Categories
Uncategorized

Ходоод, улаан хоолойн сөөргөө өвчний үед унтахаар хэвтэхэд хоолой загатнаж, ханиалгах шинж илэрдэг, анхаарах зүйлс, хоолны дэглэм ХАДГАЛААД АВААРАЙ

ЭМЯ-наас “Нэгдүгээрт эрүүл мэнд” нэвmрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Тус нэвтрүүлгээр “Ходоодны эмгэгүүд, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын их эмч Б.Онон дараах зөвлөгөө, мэдээллийг өглөө.

-Ходоод гэдэг эрхтэн ямар онцлогтой вэ?

-Ходоод нь идэж буй хоол хүнсийг богино хугацаанд нөөцөлж, түүнээс хэрэгцээт шим тэжээлүүдийг ялган ходоодны шүүрэлтэй хольж цааш дамжуулах үүргийг гүйцэтгэдэг.

Ходоодонд олон төрлийн өвчлөл үүсдэг. Тухайлбал, хеликобактерын халдвар, ходоод, улаан хоолойн сөөргөө, хэвлийн хөндийн дотоод даралт нэмэгдэх гэх зэрэг олон төрлийн өвчлөл үүсч болно. Ходоод өвдлөө гэхээр ганцхан ходоодны шарх мэтээр ойлгож болохгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

Сүүлийн жилүүдэд амьдралын хэв маяг суугаа байдалд шилжсэнээс шалтгаалаад хэвлийн дотоод даралт нэмэгдэж, хөндийт эрхтнүүд шахагдах болсон. Хөндийт эрхтнүүд шахагдаж эхлэхээр ходоодны сөөргөө өвчин үүсдэг. Мөн үүнд таргалалт нөлөөлнө. Ходоод нь хүчиллэг орчин бүхий эрхтэн. Харин ходоод руу хоол дамжуулах улаан хоолой гэх эрхтэн нь илүү шүлтлэг орчинтой. Хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсаны улмаас монголчуудын ярьдгаар цээж хорсох буюу сөөргөө үүснэ. Ходоодны биеэ даасан эмгэг байхаас гадна ходоод-улаан хоолойн, ходоод-12 хуруу гэдэсний гэх зэргээр зэргэлдээх эрхтнүүдийнхээ байрлалаар эмгэг үүсдэг.

Эдгээрээс манай улсад хеликобактер буюу ходоодонд идэвхтэй шимэгчлэн амьдардаг бактерын халдвар түгээмэл байдаг. Халдвар дамжих замыг сайн мэддэг байснаар уг халдвараас сэргийлэх бүрэн боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн савлан худалдаалдаг газрын ариун цэврийг сахих, аяга, тавгийг дамжуулан хэрэглэхгүй байх, нэг тавагнаас хооллохгүй байх, аяга, тавгийг уураар, содтай усаар угааж ариутгах, үйлчилгээний байгууллагууд сав суулганы ариун цэврийг сайтар сахих гэх мэтээр сэргийлж болно.

Эцэг, эхчүүд хүүхдээ хооллохдоо халуун бүлээнийг нь үзэхийн тулд амсдаг, үлээдэг. Энэ бол буруу. Бид өвчин эмгэг хэрхэн үүсдэг, эдгээх аргын талаар их ярьдаг боловч урьдчилан сэргийлэлт, ариун цэврийн тал дээр хойрго хандаад байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

Гэр бүлийн хэн нэгэн гишүүн хеликобактерын халдвар авсан бол бусад гишүүд шинжилгээ өгч, шалгуулах хэрэгтэй.

-Хеликобактер тээгч хүүхдээ ам дамжуулан хооллосон тохиолдолд хүүхдэд ямар эрсдэл үүсэх вэ?

-Тохиолдол бүрд халдвар дамжина гэж байхгүй. Дамжсан ч хүүхдэд өөрийн гэсэн хамгаалалтын урвал гэж бий. Харин энэ үйлдэл олон дахин давтагдаад халдвар нэмэгдээд байвал тодорхой эрсдэлүүд үүснэ. Тухайлбал, хоол боловсруулах чанар муудах, ходоод, улаан хоолойн сөөргөө, хоол боловсруулахад хүндрэл учирснаас болоод хүүхэд бага идэх, удаан хугацаанд шингэдэг хоол идэхэд ходоод хүнд оргидог тул амархан боловсордог түргэн хоол, чихэр, шоколад түлхүү хэрэглэх зэрэг сөрөг нөлөөллүүд бий болно. Ингэснээр дэлхий дахинд таргалалт гэх хүндрэлтэй асуудал тулгараад байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

Хүмүүс бага идсэн ч таргалаад байна гэдэг. Тэр чинь цагийн дэглэмгүй, замбараагүй хооллолттой холбоотой. Өглөөний цайгаа уугаагүй явж байгаад өдөр гэнэт их иддэг, идэхдээ амьдралын хэв маягаас шалтгаалан яарч, хам хум иддэг.

Гэх мэтчилэнгээр хүүхэд байхаасаа анх эхэлсэн нэг буруу зуршил цаашид эдгэршгүй өвчин эмгэг үүсгэх эрсдэлийг үүсгэнэ.

-Хеликобактерын шинжилгээнээс аль нь илүү үр дүнтэй вэ?

-Ер нь үр дүн муутай шинжилгээ гэж байхгүй. Шинжилгээ өгөхийн өмнө мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Эмч үзээд тохирох шинжилгээг зөвлөнө. Үүний дагуу тухайн иргэн шинжилгээг өгч, дараа нь эмчдээ шинжилгээний хариуг дүгнүүлэх ёстой. Манайд нэг тулгардаг асуудал нь шинжилгээний хариуг хувь хүн өөрөө дүгнээд явчихдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

-Хеликобактерын халдвар авсан үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Амнаас эвгүй үнэр гарах нь гол шинж тэмдэг гэдэг?

-Ходоодны бүх эмгэгийг хеликобактертай холбож болохгүй. Энэ нь хавдар, ходоодны шархлаа үүсгэж байгаа үндсэн шалтгаанд томоохон байр суурь эзэлдэг.

Улаан хоолой, ходоод хоёрын холбогдож байгаа хэсгүүд булчинлаг хаалттай. Эдгээр нь хоол идсэний дараа, бие махбод тайван байх үед хаалттай байх ёстой.

Гэтэл сөөргөө өвчний улмаас булчингийн сулрал үүсч, ходоодонд байх ёстой агуулагдахуун дээш сөрж явснаар улаан хоолойд очно. Үүний улмаас амнаас эвгүй үнэр гарах шинж тэмдэг илэрч болно. Зөвхөн ходоод гээд яриахад ходоодны суналт, хатангиршал, шархлаа, улайлт, гүн шарх, эмийн гаралтай шарх, архины гаралтай шарх зэрэг олон өвчний аль нэг нь байж байж амны эвгүй үнэрийг гаргадаг. Эдгээр өвчнүүдийг үүсгэдэг шалтгааны нэг хэлбэр нь хелкобактер юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

-Ходоод, улаан хоолойн сөөргөө өвчин юунаас болж үүсдэг вэ?

-12 хуруу гэдэс, ходоод, улаан хоолойн сөөргөө өвчин гэж ярих нь зөв. Ам, улаан хоолой, ходоод, нарийн гэдэсний дотоод орчин бүгд өөр өөр. Босоо тэнхлэгийн хувьд авч үзвэл амаар орж буй бүхэн доош чиглэсэн хөдөлгөөнтэй байна. Гэтэл амьдралын хэв маяг алдагдах, таргалалт, хөдөлгөөний хомсдол, удаан хугацаанд сууж ажиллах, хоолыг сайтар зажилж идэхгүй байх, тамхидалт зэргээс шалтгаалан улаан хоолой, ходоодны амсар суларч эхэлдэг. Өрцний доор байрлах тухайн булчин нь хоол идэхэд нээгдэж, ходоодонд орсны дараа хаагдаж байдаг. Гэтэл энэ процесс алдагдсанаар сөөргөө өвчин үүснэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

Хүмүүс сөөргөө өвчнийг зөвхөн цээж хорсолтоор дүгнэдэг. Талх зэрэг гурилан бүтээгдэхүүн идэхэд цээж хорсож байна гэдэг нь сөөргөө өвчний үе шат нэлээд ахисан байна гэсэн үг. Мөн сөөргөө өвчний үед амнаас эвгүй үнэр гарах, шөнө унтахаар хэвтэхэд хоолой загатнаж, ханиалгах шинж илэрнэ.

Гэтэл хүмүүс ханиалгалтыг сөөргөө өвчнөөс болж байгааг мэдэхгүйгээс болоод ханиалга намдаах эмийг хэрэглэдэг. Ханиалга намдаах эмийн ихэнх нь гааны найрлагатай. Энэ нь ходоодны хүчиллэг чанарыг улам нэмэгдүүлдэг талтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

Энэ өвчин монголчуудын дунд, ялангуяа Улаанбаатарчуудын дунд түгээмэл. Учир нь суурийн амьдралын хэв маягаас шалтгаалан бид удаан хугацаагаар сууж ажиллаж байна.

-Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хаана хандаж, ямар шинжилгээ өгөх вэ?

-Өөрт аливаа нэгэн зовиур илэрч байвал эмнэлгийн байгууллагад хандаж, зөв мэдээллийг авах хэрэгтэй. Аливаа өвчнийг эрт илрүүлэх нь хамгийн чухал. Ходоодны хавдрын хувьд ч тэр эрт үед нь илрүүлэх юм бол эмчлэх боломж, арга тактик их байгаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

35, 40-өөс дээш насныхан заавал ходоод, бүдүүн гэдсээ дурандуулах шаардлагатай.

Ходоодны дуран зөвхөн ходоодны эмгэгийг оношилдоггүй. Давхар улаан хоолойн эмгэгүүдийг оношилно. Ходоод, улаан хоолойн сөөргөө, хавдар, ходоодны шарх, шархлаа, цөсний замын эмгэг, түүний хажууд байгаа цүлхэн зэргийг оношлох боломжтой тул дурангийн шинжилгээний ач холбогдол их. Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээгээр хавдар, ургацаг, цүлхэн, бүдүүн гэдэсний хэмжээ хэт урт эсвэл богино байх, шимэгчийн халдвар зэргийг оношилно.

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

Тиймээс 40-өөс дээш насны хүмүүсийг хоёр жилд нэг удаа хоол боловсруулах дээд зам буюу ходоод, улаан хоолой, таван жилд нэг удаа хоол боловсруулах доод зам буюу бүдүүн гэдсээ дурандуулах зөвлөмжийг өгдөг.

Хүмүүсийн дунд дуран хийлгэхээр ходоодыг гэмтээдэг гэх буруу ойлголт байдаг. Мэдээж дурангийн шинжилгээ механик үйлдэл учраас дуран ходоод, улаан хоолойн хананд хүрэх зэрэг өөрчлөлт гарч болно. Гэхдээ үүнээс болоод хүнд өвчлөлд хүрнэ гэсэн зүйл байхгүй. Хоёр жил тутамд дурандуул гээд байгаагийн учир нь өвчин цаашид хөгжихөөс сэргийлж байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

-Улаан хоолойн сөөргөө өвчин эдгэрдэггүй гэх яриа байдаг. Энэ үнэн үү?

-Улаан хоолойн сөөргөө бол ходоод, улаан хоолойн сөөргөө урсгалын өвчин юм. Улаан хоолойн сөөргөө өвчнийг эдгэрдэггүй гэх боловч бүрэн эдгээж болно. Хүмүүс, зарим эмч нар тэгж ярьдаг.  Гэхдээ энэ нь байнга дахиад байдаг архаг өвчин юм. Тэр ч бүү хэл улаан хоолойн хавдрын урьтал өвчин гэж болно. Гэхдээ сөөргөө бүрэн эмчлэгдэх боломжтой өвчин.

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

-Эдгэрдэггүй гээд байгаагийн учир нь юу вэ?

-Энэ өвчинг эхний үеүдэд эмч нэг удаа бүрэн эдгээгээд өгнө. Дараа нь эрүүл ахуйн болон хоолны дэглэмийг зөв барьж чадахгүйн улмаас дахиад л цээж хорсоод эхэлдэг. Уг өвчин дахидаг юм.

– Энэ тухайгаа уншигчдад дэлгэрүүлээд хэлж өгнө үү?

-Тиймээ. Ойлгомжтой болгох үүднээс уг өвчний шалтгаанаас эхлэе. Энд шинжлэх ухааны нарийн тодорхойлолт ойлголт хэрэггүй, улам ойлгомжгүй болж энгийн хүн төөрөлдөөд явчихна. 

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

ХОДООДНЫ ХҮЧИЛ ХОДООДОНД ОРЖ ИРСЭН ХООЛНЫ ХАМТ ЦААШ 12 НУГАЛАА ГЭДЭС РҮҮ  ЯВАХ ЁСТОЙ. ГЭТЭЛ ХОДООДОНД БАЙГАА ХҮЧИЛ ДАНГААРАА БОЛОН ХООЛНЫ ХАМТ ДЭЭШЭЭ УЛААН ХООЛОЙ УРУУ ОРООД БАЙГАА ЮМ. ХОДООДНЫ САЛСТ ХҮЧЛЭЭСЭЭ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ ЧАДДАГ, ХАРИН УЛААН ХООЛОЙН САЛСТАНД  ХОДООДНЫ ХҮЧЛЭЭС ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАРАГ БАЙХГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО. ХҮЧИЛ ОРЖ ИРВЭЛ САЛСТ ГЭМТЭЖ ҮРЭВСЭН СӨӨРГӨӨ ӨВЧИН ҮҮСЭЖ БАЙГАА ЮМ.

Сөөргөөтэй хүн “миний хүчил ихсээд,  улаан хоолой хорсоод байна” гэдэг. Ходоодны хүчил ихсэх өвчин маш цөөн. Ихэнх хүний ходоодны хүчил ихэсдэггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

Хэвийн байх үед ч сөөргөө өвчин тохиолдоно. Ямарч хүн 100 насалсан ч  эрэгтэйд дөрвөн бүтэн порц хоол, эмэгтэйд дөрвөн хагас порц хоол боловсруулах хүчил гарсаар байдаг. Цаг тухайд нь таарсан хоолыг өгөхгүй эсвэл өгсөн хоолны чанар муу байгаас үүдэн ходоодонд сул байгаа хүчил ходоод улаан хоолойгоо гэмтээгээд байгаа юм.

Эмчилгээг зөв хийвэл сөөргөө бүрэн эдгэрнэ. Сөөргөө удаан үргэлжилбэл улаан хоолой шархалж улмаар нарийнтах өвчин болно. Мөн богино Барретын шинж илэрнэ. Үүнийг хавдрын урьтал өвчин гэж үздэг. Ходоодонд сул байгаа хүчил хүнийг тонгойх хэхрэх, юм өргөх, хэвтэх үед улаан хоолой уруу сөрөн орж салстыг гэмтээдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-272-1024x520.png

-Тэгэхээр улаан хоолойн сөөргөө өвчний шалтгаан нь ходоодны хүчил улаан хоолой уруу орох явдал болж байна. Тийм үү?

– Яг үнэн ердөө л ходоодны хүчил улаан хоолойн салстыг гэмтээж байгаа юм. Харин ходоодны хүчил улаан хоолой уруу сөрж ороход олон хүчин зүйл нөлөөлдөг. Эмчилгээ эндээс л эхлэх ёстой. Сөөргөө үүсэх эрсдэлт хүчин зүйлийг дурьдая. Үүнд:

Улаан хоолойн доод хуниас сулрах явдал ихээхэн үүрэгтэй байдаг

Өрцний ивэрхий

Ходоодны үйл ажиллагааны алдагдал.  Энэ нь хоолны дэглэм буруу байх, эрүүл ахуйн буруу зуршлаас үүдэлтэй байдаг.

Ходоодны хүчил сэдээх дэмжих зүйл байнга хэрэглэх. Үүнд исгэлэн жимс, янз бүрийн гаа, бохь, олон ашигласан тосонд хийсэн бүтээгдэхүүн болох хуушуур, пирошки, зарим боов, боорцог, хийжүүлсэн ундаа, халуун ногоо зэрэг

Өглөө хоолгүй гарах, 2 хоолны зай 5 цагаас дээш хугацаагаар холдох, оройн хоолыг эрт идэх / оройн хоол өдөрт идэх бүх хоолны 25%-тай тэнцүү хэмжээтэй байх бөгөөд унтахаас 4 цагийн өмнө идсэн байх нь зохимжтой./

Махан хоол, уураг бага хэрэглэх. Бод доо 18 насанд хүрсэн эрэгтэй хоногт 500 гр /ястай/ мах хүнсэндээ хэрэглэх шаардлагатай байдаг. Гэтэл бид 500 гр махаар таван хүний хоол хийдэг шүү дээ.

Хэт өлсгөлөн болон  хооллосны дараа биеийн тамирын дасгал, биеийн хүчний ажил хийх

Стресс

Байнгын биеийн хэвтээ байдал

Таргалалт, архи тамхи хэрэглээ

Зарим эм, даавар, чихрийн шижин, склеродерми гэх мэт эмгэг

Жирэмслэлтийн сүүлийн 3 сар

Санаатай болон санамсаргүй байнга огиж хэхэрдэг зэргийг дурдаж болно.

-Сөөргөө өвчний үед цээж хорсохоос гадна өөр ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

– Янз бүрийн л шинж тэмдэг зовиур илэрнэ.

1. Сөөргөө өвчний үндсэн шинж тэмдэгт цээж хорсох, горойх, хоол саадтай орох, зурж өвдөх, хоолойд юм тээглээд байх мэдрэмж мэдэгдэх, гулгих, шүлс үе үе ихээр гарах, оргих, аюулхай, цээжний өмнө хэсгээр өвдөх зэрэг багтдаг.

2.  Мөн улаан хоолойн бус шинж тэмдгүүд гэж байна. Тухайлбал, залгиур хоолой эмгэгийн шинж тэмдэг, хоолой сэрвэлзэх, сөөх, цэр гарах, хоолой, амьсгал бачуурах, хамар битүүрэх, чихээр хатгах, байнга ханиалгах, багтраа буюу астма ч үүсч болно.

3. Хүнд онцийн мэдэгдэх зовиургүй байхад сөөргөө өвчний сүүлийн шатны өөрчлөлтүүд аль хэдийн орсон байх тохиолдолд цөөнгүй байдаг шүү. Ийм тохиолдлууд голдуу урьдчилан сэргийлэх үзлэг болон ходоод өвдсөний улмаас ходоодоо дурандуулах үед илэрдэг.

– Улаан хоолойн сөөргөө өвчний үед ямар хоолны дэглэм барих ёстой вэ, нарийн заасан зүйлс байдаг уу?

– Дээр мөн дурдсан байгаа. Жирийн л монгол хоолоо идэхэд болно. Учир нь ходоодны хүчил, цөс хоёр чанартай хоолыг 5 цагийн дотор боловсруулж дуусна. Өглөө боов, талх, печень идэж болно. Энэ цаг хүрэхгүй хугацаанд боловсордог учир цагийн дараа дахин юм идэх шаардлага гарна, каш бантан, ногоотой шөл идэж болно. Энэ 2-3 цагийн хугацаанд боловсорно. 3 цагийн дараа дахин хооллох болно. Харин чанартай мах өөх нь таарсан монгол хоол 5 цагийн хугацаанд боловсордог. Ийм учраас өдөрт 3-4 удаа хооллох хэрэгтэй. Хоолны дунд хөнгөн чанарын юм идэх нь зохимжтой.

-Анхаарах нэг чухал зүйл бол хүн босоод л хоолоо идэх ёстой. Жишээлбэл, хүн 4 цагт босоход 30 минутын дараа ходоодонд хүчил гарч, цөс уутандаа дүүрсэн байдаг. Ийм учраас өглөөний хоол чухал байдаг. 4 цагт босчихоод 9 цагт хоолоо идвэл бүтэн 5 цаг ходоодны хүчил ходоодондоо сул байна гэсэн үг. Тэр хүчил хүнийг тонгойх, хэхрэх, огих, юм өргөх, дасгал хийхэд улаан хоолой руу сөрж орон сөөргөө үүсгэж байдаг төдийгүй хеликобактер үржүүлж, ходоодоо гэмтээж байдаг юм.

Тиймээс 6 цагт босоход 6 цаг 30 минутанд хоолоо иднэ гэсэн үг. 7 цаг босвол 7 цаг 30 минутанд өглөөний хоолоо идвэл зохимжтой. Ямарч тохиолдолд 8 цагаас оройтож өглөөний хоолыг идэхгүй байх хэрэгтэй. Олон цагаар ажилладаг хүмүүс 5 цаг тутам хооллож байх, шөнийн ээлжтэй бол 00 цагт махан хоол иднэ, өглөө ажлаасаа буухаас өмнө заавал юм идэх, хариад хоолоо идэж байхыг зөвлөе.

-Та энэ өвчин бүрэн эмчлэгдэх боломжтой гэж дурдсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

– Сөөргөөтэй хүн мэргэжлийн эмчид хандаж ходоод улаан хоолойгоо дурандуулах хэрэгтэй. Тухайн хүнд дээрх олон хүчин зүйлийн чухам аль нөлөөлөөд байна вэ гэдгийг тогтоолгоод эмчилгээг хийлгэж өөрт таарсан зөвлөгөө санамжийг ягштал дагаж мөрдөхөд л болно. Манай эмнэлэг энэ төрлийн эмчилгээг хийж байгаа.

– Энэ өвчнөөс урьдчилан сэргийлье гэвэл юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Дээр заасан хугацаагаар хооллож хэвших, ходоодны хүчил ихэсгэдэг зүйлс хэрэглэхээс зайлс хийхэд болно. Ямар ч шинж тэмдэггүй улаан хоолой сөөргөө байдаг. Иймээс урьдчилан сэргийлэх үзлэгт өөрийгөө эрүүл гэж бодож байгаа 40-өөс бага насныхан 2 жилд 1 удаа, 40-өөс дээш насныхан  жил тутам ходоод улаан хоолойгоо дурандуулахыг зөвлөдөг. Мэдээж ямар нэг зовиуртай бол шууд л дурандуулж эмнэлэгт хандаарай. Зарим хүн өвчтэй үед нь дурандуулж болохгүй гэдэг. Өвчтэй тусмаа онош тодруулах зорилгоор дурандуулах шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *