Categories
Uncategorized

Өглөө бүр гурвалжин будаа идэж, элгээ цэвэрлэж болно

Гурвалжин будааг түүхийгээр нь тарганд хийж, өлөн элгэн дээрээ уувал бие цэвэрлэгдэж, жин хасдаг байна. Дээрээс нь нойр булчирхай болон элгэнд сайн нөлөө үзүүлдэг юм.

Гэхдээ та түүхий гэдэг үгнээс битгий айгаарай. Та гурвалжин будаагаа хэрэглэхийн өмнө дэвтээгээд хэрэглэхэд л хангалттай юм. Гурвалжин будаа түүхий байсан ч, болсноосоо дутуугүй сайхан амттай байдаг байна. Бүр илүү ч амттай санагдаж мэдэх юм шүү. Та заавал туршиж үзээрэй.

Ийм маягаар өглөөний цай уувал хэдэн долоо хоногийн дараанаас танд үр дүн нь мэдэгдэж, элэг болон бүхий л бие махбодь цэвэрлэгдэх юм. Ингээд өглөөний цайгаа хэрхэн хийхийг мэдэж авцгаая.

Хэрхэн бэлдэх вэ?

Танд дараах зүйлс хэрэг болно.

2 халбага гурвалжин будаа

200 гр тараг

Эхлээд та гурвалжин будаагаа угааж, хатаана. Үүнийгээ аяганд хийж, дээрээс нь таргаа хийгээрэй. Ингээд аягаа таглаж унтана. Харин маргааш өглөө нь таны шидэт өглөөний зоог идэхэд бэлэн болсон байх юм.

Ямар ач тустай вэ?

Энэ зоог салахын аргагүй амттай гэдэгт та бүрэн итгэж болно. Гэхдээ үл ялиг сул амттай санагдаж байвал гоньд, куркума нэмж хийж болох юм. Мөн самар, овъёос, гадил, алим болон зөгийн бал идэхэд буруудахгүй. Та энэ маягаар өглөө бүр хооллоод байвал хоёр долоо хоногийн дараа гэхэд элэг тань цэвэршиж, эрч хүчийг мэдрэх болно.

-Монгол Улсад 30 гаруй хавдрыг илрүүлээд байгаагаас элэгнийх дангаараа 40 гаруй хувийг эзэлдэг гэсэн тоо байна. Одоо ч энэ тоо хэвээр байгаа. Тэгэхээр өвчлөлийг бууруулахад өөрийн хүч чадлыг зориулах шаардлагатай байлаа.

Ер нь элгийг гэмтээдэг гурван гол хүчин зүйл байдаг гэж үздэг. Нэгдүгээрт, вирус, хоёрдугаарт архи, гуравт янз бүрийн хортой бодисууд, хоол тэжээл, тэр дунд эм ч ордог. Элэг эхэн үедээ өвдөхгүй, мэдэгдэхгүй явсаар гэнэт хүндэрнэ. Манайхан тэр үед нь л үзүүлэх гэж эмнэлэг, эмчийг зорьж байна. Гэтэл өвчин газар авч, хүнд шатандаа орсон, хавдрын хэмжээ нь хэт томорсон байдаг. Энэ үед мэс засал хийж болдоггүй, элэг тайрч, сольж болохгүй. Үнэндээ эмчлэх аргагүй болсон үед ирдэг нь харамсалтай.

-Элгийг гэмтээдэг арваад вирусийг одоо илрүүлээд байна. Түүнээс манайд хамгийн элбэг тохиолддог нь А, В, С, Д, Е. Бохир гараар халдварладаг А вируст гепатитийг сайн эмчилбэл эдгэдэг. В, С вирус нь маш их хоруу чанартай гэдэг нь үнэн.

Хэрвээ дутуу эмчилбэл тодорхой хугацааны дараа, магадгүй 20-30 жилийн дараа элэгний хатуурал, улмаар элэгний хорт хавдарт хүргэх магадлал өндөр гэж үздэг.

Элэг бол бүр өвддөггүй, мэдрэлгүй эрхтэн биш. Элэг гадуураа хальсан капсултай байдаг, яг малын элэг шиг. Томрохоор капсул нь нимгэрч, сунаад өвддөг. Архины хурц хордлого, вирусийн хурц үрэвслийн үед элэг томорч, гэдэс цанхайн дүүрч, өвддөг юм.

-Гол шинж нь амархан ядрах. Хэвлийгээр цанхайна. Хурц үрэвслийн үед бие загатнана, нүдний цагаан, биеийн арьс шарлана, өтгөний өнгө цагаан болох зэрэг гол шинжийг мэдэж байх хэрэгтэй. Элэгний архаг үрэвслийн үед, элэг томорч, хатуурах үед өвчтөн амархан ядарч, туран, царай нь харладаг.

Элгийг нэг үгээр хэлэхийн аргагүй олон үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Элэг бол хоногийн 24 цагийн турш ажилладаг маш нарийн зохион байгуулалттай химийн үйлдвэр юм. Дотор эрхтэнээс зүрх рүү урсч байгаа бүх цус элгээр дамжин цэвэрлэгдэж байдаг. Товчоор хэлбэл, хоол тэжээлийн хорыг шүүж, хоргүйжүүлэх үүрэг гүйцэтгэдэг эрхтэн.

Мөн тайвшруулах үйлчилгээтэй седуксиний талын болон жирэмслэлтээс хамгаалах эм аюултай. Хүчээр хүний бодисын солилцоог өөрчилнө гэдэг аюултай. Бензин, хөнгөн цагаан, хар тугалга, түлш нефтийн бүтээгдэхүүн, янз бүрийн будаг элэг хордуулдаг хүчин зүйлд ордог. Засвар хийж, ангиа будаж байгаад хордсон, элэг нь цайсан, элэгний хордлогод ороод байгаа багш нарыг би үзсэн.

Нум хэлбэртэй, байцаа шиг бөөрөнхий, бүр сэндрүү хэлбэрийн мушгирсан судас үүсдэгийг олж тогтоон, энэ нь элэгний хорт хавдар, циррозыг таних шинж болохыг би гаргаж бичсэн. Шинжлэх ухааны нэг төрлийн нээлт гэхэд буруудахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *