Categories
Uncategorized

Бөөр өвдсөнийг илтгэх 10 шинж, Бөөр эмчлэх уламжлалт аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Бөөр бол цусыг шүүж, биеэс хэрэггүй хортой бодисуудыг шүүж гадагшлуулан, хэрэгтэй аминдэм, эрдэс , уураг зэргийг цусанд буцаан оруулдаг чухал эрхтэн юм.

1.Бөөр өвдөхөд хамгийн түрүүнд шээсний өнгө өөрчлөгддөг байна. Ихэвчлэн шээсний өнгө тод шар болж, хурц үнэртэй болно. Ялангуяа өглөөний өлөн үеийн шээсний өнгө илүүтэй өөрчлөгддөг байна. Хүндэрсэн үед цустай шээс гарч болно. Цустай шээх: Энэ бол хайхралгүй өнгөрч болохгүй шууд анхаарал хандуулах ёстой шинж тэмдэг юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-280-1024x520.png

2.Хөөстэй шээс: Бөөр уургийг цуснаас шүүж чадахгүй болсоноор шээсээр уураг гарч, энэ нь шээстэй хөөстэй болсон мэт бидэнд харагддаг. Энэ бол бөөр нарийн бүтцэндээ буюу түүдэнгэрцэртээ үрэвсэж, хүндэрч байгааг илэрхийлнэ Гэхдээ ердийн үед бага зэрэг шээс хөөсөрч, 2-3 сек болоод арилдгийг санаарай. Шээсний хөөс удаан хугацаагаар л байгаад байвал бөөрний үрэвсэл байна гэж үзэхийг анхаарна уу

This image has an empty alt attribute; its file name is 1-280-1024x520.png

Хавагнах: Таны бие дэх бүх шингэн бөөрөөр дамжин гадагшилж байх ёстой. Бөөр шингэн гадагшлуулж чадахгүй үед биеэр тарж голдуу хөл, шилбэ хавиар хавагнадаг. Мөн нүүр цэлхэрч, гар хавиар бас хавагнадаг.

4.Маш их ядрах: Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед бөөр нь Эритропоэтин хэмээх гормоныг боловсруулдаг бөгөөд энэ нь цусны улаан эсийг хүчилтөрөгч тээвэрлэхэд нь тусалдаг. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдах үед энэхүү гормоны хэмжээ мэдэгдэхүйц буурдаг. Энэхүү цусны улаан эсэн дахь өөрчлөлт таны биеийг сульдуулж ядруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-280-1024x520.png

5.Толгой эргэх болон аливаа зүйлд төвлөрч чадахаа болих: Таны бөөр биеийг тань ядруулахаас гадна хүчилтөрөгчийн дутагдал тархинд бас нөлөөлдөг. Үүнээс болоод таны толгой манарч, төвлөрөхөд хүндрэлтэй байж магадгүй юм. Таны тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээ дутагдсанаас шалтгаалж үйл ажиллагаа нь удааширдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-280-1024x520.png

6.Байнга даарах: Бөөрний үрэвсэл болон дутагдлаас болоод биеийн цус багасдаг. Үүнээс болоод өмнө нь даардаггүй байсан биеийн хэсгүүд хүйтэн болж байнга даарах тохиолдол байдаг. Бөөрний халдварт өвчин пиелонефритээс болж халуурах болон даарах тохиолдол байдаг.6.Арьсан дээгүүр юм туурч загатнах: Энэхүү шинж тэмдгийг харшилтай андуурах нь элбэг байдаг. Гэтэл бие дээгүүр юм туурах нь бөөрний үрэвсэл болон дутагдлын шинж тэмдэг байх тохиолдлууд байдаг байна. Таны цусан дахь хорт бодис бөөрөөр дамжин гадагшилж чадахгүй ихсэж бөөрний архаг дутагдал болж болох юм. Үүнээс болоод бие загатнаж, бие дээгүүр юм туурдаг. Мөн цусан дахь фосфорын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ ихэссэн үед биеийн бүх хэсгээр загатнах шинж тэмдэг илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-280-1024x520.png

7.Аманд шүвтэр амтагдах: Бөөрний дутагдал цусан дахь шээсний хэмжээг ихэсгэдэг. Үүнээс болоод аммиак болсон шээс шүлс ялгаруулаад тэр нь амны хөндийг шүвтэр амттай болгодог.

8.Дотор муухайрч бөөлжих: Хэрвээ таны бөөр дутагдалд орж байгаа бол тогтмол дотор муухайрч бөөлжих шинж тэмдэг илрэнэ. Нэг удаа болоод өнгөрөхгүй гэсэн үг. Товчхондоо шээсээр гадагшлах ёстой шингэн жам ёсоороо гарч чадахгүй дотрыг тань муухайруулж бөөлжүүлж байна гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-280-1024x520.png

Бие зарайж, халуурах: Бөөрний өвчин ихэвчлэн нянгаар үүсгэгдсэн байдаг тул бие бага зэрэг халуурдаг.

Артерын даралт ихсэх: Бөөрний үрэвслийн үед бөөрнөөс ренин гэх бодис их хэмжээгээр ялгарснаас болж бүх судас хүчтэй агшин артерын даралт ихэсдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-280-1024x520.png

Таван цул эрхтний нэг бөөр юм. Бид даарч хөрөх үсэрч дэвхрэх зэрэг элдэв явдлаас бөөр өвддөг. Бөөр бол биен дэх усны хэмжээг тогтвортой байлгах үүрэгтэй 9-11 см 130гр жинтэй эрхтэн юм

Бөөр муудаж өвдөхөд:

Тэхийн шээг чанаж уудаг. Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэдэх бизээ

Цахилдагны үндэс чанаж уух их сайн.цусаар шээж байсан хүн зүгээр болдог юм билээ

This image has an empty alt attribute; its file name is 1-280-1024x520.png

Бөөр шээс ялгаруулах болон давсагний үйл ажиллагаатай холбоотой учир эмчилгээ адил байдаг бололтой. Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог

Мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минут дараа зүгээр шээдгийг би олон удаа үзэж байна

Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг хонины ахар сүүлны яс чанаж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-280-1024x520.png

Бөөр муудсан хүн туйплан уух нь энэ сайн.

Бөөрний чулуутай хүн нэг дор 3 пиво уугаад хөлсөө гартал гүйхэд чулуу бутарч гадагшилдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-280-1024x520.png

Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна

Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно

Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшлуулна

This image has an empty alt attribute; its file name is 1-280-1024x520.png

Янгир ямааны мах бөөрөнд нэн тустай

1 л усанд том халбагаар 2 тэхийн шээг хийж хандалж уухад сайн

-Бөөр хөрч илч буурахад галуу шувууны мах шөл идвэл сайн

-Тарвагны хорхогны шөлөнд чижүү хийж халуунаар нь ууна. 2-3 уухад насанд туршид бөөр нуруу чинь өвдөхгүй

-Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвдөнө. Шар тос, Арвайн гурил,бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавиад эдгэрнэ

This image has an empty alt attribute; its file name is 1-280-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *