Нимбэг нь ерөнхий эрүүл мэндийг дэмжих чухал шим тэжээлээр баялаг учраас манай гараг дээрх хамгийн эрүүл жимсний нэг юм. Гэсэн хэдий ч та нимбэгний шүүсний л ашиг тусын талаар сонссон байх.

Нимбэг нь А, С, В1, В6 витамин, кали, биофлавоноид, фолийн хүчил, магни, пектин, фосфор, кальци зэрэг витамин, эрдэс бодисоор баялаг. Энэ нь чихрийн шижин гэх мэт янз бүрийн өвчинтэй тэмцэхэд маш үр дүнтэй болгодог. Тэдний тогтмол хэрэглээ нь дархлааны системийг бэхжүүлж, хоол боловсруулах, гэдэс, элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
Өглөө нь нимбэгний шүүсийг нэг аяга устай хольж уувал жирэмсэн үед өглөөний өвчин намдааж, үнэр нь дотор муухайрахыг багасгаж, ходоодны асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг.Нэмж дурдахад нимбэгний хальс нь мэдрэл, судасны өвдөлтийг намдаах, үрэвслийн эсрэг хүчтэй ариутгах үйлчилгээтэй бөгөөд нимбэгний навч эдгээдэг.

Гэсэн хэдий ч нимбэг нь үе мөчний өвдөлтийн үед маш үр дүнтэй байдаг. Тэдгээрийг хоёр аргаар ашиглаж болно:
Хоёр нимбэгийг хальсалж, шилэн саванд хийнэ.
Чидун жимсний тос хийнэ, таглаж тавиад, 2 долоо хоног байлгана.
Үүний дараа тосыг хэрэглэхэд бэлэн болно.
Самбайг тосонд дэвтээж, өвдөж буй хэсэгтээ түрхэж, боолт хийж, шөнийн турш байлгана.

Та нимбэгний хальсны зөвхөн шар хэсгийг үрж, өвдөлт өгч байгаа хэсэгт түрхэх ёстой.
Боолтоор боож, хэдэн цагийн турш ажиллана.
Нимбэг нь маш олон давуу чанартай жимс гэдгийг хүн бүр мэддэг. Тиймдээ ч өдөр тутамдаа хэрэглэж, гайхалтай ашиг шимийг нь хүртэж амьдардаг билээ. Тэгвэл энэхүү жимсний хальс ч мөн бидний эрүүл мэндэд онцгой тус хүргэж чадна гэдгийг та мэдэх үү? Бид өнөөдөр та бүхэндээ нимбэгний хальсны гайхалтай тусыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Үе мөчний өвчин
Үе мөчний өвчин
Давс ихтэй хоол хүнсийг их хэрэглэснээс болж үе мөчинд давс хуралдаж, өвчлөх шалтгаан болдог аж. Энэ нь хүндэрч, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд хөдөлж суухад хүртэл төвөгтэй болгодог байна.

Үе мөчний өвчний үед бие сульдаж, хавагнах бөгөөд хөдлөхөд төвөгтэй болж, бие халуу дүйгж эхэлдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь тэсвэрлэхийн аргагүй болж, хүчтэй өвдөлт мэдрэгддэг. Харин хүмүүс өвдөлтөө намдаахын тулд үнэтэй эм, тос зэргийг худалдаж авдаг билээ. Тэгвэл та үнэтэй эм, тос авахын оронд нимбэгний хальсыг ашиглаж, үе мөчний өвчнөөс салж болох юм.

2. Нимбэгний хальсны тусламжтайгаар үе мөчний өвчнөөс салах арга:
Нимбэгний хальсны тусламжтайгаар үе мөчний өвчнөөс салах арга:
Нимбэг нь А, В6, С, В1 витамин, кальци, магни, фосфор, кали зэрэг эрдэс бодисоор баялаг билээ. Харин тус жимсний хальсанд хамаг амин дэм, шим тэжээл нь агуулагдаж байдаг болохыг та мэдэх үү?
Нимбэгний хальс нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд өвдөлтийг намдааж, биеийг амраах тустай. Ялангуяа үе мөчний өвдөлтийг богино хугацаанд намдаадаг байна.

Үе мөчний өвдөлт намдаах арга:
1. Нимбэгний хальсыг шилэн аяганд хийж, бага зэрэг оливийн тос нэмнэ. Үүн дээрээ 3-4 ширхэг “эвкалипт” навч хийж, таглаж тавих бөгөөд 2 долоо хоног гар хүрч болохгүй. Товлосон хугацаа болоход үүнийгээ өвдөлт мэдрэгдсэн газраа түрхэж, гадуур нь нимгэн марлаар бооно. Орой бүр унтахынхаа өмнө энэхүү аргыг хэрэглээрэй.

2. Нимбэгний хальсны шараар нь өвдөлттэй хэсгээ үрнэ. Дараа нь нимгэн марлаар боох хэрэгтэй.
Та энэ хоёр аргаас сонгон хэрэглээд, богино хугацаанд үр дүнг мэдэрч, үе мөчний өвдөлтөөс салж чадах юм.
Хүний тулгуур эрхтэн болох яс тэр дундаа өвдөг нь нас ахих тусам өвдөж, алхахад бэрхшээлтэй болдог.Монголчууд суурин амьдралд шилжсэнээс хойш, хотод амьдарч буй хүмүүсийн цагаан идээний хэрэглээ багасаж, ясны өвчин нилээдгүй газар авах болсон. Энэ үед эм тан ихээр хэрэглэх нь өвчнийг түр намдааж болох ч, ямар нэг эмчилгээ болдоггүй учир эсрэгээрээ элэг, ходоодыг гэмтээдэг. Тиймээс бид танд үе мөчний өвчингээ эмгүй анагаах, гэрийн аргаар хийж болох хор нөлөөгүй эмчилгээний бэлдмэлийн жорыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Өвдөг өвдөх шалтгаан
Өвдөг өвдөх шалтгаан
Насжилт: 30 наснаас эхлэн хүний яслаг болон мөгөөрслөг эдийн уян хатан чанар алдагдаж эхэлдэг. Энэ үеэс эхлэн шим тэжээлээр баялаг хоол хэрэглээгүйгээс эсвэл бусад өвчинтэй хавсарснаар өтөл насанд өвдөг өвддөг.
Кальци: Хүний яслаг эдийн 99%-ийг бүрэлдүүлдэг тэжээл бол кальци. Харин 1% буюу нэн чухал болох шим тэжээл нь магни, фосфор, Д амин дэм зэрэг элементүүд байдаг билээ. Эдгээрийн тэнцвэр алдагдсанаар хижээл наснаас эхлэн үе мөч өвдөж эхэлдэг.

Биеийн жин: Хүний биеийн бүх жинг тулгуур эрхтэн болох нуруу, өвдөг үүрч байдаг. Тиймээс залуу наснаас эхлэн, хэт таргалалттай байсан хүмүүс энэ өвчнөөр шаналах нь элбэг.
Хүйтэн: Хөл, өвдөгний үе нь цусны эргэлтийн төв болох зүрх судаснаас хамгийн хол хязгаарт байдаг учраас даарч хөрсөн үед хялгасан судас агшиж, улмаар энэ хэсгийн шим тэжээл болон эсэргүүцэх чадамжинд сөргөөр нөлөөлж, өвчлөх, өвчин сэдрэх шалтгаан болдог.

Хүйс: Энэ өвчинд эмэгтэйчүүд, эрчүүдээс 2-4 дахин их өртөмтгий байдаг. Цэвэршилтээс шалтгаалан зарим дааврын өөрчлөлтөнд орох нь ясны сийрэгжилтийн явцыг түргэсгэдэг юм.
Ажил мэргэжил: Энэ өвчинд тогооч, замын цагдаа, зөөгч, үйлчилгээний ажилтнууд зэрэг байнгын зогсоо ажил хийдэг хүмүүс өртөмтгий байдаг.

2. Шидэт эмчилгээний жор болон хэрэглэх арга
Шидэт эмчилгээний жор болон хэрэглэх арга
Орц:
3 цайны халбага үзэм
2 цайны халбага желатин (40грамм)
8 цайны халбага флаксын үр (flax seed)
4 гүнжидийн үр
40 гр жижиглэж хэрчсэн хулууны үр

200 грамм органик зөгийн бал
Хэрхэн бэлтгэх вэ?
Желатинаа урьдчилан бэлтгэсэн бүлээн усанд хийж найруулна. Бусад орцоо шилэн саванд хийж, дээрээс нь бэлтгэсэн желатинаа нэмж холигчинд хийж нэгэн жигд болтол хутгана. Үүнийгээ сайн таглаатай шилэн саванд хийгээд эм маань бэлэн болно.

Хэрхэн хэрэглэх вэ?
Үүнийгээ сэрүүн, нарны гэрэлгүй газар хадгалж, өдөр бүр өглөө болон өдрийн хоолноос 30 минутын өмнө 1 цайны халбагыг идээрэй. Энэ бэлдмэл нь таны үений уян хатан байдлыг сэргээж, үе мөч болон ясны өвдөлт, хоол боловсруулах системийн эрүүл байдалд онцгой сайнаар нөлөөлөх юм. Мөн ямар ч хор, химийн найрлагагүй учир аль ч насны ямар ч өвчтэй хүмүүс хэрэглэж болох давуу талтай.
