Categories
Uncategorized

Гэртээ хамгийн амттай төмсний хучмал хийх арга. Маш хурдан болдог, салахын аргагүй амттай жор ХАДГАЛААД АВААРАЙ

Гэрийн мундаг эзэгтэй нар минь хол хориотой үед гэртээ ямар хоол хийх вэ гэж бодож байна уу?

Амархан, амттай хоол бол төмсний хучмал шүү.

Хоолны орц : Төмс , давс , сүү , масло , давс , перц , өөрийн хийхийг хүссэн амтлагч , өндөг /1ш/

Соусны орц : бульон / шар цаастай жижиг 1ш/ , гурил

Хийх арга :

Төмсөө давстай усанд чанана

Бага зэрэг сүү маслоор амталж нухана. Сүүгээ ихдүүлвэл төмсний нухаш урсах талтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

Татсан эсвэл машиндсан махаа давс, перц, болон өөр дуртай амтлагчаараа амтлаад 1 өндөг нэмж сайн хутгана.

Тэгээд жигнэх савны ёроол махаа тавиад дээрээс нь төмсний нухашаараа хучаад духовкандаа 200 градуст 35-40 мин жигнэнэ.

Соус хийх арга : Махны шөл эсвэл үхрийн махны бульон давс перц хийгээд амтлаад буцалгана. Тусд нь жаахан хүйтэн усанд жоохон гурил хольж хутгаад махны шөлөндөө хийж өтгөртөл нь бутсалгана. Сайн хутгаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

Тийм ээ, бид төмсийг таргалуулдаг, цардуул ихтэй гэдгээр нь мэднэ. Гэхдээ энэ хүнс үнэхээр бидний төсөөлдөг шиг ашиг тус маруухан юм гэж үү… Тэгвэл таны тэр бүр мэдэхгүй зүйлийг энд хуваалцаж байна.

Тийм ээ, бид төмсийг таргалуулдаг, цардуул ихтэй гэдгээр нь мэднэ. Гэхдээ энэ хүнс үнэхээр бидний төсөөлдөг шиг ашиг тус маруухан юм гэж үү… Тэгвэл таны тэр бүр мэдэхгүй зүйлийг энд хуваалцаж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

Төмс бол дэлхий даяар маш өргөн тархсан, витамин, эрдэс бодис, амин чухал органик нэгдлүүдийг агуулсан шим тэжээл, энергийн эх үүсвэр юм. Төмс нь 70-80% ус, 17% орчим цардуул, А, B, P бүлгийн амин дэмүүд болон кальци, фосфор, төмөр, цайр гэх мэт эрдэс бодисуудыг агуулдаг бөгөөд ялангуяа витамин С, калийг их хэмжээгээр агуулдаг. Төмсний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдолоос дурдвал:

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

1. Хоол боловсруулалтыг сайжруулна. Хялбар шингэх нүүрс-ус агуулсан тул хүнд хоол шингээж чаддаггүй ахмад настан, хүүхэд мөн уураглаг хүнс идэхийг хориглосон өвчтөн хэрэглэхэд тохиромжтой байдаг. Түүнчлэн эслэг их агуулдаг тул ходоодны шүүс ялгаралт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж өтгөн хаталтаас шалтгаалан бий болдог бүдүүн гэдэсний хавдараас ч урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

2. Арьс арчилгаа. Арьсны гоо сайханд тустай С болон В бүлгийн витаминууд, түүнчлэн кали, магни, фосфор, цайр гэх мэт эрдэс бодисуудыг агуулдаг бөгөөд төмсийг үрээд зөгийн балтай хольж маск тавихад нүүрэн дээрхи батга, сэвх толбо арилдаг арилдаг байна. Нухсан төмс болон төмсний ус нь тохой болон гарын арьсыг маш сайн цэвэрлэж зөөлрүүлдэг ажээ.

3. Чийг бамаас сэргийлнэ. Витамин С дутлаас болж үүсдэг завьж хагарах, буйл хавдах цус гарах гэх мэт шинж тэмдэгүүд нь танд чийг бам өвчин туссаныг илтгэнэ. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээхийн тулд С витамин агуулдаг хүнс хэрэглэх шаардлагатай байдаг. Үүнийг хангахад тохирох хамгийн хямд эх үүсвэр бол төмс юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

4. Үрэвсэлт өвчний үед. Зөөлөн, шингэц сайтай тул биед түргэн шингэж, витамин C, кали, витамин B6 зэрэгийн агууламж нь үрэвслийг дарахад нөлөөлдөг. Жишээ нь амны шархлаатай хүмүүсийн эдгэрэлтэнд маш сайн нөлөөлдөг хүнс юм. Үе мөчний үрэвслийг чанасан төмсөнд агуулагдах эрдэс болох кальци, магни нь багасгах нөлөөтэй байдаг байна.

5. Хавдраас урьдчилан сэргийлнэ. Улаан болон хүрэн өнгийн төмснүүд нь флавнойд антиохидант /ургамлын будагч бодис/, витамин А агуулсан байдаг нь олон төрлийн хавдраас урьчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг байна. Түүнчлэн витамин А, С өндөр агууламж нь хоёулаа хорт хавдрын аюулаас таны биеийг хамгаалж чадах антиоксидант чанартай билээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

6. Цусний даралт ихсэлт. Төмсөнд агуулагдах кали нь судасний ханыг тэлэх нөлөөтэй, эслэг нь цусан дахь хлостериныг бууруулах нөлөөтэй тул цусний даралт ихсэлтийг эмчлэхэд эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ нүүрс усны агууламж өндөртэй тул чихрийн шижин өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх шаардлагатай байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

7. Тархины үйл ажиллагаанд сайн. Тархины хэвийн үйл ажиллагаанд цусан дахь глюкозын түвшин, хүчилтөрөгчийн хангамж, омега-3, В бүлгийн витаминууд, зарим гормон, амин хүчил, төрөл бүрийн тосны хүчлүүд гээд л маш олон шим тэжээлийн эх үүсвэр шаардлагатай байдаг. Төмс дээр дурдсан бараг бүх шаардлагад нийцэж чаддаг тул тархинд хэрэгцээтэй хүнсний нэг болдог. Жишээлбэл цусан дахь глюкозын түвшингээ хангалттай түвшинд байлгах нь ядаргаанаас сэргийлж, суралцах болон өндөр гүйцэтгэлтэй ажиллахад хамгийн их нөлөөлдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

8. Зүрхний өвчлөлөөс сэргийлэх. Витамин, эрдэс, эслэг болон каротинойдын агууламж нь зүрхний өвчлөлөөс сэргийлэхэд ач холбогдолтой.

9. Бөөр өвчлөл. Эрдэс, давс ихээр агуулсан ус ууж хэрэглэх, давс ихтэй хоол тогтмол идэх нь бөөр чулуужих эрсдэлийг дагуулж байдаг. Цардуул нь бие дэх илүүдэл давс, тэр дотроо хлорт натрийг идэвхтэй гадагшлуулах үйлчилгээтэй, мөн биед хуримтлагдсан бусад хортой бодисыг ч өөртөө шингээж гадагшлуулдаг тул урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг. Түүнчлэн бөөрний өвчтэй хүмүүст уураглаг хоол хүнс хэрэглэхийг хязгаарладаг тул уураг бага агуулсан төмсийг хэрэглэхийг зөвлөдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

Дээр дурьдсанаас гадна олон олон ашиг тустай чанар бий боловч зөв хэрэглэхэд анхаарах зүйлс бий.

·        Нүүрс ус ихээр агуулдаг тул хэтрүүлэн хэрэглэх нь таргалуулах эрсдэлтэй.

·        Биед хэрэгтэй эрдэс, витамин эслэг нь ихэвчлэн хальсандаа агуулагддаг тул аль болох хальстай нь болгож идэх нь биенд         илүү ашиг тустай. 

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

·        Төмсийг жигнэж болгох нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Чанах явцад  аминдэмийнх нь 30% нь шөлөнд уусдаг бол харин         ууранд чанаж болговол эрдэс бодисынхоо ганц хувийг л алддаг байна.

·        Тосонд шарсан, хуурсан төмс нь тэжээллэг чанараа алдаж, тос их шингээж хэт их хоосон илчлэгтэй болдог тул эсрэгээрээ         эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Шарсан төмсөнд  6-8 грамм биед шингэдэггүй натураль биш тосны хүчлийг агуулагддаг.         Эрдэмтэдийн судалгаагаар шарсан төмс ихээр хэрэглэсэн хөхүүл эхийн сүүний чанар буурсан, чихэрийн шижин өвчний         эрсдлийг нэмэгдүүлдэг, дархлаа бууруулдагийг тогтоожээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

·        Төмсөн дэх C аминдэм төмөртэй урвалд орж задардаг тул зэвэрдэггүй ган хутга, зориулалтын арилгагч зэрэгээр цэвэрлэж         байхыг зөвлөдөг байна.

·        Ургаж байхдаа наранд ил гарч, ногоорсон төмсөнд соланин хэмээх  гашуун амттай хорт бодис үүссэн байдаг тул хүнсэнд         хэрэглэхгүй байх хэрэгтэй.

·        Түүнчлэн шинэ ургацын төмс нь зооринд хадгалагдсаныг бодвол витаминлаг чанараараа илүү байдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

Х.Пүрэвсүрэн

Төмс нь хүнсний ногооны нэг төрөл бөгөөд олон наст ургамал юм. Хүмүүсийн иддэг төмс нь төмсний ургамлын газрын хөрсөн дор ургадаг болцуу юм. Энэ нь голдуу бор эсвэл ягаавтар хальстай, доторх хэсэг нь цагаан, шар өнгөтэй байна. Төмс нь Андын нуруу, Перу гэсэн өндөрлөг, сэрүүн газраас гаралтай. Хүн төрөлхтөн 7000 жилийн өмнөөс хүнсэнд хэрэглэхээр тарьж ургуулж байжээ. 1500 оны үед Өмнөд Америкт ирсэн Европчууд буцахдаа төмсийг авч яван Европт дэлгэрүүлсэн байна. Хүмүүсийн өргөн хэрэглээний хүнсний ногоо болох хүртэл 200 жил зарцуулсан байна. 1780 оноос Ирландын фермерүүд төмсийг үржил шим муутай хөрсөнд ч сайн ургадаг учраас тариалах болжээ. Төмсийг чанах, шарах зэргээр болгож иднэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

Төмсний цэцэг ойрхон. Зүүн Сибирь

Маш олон сортын төмс байдаг ч үндсэн дөрвөн төрөлд хуваагддаг байна. Үүнд: хүнсний, техникийн, үрийн, бүх чиглэлийн. Эдгээрээс хамгийн түгээмэл хэрэглэдэг нь хүнсний зориулалттай бөөрөнхий хэлбэртэй төмс. Энэ сортын төмсний 12 – 16 хувь нь крахмал буюу цардуул, С аминдэмийг агуулдаг. Харин техникийн зориулалттай төмсний цардуул нь харьцангуй их 18 хувиас дээш агууламжтай байдаг юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

Хүнсний зориулалт бүхий төмс нь хүний биед онцгой ач холбогдолтой. Цусны даралт бууруулах, ходоодны шарх үрэвсэл, гэдэсний түгжрээ, түлэгдлийн шарх болон арьсны намарс буюу экземийг эмчлэхэд уламжлалт ардын эмнэлэгт өргөн хэрэглэж ирсэн. Үүнээс гадна төмс нь бөөрөнхий байцаа, шар луувангаас хоёроос гурав дахин илүү илчлэг чанартай байдаг юм.

Төмсний тариалалт

НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO)-ын мэдэгдлээр 2006 онд тариалсан нийт төмсний хэмжээ 315 сая тонн байна. Үүнээс:

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

Хятад- 88 сая тонн

Орос- 39 сая тонн

Энэтхэг- 24 сая тонн

АНУ- 20 сая тонн

Украйн- 19 сая тонн

Герман- 10 сая тонн

Польш- 9 сая тонн

This image has an empty alt attribute; its file name is 1-285-1024x501.png

Бельги- 8 сая тонн

Нидерланд- 7 сая тонн

Франц- 6 сая тонн

тус тус байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *