Categories
Uncategorized

Нойргүйдэл нь ой санамж муудаж, хөгшрөхөд шууд нөлөөлдөг ЗААВАЛ УНШААРАЙ

Урт наслах нь нойртой салшгvй холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд хvний нойр маш их муудсаныг эмч нар тогтоож.

Үүнд олон шалтгаан байх ч орчин vеийн дэндүү хурдацтай хэмнэл, экологийн бохирдол нь нойронд сєргєєр нєлєєлдєг байна.

Сүүлийн vеийн мэдээгээр 40-єєс дээш насны хvмүүсийн 53 хувь нь тогтмол тайвшруулах /нойрны/ эмийн тусламжтайгаар унтдаг гэсэн судалгаа бий. Энэ хандлага бvр залуужих тєлєвтэйд мэргэжилтнүүд тvгшиж байна.

Байнга нойр муутай явснаар хvний тархи амарч чадахгvйд хvрч, бие организм тvргэн хєгшрєх, ой санамж муудах, уур уцаартай болох, дархлаа суларч євчин зовлон ээрэх зэрэг олон таагvй “сюрприз”-тэй учрах магадлалтай.

Нойргvйдлээс сэргийлэх олон зєвлємж байдаг ч яг хамгийн тєгс бvрэн судлагдсан “авралын” жорыг шинжлэх ухаан нээж чадаагvй л байна. Хvн биенээсээ хэтэрсэн ачаанаас /тухайлбал стресс, хэрэггvй шунал, атаа жєтєє, амьдралын буруу зуршил гэх мэт/ болоод сайн дураараа нойргvйдлийн “проблемтой” учирсан гэж сэтгэл зvйчид vздэг.

Хоногт 8-9 цаг унтдаг хvмүүс урт насалдаг гэсэн дvгнэлтэнд хvрчээ. Харин хоногт 6 цаг унтдаг хvмүүсийн наслалт 10 жилээр богино байдаг байна.

Нойргүйдэл гэж юу вэ?

Нойргүйдэл буюу инсомния нь түгээмэл тохиолддог сэтгэл хямралын хам шинж юм. Хэрэв танд нойргүйдэл байгаа бол энэ нь таны сэтгэцийн болон биеийн ямар нэг өөрчлөлт байгааг илэрхийлж байдаг. Нойргүйдлийг дотор нь гурван төрөлд хуваадаг. Үүнд:

Нэгдүгээр төрөл нь зүйрмэглэх буюу унтаж эхлэх үеийн хямрал. Энэ үеийг шинжлэх ухаанд пресомник хямрал гэнэ. Энэ үед хүн нойр нь хүрэхгүй байхаас айх зэрэг шинж илэрнэ.

Хоёрдугаар төрөл нь гүн нойрны хямрал. Энэ үед зүйрмэглэдэг ч шөнө хар дарах, эсвэл ялихгүй чимээ, зүүдэндээ хөдлөх зэргээс ойр ойрхон сэрж, гүн нойрсож чадахгүй болдог. Үүний интрасомник хямрал гэнэ.

Гуравдугаар төрөл нь босоход сэрэлтийн хямрал. Энэ үед хүн нойроо ханатал унталгүйгээр эрт сэрдэг болно. Улмаар ажиллах чадвар буурах, бие сулрах, нойрмоглох шинж илэрнэ. Үүний постсомни хямрал гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *