Өнөө цаг үед олон хүмүүс зүрх судасны өвчнөөр эндэх болсон талаар эмнэлгийн байгууллагуудын судалгаа бидэнд хэлж байгаа билээ.

Тийм ч учраас бид энэ удаад энгийн хялбар жороор хэрхэн эрүүл мэндийн эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар та бүхэндээ мэргэжлийн хүмүүсийн өгч буй зөвлөгөөг хүргэж байна.
Бэлдмэлийг бэлтгэх орц :
Нимбэгний шүүс
Зөгийн бал
ХЭРХЭН БЭЛТГЭЖ ХЭРЭГЛЭХ ВЭ ?

Дунд зэргийн 2 ширхэг нимбэгийг бутлуураар буталж нухаш болгоно.
Үүн дээрээ 2 хоолны халбага зөгийн бал нэмж холино.
Бэлэн болсон хольцыг шилэн саванд хийгээд тасалгааны температурт 24 цаг байлгана.
Ингээд өдөр бүр хоолны өмнө 2-3 халбага уугаарай. Цайтай хамт ууж болно.

Дээрх бэлдмэл нь судасыг цэвэрлэж атеросклероз эсвэл даратл ихсэх өвчтэй хүмүүст зайлшгүй шаардлагатай байдаг аж. Мөн архаг ядаргаа, толгой өвдөх зэрэгт онц сайн нөлөөтэй.
Судасны хана бөглөрч байгааг илтгэх 9 аюултай шинж тэмдэг. Үүнд яаралтай арга хэмжээ авахгүй бол эцэстээ цус харвалт эсвэл зүрхний шигдээс болоход хүргэнэ.

Судасны хана бөглөрөх нь цусны эргэлтийг удаашруулдаг. Хэрвээ үүнийг таслан зогсоохгүй бол эцсийн үр дүн нь цус харвалт эсвэл зүрхний шигдээст хүргэнэ. Холестерины өндөр хэмжээ эсвэл ханасан тосны агууламж ихтэй хоол хүнс ихээр хэрэглэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Мөн амьдралын идэвхгүй хэв маяг, эрүүл бус хооллолт ч судас бөглөрөхөд хүргэдэг. Эдгээрээс гадна удамшил ихээр нөлөөлдөг болохыг анхаарна уу.

Таны судас бөглөрч байгааг ямар шинж тэмдгээр мэдэх вэ? Танд эмнэлгийн тусламж хэрэгтэй эсэхийг яаж мэдэх вэ?
Хөлөөр өвдөх. Хэрвээ таны хөл байнга өвдөөд байвал эсвэл урьд өмнөхөөс илүү амархан ядарч чилээд байвал артерийн судас бөглөрч байгаагийн шинж тэмдэг байж болно.
Амьсгаадах. Алхахад амьсгаадах эсвэл багахан ч гэсэн биеийн хүчний ажил хийхэд амьсгаа давчдаад байвал цусан хангамжийн асуудал үүссэнийг илтгэнэ.

Толгой хүчтэй өвдөх. Хэрвээ толгой ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр өвдөөд байвал артерийн судас бөглөрч байгаатай холбоотой байж болно.
Бэлгийн сулрал. Судас бөглөрснөөс болж эрчүүдэд бэлгийн сулралын асуудал үүсэж болзошгүй. Яагаад гэвэл артерийн судас бөглөрснөөс болж бэлэг эрхтний цусан хангамж муудна.

Хүйтэн хөл. Хэрвээ үе мөчний артерийн судас бөглөрсөн бол гар, хөл хүйтэн мөс шиг болдог.
Бэлхүүсээр өвдөх. Нуруу, бэлхүүсээр өвдөх нь судас бөглөрч байгаатай холбоотой байж болно.
Тэнцвэрээ олж чадахгүй байх. Судас бөглөрсөн үед толгой эргэдэг, мөн тэнцвэрээ алдах зэрэг таагүй шинж тэмдэг илэрдэг.

Ар дагзаар дарж байгаа мэт мэдрэмж төрөх. Энэхүү шинж тэмдэг нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд харилцан адилгүй илэрдэг. Everyday Health сэтгүүлд бичсэнээр, эмэгтэйчүүд “ар дагзаар дарж байгаа мэт” өвддөг гэжээ.
Ядрах. Энэхүү шинж тэмдэг нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд илэрдэг. Ямар ч шалтгаангүйгээр ядардаг байна.

АНУ-ын эрдэмтэд хүнд болон хөнгөн хэлбэрийн ковидын халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн 1.8 хувьд судсанд нь бүлэгнэл үүссэн болохыг илрүүлжээ. Хэрэв өвчтөнүүд өмнө нь судасны бөглөрөл өвчнөөр шаналж байсан бол ковидын дараа энэ өвчин сэдрэх эрсдэл гурав дахин нэмэгддэг гэж эрдэмтэд сэрэмжлүүлжээ.
Тиймээс судасны бөглөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай гэж Хенри Фордын нэрэмжит Анагаах ухааны албаны судлаач Ли Пинь тэргүүтэй эрдэмтэд зөвлөж байна. Цусны бүлэгнэлтийн эм, бэлдмэлийн тусламжтай цус бөглөрөх эрсдэлийг долоо дахин бууруулах боломжтой гэж судлаачид онцолжээ.

Ли Пинь тэргүүтэй эрдэмтдийн явуулсан судалгаанд Детройтын эмнэлгүүдэд эмчлүүлж байсан ковидын халдвартай 2.8 мянган ковид өвчтөн оролцсон байна. Судлаачид тэднийг эдгэрснээс хойш гурван сарын турш биеийнх нь байдлыг ажиглаж, судасны бөглөрөл үүссэн тохиолдол бүрийг судалсан байна. Судалгааны явцад 50 оролцогчид буюу 1.8 хувьд ийм шинж тэмдэг илэрсэн байна. Бусад оролцогчдод мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй тул цусны бүлэгнэлтийн эсрэг эм, бэлдмэл хэрэглэхдээ заавал эмчийн зөвлөгөө авах шаардлагатай гэж эрдэмтэд анхааруулжээ.

Варикоз буюу хураагуур судасны өргөсөлт нь (varix нь зангираа, дүүрэлт гэсэн латин үг юм) хураагуур судас буюу венийн судасны хана нимгэрч, хөндий нь тэлэгддэг өвчин юм. Өргөсөлт өвчин нь маш эртний түүхтэй бөгөөд бүр Эртний Египетийн муутуу цаасан дээр хүртэл тэмдэглэгдсэн байдаг.
Шалтгаан:
Прогестрон даавар ихсэх. Жирэмсэн үед бие махбодод дааврын өөрчлөлт явагддаг, прогестрон даавар нь судасны ханыг уян хатан болгож байдаг.

Хэвлийн хөндийн дотоод даралт ихсэх. Томорсон умай нь бага аарцгийн хураагуур судсыг дарснаар хөлнөөс цус чөлөөтэй урсан гарахад саад үүснэ.
Гэтэл энэ үед бага аарцаган дахь цусан хангамж эрс нэмэгдсэнээр венийн судаснуудын ачаалал ч нэмэгдсэн байдаг.
Нөлөөлөх хүчин зүйлс:
Удамшлын хүчин зүйлс
Нас /40-өөс дээш/

Хүйс /эмэгтэй/
Жирэмслэлт, жирэмслэлтийн тоо /3/
Илүүдэл жин
Ажлын нөхцөл
Дэлхийн татах хүч

Хөдөлгөөний дутагдах
Халуун газар, эсвэл наранд удаан хугацаагаар байх
Эмнэл зүй:
Оройд хөл хавагнах
Удаан хугацаагаар суух, эсвэл зогсох үед хөл хүндэрч, чинэрэх
Эрээн булчингаар хөндүүрлэх

Хөл халуу оргиж, шөнөдөө эрээн булчингийн шөрмөс татах
Хөх улаан өнгийн судасны жижиг зангилаа үүсэх
Арьсан доорх венийн судаснууд тодорч харагдах
Оношлогоо:
Зовиур
Анамнез
Бодит үзлэг

Багажийн шинжилгээ
Доплерографи
Дуплекс сканер
Радио идэвхит цөмийн болон рентген шинжилгээ
Эмчилгээ:

Эмийн
Склеро – Laser Ablation
Мэс заслын – Phlebotomy transilluminated
Урьдчилан сэргийлэх:
Дасгал хөдөлгөөн
Тусгай тирко
Эмчилгээний тирко нь биед үзүүлэх даралтаа хуваарилж байдгаараа ердийн сүлжмэлээс онцлог

Тухайлбал, судас өргөсөхийн эсрэг үйлчлэлтэй триконы даралт нь
o шагайны орчим 100% байгаад
o өвдөгний орчим 75% болж багасаад,
o гуяны орчим 50% болоод
o цавины орчим 20% болж буурдаг
Эмчилгээний трико нь үзүүлдэг даралтаасаа шалтгаалан 4 зэрэглэлтэй байдаг.

1-р зэргийнх нь хавагнах хандлагатай болон судас өргөсөх өвчний эхний шатанд судас өргөсөхөөс сэргийлэх зорилгоор өмсдөг бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 18,4-21,1 миллиметр даралт үзүүлдэг.
2-р зэрэглэлийнх нь судас өргөсөх өвчин, эрсдэл ихтэй үед гүнийн судсанд бөглөрөл үүсэхээс сэргийлэх зорилгоор өмсдөг бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 25,2-32,3 мм даралт үзүүлнэ.

3-р зэрэглэлийнх нь венийн судас бөглөрөлийн дараах үүсэх өвчин, яршилттай судас өргөсөх өвчин, тунгалаг судасны дутмагшил зэргийн үед өмсдөг бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 36,5-46,6 мм даралт үзүүлнэ.
4-р зэрэглэлийнх нь венийн системийн төрөлхийн гажиг зэрэг хүнд тохиолдолд өмсөх бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 59 мм-ээс дээш даралт үзүүлнэ.

Анхаарах зүйл:
Эмчилгээний зориулалттай тирког мөнгөн усны баганаар хэмждэг гэдгийг анхаарах хэрэгтэй
DEN-ээр заасан байгаа бол “хуурамч” бүтээгдэхүүн.
Сүлжмэл триког өглөөд орноосоо босолгүйгээр хөлөө өндийлгөн өмсдөг.

Судас хатуурах, эндартрит, Рейногийн хам шинж, чихрийн шижингийн гаралтай судасны гэмтэл, 2-3 зэргийн зүрхний титэм судасны дутмагшил, шалтгаан нь тодорхойгүй арьсны үрэвсэл зэрэг өвчний үед эмчилгээний триког өмсөхийг хориглодог байна.