Categories
Uncategorized

Бие, эрхтэн тогтолцоонд хамгийн ашигтай 10 цайны жор ХАДГАЛААД АВААРАЙ

  1. Улун (баглаа боодол дээрх нэр нь Oolong).

Улун цай нь бодисын солилцоог сайжруулдаг. Цайны навчны өнгө чанасны дараа цайвар ногоон (ногоон цай шиг) болдог бөгөөд алтлаг хар, хүрэн улаан өнгөтэй байна. Цай полифенол агуулдаг тул жингээ хасахад тусалдаг. Дөрвөн аяга цай нэг таваг амттан идэх хүслийг орлодог.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png
  1. Пассифлор (боодол дээр байх нэр – Passion flower)

Энэ цай нь өвөрмөц тайвшруулах нөлөөтэй байдаг. Хэрвээ танд “мэдрэл хямрах” мэдрэмж төрж байвал уг цэцгийн цайг уугаарай. Энэ цай нойргүйдэхэд туслах болно гэдэг нь тодорхой юм. Өдөрт тайван байдлаа хадгалахын тулд уух хэрэгтэй хэмээдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png
  1. Гаатай цай. Mint

Гэдэс өвдөхийг зогсоох болно. Өтгөн хатах, хавагнах, хийнүүд – эдгээр эмгэгээс хоол боловсруулах системийн зовиурыг багасгадаг. Гаатай цай нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг тайвшруулдаг бөгөөд хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайнаар дэмждэг тул уутлан бэлдсэн цай биш, цайны навчыг хэрэглэх нь илүү тохиромжтой юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png
  1. Имбир буюу цагаан гааны цай

Толгой өвдөх, үрэвслийн эсрэг үр дүнтэй цай юм. Простагландины нийлэгжилт хаагдахад толгойн өвдөлт үүсдэг. Дотор муухайралт нь толгой өвдөх шалтгаан биш юм. Цагаан гааны үндсийг ашигладаггүй бөгөөд цагаан гааг чанаж бэлтгэснээр цай болгон уудаг.

  1. Ногоон цай.

Өөх хайлуулах жин хасахад тохиромжтой. Ногоон цайг ууснаар хоолны дуршил буурдаг. Мөн ногоон цай нь элсэн чихэр эсвэл кофетэй ойролцоо эрчим хүчээр хангадаг, тэг калори агуулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png
  1. Бамбайн үндэс буюу валерианы цай

Эрүүл унтах хамгийн сайн арга. Бамбайгийн үндсийг янз бүрийн эмгэг, булчин өвдөх, цэвэршилтийн үед онцгой хэрэглэвэл сайн үр үр дүнтэй байна.

  1. Хар цай

Амьсгалыг цэвэршүүлдэг. Полифенолийн ялгаралтаар муу амьсгал биеэс ялгардаг. Антиоксидантууд нь шүдийг бэхжүүлдэг тул хар цайгаар амаа зайлах нь нянгийн өсөлтийг зогсоож, цочрол үүсгэдэг хүчилийг саармагжуулдаг аж. Үнэн чанартаа, хар цай нь кофе шиг шүдний пааланг бараан болгодог тул энгийн шүдний ооноос хүчтэй байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png
  1. Солодкийн үндэстэй цай

Идэх дурыг дарангуйлдаг. Нэг аяга цайнд 2 орчим калори хуримтлагддаг байна. Энэ үндэс нь элсэн чихрээс 50 дахин их амтлаг байдаг бөгөөд хэдхэн дуслаар уухыг шаарддаг. Өдөр бүр 20 грамм орчим бөгөөд хоногт хэрэглэгдэх хэмжээ нь ихэсвэл цусны даралтыг нэмэгдүүлдэг.

  1. Гинкго

Тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Гинкго цай нь оюуны функцийг сайжруулдаг бөгөөд тархи нь хамгийн хэцүү зорилтуудыг шийдвэрлэхийн тулд шаардлагатай шим тэжээлийг хүлээн авдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png
  1. Крапив цай

Харшилтай хүмүүст тусалдаг. Хавар нь олон өвчний харшил хөдөлгөх бөгөөд хамар, хоолой өвдөх, нүд улайх, нүүр хавдах гэх мэтийн үед хэрэглэх органик антигистамин бөгөөд хамрын загатнуурыг дардаг байна. Өдөрт 300мг-р хоногт 2 удаа уух нь үр дүнтэй байдаг. Амтлаг болгож уухын тулд зөгийн бал болон бусад ургамалын хандыг нэмж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

Р.Сайхан-Уул

Алжааж ядарсан үедээ, ам цангаж даарсан үедээ бид аяга халуун цайг эрхгүй үгүйлдэг шүү дээ. Цайны ач тус зөвхөн алжаал тайлах, амны цангаа тайлах зэргээр хязгаарлагдахгүй, асуудал тулгарсан үедээ ч та аяга цай найруулаад үзэхийг зөвлөж байна.

Ирландын зохиолч Сэлли Рүнигийн “Найзуудын яриа” номонд хүмүүс өвдсөн, нервтсэн, уйдсан үедээ цай бэлддэг тухай гардаг. Ажлын стресс ядаргаагаа тайлахад ч аяга цай тустай байдаг. Хэн нэгэн таныг халуун цайгаар дайлахад бүхэл өдрийг гэрэлтүүлэх чадалтай байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

Эрдэмтэд аяга халуун уух юмны ач тусыг судалжээ. 2008 онд Йелийн их сургуулийн сэтгэлзүйчдийн хийсэн судалгаанд хүйтэн уух юмнаас илүү халуун уух юм өгөөмөр, халамжтай сэтгэгдэл төрүүлдэг байна. Магадгүй энэ нь хүүхэд насны халуун дулаан сэтгэл, аюулгүй тухтай байдлын дурсамжаас үүдэлтэй ажээ.

Нөгөө талаар цай бол урлаг, ёс заншил, дипломат арга хэрэглэгдэхүүн болон өргөжсөн гайхамшигтай зүйл юм. Аливаа чухал уулзалт, шийдвэр гаргахын өмнө аяга цай уухад асуудал эергээр эргэдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

Сошиал ажил эрхлэгч Мелоди Вайлдин “хэт их ачааллаж, ядарсан мэдрэмж төрвөл зүгээр л жаахан амсхийгээд аяга цай ууж хачиртай талх идэж, найзуудтайгаа чатлаад үзээрэй амьдрал илүү өнгөтэй харагдана” хэмээн зөвлөжээ. Мэргэжлийн судлаачид цай ууснаар хүн илүү цэцэн, зорчигтой, эрч хүчтэй мэдрэмж авдаг гэжээ.

Амьдралд тань асуудал бэрхшээл тулгарвал айж, зугтаж, залхахын оронд аяга халуун цай ууж амсхийгээд үзээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

Өдөр бүр нэг аяга ногоон цай уух нь долоо хоногт 2,5 цаг бэлтгэл хийсэнтэй тэнцэнэ. Гэхдээ ногоон цай нь зөвхөн жин хасаад зогсохгүй, сэтгэл санаанд хүртэл таатайгаар нөлөөлдөг аж. Өдөрт 100 мл-ийг уухад л сэтгэл санаа өөдрөг болж, хүн дэлхий ертөнцийг эергээр харж эхэлнэ. Үүнээс гадна ногоон цай нь цусан дахь кортизол буюу стрессийн дааврын хэмжээг багасгаж, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлдэг байна. Гэхлээ аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь муу талтай байдагчлан ногоон цайг ч гэсэн хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд хор хөнөөлийг авчирдаг аж. Ингээд ногоон цайг хэзээ, хэрхэн, ямар хэмжээтэй хэрэглэх талаар зөвлөгөөг танд хүргэе.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

1 Ногоон цайны давуу талууд

Ногоон цайны ашиг тус маш их. Жишээлбэл: Зүрх судасны өвчин, чихрийн шижин, цус харвалт, артрит гэх мэт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Ингээд ногоон цайны хэрэглээний давуу талаас дурдвал:

Тогтмол ногоон цай хэрэглэдэг хүмүүс ханиад хүрсэн ч амархан эдгэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

Ногоон цай харшлын эсрэг үйлчилгээтэй бөгөөд түүний найрлаганд агуулагдах EGCG антиоксидант нь гистамин болон иммуноглобулин Е-ийн ялгарлыг багасгаж, харшил гарахаас урьдчилан сэргийлдэг аж.

Ногоон цай уух нь жин хасахад нөлөөлж, биеийн жинг тэнцвэртэй хадгалахад тустай.

Дасгал сургуулилт хийсний дараа булчингийн тэнцвэрт байдлыг хадгалахад тустай ч хүчний дасгал хийсэн тохиолдолд уух хэрэггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

Ногоон цай тогтмол уудаг хүмүүс ой тогтоолт сайтай байдаг.

15 минут орчим хандалсан цайгаар чихрийн харшлыг шавшиж болно.

Хэдийгээр маш олон давуу талтай ч өдөрт 3-аас илүү аягыг ууж болохгүй. Учир нь энэ ургамлын навчинд их хэмжээний металл, хөнгөн цагаан, хар тугалга агуулагдсан байдаг учир  их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд хортой. Үүнээс гадна тэжээллэг бодисыг шингээх үйл явцыг саармагжуулдаг бөгөөд кофеин агуулсан байдаг юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

2 Жирэмсэн эмэгтэй өдөрт 2-оос илүү аяга ногоон цай ууж болохгүй

Хэрвээ их хэмжээний цай уувал фолийн хүчил хангалттай хэмжээгээр шингэхгүй. Энэ нь ургийн гажиг үүсгэх магадлалтай. Тиймээс жирэмсэн, хөхүүл болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд өдөрт 2 аяга л ногоон цай уухад хангалттай.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

3 Төмрийн дутагдалтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ

Энэхүү цайнд агуулагдах танин нь  төмрийг хэвийн хэмжээнд боловсроход сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс их хэмжээний төмөр агуулагдсан хүнсний бүтээгдэхүүний хамт хэрэглэхийг хориглоно. Жишээлбэл: Элэг, чангаанз, хатаасан илжгэн чих гэх мэт. Энэ төрлийн хүнс хэрэглэснээс хойш багадаа 1 цагийн дараа ногоон цай ууж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

Ногоон цайг та С амин дэмийн агууламж ихтэй зүйлтэй хольж уух боломжтой бөгөөд энэ тохиолдолд биед төмрийн дутагдал үүсэх магадлал хангалттай хэмжээгээр буурдаг байна.

4 Эрүүл мэндийн асуудалтай үед

Цайнд агуулагдах металл болон кофеинаас болж зарим хүмүүс энэ цайнаас бүр мөсөн татгалзах хэрэгтэй. Эсвэл энэ талаар эмчтэй зөвлөх нь зүйтэй. Дараах тохиолдолд хориглох заалттай байдаг. Үүнд:

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

Цус багадалт

Бөөрний дутагдал

Зүрхний өвчин

Шохойжилт

Хэт их сэтгэл хөдлөлтэй

Элэгний асуудалтай

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

Үүнээс гадна өлөн дээрээ ногоон цай уух үед дотор муухайрах, ходоод гэдэс өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрч болно. Тиймээс ходоод гэдэсний асуудалтай, ходоодны хүчил ихтэй хүмүүс заримдаа энэ цайнаас татгалзах хэрэгтэй болдог. Эсвэл хоол идсэний 1-1,5 цагийн дараа уух боломжтой.

5 Зарим төрлийн эмтэй харшилна

Хэрвээ та кофеин агуулсан, сэргээх үйлчилгээтэй эм, жирэмснээс хамгаалах эм, эсвэл цус бүлэгнэлтээс хамгаалсан эм бэлдмэлийг хэрэглэдэг бол ногоон цайнаас татгалзаарай. Ногоон цайнд агуулагдах зарим нэг бодис нь эмийн үйлчилгээг сулруулах магадлалтай. Зарим төрлийн антибиотик ч энэ төрлийн цайтай зохицохгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

6 Нойргүйдлийн асуудалтай үед

Хэрвээ та нойргүйдлийн асуудалтай бол энэ нь ногоон цайнаас татгалзах шалтгаан биш. Уг цайнд агуулагдах кофеины хэмжээ нь кофеноос бага учир (220 мл ногоон цайнд 30-50мг кофеин агуулсан байдаг бол кофенд 115-170мг) өдөрт 3 аягыг уухад танд муугаар нөлөөлөхгүй. Хамгийн гол нь унтахаасаа 8 цагийн өмнө хамгийн сүүлийн аяга ногоон цайгаа уугаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

7 Хүүхэд болон өсвөр насныхан 1-2 аяга

Сэтгэл санаа нь тогтвортой бус хүүхдүүдэд кофеин агуулсан бүтээгдэхүүн өгөх хэрэггүй. Хэрвээ таны хүүхэд эрүүл бол түүний өдөр тутмын хоолны цэсэнд ногоон цайг оруулж болно. Японд хийсэн судалгаанаас харахад өдөрт 1 аяга ногоон цай уудаг  хүүхдүүд ханиад хүрэх нь бага байсан гэнэ. Үүнээс гадна таргалалт гэх асуудал үгүй болж, жингийн асуудал үүсэхгүй байжээ. Гэхдээ ногоон цай кофеин агуулдаг учир хүүхдэд их хэмжээгээр өгч болохгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

Хүүхдэд өгөх тун:

4-5 настай -45мг 1 аяга

7-9 настай – 62,5 мг 1,5 аяга

10-12 настай – 85 мг 2 аяга

Өсвөр насныхан – 100 мг 2 аяга

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

Кофеин зарим төрлийн хийжүүлсэн ундаа болон шоколаданд агуулагддаг гэдгийг санаарай. Хэрвээ таны хүүхэд хэт их сэтгэл хөдлөлтөйг, унтахдаа муу бол цай болон какао агуулсан хүнс өгч болохгүй.

8 Өндөр настан өдөрт 3 аяга

Японд хийсэн судалгаанаас харахад 65-аас дээш насны хүмүүс ногоон цайг тогтмол хэрэглэснээр бие махбодийн хувьд асуудалгүй байсан гэнэ. Үүнээс гадна зөнөх, хувцсаа өмсөж чадахгүй болох байдал нь өдөрт 3-4 аяга ногоон цай хэрэглэсэн үед 25%, 5 аяга ногоон цай хэрэглэсэн үед 33%-иар буурч байжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

Гэхдээ хамгийн дээд тал нь 3 аягыг уухад л хангалттай.

Ногоон цайг хэрхэн хандлах вэ?

Ногоон цайг буруу хандалснаар бага зэргийн гашуун амттай болдог. Нэгдүгээрт, хэт халуун усаар хандлах хэрэггүй. Хоёрдугаарт, халуун усанд удаан байлгах хэрэггүй бөгөөд 2-3 минут байхад л хангалттай. Учир нь 15 минутын дараа цайнаас цайг гашуун амттай болгодог танин бодис ялгардаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-265-1024x520.png

Үүнээс гадна хэт халуун усаар хандлах, удаан хугацааны турш  байлгах үед их хэмжээний кофеин, хүнд металлууд цайнд шингэдэг байна. Мөн яг хэрэглэхийн өмнө найруулсан нь илүү тохиромжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *