Categories
Uncategorized

Алдартай зохиолч эмэгтэй 8 сарын турш өглөө бүр луувангийн шүүс уужээ. Үр дүнд нь тэр удаан хугацаанд тэмцсэн хорт хавдраа бүрэн эмчилж чадсан байна. Луувангийн экспресс дэглэм – Эрүүл, гоолиг бие

Лууван хэлбэр хэмжээ, өнгө амтаараа ялгагддаг. Хүнсний лууван голдуу улаан шаргал, харин тэжээлийн лууван нь шар, цагаан байдаг. Луувангийн био идэвхт бодис: амин дэмүүд В1 0.1 мг, В2 0.05мг, хүчлүүд 0.6 мг, Д витамин , фолийн хүчил 0.1 мг, каротин 7.2 мг,чихэрлэг 15 мг, тослог, 0.7 мг, давс, магни, кальци, натри, маргенц, фосфор болон бусад эрдэслэг бодисуудыг агуулдаг.

Лууванг ардын эмчилгээнд А амин дэм дутагдсанаас үүдэлтэй ядаргаа, хоолны дуршил багасах, амьсгалын замын элдэв өвчлөл, астм, салхинд цохиулах, ойр ойрхон өвчинд өртөх үед, арьсанд өөрчлөлт орох, ходоод гэдэс хямрах, цус багадах, зүрх судасны системийн өвчлөл, элэг, бөөр, бодисын солилцоо алдагдах, өтгөн хатах, шамбарам зэрэг өвчнийг эмчилдэг. Мөн үрэвсэл намдаах, шээс хөөж бөөр цэвэрлэх, хөлрүүлэх, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх, гэдэсний туузан хорхой гадагшлуулах, шарх аниулах чадалтай эмийн болон хүнсний асар их ашиг тустай ургамал юм. Луувангаар зүрхний шигдээс, судас нарийсах, даралтанд өөрчлөлт орох, бөөр чулуужих, хорт хавдраар өвчлөх, нүдний хараа муудах, биед амин дэм С, В дутагдах, шарх эдгэрэлтийг түргэвчлэх, биеийн дархлааг сайжруулах, амны хөндийн үрэвслийг дарах гэхчилэн олон өвчин зовиурыг эмчилдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Лууван кали ихтэй учир зүрх судас, бөөрөнд сайнаар нөлөөлдөг. Мөн нян устгах чадлаараа сонгино, сармиснаас дутахгүй. Бага зэрэг лууванг түүхийгээр нь идэхэд амны хөндийн нян устгадаг. А амин дэмээр баялаг шар луувангийн шүүс бол бие махбодод амархан шингэдэг.

Мөн В,С,Д амин дэмүүд ч луувангийн шүүсэнд их байдаг. Зөв бэлтгэсэн шинэ луувангийн шүүс бол натри, кали зэрэг органик шүлтлэг элементүүдээр баялаг байдаг. Мөн кальци, магни, төмөр их бий. Энэ бүх элементүүд фосфор, хүхэр, цайр, хлор зэрэгтэй их сайн зохицож бие махбодод онцгой сайнаар нөлөөлдөг билээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Луувангийн шүүс нь хамгийн зохистой найрлага бүхий органик ус байдаг. Түүнд бие махбдын эд эсүүдэд шаардлагатай шим тэжээлийн бодисууд агуулагддаг. Энэ шүүсийг 0.5-аас 3-4 литр хүртэл ямар ч хэмжээгээр ууж болно. Луувангийн шүүсийг ууж байх үедээ өтгөрүүлсэн саахар, цардуул, гурил зэргийг огт хэрэглэж болохгүй. Шүүсний чанар түүнийг хэрхэн бэлтгэсэнээс шалтгаалахыг бүү март. Чанар сайтай шүүс шим тэжээлийн бодисуудаар баялаг байдаг тул бага хэмжээтэй уусан ч хүнд ашигтай. Хэрэв төвөөс зугтах хүчний үйлчлэлийн зарчмаар ажилладаг шүүс шахагчаар луувангийн шүүсийг шахаж авсан бол бие махбодыг цэвэршүүлэх, эмчлэхэд илүү их шүүс шаарддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Харин шингэнт шахуургын юм уу үрэх аргаар гаргаж авсан бол арай бага хэмжээтэй шүүс хэрэгтэй. Луувангийн шүүс нь бие махбодын бараг бүх үйл ажиллагааг хэвийн болгоход тустай. Шархлаа, хавдруудыг ч эмчлэхэд нэмэртэй гэдэг. Луувангийн шүүс уувал дархлаа сайжирч, нойр булчирхайн ажиллагаа идэвхжиж, нүдний хараа сайжран, нүдний бүрхэвчийн үрэвсэл, коньюнктивит буюу нүдний холбогч эдийн үрэвсэл зэрэг нүдний өвчин эдгэрдэг. Луувангийн шинэ шүүс амьсгалын эрхтэнүүдийн үйл ажиллагааг хэвийн болгож, гавлын ясны нүүрний хэсгийн хөндийн өвчнүүдээс ангижрахад тустайгаас гадна хоолны дуршлыг сайжруулж, хоол боловсруулалтыг эрчимжүүлэн шүдэнд сайнаар нөлөөлдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Луувангийн шүүс бол эрчим хүч,хүч чадлын эх үүсвэр юм. Энэ шүүсний тусламжтайгаар элэгний болон гэдэсний өвчинг анагааж, цөсний сувгийн бөглөрлийг эмчлэх боломжтой. Өөр бусад аргаар дийлэхгүй тийм хүчирхэг цэвэрлэгээг луувангийн шүүсээр хийх боломтойгоос гадна дерматит буюу арьсны үрэвсэл зэрэг өвчнүүдийг эмчилж, арьсаа цэвэр, эрүүл сайхан болгож чадна.

Луувангийн шүүс бол нүдний харааг сайжруулах их сайн хэрэгсэл юм. Нисгэгч болохоор шалгуулаад нүдний хараагаар гологдсон залуус луувангийн шүүсийг хэдэн долоо хоног уугаад дахин шалгуулахад ямарч өөгүй тэнцсэн тохиолдол байдаг. Луувангийн шүүсний тусламжтайгаар бие махбодоо цэвэрлэх явцад арьс огцом цайрдаг нь бие махбодоос гадагшилж байгаа хорт бодисууд улбар шар, шар будагч бодисуудын өнгөтэй байдагтай холбоотой бөгөөд тэдгээр хорт бодисууд гадагшилж дуусмагц арьс цайвар өнгөтэй болдгоос тэр бөгөөд элэг амжилттай цэвэрлэгдсэний дохио юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Харин нойр дутах, хэт ядрах, эсвэл архаг ядаргаа зэрэг бусад шалтгаангүй бол хэсэг хугацааны дараа арьс эргээд хэвийн өнгөндөө ордог. Луувангийн шүүсэнд агуулагддаг шим тэжээлийн бодисууд нь нойр булчирхай, бэлгийн булчирхайнууд зэрэг дотоод шүүрлийн булчирхайнуудад их шаардлагатай. Энэ шүүс заримдаа үргүйдлийг эмчлэх тохиолдол ч бий. Итгэхэд мэт боловч үргүйдлийн шалтгаан нь чанаж болгосон, ариутгаж тунгаасан хоолны удаан хугацааны хэрэглээ байдаг. Жирэмсэн эхчүүд луувангийн шүүс ууж хэрэглэвэл хүүхдээ төрүүлэх үед “сепсис” буюу идээ тархах аюулаас сэргийлж чадна. Луувангийн шүүсийг өдөр тутам хэрэглэхэд асар их ач тустай.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Хөхүүл эх луувангийн шүүс өдөр бүр тогтмол уувал сүүний найрлагыг баяжуулж сайжруулдаг. Луувангийн шүүсийг бусад шүүстэй хольж ууж төрөл бүрийн өвчинг анагаадаг. “Лууван-хүрэн манжин-өргөс хэмх”-ийн шүүсний холимог уувал бөөр болон цөсний хүүдий дэх элс, чулуу гадагшлуулахад тустай. Харин луувангийн шүүсийг бууцайны шүүстэй хольж уувал бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг. Энэ нь зөвхөн бүдүүн гэдэсний ажиллагааг сайжруулдаг төдийгүй бие махбодын ерөнхий байдалд тустай. Учир нь бүдүүн гэдэс муу бол үргэлж ядрах, тайван биш болох, мэдрэлийн ачаалал дарамтанд орох шалтгаан болдог. Чанасан, дахин боловсруулсан хоол хүнс бүдүүн гэдсэнд сөрөг нөлөөтэй. Тэгэхлээр яах ёстой вэ? Гэдсээ цэвэрлэ. Бие таагүй оргиод байвал хамгийн түрүүнд хэд хэдэн удаа бургуй тавьж угаа. Зөвхөн ингэсний дараа л шинэ түүхий луувангийн шүүс үр дүнгээ өгнө. Бургуйгаар гэдсээ цэвэрлэсний дараа “лууван- бууцай”-ны шүүс ууж гэдсээ хэвийн байдалд нь оруул.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Амьд хоол тэжээлийн дутагдалд орсон эсүүд өлөн зэлмэн байж, зохих ёсоор үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Сульдаж ядарсан эсүүд гэмтэж, дүрсээ өөрчилж эхэлдэгээс болоод шархлаа , хавдар зэрэг өвчин үүсдэг. Гэвч луувангийн шүүсийг үндсэн хэрэглээгээ болгохын зэрэгцээ бусад жимс ногооны түүхий шүүсийг ухаалгаар сонгон ууж байвал тэдгээр эсүүдийг хэвийн байдалд нь эргүүлэн оруулах боломжтой. Уух шүүсний хувь харьцааг бичсэнгүй. Тодруулж болно.

Бодисын солилцоогоо залуу хэвээр хадгалж, илүүдэл жингүйгээр эрүүл гоолиг байхыг хүсч байна уу?

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Гоолиг сайхан биетэй байх гэдэг асуудал эмэгтэй хүн бүрийн толгойны өвчин юм. Насанд хүрсэн цагаасаа бүхий л амьдралынхаа туршид яг л нэг жиндээ жингээ бариад байдаг азтай хүмүүс бий. Стресс, гормон, амттанд дуртай байдал, хөдөлгөөн багатай амьдралын хэвшил, хүүхэд төрүүлэх … гээд эмэгтэй хүний гадаад гоо сайханд нөлөөлдөг зүйлс их. Та толинд өөрийнхөө унжсан гэдэсийг хараад үзэн ядсан харцаар хардаг уу?.

Энэхүү экспресс дэглэм бол жин бууруулах гайхалтай арга юм, ялангуяа чухал үйл явдалд оролцох гэж байгаа эсвэл урин дулаан цагт жингээ барих гэж байгаа бол. Өөрийн биедээ хор учруулахгүйгээр бас жингээ хассаны дараа цонхийж, ядарч туйлдсан юм шиг харагдахгүйн тулд та тураах бүтээгдэхүүн сонгохдоо ухаалаг хандах хэрэгтэй шүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Лууван бол дан ганц зөвхөн нүдний хараа, арьсанд сайн нөлөө үзүүлдэг эрүүл хүнсний ногоо биш юм. Лууван нь жингээ хасахад маш тустай хүнсний ногоо юм. Бие махбодийг эрүүл байлгах идэвхитэй үйл ажиллагааг гайхалтай дэмжин гадаад төрхийг тань гайхалтай сайхан байлгах олон бодисоор биеийг тэтгэж өгдөг. 30 минутаас бага хугацаанд чанаж болгосон 100 гр лууванд 35 калори илчлэг агуулагддаг. Лууван дээр суурилсан янз бүрийн хоолны дэглэм байдаг. Бид одоо танд 3 болон 10 хоногийн хугацаанд барьдаг хоёр төрлийн дэглэм танилцуулах гэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

ЛУУВАНГИЙН ДЭГЛЭМ

Хэрэв та бүх зөвлөмжийг чанд дагаж мөрдөж чадвал 3 хоногийн дотор 3 – 4 кг илүүдэл жин хасах боломжтой. Өөрөөр хэлбэл, 10 хоног мөрдөж чадвал энэ хугацаанд үүнээс 2-оос 3 дахин их буюу ойролцоогоор 5 кг-аас багагүй жинг хасаж чадах юм. Мөн та өдөр тутмынхаа амьдралд кардио дасгалыг хийж хэвшвэл жингээ хасаад зогсохгүй илүү эрүүл чийрэг харагдах болно. Луувангийн шүүс, салат, нухаш … зэрэг лууван суурьтай хоолны дэглэмийг моно дэглэм гэдэг. Эмч нар энэ дэглэмийг арав хоногоос дээш хугацаагаар барихыг зөвлөдөггүйг анхаараарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Мөн ходоодондоо ачаалал үзүүлэхгүйн тулд луувангаа сайтар зажилж идэх ёстойг анхаараарай. Хэрэв та хүссэн үр дүндээ хүрсэн бол 10 хоногийн турш хоолны дэглэм барих шаардлагагүй. Дан ганц хоолны дэглэмээс илүү идэж байгаа зүйлийн чинь хэм хэмжээ хэвийн, жигд байх ёстой. Идэж байгаа зүйлийнхээ хэмжээг хэртүүлснийхээ дараа биш идэхээсээ өмнө анхаарч байгаарай. Одоо энэхүү дэглэмийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцуулъя.

3 ХОНОГИЙН ХУГАЦААНД  БАРИХ ЛУУВАНГИЙН ДЭГЛЭМ

Өдрийн 8:00, 11:00, 14:00, 17:00 цагуудад луувангийн салат иднэ. Үүнийг бэлтгэхэд өдөрт 1 кг хүнсний ногоо хэрэгтэй болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Луувангаа үрээд , өөрийн сонголтоор дуртай нэг жимс (алим, бэрсүүт жүрж, жүрж г.м), анар жимс ч байж болно, аль эсвэл 2 жижиг киви нэмж өгч болно. Жимсээ үрэгчээр үрж жижиглэж юмуу нарийн жижиглэж хэрчсэн ч болно. Үүнийгээ 1ш дунд хэмжээний нимбэгний шүүс, 1 халбага байгалийн цэвэр зөгийн бал, 1 халбага оливын тосоор амталж өгөөрэй.

19:00 цагт нэг аяга шинэхэн шахсан луувангийн эсвэл лууван-алимны холимог шүүс ууна. Салат тус бүрийнхээ хооронд чихэргүй ус, ногоон цай ууж болно. Мөн луувангаа зууш болгон хэрэглэж ч болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

ЛУУВАНГИЙН 10 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ БАРИХ ДЭГЛЭМ

Өглөөний цайнд: Луувангийн салат (жор нь өмнөх хувилбартай ижил, харин амталгаа нь хамгийн бага тослогтой 1 – 2 халбага цөцгий байна).

Зуушинд: Нэг аяга шинэхэн шахсан лууван-алимны холимог шүүс.

Үдийн хоолонд: Луувангийн салат.

Үдээс хойш: Нэг аяга луувангийн шүүс.

Оройн хоолонд: Чанасан луувангийн нухаш халуунаар нь.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Луувангийн дэглэм нь ямар нэг ходоод гэдэсний замын болон ялгаруулах тогтолцооны өвчлөлтэй, хурцадмал явцтай архаг хууч өвчинтэй, вирусын халдвараар өвчилсөн тохиолдолуудад эсрэг заалттай, мөн жирэмсэн, хөхүүл үед хориглоно. Олон жишээнээс үзэхэд энэхүү дэглэм нь жин хасахад маш сайн нөлөөтэйн зэрэгцээ өлсөж буй хурц мэдрэмж төрүүлдэггүй. Мөн энэхүү дэглэмийг барьж байгаа эсэхээс үл хамааран өдөр тутмын амьдралдаа лууван түлхүү хэрэглэж байгаарай.

Хамгийн сайхан нь та луувангийн дэглэм барьснаар жингээ хасаад зогсохгүй арьс, нүдний хараа, амьсгалын тогтолцоогоо ч мөн дэмжих юм шүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Алдартай хүүхдийн номын зохиолч Anne Cameron өөрийнхөө бүдүүн гэдэсний хорт хавдрын талаарх аймшигтай түүхийг хуваалцжээ. Тэр энэ өвчнийг 2005 онд нөхөр нь химийн эмчилгээ хийлгүүлсэн ч, үр дүнд хүрэлгүй уушгины хорт хавдраар бурхан болсны дараа туссан байж болзошгүй гэж үздэг. 2012 оны 6-р сард тэр хорт хавдрын 3-р шатанд байх үедээ бүдүүн гэдэсний мэс ажилбар хийлгүүлжээ. Түүний хувьд нөхрийнхөө араас бурхны оронд очихыг хүсээгүйгээр барахгүй, химийн эмчилгээ хийлгүүлэхээс цааргалсан байна.

“2012 оны 6-р сард би бүдүүн гэдэсний хорт хавдраас болж мэс ажилбар хийлгүүлсэн юм. Химийн эмчилгээ хийлгүүлэхээс бас татгалзсан. Өдөр бүр бие маань дээрдэж байгаа юм шиг санагдаж байсан ч, 6 сарын дараа шинжилгээ өгөхөд хавдар уушги руу үсэрхийлж, бүдүүн гэдэсний хорт хавдар бүр 4-р шатандаа орсон байв.” гэж Anne сэтгэгдлээ илэрхийлжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Тэр тухайн нөхцөл байдалд тохирох эмчилгээний араас эрэл хайгуул болсон бөгөөд хорт хавдраа луувангийн тусламжтай эмчилж чадсан 26 настай Ralph Callie гэх хүний жишгийг дагахаар шийдсэн байна – өдөр бүр 2.5 кг лууван хоол хүнсэндээ хэрэглэнэ. Ерөнхийдөө бүтэн өдрийн турш гэж ойлгож болно.

Түүний хэлж байгаагаар луувангийн тусламжтай Anne хорт хавдраа ялан дийлж чаджээ.

8 долоо хоногийн дараа хорт хавдрын тархалт зогсож, хавдар нь жижгэрсэн байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

4 сарын сараа тунгалгийн зангилаанууд хэвийн болж хорт хавдар нь эмчлэгдсээр байв.

8 сарын дараа компьютер томографикын шинжилгээ хийлгүүлэхэд хорт хавдар бүрэн устаж, алга болсон байжээ.

Түүний хэрэглэсэн шидэт ундаа нь их хэмжээний тослог алкоголь болон байгалийн гаралтай пестицидийг найрлагадаа агуулсан байдаг бөгөөд эдгээр нь хавдрын эсрэг үйлчилгээтэй аж – луувангийн шүүс. Мөн лууванд байдаг каротин нь хавдрын эс томрохоос сэргийлдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Түүний сонгосон энэ арга барил нь эерэг үр дүнд хүргэсэн юм. Тэр бүү хэл Anne өөрийн бичсэн “Carrot Cancer Treatment” номдоо энэ талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг – “Amazon”-оос худалдаж авах боломжтой.

Жор:

6 ширхэг лууван

1/2 нимбэг, хальсалсан

5 см зүсэм цагаан гаа

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

5 см зүсэм шинэхэн куркума

1/8 цайны халбага хатаасан шанцай

1/2 аяга ус

Хийх заавар:

Бүх орцуудыг холигчид хийж, сайтр холино. Лууванг куркума болон цагаан гаатай хамт хэрэглэснээр илүү их ач тустай байдаг.

Нэг дор энэ шүүснээс их хэмжээгээр хийгээд хөргөгчид хийж хадгалаад өглөө бүр уух ёстой.

This image has an empty alt attribute; its file name is 1-281-1024x520.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *