Categories
Uncategorized

Биед магни дутагдсаныг илтгэх шинж тэмдгүүд, Магни, Кальцийг зохистой тунгаар ууж байвал хүн ядрах нь бага, стресст өртсөний дараа нөхөн сэргэх нь амархан байдаг ХАДГАЛААД АВААРАЙ

Хүний биед дунджаар ясанд, шүдэнд, зүрхэнд, тархинд, мөн цусанд нийтдээ 30-60 гр магни агуулагддаг. Түүнчлэн хүний биеийн эс бүрт энэхүү эрдэс бодис нь зайлшгүй, зохих ёсоор хэрэгцээтэй байдаг. Учир нь магни нь 300-аас ч их бодисын солилцооны үйл явцад оролцдог.

Ер нь бол бие организм дахь магнийг хангалттай хэмжээнд барьж байх нь хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэй гэдгийг хүн болгон л мэддэг. Гэтэл ихэнх хөгжилтэй улс орнуудын хүн амын бараг тэн хагас нь магнийн дутагдалд орсон байдаг аж.

Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг нь хүмүүсийг биеэсээ хэрэгцээтэй бүхнээ гаргаж хаях, түүнчлэн түүнийгээ эргээд нөхөж чадахгүй байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл зарцуулж байгаа магнийн хэмжээнээс нөхөн авч байгаа хэмжээ илүү өндөр байх шаардлагатай гэсэн үг. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд магнийн хоногийн зохистой хэмжээ нь 500-1000 мг байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Хэрэв та алдсан магниа нөхөж чадахгүй, биедээ агуулагдах магниа зарцуулаад байвал ямар үр дагавар гарах бол?

Магниа алдаж байгаа шинж тэмдэг нь тик буюу булчин татах, цус өтгөрөх, хөлийн булчин татвалзах, мигрень буюу толгой өвдөх, сэтгэл санаа түгшүүртэй болох, сэтгэл гутрал, зүрх судасны системийн өвчлөл, цусан дахь сахар шаталсан хэлбэрээр өөрчлөгдөх, архаг ядаргаа, остеопороз буюу ясны сийрэгжилт, нойргүйдэл зэрэг байдлаар илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Магнийг хангалттай хэмжээгээр агуулсан хоол хүнс хэрэглэснээр Альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг арилгадаг төдийгүй зарим эрдэмтэд Паркинсоны өвчинг тархинд магни дутсанаас үүдэлтэй ч гэж үздэг аж.

Бие организмд магни дутагдахад дараах хоёр архаг өвчлөлийн үүсгэдэг: 2-р хэлбэрийн чихрийн шижин болон бодисын солилцооны хам шинж. Хүний биед магни дутагдаад ирэхээр инсулин ихээр боловсрогдож үүний улмаас биеийн эс дэх нэмэлт глюкозын хэмжээ унахад хүрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Магни зайлшгүй хэрэгтэй шалтгаан

Хэрэв хүнд магни дутагдаж байгаа бол магнийг хангалттай хэмжээгээр агуулсан хоол хүнсээр богино хугацаанд магниа нөхөх боломжтой юм. Ногоон навчит ногоо, жишээлбэл бууцай, байцаа, загас, авокадо, хар шоколад, бүхэл үрийн талх, нарийн боов, шош, самар, төрөл бүрийн үр зэрэгт магни их хэмжээгээр агуулагддаг. Мөн магни агуулсан хүнсний нэмэлт тэжээлүүдийг хэрэглэж болно. Гэхдээ хамгийн чанартайг нь сонгох хэрэгтэй. Уг нэмэлт бэлдмэл, тэжээлийн бодис нь 4 төрлийн магнийн нэгдлүүдээс бүрддэг. Магнийн глицинат, малат, тауринат, оротат гэсэн нэгдлүүд нь биед амархан шингэхээс гадна эрүүл мэндэд тань ч тустай.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Эдгээр нэгдлүүд нь бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Магнийн глицинат:

-Магнийн глицинат нь оюун санаанд эерэгээр нөлөөлдөг.

-Сэтгэл гутрал, түгшүүртэй байдал, нойргүйдэл, огцом уурлах зэргээс ангижруулдаг.

-Гэдэсний үйл ажиллагааг тогтворжуулж, суулгалттай тэмцэхэд сайн.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

-Олон төрлийн өвчний өвдөлтийг намдаадаг.

-Ой тогтоолтыг сэргээж, эрүүл мэндийн байдлыг дээшлүүлнэ.

Магний оротат:

-Спортоор хичээллэх үед бага ядраадаг тул тамирчдад тустай.

-ДНК-ийн нийлэгжилтийг хурдасгаж, зүрхийг нөхөн сэргээдэг.

Магнийн малат:

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

-Булчингийн өвдөлтийг намдаана.

-Булчингийн ядаргаа тайлна.

-Толгойн өвдөлтийг намдаана.

-Хоолны шингэц сайжруулна.

-Эрч хүч өгнө.

Магнийн тауринат:

-Зүрх-судасны системийг бэхжүүлнэ.

-Мигрень буюу толгойн өвдөлтөөс сэргийлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

-Зүрх дэлсэх болох зүрхний хэм алдагдлыг бууруулна.

Түүнээс гадна магни агуулсан дурын хүнсний нэмэлт нь В6 аминдэмийг агуулсан байх шаардлагатай бөгөөд В6 аминдэм нь бие организмд магни нийлэгжүүлэх чухал ач холбогдолтой байдаг.

Эх сурвалж: www.fithacker.ru

Түгжрэл, утаа . . . Эдгээр асуудал тийм ч хурдан өөрчлөгдөхгүй нь лавтай. Тэр болтол бид уурлаж бухимдаад л, нийтээрээ стресст автаад л байх уу. Эсвэл энэ бүхнийг үл тоон өөрийгөө, ойр дотныхоо хүмүүсийг хамгаалах уу. Стресс, ядаргаанаас ангижирахад бидэнд юу туслах бол. Энэ талаар зөвлөгөө авахаар Сонгдо эмнэлгийн Б.Болдсайхан эмчтэй уулзлаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Түгжрэл, утаа . . . Эдгээр асуудал тийм ч хурдан өөрчлөгдөхгүй нь лавтай. Тэр болтол бид уурлаж бухимдаад л, нийтээрээ стресст автаад л байх уу. Эсвэл энэ бүхнийг үл тоон өөрийгөө, ойр дотныхоо хүмүүсийг хамгаалах уу. Стресс, ядаргаанаас ангижирахад бидэнд юу туслах бол. Энэ талаар зөвлөгөө авахаар Сонгдо эмнэлгийн Б.Болдсайхан эмчтэй уулзлаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод маань стресс, ядаргаанд өртөөгүй хүн цөөхөн болсон мэт санагдах боллоо. Таны хувьд байдал ямар байна. Жишээ нь, өнөөдөр та ямар нэгэн зүйлд бухимдав уу?

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Стресст орохгүй байх арга үнэндээ алга байна. Сая л гэхэд цаг гаруй түгжирч яваад ирлээ. Жолооч нар уурлаж бухимдаад л, хашгираад л боож үхэх дөхөж байна. Дээр нь бас энэ утаа байна. Манайх дэлхийн хамгийн стресстэй хотуудын тоонд хэдийнээ орсон. Агаарын бохирдол, утаа тортог, түгжрэл, улс төрийн зөрчилтэй шийдвэр гээд хүмүүсийг бухимдуулах зүйл зөндөө байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Багаар бодоход ойрын таван жилдээ л эдгээр асуудал шийдэгдэхгүй байх. Тэгэхээр яаж бид тэсч гарах вэ? Өөрөөр хэлбэл, бид өөрсдийгөө хэрхэн хамгаалбал дээр вэ?

Өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ стресст автуулахгүй, үрчихгүй, хамгаалж үлдэх шаардлагатай. Үнэхээр өөрөө үрэгдэхгүй, үр ач хойчдоо сайхан нийгэм, хот үлдээж, мөн өөрсдөө ч зах зухаас нь амсаж амьдрах хэрэгтэй байдаг. Үүний тулд юуны өмнө өөрийгөө хайрлаж, тайван амгалан байх нь л чухал байна. Ямар ч зүйлд тайвнаар хандаж, аливаа бүхнийг эерэгээр харж, тусгаж, хүлээн авах хэрэгтэй. Өдрийн турш хуримтлагдсан стресс, ядаргаа, бухимдлаа оройд нь дарж, тайтгаруулж, биеэсээ гаргаж сурах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, булчин мэдрэлийг хурдан ажиллуулж, судсыг агшаан, зүрх дэлсүүлж, даралтыг ихэсгэн, толгой өвтгөдөг” адерналины шуурга” гэгддэг бодисуудаа оройдоо “шатаах” хэрэгтэй гэж л зөвлөх байна даа.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Яаж тэр вэ? Хэрхэн биеэсээ ангижруулна гэж?

Магни, Кальци, аспирин, витаминыг эмчийн зааврын дагуу хэрэглэж, спортоор хичээллэн, эрүүл зөв хооллож, аль болох хөдөлгөөнтэй байж, гэгээн сайхан бүхнийг оюун ухаандаа тунгааж, саар муу бүхнээс ангид хол байхыг хичээхэд л болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Стрессийн үед хүний биеэс магни их алдагддаг гэл үү?

Магни бол байгаль дээр хүний биед хамгийн бага хэмжээгээр байдаг. Хэрэв байхгүй болчихвол үхэлд ч хүргэх аюултай. Олон төрлийн ялангуяа мэдрэлийн гаралтай өвчин тусах магадлалтай. Цочромтгой болох, амархан ядрах, уур уцаартай болох, нойргүйдэх, ой тогтоолт муудах, зүрх орчим өвдөх, даралт ихдэх, гэдэс хямрах, дотор муухайрах, булчин өвдөх, татах зэрэг шинж тэмдэг магнийн дутагдлын үед илэрдэг. Хүний мэдрэлүүд дотроос хамгийн их цочирч байдаг нүүрний булчингуудыг зохицуулж байдаг мэдрэлийн судлууд амархан гэмтдэг. Нүдний дээд, доод зовхи татах, нүүр ам татвагнах өөрчлөлтүүд нь цэвэр магнийн дутагдалтай холбоотой.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Тэгвэл магнийн дутагдлаас гаргах өндөр үр дүнтэй, чанартай бэлдмэлийг нэрлэхгүй юу?

Мэдрэлийн эсүүдээ хэвийн байлгахын тулд магни ууж байх шаардлагатай бөгөөд магни ууж байвал хүн ядрах нь бага, стресст өртсөний дараа нөхөн сэргэх нь амархан байдаг. Хүний бүх стресс, ядаргааг шууд арилгаж, ангижруулчих тийм эм бэлдмэл байхгүй л дээ. Гэхдээ зарим чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэж байх нь зүйтэй. Ийм эмийн тоонд Магнез Денк, Кальци Денкийг нэрлэж болно. Эдгээр эм нь Германд үйлдвэрлэгдсэн, мөн эмчилгээний өндөр тунтай, шимэгдэлт сайтай болохоор чанартай бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогддог.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Хүүхдүүд ч бас ядаргаанд их өртдөг шүү дээ. Тэдэнд тохирох эм бэлдмэл гэвэл?

Өсөлтийн, шилжилтийн насны ялангуяа 13-15 насны хүүхдүүдэд их хэцүү байдаг. Шилбээр нь өвдөх, хөл гар нь татах, РС тоглоомонд хэт автсан заримынх нь нүүр ам татах гээд л магни, кальцийн дутагдал их илэрдэг. Энэ үед ээж, аав нар хүүхдээ өсч байна гээд сүү тараг л өгдөг. Мөн энэ насны хүүхдүүдийн зүрхний өсөлт нь биеийн өсөлтөө гүйцдэггүй. Тиймээс 3 хүүхэд тутмын нэгд нь зүрхээр хатгах шинж тэмдэг илэрдэг. Зүрхний булчингийн агшилт, сулралт болгон эс, молекул бүрийнхээ түвшинд кальциар түлхүүрдэгдэж байдаг. Тиймээс кальцийн дутагдалд оруулахгүйн тулд хүүхэддээ сүү их хэмжээгээр уулгах шаарлагатай. Мөн хүүхдээ өсгөх, өндөр болгох, эрүүл байлгах гэвэл эмчийн зааврын дагуу Кальци Денк, Магнез Денкийг өгч болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Хөхүүл эхчүүд болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд ч гэсэн кальци хэрэглэхийг зөвлөдөг байх аа?

Хөхүүл эхчүүд хүүхдээ хөхүүлэх үед кальци их алдагддаг. Үүнийг нөхөхийн тулд кальцийг эм бэлдмэл хэлбэрээр хэрэглэж байх шаардлагатай. Мэдээж, эмчийн зааврын дагуу шүү дээ. Харин нас ахиж яваа эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хувьд бүхий л дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа нь буурдаг тул Кальци, Магнийг мөн л тогтмол хэрэглэх хэрэгтэй. Ер нь 45-аас дээш насны хүмүүс, ялангуяа хүйтний улиралд, ядарч тамирдсан үедээ, өвдсөн тохиолдолд, өвдсөний дараа ч өдөрт нэг удаа эдгээр эмийг хэрэглэж болно. Орчин үеийн хоол хүнсэнд дээрх элемэнтүүд хангалттай биш байгаа болохоор эм бэлдмэл хэлбэрээр бие махбодьдоо шингээж байх нь чухал.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Ажиглаад байхад мэдрэлээс улбаатайгаар хүн өвчлөх нь их байх юм. Үүнээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг уншигчдад маань өгөөч?

Ер нь хүний өвчин бусад амьтныхаас их ялгаатай. Амьтад байгалийн жамаараа, зүй тогтлоороо, байгаль дээр байх ёстой өвчнөөрөө өвддөг. Тэгээд байгалийн шалгарлаараа эдгэрэх нь эдгэрч, хөл дээрээ босдог. Гэтэл хүмүүс бид амьтдаас ялгаатай нь нийгэмшснийхээ, хүн болж төрснийхөө, хоёр хөлтэй болсныхоо төлөө, тохьтой, тухтай орчин нөхцөлд, хотод амьдардаг болсныхоо төлөө маш олон төлбөр төлөх болсон.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Өөрөөр хэлбэл, тэр төлөөсөндөө байгаль дээр байдаггүй олон өвчнийг бид “худалдан” авдаг. Эдгээр өвчний 70-аад хувь нь психомотор буюу сэтгэлийн байдлын төлөв оролцсоноос болоод өвдсөн эсвэл хүндэрсэн өвчнүүд их байдаг. Тиймээс эрүүл байж, стресс, бухимдалгүй байхыг хүсвэл юуны өмнө өөрийгөө тайван амгалан байлгаж, шаардлагатай тохиолдолд эмчийн зааврын дагуу Кальци денк, Магнез денк, Аспирин, Витаминыг хэрэглэж, шингэн зүйл сайтар ууж, оройн хоолны дараа стандарт хэмжээнд заасны дагуу 37 грамм цагаан архи эсвэл 50 грамм дарс хэрэглэж, хоол хүнсээ тохируулан, хөдөлгөөнтэй идэвхтэй амьдарч, сайн унтаж амарч байвал бид илүү чанартай, өөдрөг, эрүүл амьдарч чадна гэж хэлэх байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-266-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *