Хятадын алдарт хоол судлаач Чен Ли энэхүү жорыг бүтээхдээ орц найрлага нь маш энгийн бөгөөд хүртээмжтэй байх ёстойг үндэслэсэн бөгөөд ингэснээр хүн бүр энэ гайхалтай эмчилгээний ундааг хийж чадна.

Хүрэн манжин, лууван, алим нь шаардлагатай бүх элементүүдийг агуулдаг бөгөөд хямд байдаг тул жор нь үнэхээр хялбар юм. 1 ширхэг хүрэн манжин, 2 ширхэг лууван, 1 ширхэг алим ав. Тэднээс шүүс шахаж эсвэл смүүти хийж ууна. Нэг цаг орчим байлгана, учир нь эдгээр бүтээгдэхүүн нь бүх чухал нэгдлүүдийг гаргахад хэсэг хугацаа шаардагддаг.

Энэ ундаа яагаад ашигтай вэ?
Энэхүү ундаа нь элэг, бөөрийг хоргүйжүүлэх, сарын тэмдгийн өвдөлтийг намдаах, дархлааг бэхжүүлэх, арьсыг залуужуулах, бамбай булчирхайг эдгээх үйлчилгээтэй.
Анхааруулга: Энэ ундааг чихрийн шижин, суулгалт, бөөрний чулуу, ходоодны өвчтэй хүмүүст хэрэглэхийг зөвлөдөггүй.

Манжингийн ашиг тус
Хүрэн манжинд агуулагддаг Бетацьянин хэмээх бодис нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, хорт хавдраас сэргийлдэг. Цөсний хүүдийн өвчнийг анагааж, холестерины хэмжээг бууруулна.Хүрэн манжин нь B1, B2, B2, C зэрэг витаминууд болон фолийн хүчилээр баялаг тул биед нэн тустай.
Булчингийн эдийг хөгжүүлэх, хадгалахад шаардлагатай амин хүчлийг агуулдаг. Энэ нь бамбай булчирхайд сайн нөлөө үзүүлдэг иодыг агуулдаг. Үүнээс гадна хүрэн манжингийн шүүс нь цусны даралтыг бууруулж, зүрхний шигдээс, зүрхний өвчнөөс сэргийлдэг.

Луувангийн ашиг тус
Лууван нь нүдний харааг сайжруулж, хэрэглэхэд байгалийн гаралтай витамин А болж хувирдаг бетакаротинаар баялаг юм. Нүдний торлог бүрхэвчид витамин А нь родопсин болж хувирдаг бөгөөд энэ нь харанхуйд илүү сайн харагдахад тусалдаг харааны пигмент юм.
Судалгаанаас харахад луувангийн найрлага дахь байгалийн пестицид болох фалкаринол агуулагддаг тул уушги, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг гуравны нэгээр бууруулдаг. Тэд атеросклероз үүсгэдэг муу холестерины төвшинг бууруулдаг.

Эдгээр нь арьсны эсийг хамгаалж, чөлөөт радикалуудтай тэмцдэг антиоксидантаар баялаг. Лууван нь элгийг хоргүйжүүлэх, батга арилгах, шингэн алдалтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг.
Алимны ашиг тус
Хятадын анагаах ухаанд алим нь зүрхийг бэхжүүлж, цангааг тайлахад тусалдаг гэж үздэг. Алимны цуу нь бөөрний чулуу үүсэхээс сэргийлж чадна. Судалгаанаас үзэхэд алимыг өдөр бүр хэрэглэх нь арьсны өвчний хөгжлийг бууруулдаг.

Бразилд хийсэн судалгаагаар хоолны өмнө нэг алим идвэл эмэгтэйчүүд алим иддэггүй эмэгтэйчүүдээс 33 хувиар илүү жин хасдаг гэж тогтоожээ. Алим нь зөвхөн 50-80 калори илчлэг өгөх бөгөөд өөх тос, натри агуулаагүй болно. Эдгээр жимс нь витамин С, А, флавоноидын баялаг эх үүсвэр юм. Алим нь калийн маш сайн эх үүсвэр бөгөөд зүрхний эрүүл мэндэд тустай.
Ургацаа эд хурааж буй энэ сайхан цагт хүрэн манжин дарах маш амархан арга хүргэж байна. Энэ аргаар дараад, 7 хоногийн дараа гэхэд салад, зууш хийгээд идэж болно. Мөн хөргөгчинд хоёр сар хадгалах боломжтой. Энэ аргаар өргөст хэмх, алаг салат (дунайский), чинжүү дарж болно.

Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл
Орц:
Хүрэн манжин – 1 кг
Ус – 1 аяга буюу 240 мл
Алимны цуу – 2 аяга буюу 480 мл
Сахар – 30 гр
Бүхэл хар перц – 1 ц.х

Хийх заавар:
1. Хүрэн манжингаа 45 минут буцалгаж болгоно.
2. Хальсыг цэвэрлээд, жигд зузаантайгаар хүссэн хэлбэрээр хэрчинэ.
3. Ариутгасан варианы шилэнд хэрчсэн хүрэн манжингаа хувааж хийнэ.
4. Ус, алимны цуу, сахар, хар перцээ хийж, сайтар хутгаад, 2 минут буцалгана.
5. Буцалсан шүүсээ шилтэй хүрэн манжиндаа нэмнэ. Шингэнээ дүүргэхдээ тагнаас багадаа 2 см зай үлдээнэ.

6. Шилний амсарыг арчин, сайтар таглаад, сэрүүн газар 7 хонуулаад, идэхэд бэлэн болно. Үүнийг нээсний дараа сарын туршид хөргөгчинд хадгалж болно. Нээлгүйгээр 2 сар хадгалах боломжтой.
7. Хэрэв 6 сар хүртэл хадгалах хүсэлтэй бол 6-р алхмын дараа хүрэн манжингаа 20 минут жигнэнэ.
Жилд нэгээс хоёр удаа гэдэс ходоод, бөөр давсагаа цэвэрлэх нь таны урт наслах хамгийн том шалгуур болно. Үүний тулд та өмнөх өдөр нь нэг литр буцалсан усанд нэг ширхэг том улаан манжинг сайтар угаагаад 3-4 хувааж хийгээд хонуулна. Мэдээж их хэмжээгээр уух тусам сайн тул 5 литр хүртэл усанд найруулж хийж бэлдэж болно гэсэн үг. Ингээд өглөөнөөс орой болтол та юу ч идэхгүй зөвхөн манжингийн шүүсээ ууна. Харин тарвас идэж болно. Ердөө ингээд л болоо. Тэр өдөр таны гэдэс ходоод амарна, цэвэрлэгдэнэ, жижиг чулуунцарууд хөөгдөнө.

Улаан манжинг яагаад оросууд их хэрэглэдгийг мэдэх үү
Улаан манжинг эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд түүнд натри 86мг, кальци 37мг, магни 42мг, хүхэр 7мг, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг. Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг байна.

Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй.

Улаан манжинд агуулагдах бетанин нь холестериныг зохицуулах замаар элэг өөхлөх явцыг сааруулж, элэгний хэвийн үйл ажиллагааг ханган, элэгний эсийг нөхөн төлжүүлдэг байна. Өтгөн хатах, цус багадах, элэг цөсний эмгэг, ходоод гэдэсний шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэлтэй бүх хүмүүс өдөр бүр 150 гр улаан манжин юм уу түүний шүүсийг хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай

Хэрхэн бэлтгэх
Хүрэн манжинг ширүүн үстэй сойзоор 2-3 удаа үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж, дахин хүйтэн усаар угаагаад шүүс шахагч машинаар шүүсийг нь гаргаж авна. Шүүсийг бараан өнгийн тагтай шилэн саванд хийж 5-15 минут буцалж буй усанд хийж ариутгана. Бэлтгэсэн шүүсийг 1-2 цагаас илүү хугацаагаар хадгалж болохгүй.
Хүрэн манжинг нимгэвтэр хэрчээд буцалсан усанд хийж таглан хандлуулна. Хоол идэхээс 10-15 минутын өмнө нэгээс хоёр стаканаар нэг сарын турш ууж хэрэглэнэ. Уг хандыг хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед хэрэглэвэл тохиромжтой.

Лууван, хүрэн манжинг 1:1 хоолны халбагаар өдөрт 1-2 удаа хэрэглэнэ. Үрүүлдэх маягаар бэлтгэж, дээр нь зөгийн бал нимбэг хийвэл сайн. Үүнийг цус багадах, өтгөн хатах, элэг, цөсний хүүдийн эмгэгийн үед хэрэглэвэл тохирно. Анхааруулахад давсалсан болон даршилсан хүрэн манжинг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэггүй. Хүрэн манжинг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүс элдэв эм тан хэрэглэхгүйгээр бүдүүн гэдэсний өвчлөлөөс сэргийлж чадна.
Жич: Цусан дахь сахарын хэмжээ өндөр байгаа үед сахарын өвчтэй хүн улаан манжин идэж болдоггүйг анхаарна уу.

Намайг бага байхад эмээ минь хүрэн манжингаар л хооллох гээд байдаг байж билээ. Тэр хэлэхдээ: “Хүрэн манжин ахиухан идэж бай, амин дэм их, өвчин тусахгүй шүү” гэнэ. Ингэж хэлээд муухай амттай хүрэн манжингийн салат ам руу чихнэ. Мэдээж хэдхэн халбага идээд л үлдээчихдэг байлаа.
Хүрэн манжингийн ашиг тус
Хэрвээ эмээ минь надад хүрэн манжингийн шүүс бэлдэж уулгадаг байсан бол би үзэл бодлоо өөрчлөх байсан юм. Гэхдээ тэр үед шүүс шахагч ч гэж байсангүй, бас эмээгийн эрүүл мэндийн байдал хүрэн манжингийн шүүс шахах хэмжээнд ч байсангүй.

Том болоод хүрэн манжин эрүүл мэндэд ямар тустай болохыг мэдэж авсан, долоо хоногтоо хоёр удаа хэрэглэх ёстой ногоо.
Одоо би өөртөө өдөр болгон хүрэн манжин, алим, луувангийн шүүс бэлдэж уудаг болсон.
Энэ коктейль “Ид шидийн ундаа” гэж нэртэй, яагаад гэвэл эрүүл мэндэд нэн тустай юм. Уг ундааг хятадын эмч нар нээсэн бөгөөд уушгины хорт хавдар анагаах чадалтай гэж үзэж байна.

Ундааг бэлдэхэд танд гуравхан орц бас шүүс шахагч байхад л хангалттай. Би гэртээ хүчин чадал өндөртэй блендер ашиглаад шүүсийг нь шахаад авчихдаг. Илүү өтгөн шүүс гаргахыг хүсэж байгаа бол нухаш дээрээ ус эсвэл жүржийн шүүс нэмж болно.
Хүрэн манжин, лууван болон алимны ундаа
Орц:
1 том шүүслэг алим
2 жижиг лууван
1 дунд зэргийн түүхий хүрэн манжин

Бэлдэх арга:
Ногоонуудаа угаагаад хальслана. Алимаа арилгах хэрэггүй.
Алимны голыг аваад бүх орцуудаа дөрвөлжин хэрчинэ.
Орцуудаа шүүс шахагчид хийнэ. Блендерт хийж байгаа бол стакан ус бэлдээрэй.

Бэлэн болсон шүүсээ зөгийн бал, нимбэгийн шүүсээр амталж болно. Тэр дор нь эсвэл хөргөгчинд хадгалаад маргааш өглөө (таглаж хадгална) нь ууж болно.
“Шидэт ундаа”-г өдөр болгон уугаарай, өлөн дээрээ уувал илүү үр дүнтэй. Өглөөний хоолноос цагийн өмнө ууна. Эсвэл орой ч ууж болно, хамгийн гол нь өлөн байх хэрэгтэй. Ундаа танд тохирч, ууж чадаж байвал сарын дараа хоёр долоо хоног завсарлаад дахин ууж эхэлнэ.

Хүрэн манжингийн ашиг тус маш их. Ямар нэгэн хүнсний нэмэлтээс ч илүү ашигтай.
Ногооны шүүсний ашиг тус
Бие махбодийг амин дэм, эрдэс бодисоор хангана
Хөгшрөх үйл явцыг удаашруулна
Хацар дээр эрүүл туяа бий болгоно
Хараа сайжруулна, нүдний булчинг бэхжүүлнэ

Тархины үйл ажиллагаа, ой санамж сайжруулна
Дотор эрхтний үйл ажиллагааг дэмжинэ
Өвчинтэй тэмцэнэ
Үрэвсэл дарна
Илүүдэл жин багасгана
Судас цэвэрлэнэ
Амны эвгүй үнэр дарна

Хоолой эмчилнэ
Булчингийн базлалт суллана
Арьс залуужуулна
Сарын тэмдгийн өвчин намдаана
Уг ундаа байгалийн цэвэр гаралтай тул гаж нөлөө байхгүй. Уг ундаа нь анагаах чадалтай.
Хамгийн гол нь уг ундаа нь хавдартай тэмцэж чаддаг байна. Жишээ нь, Европт хүрэн манжинг нэн эртнээс хавдар анагаахад ашиглаж иржээ. Хүрэн манжинд агуулагдах флавоноид нь хорт хавдрын эсийн хөгжлийг зогсоодог болохыг судалгаагаар баталсан.

Улаан өнгийн ногоо нь төмрөөр баялаг. Цус төлжилтөнд сайнаар нөлөөлж хүчилтөрөгчөөр мөн хангана. Цусны хүчилтөрөгч мөн хорт хавдрын эсийг дарангуйлдгийг мартаж болохгүй.
Ид шидтэй уг ундааг хоол хүнснийхээ жагсаалтад заавал оруулаарай. Та өөрөө ямар жимс, ногооны шүүсэнд дуртай вэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаж уг хэрэгтэй мэдээллийг найз нөхөд, гэр бүлийнхэндээ хуваалцаарай.
