Ясыг хэрхэн бэхжүүлж, ясны сийрэгжилт, үений үрэвсэл, үений мөгөөрсний үрэвсэл болон бусад яс, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар таньд хүргэе.

Хүний араг яс нь бидний биеийн хөдөлгөөнийг хариуцдаг олон яснаас тогтдог. Бидний яс өдөр бүр ачаалал авдаг, учир нь тэдний ачаар бид өдөр тутмынхаа үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Бид залуу байхдаа яс, үе мөч нь биднийг зовоодоггүй ч тэдний эрүүл мэндийн талаар бага боддог. Гэсэн хэдий ч бараг хүн бүр эрт орой хэзээ нэгэн цагт эрүүл мэндийн асуудалтай тулгардаг. Үе мөчний үрэвсэл, ясны сийрэгжилт, үе мөчний мөгөөрсний үрэвсэл нь ясны бүтцэд нөлөөлдөг зарим өвчин юм.

Ясыг бэхжүүлэхийн тулд эрүүл хоол хүнс идэж, тогтмол дасгал хийх хэрэгтэй. Мөн та бидний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай жор хэрэглэж болно.
Ясыг төгс байлгах олон жилийн турш хэрэглэж ирсэн Япон жор
Найрлага:
ус;
алимны цуу;
өндөг;

Бэлтгэх арга:
Өндгийг сайтар угааж, дараа нь 5 минут буцалгана. Үүний дараа өндгийг шилэн эсвэл аяганд хийж, дээр нь алимны цуу хийнэ, цуу нь өндөгийг давсан хэмжээтэй байх хэрэгтэй.
Бүрхүүлийн хатуу хэсэг нь бүрэн уусах хүртэл цуунд өндгийг үлдээж, дараа нь хольцыг шүүнэ.

Өндгийг салатанд хэрэглэж болно, эсвэл зүгээр л идэж болох бөгөөд шингэнийг 1 хоолны халбагаар өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг аяга бүлээн усанд уусгаж хэрэглэнэ.
Өндөгний хальс нь 94% гаруй байгалийн кальци бөгөөд биед бараг бүрэн шингэдэг тул энэ арга нь ясыг бэхжүүлж, эрүүл байлгахад тусална.

ЯС СИЙРЭГЖИЛТИЙН ГОЛ ШАЛТГААН ЮУ ВЭ. ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ЯС ХҮРТЭЛ СИЙРЭГЖЭЭД БАЙГАА ШҮҮ ДЭЭ?
-Үе мөчний өвчлөл дотор яс сийрэгжих өвчин тэргүүлээд байна. 1985 оны үед хийгдсэн судалгаанууд дээр 55 буюу 60-аас дээш насныхан яс сийрэгжих өвчин тусдаг гэж Европын анагаах ухаан үздэг. Гэтэл одоо 1-ээс дээш насны хүмүүс яс сийрэгжих өвчтэй болжээ. Ой таван сартай хүүхэд явган сандал дээрээс унахад эгэм нь хугарч байна.

Уг нь энэ насны хүүхэд мөгөөрслөг ястай учраас далийж болдог, тэрнээс биш хугардаггүй. Арван настай хүүхэд хөл гараа хугалахад сараас дээш хугацаанд бороолж байна. Уг нь хорь хоногийн дотор л бороолох ёстой. 17, 18 настай хүүхдүүд зодолдоод нэгнийгээ цохиход гарынх нь яс хугарч, бөмбөг эвгүй цохиход л хөл нь хугарч байна. Энэ болгон яс сийрэгжилт залуучуудад их тохиолдож байгааг харуулж байгаа юм.

Үс хугарах, хумс хэврэг, амархан хугарамтгай болох, салаалж, давхарлаж ургах шинжүүдээр тухайн хүний яс нь хэр зэрэг сийрэгжсэнийг тодорхойлдог. Тэгвэл энэ бүхэн юунаас үүсэж байна вэ гэхээр 1985 оноос эхлээд бид гурван цагаан хор гэдэг зүйлийг мэддэг болсон. Гэтэл энэ гурван цагаан хорноос зөвхөн өөхийг нь хорьчихсон.

Гэтэл өөх гэдэг зүйл чинь хүний биеийг тослогдуулж, ясыг шимжүүлж байдаг. Өөх идэхгүй байснаас шалтгаалаад ясны шим, уян хатан чанар алдагддаг. Тиймээс ясны сийрэгжилттэй хүнээс гарсан хүүхдийн яс сийрэгждэг. 1985 онд насанд хүрсэн хүмүүсийн яс сийрэгжиж эхэлсэн гэхээр одоо яс сийрэгжилт ид явагдаж байна. Өөх идэхгүй байгаа тохиолдолд хүний цөс ажиллахгүй. Цөс бол зөвхөн өөх задлахад оролцдог зүйл гэдгийг Европын анагаах ухаан хүлээн зөвшөөрч эхэлсэн.

Өөх идэхгүйгээс болж цөс өтгөрнө. Цөс өтгөрснөөр шар ус үүсэх процесс алдагдаж, энэ нь удаан хугацаанд явагдвал цөсний чулуу, цөсний нугаралт, өтгөрөлт болдог. Монголчуудын ихэнх хувь нь цөсний нугаралттай, цөс өтгөрөлттэй, чулуутай байна гэж хэлж болно. Гэтэл энэ нь ганцхан зүйлээс л шалтгаалж үүссэн.
Хүмүүс идээ унд, явдал мөрийн дэглэмийг сахиж чадаагүйгээс болж өвчин үүсгээд байдаг. Хүн бүр эрүүл байхыг хүсдэг ч эрүүл байх ёс заншлаа сахиж чадахгүй байна. Гэхдээ өөх гээд хэтрүүлэн идвэл бас л өвчин үүсдэг. Тэгэхээр идээ, унд, дасгал хөдөлгөөн бүх л зүйлсийг тохируулан хэрэглэх нь эрүүл байх үндэс болно.

Ясны сийрэгжилт гэдэг нь ясны жин буурч, ясны эдийн бичил бүтцийн зохицуулга алдагдан, яс хэврэгшин улмаар хугарал үүсэхэд хүргэдэг ясны системийн өвчин юм.
Шинж тэмдэг:
Эхэн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд хожуу үе шатанд шинж илэрдэг. Үүнд:

Ясны үеэр өвдөх, янгинах
Яс хугарах, гэмтэл бэртэлд өртөмтгий болох
Биеийн өндөр хасагдах (15 см-ээс дээш намсах)
Нурууны ясны хугарлаас шалтгаалан нурууны доод хэсэг болон хүзүүгээр өвдөх
Нуруу бөгтийх

Шалтгаан, эрсдэлт хүчин зүйл:
Яс сийрэгжих нь ясны өвчлөлүүдийн дундаас хамгийн түгээмэл тохиолддог. Судлаачид дунджаар 50 гарсан хүмүүсийн 5 хүн тутмын 1 нь ясны сийрэгжилттэй байдаг гэж тогтоожээ.
Витамин Д, кальци болон фосфор нь ясны хэвийн төлжилтөнд нэн чухал эрдэс бодис юм. Хэрэв та хангалттай кальци авдаггүй эсвэл таны бие хоол хүнснээсээ хангалттай кальци шингээж авдаггүй бол ясны төлжилт хэвийн бус болно.

Насжих тусам кальци болон фосфор нь яснаас биед шингэдэг. Энэ нь ясны эдийг хэврэг болгодог аж. Үүнээс болж гэмтэл учраагүй байхад хугарал үүсч, яс хэврэгжих зэрэг эрсдэл үүсдэг. Ихэнхдээ уг өвчин нь аажмаар үүсдэг. Ихэнх тохиолдолд өвчтөн өвчин үүссэн гэдгийг мэдэхээс өмнө хугаралтай болсон байдаг. Хугаралтыг илрүүлэх үед өвчин хүнд үедээ орсон байх бөгөөд маш их гэмтсэн байдаг. Ясны сийрэгжилт нь анхдагч болон хоёрдогчоор үүсдэг.

Анхдагчаар үүсэх шалтгаан нь удамшлын нөлөө, намхан, жин багатай байх, 50-аас дээш насны хүмүүс, эмэгтэйчүүдийн эрт цэвэршилт, дааврын өөрчлөлт, олон буюу эсвэл цөөн хүүхэд төрүүлэх, удаан хугацаагаар хүүхэд хөхүүлэх, үргүйдэл, амьдралын зөв хэв маяг алдагдах, идэвхгүй байдал, хөдөлгөөн багатай байх, тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хоол хүнснээсээ хангалттай кальци авч чадахгүй байх зэрэг орно.

Хоёрдогч шалтгаан нь бодисын солилцоо алдагдах, дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд нөлөөлнө. Үүнд:Бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайны үйл ажиллагааны алдагдал, мөн чихрийн шижин, үе мөчний суурь өвчнүүд, ходоод, гэдэс, элэг цөсний өвчин, цусны өвчнүүд, эмийн зохисгүй хэрэглээ, ялангуяа гормоны бэлдмэлүүд удаан хугацаагаар хэрэглэх зэрэг нь гол шалтгаан болно.

Оношилгоо:
Ясны сийрэгжилтийг цусны шинжилгээ болон яс сийрэгжилтийг тодорхойлох аппарат зэргээр тухайн хүний яс хэр их сийрэгжилтэй байгааг оношилно.
Эмчилгээ:
Эмийн болон тариан эмчилгээ /Өдөрт дунджаар багадаа 1200 мг кальц, 800-1000 мг витамин д/

Амьдралын зөв хэвшилтэй байх
Дасгал, хөдөлгөөн тогтмол хийх
Хооллолт:
Витамин д, кальцийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
Үүнд: Сүү, сүүн бүтээгдэхүүн, төрөл бүрийн нарийн ногоо, загас, дүүпүү гэх мэт

Урьдчилан сэргийлэх арга:
Согтууруулах ундаа, тамхины зохисгүй хэрэглээнээс татгалзах
Тогтмол дасгал, хөдөлгөөн хийх
Ясны сийрэгжилт болон Артроз өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол ердөө л “Үхрийн булууны яс”-ыг өдөр тутамдаа хэрэглэх явдал юм.
