Аман дотор юм гарах Амны хөндийд гардаг цайвар шархыг афт гэнэ.

Дугариг, зууван хэлбэртэй, дотогш бага зэрэг хонхойсон суурьтай, цайвар шаргал өнгөрөөр хучигдсан байдаг. Дархлаа суларсан үед уруул, хацрын дотор талд ихэвчлэн гарах бөгөөд хэл, тагнай, буйлан дээр гарна. Дахилт ихтэй, жилд 2-3 удаа, өвдөлт ихтэй хэдий ч, ихэвчлэн богино хугацаанд 7-14 хоног аяндаа эдгэрдэг юм.
Шалтгаан Афт шарх гарах гол шалтгаан нь ядарч сульдах, биеийн дархлаа буурах явдал юм. Мөн эмэгтэйчүүд лүү өвчлөмтгий байдаг нь дааврын шалтгаантай хүчин зүйлстэй холбоотой. Афт гарахад нөлөөлдөг сэдрээгч хүчин зүйлсээс гол хэдийг дурдвал

Сөрөг стресс, нойргүйдэл, ажлын ачаалал
Амны салстын гэмтэл хазах, шүдний эмчилгээ, хатуу сойз
Эрдэс, амин дэм дутагдал Витамин В12, төмөр, фолийн хүчил гм
Зарим хүнс ба хүнсний харшил шоколад
Сарын тэмдгийн мөчлөг ба дааврын өөрчлөлт
Зарим эм химийн бодис ам зайлагч, шүдний оо зэрэг болно.

Афт ихэвчлэн 10 – 40 насныханд гарах ба зарим хүмүүст нэгээс хоёр хоногийн өмнө шарх гарах тэр хэсэг газарт чимчигнэж, халуу оргиж мэдрэгдэнэ Эмчилгээ Дархлаа сайжруулах эм бэлдмэл хэрэглэх хэрэгтэй.
Манай ард иргэдийн дунд дархлаа сайжруулан гэхээр янз бүрийн витамин уудаг энэ нь маш буруу юм. Учир нь витамин бол хүний хоол хүнсээрээ авч чадахгүй байгаа эрдэсийг л нөхөж өгдөг.

Ямар ч хяналтгүй дураараа их витамин ууснаар хортой болон хоргүй эдийг эмгэгээр тэжээж томруулах аюултай гэдгийг анхаарах хэрэгтэй. Шорвог, хэт халуун ногоотой хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй.
Мөн шингэн зүйл уухад их өвддөг тул цай, ундааг гуурсаар уувал өвдөхгүй. Мөн ариутгагч уусмалаар амаа зайлах арга хэмжээ авч болно.

Харин антибиотик хэрэглэх шаардлагагүй. Эцэст нь хамгийн гол сэдрээгч болдог ажлын ачаалал, стрессээ зохицуулж нойр хоол сайтай, шингэн зүйлээ сайн ууж байх нь чухал гэдгийг битгий мартаарай.
Амны хөндийн үрэвсэл нь хүүхдүүд болон насан хүрэгсдийн дунд түгээмэл үүсдэг өвчний нэг. Амны хөндийн үрэвсэл нь тийм ч хурдан эдгэдэггүй бөгөөд олон таагүй зүйлээс шалтгаалж байдаг. Тэгвэл энэ өвчин үүсэх гол 5 шалтгаан байдаг ба түүнтэй тэмцэх энгийн 8 аргатай танилцъя.

Амны хөндийн үрэвсэл гэж юу вэ?
Энэ өвчин нь аман доторх салст идээлж, шархлах байдлаар илэрдэг бөгөөд хөндүүр, өвдөлт ихтэй байдаг.
Үүсэх гол шалтгаан нь юу вэ?
1.Цитрусын төрлийн жимс
Эмчийн зөвлөснөөр зарим цитрусын төрлийн исгэлэн жимс нь аманд үүсэх яр шархыг улам ихэсгэж, түүний явцыг хүндрүүлдэг. Ийм бүтээгдэхүүнд нимбэг, жүрж, улаан лооль, гүзээлзгэнэ зэрэг ордог.

2.Стресс
Судалгааны үр дүнгээс харахад амны хөндийн үрэвсэл нь стресс ихтэй, мэдрэлийн ядаргаанд орсон хүмүүсийн дунд үүсэх нь түгээмэл байдаг аж.
3.Уруулаа хазаж хэмлэх зуршил
Ийм зуршил амны салст гэмтэхэд нөлөөлж, амны хөндийн үрэвсэл үүсэх гол шалтгаан болдог. Иймд аль болох энэ муу зуршлаасаа салах хэрэгтэй.

4.Халуун ногоотой хоол хүнс
Ихэнх хүмүүс халуун ногоотой, хурц хоол хүнсэнд дурладаг. Гэтэл энэ халуун ногоотой хоол хүнс нь амны хөндийн үрэвсэл үүсэхэд хурцаар нөлөөлж, өвчний явцыг улам даамжруулдаг.
5.Тамхидалт
Тамхины хорын талаар бид байнга л ярьж байдаг. Тамхичид бүр амны хөндийн үрэвсэлтэй байдаг учраас тамхиа хаях зайлшгүй шалтгаан энэ юм. Тамхичин тамхиа хаях хүртэл энэ өвчин таниас салахгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Гэрийн нөхцөлд амны хөндийн үрэвсэлтэй тэмцэх 8 арга
1.Цай
Идээтэй, шархалсан хэсэгтээ ашигласан ууттай цай тавина. Цай нь үрэвслийг намдааж, ариутгаж халдваргүйжүүлэх нөлөө үзүүлдэг.
2.Зөгийн бал
Зөгийн бал нь олон талын ашиг тустай: нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, өвчин намдаах үйлчилгээтэй. Шархалсан хэсэгт зөгийн балнаасаа түрхэхэд өвчин нь түргэн хугацаанд намддаг.

3.Давсны уусмалаар амаа зайлах
Хамгий сайн үр дүнтэй арга бол давсны уусмалаар амаа зайлах бөгөөд 1 цайны халбага давсыг нэг аяга бүлээн усанд найруулна. Мөн дээрээс нь тал цайны халбага хүнсний сода нэмж болдог.
4.Зуун настын шүүс
Хэрвээ гэрт тань зуун наст цэцэг ургадаг бол усанд түүний шүүснээс хийж найруулаад уг уусмалаараа амаа зайлна. Зуун настын шүүс нь аман дотор гарсан шархыг анагаах гайхалтай чадвартай.

5.Хэрэглэж байгаа шүдний оогоо солих
Зарим шүдний ооны найрлаганд амны хөндийн үрэвсэл үүсгэдэг, салст гэмтээдэг бодис агуулагдаж байдаг. Тэгэхээр лаурилсульфат натри /SLS/ хортой бодис агуулаагүй шүдний оо сонгохыг санал болгоё.
6.Бенадрилаар зайлах
Харшлын бенадрилын сиропыг магний сульфаттай хольж амаа зайлах нь амны хөндийн үрэвсэлтэй тэмцэх бас нэгэн шилдэг арга болдог. Эдгээр бодисыг 1:1 харьцаатай бэлтгэн найруулж уусмалаар нь минут хэртэй амаа зайлаад асгана. Уг үйлдлээ хэд хэдэн удаа давтана.

7.Түлэнхийний эм
Мэргэжилтнүүд уг эмийг хэрэглэснээр амны хөндийн үрэвслийг эмчилж болдог гэж үздэг. Аман дотор үүссэн шарханд хүнсний хүчил, хоол боловсруулалтын фермент орсноор өвдөлт ихтэй байдаг тул уг эм нь хүчлийг саармагжуулж, эдгэрэлтийг түргэсгэдэг.
8.Йогурт
Таны аман доторх салст гэмтэж, шархалсан бол ацидофилийн нянгаар баялаг йогурт хэрэглээрэй. Энэ нян нь амны хөндийн үрэвсэлд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй өдөрт хэд хэдэн халбагыг хэрэглэснээр уг өвчнөөс урьдчилан сэргийлж болдог байна.
Амны салстын афт гэж юу болох талаар ХСҮТ-н толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын тасгаас мэдээлэл өглөө.
Амны салстын афт
Амны хөндийд гардаг цайвар шархыг афт (aphthae) гэнэ. Дугариг, зууван хэлбэртэй, дотогш бага зэрэг хонхойсон суурьтай, цайвар шаргал өнгөрөөр хучигдсан байдаг. Уруул, хацрын дотор талд ихэвчлэн гарах бөгөөд хэл, тагнай, буйлан дээр ч гарч болно. Дахилт ихтэй, жилд 2-3 удаа гарах нь элбэг. Өвдөлт ихтэй хэдий ч, ихэвчлэн богино хугацаанд (7-14 хоног) аяндаа эдгэрдэг.
Шалтгаан
Афт шарх гарах шалтгаан нь тодорхой бус боловч үндэс суурь нь биеийн дархлаа буурах явдал юм. Мөн эмэгтэйчүүд илүү өвчлөмтгий байдаг нь дааврын хүчин зүйлстэй холбоотой.
Афт гарахад нөлөөлдөг сэдрээгч хүчин зүйлсээс гол хэдийг дурдвал
Сөрөг стресс, нойргүйдэл, ажлын ачаалал
Амны салстын гэмтэл ( хазах, шүдний эмчилгээ, хатуу сойз)
Эрдэс, амин дэм дутагдал (Витамин В12, төмөр, фолийн хүчил гм)
Зарим хүнс ба хүнсний харшил (шоколад)
Сарын тэмдгийн мөчлөг ба дааврын өөрчлөлт
Зарим эм химийн бодис (ам зайлагч, шүдний оо) зэрэг болно.
Мөн дархлааны өөрчлөлттэй холбоотой суурь өвчнүүд болон ДОХ-ын үед афт гарах нь олон.
Шинж тэмдэг
Ихэнх афт дугуй, зууван дугуй хэлбэртэй цайвар шаргал өнгөрөөр хучигдсан улайсан хүрээтэй байдаг. Хэлний дор, буйл, хацар, уруулын дотор талын салстад эсвэл зөөлөн тагнайд гарч болдог. Шалбархай гарах хэсэгт 1-2 хоногийн өмнө өвдөлт өгдөг.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хоол хүнсэндээ анхаарал хандуулаарай- Амны хөндийг цочроож байгаа хоол хүнсийг хэрэглэхгүй байх. (Самар, чипс, халуун ногоо, давслаг хоол хүчиллэг жимс)
Эрүүл хоолыг сонгоорой- Шим тэжээлийн дутагдлаас сэргийлж ногоо, жимс, бүхэл үрийн бүтээгдэхүүн идээрэй.
Стрессээ бууруулах
Амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах- Амны хөндийг хоол идсэний дараагаар өдөр тутамдаа угааж цэвэрхэн байлгах. Буйланд цочруул үүсгэхээс сэргийлж зөөлөн үстэй сойзыг хэрэглэх мөн “sodium lauryl sulfate”-н найрлагатай шүдний оо, ам зайлагч хэрэглэхээс татгалзаарай.
Эмчилгээ
Ихэнх хүмүүст цөөн, жижиг шарх үүсдэг тул эмчид үзүүлэх, тусгайлан эм хэрэглэх шаардлагагүй, аяндаа эдгэрнэ. Харин өвдөлтийг багасгахын тулд хэт халуун, хурц амтлагчтай, шорвог хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй болов уу. Мөн шингэн зүйл уухад их өвддөг тул цай, ундааг гуурсаар уувал өвдөхгүй.