хүндрэхээс урьдчилан сэргийлэх

Шамбарамын үед зовиур намдаах, хавдар буулгах аргатай танилцаарай.

Шамбарам гэж юу вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Шулуун гэдэсний салстын доор байрладаг венийн (тараагуур) судас өргөсч, цүлхэн үүссэнээр илэрдэг өвчнийг шамбарам гэдэг.

Дэлхийн нийт хүн амын 50%, манай оронд 36-85% нь амьдралынхаа аль нэг үед шамбарамаар өвчилдөг гэсэн тоо баримт байдаг. Энэ нь тархалтаараа хорт хавдар, зүрх судасны өвчнүүдтэй энэ зэрэгцэнэ гэсэн үг юм. Тэдгээр хүмүүсийн 10% нь зайлшгүй мэс засалд орох шаардлагатай болдог байна. Сүүлийн жилүүдэд шамбарам өвчнөөр өвчилж байгаа хүний тоо улам нэмэгдсээр байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

шамбарам

Манай оронд:

Эрэгтэйчүүдийн – 54%

Эмэгтэйчүүдийн – 46%-д шамбарам оношлогдож байна.

Насны хувьд 77% буюу олонх нь харьцангуй залуу, хөдөлмөрийн насны 20-49 настай хүмүүс энэ өвчнөөр шаналж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Шамбарамын цүлхэн нь шулуун гэдэсний салстыг түрж шамбарамын зангилааг бий болгодог.

Шамбарамын үе шат

Шамбарам өвчнийг явцаас нь шалтгаалан 4 үе шатанд ангилдаг.

I шат. Хүндээр бие засах үед цус гарна. Шамбарамын зангилаа урваж гарахгүй. Толь тавьж харахад томорсон зангилаа харагдана.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

II шат. Шамбарамын зангилаа үл мэдэг томорч урваж гарах боловч өөрөө засагдаж орно. Цус гарах болон бусад шинж тэмдэг илэрнэ.

III шат. Шамбарамын зангилаа томорсон үечилсэн байдлаар урваж гарах бөгөөд гараар засах оруулах шаардлагатай.

IV шат.  Шамбарамын зангилаа томорч байнга урваж гардаг болно. Гараар засаж оруулах боломжгүй болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Шамбарамын үе шат

Шамбарамын 1-2 үе шатуудад амьдралын зөв хэв маягтаа анхаарч, зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар хүндрүүлэхгүй байх боломжтой байдаг.

Шамбарамын төрөл

Шамбарамын зангилааг үүссэн байрлалаар нь:

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Дотор шамбарам

Гадна шамбарам

Хавсарсан шамбарам гэж ангилдаг.

Дотор шамбарамын зовиурыг намдаах арга

Дотор шамбарамын үед онцын зовиур илэрдэггүй. Ихэнх тохиолдолд хүмүүс хүндээр бие засах үед гарах, өвдөх зэрэг зовиур илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Дотор шамбарамын зангилаа хавчигдаж хавагнана. Шамбарамын эхний үе шатанд шулуун гэдсээр тосон эмчилгээ хийхэд венийн судасны үрэвсэл, өргөсөл намддаг.

Шамбарам

Зарим тохиолдолд цүлхэн томорч, хагаран цус гардаг. Удаан хугацаагаар цус алдсан тохиолдолд архаг цус багадалтад ордог. Иймд судасны хана бэхжүүлж, цус алдалтыг зогсоож, цус төлжүүлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Гадна шамбарамын зовиурыг намдаах арга

Гадна байрлалтай шамбарамын vед өвчтөнд зовиур ихтэй болох бөгөөд өвдөлт нь хурц байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Мөн энэ үед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хүндээр бие зассаны дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгvй байх, өвчтөний дотуур хувцас бохирддог.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Гадна шамбарамын үед зангилаа шулуун гэдсээр урван хавчигдаж бүлэн үүсдэг. Энэ тохиолдолд үрэвсэл дарж, хавдар буулгах зорилгоор зөгийн жилийг усанд хийж хөлдөөгөөд, мөсөө бинт давхарлаж ороогоод хавдартай хэсэгт мөсөн жин 10-15 минут тавихад өвдөлт намдаж, хавдар буун, тайвширна.

Шамбарамын бүлэн томрохын хирээр өвчин улам ордог. Ийм тохиолдолд гэрийн нөхцөлд хавдрыг аль болох хурдан буулгаж, өвчнийг намдаах тос  хэрэглэхэд үр дүнтэй байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Гадна шамбарамын үед хошного орчмоо тогтмол угаах нь зовиурыг багасгах ач холбогдолтой. Хүндээр бие зассаны дараа тусгай зориулалтын бактерийн эсрэг бэлгийн шингэн саван хэрэглэнэ.

Яагаад шамбарамтай болдог вэ?

Шамбарамтай болох хэд хэдэн шалтгаан байдаг. Хэрэв шамбарам үүсэхэд нөлөөлдөг шалтгааныг мэдэж, түүнээс сэргийлж чадвал та заавал энэ өвчнөөр шаналахгүй байх боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Шамбарамын шалтгаан:

Өтгөн хаталт нь шамбарамын зонхилох шалтгаан болдог. Иймээс аль болох өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх нь эмчилгээний чухал ач холбогдолтой.

Эслэг багатай хоол, цай, кофе зэрэг шулуун бүдүүн гэдсийг цочроох үйлчилгээтэй зүйлийг ихээр хэрэглэх. Байгалийн гаралтай эслэг хэрэглэснээр шамбарамыг хүндрэхээс сэргийлэх таатай нөлөө үзүүлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Олон дахин гүйлгэх, эсвэл бургуй тавих, туулгын бэлдмэл зэрэг хэсэгчилсэн эмчилгээг хэт их хийх. Энэ тохиолдолд хоолоо зохицуулж, гэдэсний ашигтай бактери хэрэглэх шаардлагатай.

Архи, согтууруулах ундаа хэрэглэх

Ядрах, нойр муутай байх

Хvнд зvйл өргөх

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Удаан хугацаагаар суух. Тухайлбал жолооч, нисгэгч, оффисийн ажилтан зэрэг суугаа ажил эрхэлдэг хүмүүс

Жирэмснээс сэргийлэх бэлдмэл ууж хэрэглэх

Хошногоны ариун цэврийг сахихгүй байх, салст бүрхэвчийг цочроох. Эмзэг орчмыг зориулалтын савангаар угааж хэвшээрэй.

Уламжлалт бус бэлгийн харьцаа

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Мото спорт, дугуйн зэрэг спортын зарим төрөл

Эдгээр шалтгааны улмаас хэвлийн доод хэсэгт даралт ихэсч, шамбарамтай болдог. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин үүсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг байна. Жирэмсний явцад шамбарамаас сэргийлэх нь чухал байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-264-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *