Categories
Uncategorized

Элгээ уг аргаар цэвэрлэж эхэлснээс хойш, бие хавагнах, өтгөн хатах тэр ч байтугай арьсны асуудал алга болсон. ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Бидний элэг бол өвөрмөц эрхтэн юм. Үүнгүйгээр бид аз жаргалтай амьдрах боломжгүй. Элэг бол эрүүл мэнд, урт наслалтын хэмжүүр юм. Өнөөдөр бид элгийг хорт бодис, хамгийн чухал нь өөх  тосноос байгалийн аргаар цэвэрлэх талаар авч үзэх болно.

Үзэм, ус байхад л хангалттай ба энэ 2 байгалийн эрдэст бүтээгдэхүүнийг ашиглан 2 хоногийн дотор таны элгийг цэвэрлэх болно.

Энэхүү гайхалтай эм нь таны элгийг цэвэрлэж, хорт бодисоос хамгаалах болно. Үзэм зүрхний эрүүл мэндэд тустай, муу холестериныг цэвэрлэж триглицеридийг бууруулж, өтгөн хатахаас сэргийлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-279-1024x520.png

Үзэм ний ашиг тус үүгээр дуусахгүй. Бидний сайн мэдэх уг хатаасан жимс нь витамин, эрдэс бодисын байгалийн эх үүсвэр юм. Үзэм ний шүүс хийж хэрэглэснээр энэ хатаасан жимсэнд агуулагдах элсэн чихрийн хэмжээ багасна. Ингэснээр та элэгний маш сайн эмийг авах болно. Сард дор хаяж нэг удаа үзэм ний ханд бэлдэж 2 хоногийн турш уух нь элэгний үйл ажиллагааг сайжруулж, бидний биеийг цэвэрлэх үндсэн үйл ажиллагааг сэргээх боломжийг олгодог.

This image has an empty alt attribute; its file name is 1-279-1024x520.png

Үзэмнээс гаргаж авсан шүүс уух нь элэг цэвэрлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга төдийгүй хоол боловсруулалтыг сайжруулах сайн арга юм. Үзэм бол антиоксидантаар баялаг байгалийн эх үүсвэрүүдийн нэг гэдгийг битгий мартаарай. Хатаасан усан үзэм биофлавониод 1–ийн, бидний биеийг чөлөөт радикалуудын сөрөг нөлөөллөөс хамгаалж, дархлааг бэхжүүлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-279-1024x520.png

Орой нь 2 аяга усанд 150 гр хар үзэм хийж 20 минут буцалгана.

Шөнийн турш үзмийг усанд нь үлдээнэ.

Маргааш өглөө нь та халуун, бүлээн, хүйтэн аль ч байдлаар ууж болно. Орой бүр шинээр үзэмний ханд бэлтгэ.

2 хоногийн дараа та эерэг үр дүнг мэдэрч эхэлнэ. Эмчилгээг бүтэн долоо хоногийн турш үргэлжлүүлэх нь илүү их үр дүнг танд авчрах болно. Үүнээс гадна та өөх тосны хүчлийн хэрэглээгээ багасгаж, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-279-1024x520.png

Үзэмний шүүс ууснаар хүний биед калийг нөхдөг. Хаван хөөх эм их уухад биед буй калиа алдаж, үүний улмаас бие сульдан, шөрмөс татаж ядардаг. Ийм үед үзэмний шүүс уух хэрэгтэй. Үзэм нькалиас гадна өөр олон төрлийн тэжээллэг эрдэс бодис, витамин агуулдаг. Хатаасан усан үзэм буюу үзэм нь их калитай байдаг. Хүний биед хэвийн хэмжээнд цусанд нь 3-6 мгр кали байх ёстой. Усан үзмийн байгалийн идэвхтэй нэгдлүүд бие махбодийг сэргээдэг бол ресвератрол нэгдэл хүний адипонектин уургийн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-279-1024x520.png

Түүний найрлаган дахь кальци нь ясыг хэврэгшил хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин “С” нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлалыг бэхжүүлсэнээр ялангуяа өвлийн улиралд ханиад юм уу томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин “В” нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин “А” нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг, уян хатан болгодог. Түүнчлэн усан үзмийн найрлаганд маш ихээр агуулагддаг кали нь бөөр элэг цөсний ажиллагааг сайжруулдаг. Адипонектин нь тарган эсийн бүтцэд нөлөөлж, задалдаг аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-279-1024x520.png

Хоёр долоо хоногийн турш гурван өдөр оройн хоолондоо зөвхөн усан үзэм идвэл үр дүнг нь шууд мэдрэх гэнэ. Боломжтой бол өдөрт 1.5 кг-ээс ихгүй усан үзэм идвэл бүр ч тустай аж. Усан үзэм нь жингээ хаяхад тусалдгаас гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг ид шидтэй. Энэ шидээрээ чихрийн шижинтэй хүмүүст нэн тустай.

Хатаасан үзмийг ашиглан халуун усанд хандлаж уухыг монголчууд үзэмний шүүс хэмээн нэрлэж заншсан байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-279-1024x520.png

Сайн чанарын хатаасан үзмийг сайтар цэвэрлэж шигшинэ. Хүйтэн усаар зайлж угааж болно.

Усыг буцалгаж галаас гаргаж хөргөнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-279-1024x520.png

Халуун бүлээн усанд хатаасан үзэм, элсэн чихэр, давсыг хийж уустал нь сайтар хутгасны дараа зөөлөн гал дээр тавьж зөөлөн буцалгаж хутгаарай. Аяндаа үзэм хандлагдаж ус бор шаргал өнгөтэй болох болно. Хүсвэл элсэн чихэр давс хийхгүйгээр хандлаж хэрэглэвэл таны эрүүл мэндэд нэн сайн. Ингээд галаас гаргаж хуванцар сав эсвэл шилэнд хийж хөргөөд хүссэн үедээ ууж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-279-1024x520.png

Үзэм нь элбэг байдаг байгалийн витамин, эслэгээр баялаг гайхамшигтай тэжээл юм. Тэгвэл үзэмний шүүсийг өглөө сэрээд уух нь ямар ашигтай вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-279-1024x520.png

1. Таны элэг болон гэдэс ходоодны хорыг арилгана. Үзэм нь хоргүйжүүлэх үйлчилгээтэй их хэмжээний антиоксидант агуулдаг байна. Түүнд агуулагдах антиоксидантууд нь бидний элэгний үйл ажиллагааг дэмжиж, хоргүйжүүлэнэ. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн гадагшлуулж, гэдэс цэвэрлэхэд тусалдаг. Үүнийг өглөө сэрээд өлөн дээрээ уувал үр дүн нь илүү байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-279-1024x520.png

2. Таныг хурдан хугацаанд эрч хүч, энергээр баяжуулах болно. Судлаачид болон спортын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үзэм нь эрчим хүчний баарт сайн орлуулагч болж чадна гэж үздэг. Үзэм нь маш олон тооны эслэг, микро шим тэжээл агуулдаг бөгөөд бусад эрч хүчний бааруудаас ялгаатай нь элсэн чихрийн болон хиймэл амт орлуулагчгүй эрүүл зууш юм. Өглөөний цайны дараа үзэмтэй ус уух нь тэр өдрийг эрч хүчээр дүүргэх болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-279-1024x520.png

3. Таны холестерины түвшинг бууруулж, цусны даралтыг тогтворжуулна. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд үзэм нь бусад төрлийн хөнгөн зууштай харьцуулахад шанцлаг, кали, фитонутриент, антиоксидант зэргээр маш их баялаг байдаг. Үзэм иддэг үзэмний шүүс уудаг хүмүүсийг бусад хүмүүстэй харьцуулхад цусны даралт бага байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-279-1024x520.png

Өөрөөр хэлбэл, үзэм идэх нь холестерины түвшинг бууруулахад хүргэдэг бөгөөд энэ нь зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлийг эрс бууруулдаг. Судлаачид болон байнга хэрэглэдэг хүмүүсийн туршлага нь үзэм бол эрүүл мэндийн ач тустай жинхэнэ супер хоол тэжээл гэдгийг баталж байна.

Гэсэн хэдий ч, энэ нь таны эрүүл хоолны дэглэмд сайн хөрөнгө оруулалт хийж байгаа ч эмийг орлохгүй гэдгийг санаарай. Хэрэв танд элэг, зүрх, цусны даралт, бусад эрхтнүүд, эсвэл биеийн аль нэг системд ямар нэг хүндрэл байвал эмчид хандахыг зөвлөж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-279-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *