Categories
Uncategorized

Хий гэж юу вэ? хий хямрахад нүүр, ам мурийна, хий засах ардын эмчилгээний аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Хий гэж юу вэ?

Хүний бие анх эхийн хэвлийд

-эцгийн цагаан дусал,

-эхийн улаан цус,

-өөрийн намш гэсэн гурван зүйлээс бүрэлдэж хүн бий болдог.

Намш гэдэг нь хязгааргүйгээс, олон эрин галавыг туулан, янз бүрийн төрөл дамжин , сайн муу үйлийн үрийг тээж, хадгалж ирсэн хар үгээр бол нэг ёсны үйлийн үрийг хадгалсан сүнслэг ой санамж гэхэд болно. Намшийг биежүүлэгч нь эр, эм хоёр эс гэж үздэг. Энэ үйл явцад хийн оролцоо маш чухал байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

Ураг эхийн хэвлийд 5 долоо хоногтой байхад анхны буюу үндсэн гурван судасны эх үүсвэр бий болдог.

-артер, венийн буюу цусан судас,

-тархи, нугас дагасан мэдрэлийн судас,

-хийн судас.

Энэ гурвыг хүний биеийн үндсэн гурван судас гэж үздэг. Толгойн оройгоос бэлэг эрхтний үзүүр хүртэл гол хийн судас байрладаг, түүний салаа нь биеийн бүх хэсгээр түгэж оршдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

Хийн судас хоосон чанартай.

Түүнээс гадна цусан судас болон мэдрэлийн цагаан судасны дотуур хий гүйж байдаг. Энэ судсан дотор хүний сэтгэл гүйж байдаг.

Хийн судасны салаанууд биеийн бүх хэсгээр байдаг. Хүн гэнэт айхад бүх биенээс хар хөлс асгардаг нь сэтгэлийн хувь бүх биед байгаагийн илрэл.

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

Их санааширч, гунигладаг хүний хүсэл тачаалын сэтгэл их учраас хийн эрхтнүүд болох зүрх, толгой, ясны өвчинд голчлон нэрвэгдэнэ. Ер нь бүх өвчний гол шалтгаан нь сэтгэлд оршдог гэж үздгийн учир энэ юм.

Сэтгэл хэр зэрэг амар амгалан байна тэр хэрээр хийн судасны гүйдэл түвшин байж бие эрхтэн эрүүл байдаг.

Аливаа өвчний үндэс, шалтгааныг тасалъя гэвэл сэтгэлээ засч, амар амгалан байх нь чухал. Хүн аливаад туйлын тайван амгалан байх ёстой.

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

БИЕИЙН ХИЙГ ДАРАХ УЛАМЖЛАЛТ АРГУУД

Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах

– Хөх аргал, хомоолын утаа

– Ясны хиншүү

– Толгой, шийрний хярвас

– Шар эсгийний хярвас

– Хуушуур, буузны үнэр

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

– Цууны үнэр

– Сонгино, гааны үнэр

– Сармисны үнэр

Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах

– Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

– Халуун яс

– Жигнэсэн мах

– Хуушуур

– Шар тос

– Чөмөгний тос

– Ургамлын үрийн тос

– Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос

Өвөрмөц хоол идэх аргаар дарах

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

– Ясны шөлөнд хийсэн бантан

– Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)

– Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)

Арвидсан хийг улаанаар дарах (дөрөв болон гурван шимтийн шөл)

150гр буцалж байгаа усан дээр нимгэн зорж хэрчсэн гуяны бор мах, чимх бурам, 3гр шар тос, 5гр монгол архи, бага зэрэг давс, зуурч бэлэн болгосон шингэн гурил нэмж битүү чанаж болгоод хийн гүйдлийн цагаар өдөрт 1 удаа, нийт 3-7 удаа идэх

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

Арвидсан хийг цагаанаар дарах

15гр замбайн гурилыг 5гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна.

Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.

Борви, тойг, далны тогоо яс, сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар оочиж уух

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

50гр монгол архинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух

Мөлжсөн ясыг 6 удаа чанаж, шөлөнд нь хоол хийж идэж бай. Арвижсан хий дарахаас гадна шүд, ясыг бэхжүүлнэ.

Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух

– Хонины махтай гурилтай шөл

– Адууны мөлжсөн ясны шөл

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

– Халгайн зутан

Эдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.

Хий босох цагууд:

– Өглөө: 03.40-07.40

– Орой: 17.40-19.40

Хийн цэгүүд:

– толгойн чанх орой дээр байдаг цэг

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

– 2 чихний арын төвгөр

– 2 чихний нүх

– 2 чамархай

– Хүн хонхор

– Ооч

– Эгэмний сэтэрхий

– Эгэмний төвгөр

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

– Хүйс

– Умдаг ясны дээд тал

– 2 бөөр тушаа (араас)

– Олон уулзах

– Өвдөгний гадна, доод талд байдаг цэг

– 2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

– Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)

– эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг

ХИЙ ӨВЧИН – ЦУВРАЛ 2

Дээш гүйгч хий өвчүүнд орших бөгөөд хамар хэл багалзуурт гүйнэ. Үг гаргах, хүч чадал, өнгө зүс, хичээл шамдал дурдлыг тодруулна. Энэ хий хямрахад илэрдэг хамгийн гол зовуурь нь өвчүүний ард хүнд оргих. Зүрхний бичлэг, эхогоор мөн л өөрчлөлт илэрдэггүй. Удаан ярихаар хэл чулчирах, ээрнэ, хоолой гарахаа болино.

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

Нүүр, ам мурийна. Маш амархан тамирдаж ядарна, ам их цангана, арьс нь маш хуурай болно. Бас нэг шинж тэмдэг нь хэлгийрэх буюу ярьж чадахаа больчихдог. Өөрөө зүгээр яриад байна гэж бодох боловч үгийг нь сонсож байгаа хүн ойлгодоггүй. Үгийг тод хэлж чадахаа больдог гэсэн үг. Дээш гүйгч хий хямрахаар мөн үнэрлэх мэдрэмж буурчихдаг. Чих, хамар, хоолой эмнэлэгт үзүүлэхээр, “Зүгээр, хэвийн байна” гээд байдаг. Европ анагаах ухаанд хийн талаарх онолын ойлголт байдаггүй учраас хийн хямралаас үүдэлтэй хөнгөн, хүнд хэлбэрийн эмгэгийг оношлох, эмчлэх талаар дутагдалтай байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

Түгээгч хий зүрхэнд орших бөгөөд бүх биед түгж гүйнэ. Явах харайх, атийлгаж тэнийлгэх, жийх хумих зэрэг биеийн үйлдэл бүрийг хийнэ. Энэ хий хямрахад зүрх мушгирч, тэр орчмоор өвдөнө, биеийн хөдөлгөөн алдуурна, ухаан санаа будангуйрна. Юмыг барин тавин санадаг болчихдог. Дотор эвгүйрхэж, манарна. Түрхэн зуурт үхэтхийн унана. Манайд яг ийм шинж тэмдэг илэрсэн нэг өвчтөн эмчлүүлж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-282-1024x520.png

Тэр хүн, “Гудамжинд явж байтал байшингууд над дээр налаад ирж байгаа юм шиг санагдаад би уначхаад босож ирсэн” гэдэг. Өвчтөн маань тэгж унаснаас болоод шагай нь хугарчихсан байсан. Хий хямрахад хүн ингэж агшин зуурт ухаан балартаж, тэнцвэр алдагддаг байх жишээтэй. Хөл гар нь хөшиж явж сууж чадахгүй болох, бөгтийх, яс үесийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинж илэрнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *