Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар буруу байрлал нь нуруу, үе мөч, хөлний өвдөлтийн гол шалтгаан болдог. Хүзүү, нуруу, үе мөч, хөл өвддөг хүмүүст гайхамшгийг бүтээдэг өвдөлтийг намдаах, ясны эд эсийн бүтцийг бэхжүүлэх гэрийн эмчилгээний жорыг хүргэе.

Энэхүү жорны найрлагад шаардлагатай орцуудын хувьд үнэтэй эсвэл чамин зүйл байхгүй. Танд хэрэгтэй зүйл бол ямар ч дэлгүүрт байдаг 150 грамм желатин юм. Орой унтахынхаа өмнө нэг аяга хүйтэн усанд хоёр хоолны халбага буюу 5 грамм желатин хийж хутгана.
Холимогоо нэг шөнийн турш байлгана. Үүнийг хөргөгчинд хадгалж болохгүй. Устай холилдоход желатин нь тараг шиг болж хувирдаг. Маргааш өглөө нь шинэхэн шүүс, сүү, тараг эсвэл цай зэрэг дуртай зүйлдээ желатинаа нэмэж ууж хэрэглэнэ.

Желатин нь хүзүү, нуруу, үе мөч, хөлний өвдөлтийг эмчлэхэд тусалдаг. 7 хоногийн дотор та үр дүнг анзаарах болно.
Үүнийг нэг сарын турш хийж, зургаан сарын дараа бүх процедурыг давтана. Ингэснээр та үе мөчөө тослож байна гэсэн үг.
Желатин яагаад таны үе мөчүүдэд сайн байдаг вэ?
Желатин нь өндөр чанартай гэрийн эмчилгээ гэж тооцогддог бөгөөд энэ нь эрүүл мэндийн янз бүрийн ашиг тусыг өгдөг. Жишээ нь:

Желатин нь үе мөч болон зүрхний булчинг бэхжүүлдэг
Бодисын солилцоог идэвхжүүлдэг
Сэтгэцийн чадварыг дээшлүүлдэг
Арьсны өнгийг сайжруулна
Уян хатан байдлыг нэмэгдүүлж, шөрмөсийг бэхжүүлдэг
Ясны сийрэгжилт, үе мөчний үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг

Үс, арьсны бүтцийг бэхжүүлнэ
Дисплази эмчлэхэд тусалдаг
Энэхүү гэрийн эмчилгээ нь таны өвдөлтийг 7 хоногийн дотор арилгах болно. Сарын дотор таны нөхцөл байдал мэдэгдэхүйц сайжирч, өвдөлт үүрд алга болно.
Дасгал хийж байх үед шөрмөс татах нь цөөнгүй. Тэр тусмаа тогтмол өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилт хийдэг тамирчдын дунд элбэг тохиолддог. Тэгвэл бидний хэлж заншсанаар шөрмөс яагаад татдаг талаар товчхон тайлбарлаж өгье.

Халуун орчинд удаан хугацаанд ажиллах, дасгал хөдөлгөөн хийх үед хөлс ихээр ялгарна. Энэ үед хөлсөөр эрдэсээ алдаж байдаг. Хөлсний найрлагад натри, хлор, кали, магни, кальци зэрэг электролит байдаг. Дунд эрчимтэйгээр дасгал хөдөлгөөн хийхэд 1 цагт 1-3 литр хөлс ялгаруулдаг.
Энэ үед 1380-5520мг натри хөлсөөрөө алдаж байдаг. Хүний бие нийт шингэнийхээ 1% -ийг алдахад цангах мэдрэмж үүсдэг. Өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилт хийдэг тамирчид бэлтгэлийн дараа их цангадаг. Энэ үед цэвэр ус уугаад цангаа гарахгүй байна гэцгээдэг нь электролитоо нөхөж чадахгүй байгаатай холбоотой. Бас бэлтгэл сургуулилтийн үед бидний хэлж заншсанаар шөрмөс татах нь элбэг.

Үнэндээ энэ нь шөрмөс татах бус булчингийн актин миозин уургийн агших сунах үйл явц алдагдаж булчин агшиж чангарч хатуурах үйл явц юм. Булчингийн агших сунах үйл явцад кали, кальцийн оролцоотойгоор явагддаг. Иймд алдсан электролитээ нөхөж чадаагүйгээс дээрх шинж илэрдэг. Мөн зүрхний булчин кали дутагдахад мэдрэгээр хүлээж авдаг.
Кали дутагдахад зүрхний цохилт олшрох, артерийн даралт хэлбэлзэх шинжүүд илэрдэг. Хөлсөөр шингэнээ алдах үед зөвхөн ус ууснаар шингэн нөхөгддөггүйг тайлбарлахыг хичээлээ. Энэ үед ус, электролит зохистой харьцаагаар агуулсан шингэн нөхөх давсны уусмал уух нь чухал. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу цайр 1.5мг, кали 157мг, хлорид 458мг, натри 341мг, глюкоз 2.7гр-ийн харьцаатайгаар 1 уутанд савласан “Денк-Электролит” бэлдмэлийг 200мл усанд найруулж нэг удаад ууна.

Спортоор хичээллэдэг хүмүүс хоногт 3 удаа хэрэглэнэ. Хүндэтгэсэн: Цахим Эмч Биеийн хэвийн үйл ажиллагаанд нилээд хэдэн химийн элемент их бага хэмжээгээр оролцож, байдаг. Тэдгээр химийн элемент дутагдвал ямар нэг эд эрхтний үйл ажиллагаа хямарч олон төрлийн өвчний эхлэл болдог. Натри, кали, кальци, фосфор,магни гэх мэт олон химийн элементийг ерөнхийд нь эрдэс буюу минерал гэж нэрлэх боловч тухайн бодис юунд хэрэгтэй, яаж түүнийг нөхөх вэ? гэдэг талаар мэдлэгтэй хүн тийм ч олон биш болов уу. Бид хүний биед голлох үүрэг бүхий химийн элементүүдийн талаар танилцуулж байна.

Манай эхний “зочин” кали. КАЛИ ГЭЖ ЮУ ВЭ? Химийн үелэх системийн үндсэн элементийн нэг энэ бодис биед тодорхой хэмжээгээр байж, маш чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. КАЛИ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ? Кали биед дараах үүргийг гүйцэтгэдэг: Мэдрэл, булчингууд үйл ажиллагаагаа гүйцэтгэхэд шаардлагатай натри калийн тэнцвэрт байдлыг хангахад оролцдог. Зүрхний булчингийн үйл ажиллагааг хэвийн байлгахад чухал үүрэгтэй бодис Судас, булчин, элэг, бөөр, тархины эд, дотоод шүүрлийн булчирхай болон бусад эрхтний зөөлөн эдийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад оролцдог.

Калийн тусламжтайгаар илүүдэл усыг маш түргэн гадагшлуулж шээс ялгаралтыг сайжруулна Цусны даралтыг бага байлгахад нөлөөлдөг Бие дэхь Уураг, нүүр усны солилцоог идэвхижүүлэгч болдог
КАЛИ БИЕД ДУТАГДВАЛ ЯАХ ВЭ?
Шөрмөс татах, хурдан ядрах цуцах зэрэг шинж нь бие кали дутагдсаны сонгомол шинжүүдийн нэг юм. Дасгал хийх зэргээр биеийн хүчний огцом ачаалал авахад шөрмөс татах, булчин зангирах зэрэг шинж тэмдэг илэрдэг нь кали дутагдсаны шинж болохыг анхаар.

Биед кали дутагдвал зүрхний булчинд бодисын солилцооны хямрал үүсгэх эхлэлийг тавьдаг. Хэрэв байнга кали дутагдалтай байвал зүрхний булчингийн агших давтамж өөрчлөгдөн зүрхний хэм алдалт болон бусад өвчнүүд үүсч эхэлдэг. Кали дутагдалтай холбоотойгоор артерийн даралтын өөрчлөлт гарахаас гадна янз бүрийн шархлаа өвчнийг үүсгэх аюултай. Тухайлбал ходоод, 12 хуруу гэдэс, умайн хүзүүний шархлаа үүсч болно. Түүнчлэн жирэмслэлт хугацаанаас өмнө таслагдах, арьс хуурайших, сулрах, гэмтсэн арьсны нөхөн төлжилт удааширах шинжүүд ажиглагддаг.

КАЛИГ ХЭРХЭН НӨХӨХ ВЭ?
Ер нь бол хүн хоногт 2-4 г калийг хоол хүнсээр дамжуулан авч байвал калийн дутагдалд орохгүй. Өөрөөр хэлбэл хүний биед 1 хоногт шаардлагатай кали нь төдий хэмжээтэй байна гэсэн үг. Дээр бичсэнчлэн биеийн хүчний хэт ачаалал авсан тохиолдолд шөрмөс татах зэрэг шинж илэрвэл кали дутагдсаны шинж. Иймд та хамгийн энгийнээр дасгал, бэлтгэл хийж байхдаа үзэмний шүүс ууж байвал калийн дутагдлаас сэргийлж болно. Учир нь үзэм калийгаар маш баялаг жимснүүдийн нэг. Хэрэв та зүрхний болон бусадэрхтний эмгэгтэй бол эмч өвчний нөхцөл байдлаас шалтгаалан калийн агууламжтай эмийн бодисыг эмчилгээнд хэрэглэдэг.

ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮН КАЛИГААР БАЯЛАГ ВЭ?
Ургамал, хүнсний ногоо, жимс калийгаар маш баялаг байдаг. Талх, төмс, вандуй калийн агууламж өндөртэй. Түүнээс гадна алим, усан үзэм, мандарин жүрж лимон зэрэг цитрусын жимс, киви банана кали ихээр агуулдаг. Манайхны хамгийн их мэддэг, калийн агууламж өндөртэй жимс бол үзэм. Иймд дээрхи бүтээгдэхүүнийг тогмол хэрэглэх нь калийн дутагдалд орохоос сэргийлнэ.
