Алимны цууг бүх өвчнийг эмчлэх эм гэж үздэг түүнийг зөв хэрэглэх нь маш их ашиг тустай.

Толгой өвдөхөд:
1 аяга буцалсан усанд 1 цайны халбага алимны цуу хийнэ дээр нь 1 цайны халбага зөгийн бал нэмээд өдөрт 3-аас доошгүй аяга ууна.
Алимны цуу нэмсэн халуун усанд орох. Усанд орж байгаа ваннд 1 аяга алимны цуу хангалттай. Ийм усанд орох хугацаа 15-20 минутаас хэтрэхгүй байх ёстой бөгөөд дараа нь дор хаяж хагас цаг хэвтэж амрах хэрэгтэй.

Алимны цууг хүйтэн усанд дөрөв, нэгийн харьцаагаар хольж дотор нь алчуур дэвтээж толгооны ар талыг арчина, алимны цууг устай арав, нэгийн харьцаагаар бэлтгэсэн мөсийг дух, хүзүүн дээрээ тавь.
Хар толбо, хөхөрсөн толбо
Тэнцүү харьцаатай зөгийн балтай алимны цууны чийгшүүлэгч нь хар толбо, хөхрөлтийг арилгахад ашигладаг.

Чихний шуугиан
Ууршиж буй алимны цуутай усны ууранд чихээ байрлуул. Энэ нь чих шуугих түүнчлэн сонсгол муутай үед сайн тусалдаг.
Хөлний хуурайшсан арьс, ивэрхий
10 литр бүлээн усанд 1 хоолны халбага давс, 1 хоолны халбага алимны цуу нэмж хутгаад 10 минутын турш уусмал бүхий сав руу хөлөө дүрнэ. Дараа нь арьсны барзгар хэсгүүдийг хөл үрэгч чулуугаар үрнэ. Уг процедурыг 1 долоо хоногийн турш өдөр бүр хийх ёстой.

Амны хөндийн өвчин
200 мл буцалсан хүйтэн усанд 1 хоолны халбага алимны цуу нэмээд холино. 1 сарын турш өглөө, орой бүр амаа зайлж угаана. Уг процедур нь шүдний паалан дээр өнгөр үүсэхээс зайлс хийх, цооролт, буйлны үрэвсэхээс урьдчилан сэргийлэхэд тусална. Энэ тохиолдолд алимны цуугаар амаа зайлж угаасны дараа шүдээ угаах хэрэгтэй, учир нь энэ нь хүчтэй бэлдмэл юм.
Хүчтэй ханиалгах, нус гоожих
400 мл алимны цуун дээр 200 мл усыг хийж холино. Бага гал дээр халаана. Халуун уусмалын уураар нэг долоо хоногийн турш өдөрт 4-5 удаа утлага хийнэ.

Хоолны хордлого
Алимны цуу нь хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед ходоодыг хурдан сэргээхэд сайн нөлөө үзүүлнэ. Өдөрт 1-3 удаа хоол идэхийн өмнө 20 минутын өмнө алимны цуутай ус ууна.
Алимны цуу хамгийн тустай хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд айл бүрийн хөргөгчинд заавал байх ёстой зүйлийн нэг болов уу. Энэхүү шидэт бүтээгдэхүүнийг та хоол хүнс, эрүүл мэнд, цэвэрлэгээ гээд бүхий л зүйлд ашиглах боломжтой. Та нэг цайны халбага алимны цууг зөгийн бал, нэг аяга устай өлөн элгэн дээрээ ууснаар өдрийн хэрэгцээт амин дэмээ авч чадна. Хэрвээ та ходоодны хүчил багатай бол алимны цуу хамгийн шилдэг эмчилгээ болно. Үүнээс гадна алимны цуу нь бодисын солилцоог тэнцвэржүүлдэг бөгөөд өвчин намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Ингээд алимны цууны 10 ашиг тусын талаар мэдээлэл хүргэе.

1. Вирусийн эсрэг үйлчилгээтэй
Вирусийн эсрэг үйлчилгээтэй
Алимны цуу нь вирусийн эсрэг өндөр үйлчилгээтэй учир дархлаа сэргээх, төрөл бүрийн нянгийн гаралтай өвчнийг эмчлэхэд ашигладаг. Мөн харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
2. Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмжиж, хорт бодисыг биеэс гадагшлуулна

Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмжиж, хорт бодисыг биеэс гадагшлуулна
Алимны цуу нь бие организмыг цэвэрлэж, элгэн дэхь хорт бодисыг гадагшлуулдаг.
Хориглох заалт: Зөгийн бал, алимны цуутай усыг ходоодны хүчил ихтэй, ходоодны шархтай, элэгний хатуурал, элэгний вирус, шээсний замын өвчтэй хүмүүс уух хориотой байдаг. Мөн антибиотик эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд алимны цуутай ус ууж болохгүй.

3. Калиар баялаг
Калиар баялаг
Алимны цуу нь зүрх болон булчингийн үйл ажиллагааг тогтворжуулах, хэвийн өсөлт хөгжил, мэдрэлийн системийн хамгийн чухал амин дэм болох калиар баялаг байдаг.
4. Цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, цусны даралтыг тогтворжуулна

Цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, цусны даралтыг тогтворжуулна
Хоол хүнсэндээ алимны цууг хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ тогтворжиж, инсулины концентраци нэмэгддэг байна.
5. pН-ийн балансыг тэнцвэржүүлнэ
pН-ийн балансыг тэнцвэржүүлнэ
Алимны цуунд уксус ихээр агуулагддаг учир рН-ийн балансыг тэнцвэржүүлдэг аж. Энэ нь эрүүл хооллолтын нэг үндэс болдог байна.

6. Эрүүлээр жин хасахад нөлөөлнө
Эрүүлээр жин хасахад нөлөөлнө
Өөх хайлуулдаг учир эрүүлээр жин хасахад ихээхэн тустай юм байна. Та өдөр бүр нэг цайны халбага алимны цууг аяга устай өлөн дээрээ уух хэрэгтэй.
7. Шүдийг цайруулж, бэхжүүлнэ
Шүдийг цайруулж, бэхжүүлнэ

Шүдээ цайруулж, бэхжүүлэхийн тулд өдөр бүр амаа алимны цуугаар зайлахад л хангалттай.
8. Таны үсийг гялалзсан, өтгөн харагдуулах болно
Таны үсийг гялалзсан, өтгөн харагдуулах болно
Долоо хоногт нэг удаа үсээ угаасныхаа дараа алимны цуутай усаар толгойгоо зайлаарай. Ингэснээр таны үс гялалзсан, өтгөн харагдана.

9. Хөхрөлт болон нарны түлэгдэлтийг арилгана
Хөхрөлт болон нарны түлэгдэлтийг арилгана
Наранд түлэгдсэн бол та алимны цуутай усанд алчуур норгоод түлэгдсэн хэсэгтээ тавих хэрэгтэй. Алимны цуу арьсанд шингэснээр өвчин намдаж, таагүй байдал арилах болно.
10. Арьсыг тайвшруулж, толбо арилгана
Арьсыг тайвшруулж, толбо арилгана
Нүүрэн дээрх сэвх толбоо арилгахын тулд алимны цуу шингээсэн хөвөнгөөр нүүрээ арчаарай. Өглөө, өдөр, орой үүнийг давтах хэрэгтэй.

Аливаа сувилал хийж эхлэхийн өмнө нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношилгоо хийлгэсэн байх нь нэн чухал юм.
Алимыг хальстай нь гар аргаар шахаж гаргасан шүүсийг зориулалтын саванд бага зэрэг элсэн чихрийн хамт тодорхой хугацааны турш дарж исэлдүүлсэнээр алимны дарс буй болж улмаар исэлдэх явцад ферментүүд, цууны хүчлийн бактери үүсэн үржсээх алимны цуу буй болдог байна.
Био тунадаст алимны цууны найрлагад
Амин дэмүүд В1, В2, В6, Витамин С, Витамин Е, Провитамин А, Фолийн хүчил

Минералууд Кали, Кальци, Магнез, Натри, Фосфор, Хлор, Хүхэр
Эрдэсүүд Төмөр, Зэс, Манган, Цинк, Бор, Силиц
Ферментүүд амин хүчлүүд, органик хүчлүүд
Эслэгүүд Таннин, Гербийн хүчлүүд
Антиохидант, флавонойд
Алимны цууны анагаах увидас

Давсагны үрэвсэл
Элэгний өөхлөлт, цөсний хүүдийн элсэнцэр, чулууг цэвэрлэн өвчлөлүүд
Сахарын өвчин, цусан дах сахар
Ходоодны хүчил ихдэх ба багадах
Цусны даралт, холестерин
Архаг өтгөн хаталт болон бодисын солилцооны өвчлөл

Нарийн бүдүүн гэдэсний ялзрал үүсгэгч бактерийн эсрэг хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааны доголдол өвчлөл
Хэвлийн илүүдэл өөх, таргалалт
Арьс хуурайшилт, арьсны идээт үрэвсэлт өвчнүүд
Үс хагтах, хуурайших, загатнах
Хэт хөлрөх, эвгүй үнэртэй хөлрөх
Амны эвгүй үнэр, хоолойн өвчих, буйлны үрэвсэл

Хөлийн шивэр, хөлийн мөөгөнцөр
Шавьж, зөгийд хатгуулах, наранд түлэгдэх
Хэрэглэх заавар:
Цусан дах сахар ихдэх, сахарын өвчиний анхан шатанд өдөрт 2 удаа 200 гр бүлээн усанд 1 цайны халбага алимны цуу хутгаад өглөө үдэш ууна. Сахарын өвчтэй хүн зөгийн бал хэрэглэхгүй
Элэг өөхлөлт, цөсний хүүдийн өвчлөлүүдэд өглөө бүр өлөн элгэн дээрээ 250 гр бүлээн усанд 1 амны том халбага алимны цуу хутгаад бага багаар аажуу ууна.

6-12 сарын турш тасралтгүй хэрэглэнэ.
- Давсагны хурц үрэвсэлд 250 гр бүлээн усанд нэг амны том халбага алимны цуу хутган өдөрт 3 удаа 2 ууна. 3-7 хоногийн турш хэрэглэнэ.
Жич: Ходоодны хүчил арвидах цээж хорсох эмгэгт алимны цууг хоолны дараа өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ.
Дээр өгүүлсэн бусад өвчнүүдэд өглөө өлөн элгэн дээрээ 250 гр бүлээн усанд 1 цайны халбага цуу, 1 цайны халбага био сайн чанарын зөгийн балтай хутган ууж хэрэглэнэ.

Үс унах, хагтах эсвэл тослогжих үед үсээ угаасны дараа 400 гр бүлээн усанд 50 гр цуу холин толгой үсээ шавшин зайлна.
Биеийн арьс хуурайшин загатнахад банны талаар усанд 250 гр алимны цуу хийн 20 минут орох.
Хөлийн шиврийг 3 литер бүлээн усанд 150-200 гр алимны цуу хийн 15 минут дүрэх
Бие суганы эвгүй үнэр болон хэт хөлрөх өвчинд Deodorant 300 гр усанд 4 цайны халбага алимны цуу холин арьсандаа шүршиж шавшиж хэрэглэх

Шавьж, зөгийн хатгасан шарх хавдарт цэвэр цуу хөвөнд шингээн шарханд шавшиж түрхэн хөвөнгийн дээр хүйтэн мөсөн жин 15-20 минут тавихад хавдар хурдан бууж өвчин намдана.
Наранд түлэгдсэн арьсанд 1×10 хэмжээтэй найруулсан алимны цуутай усаар шавшина.
Хөлийн мөөгөнцөрт хөвөнд цэвэр цуу шингээн өдөрт 2 удаа шавшиж хэрэглэнэ. Оймсоо алимны цуутай усанд 1 цаг байлгаад дараа нь угаалгын машинд угаах нь мөөгөнцрийг халдваргүйжүүлэх тустай.

Амны эвгүй үнэр, буйлны үрэвсэл, хоолойн өвчинд 100 гр усанд 1 цайны халбага цуу холин ам хоолойгоо өдөрт 2 удаа зайлна.
Аливаа шинэ эмчилгээг эхлэхийн өмнө эмчид үзүүлж нарийн шинжилгээ өгсөн байх нь нэн чухал.
Органик тунадаст алимны цууны эмчилгээ нь элдэв хортой сөрөг нөлөө үгүй болно.
Жич: Дотроосоо ууж эмчлэх эмчилгээний үед шүдээ сайтар угаахыг зөвлөж байна.
Ходоод гэдэсний хурц болон архаг үрэвсэл, шархтай хэт мэдрэг хүмүүс алимны цууны сувилал эмчийн зөвлөгөөгүйгээр хийхийг хориглоно.