Хоолоо усаар даруулж уувал цусан дахь чихрийн хэмжээ нэмэгддэг болохыг эмч нар тогтоожээ. Үүнийг туршилтын явцад тогтоосон байна.

Туршилтад сайн дураар оролцогсод пончик идэхдээ усаар даруулж байсан гэнэ.
Өмнө нь ба дараа нь тэдний цусан дахь чихрийн хэмжээг хэмжиж байв. Тэгтэл пончик идээд усаар даруулж байсан хүмүүсийн цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэж байжээ.
Чихрийн хэмжээ бусдыгаа бодвол бараг хоёр дахин илүү нэмэгдэж байсан аж. Ус чихрийг хамаг биеэр тарахад хүргэдэг гэнэ.
Тэгэхээр хоол идэхийн өмнө юм уу дараа нь ус уух нь зүйтэй юм. Хоол идэхээсээ 30 минутын өмнө ус уувал цусан дахь чихрийн хэмжээ хамгийн бага түвшинд байх гэнэ шүү.
Уснаас бүрэн татгалзвал чихрийн хэмжээ огт нэмэгдэхгүй аж. Үүнийг туршилтаар баталжээ.
Эрүүл хооллолтын нэвтрүүлгээр хоол идэж байхдаа ус ууж болохгүй гэж байнга хэлдэг. Үүнийг ус нь ходоодны шүлтлэгийг шингэлдэгтэй холбон тайлбарлах нэгэн байдаг бол, хоол идэхдээ ус их ууснаар таргалж болох аюултай, харин зарим нэгэн нь хоолтойгоо цуг ус ууснаар хангалтай боловсорч амжаагүй хоол хүнсийг ходоодноос шахан гаргадаг гэж үзэх нь ч бий. Харин ердийн ус бидэнд үнэхээр хор хөнөөл учруулж чадах болов уу? Та юу гэж бодож байна?
Хоол идэхдээ ус ууснаар ходоодонд ямар процесс явагддаг вэ?
Бид бэлэн болсон хоолоо идэх гээд тэсэн ядан хүлээж суухад аманд шүлс ялгарч эхэлдэг тэр цагаас хоол боловсруулах үйл ажиллагаа аль хэдийн эхэлсэн гэж үзэж болно. Бид хоолоо зажлахдаа хоол боловсруулахад шаардлагатай фермент агуулсан шүлстэй хольж зажилж байдаг гэсэн үг. Дараа нь зөөлөрч жижгэрсэн хоол хүнс ходоодонд орж ходоодны хүчиллэг шүүстэй холилдоно. Дунджаар ходоодонд хоол хүнсийг шингээхэд 4 цаг шаардагддаг, өөрөөр хэлбэл химус хэмээх шингэн бодис болгон хувиргадаг. Химус нь гэдэсрүү улам ихээр нэвчиж, бие махбодийг төрөл бүрийн тэжээлээр хангах үүрэг гүйцэтгэдэг байна.
Ус ходоодондтэгэж удаан байдаггүй, 300 орчим мл ус 10 минутын дотор гэхэд гэдэснээс ор мөргүй гарч оддог. Өөрөөр хэлбэл, хэрэв та хоол идэж байхдаа уувал ус таны төсөөлсөн шиг ходоодонд чинь нуур шиг их ус үүсгэдэггүй гэсэн үг юм. Уусан ус тань зажилсан хоолоор дамжин өнгөрч, нэмэлтээр чийгшүүлээд, үлдсэн хэсэг нь хормын төдийд ходоодыг тань орхих болно.
Шингэн нь хүчиллэг чанарыг бууруулдаггүй
Бидний бие организм нарийн төвөгтэй боловч маш сайн зохицуулалттай систем юм. Хэрэв ходоод ямар нэг зүйлийг шингээж чадахгүй гэдгээ мэдэрч эхэлбэл шинэ ферментийг бий болгож, ходоодны шүүсний хүчиллэг чанарыг нэмэгдүүлдэг. Та нэг литр ус уусан ч хүчиллэг байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэсэн үг юм.
Нэмж дурдахад хоол хүнс нь өөрөө ходоодны хүчиллэг байдлыг ялимгүй бууруулдаг ч хурдан сэргэдэг болохыг судалгаагаар нотолжээ.
Шингэн нь хоол боловсруулах хурданд нөлөөлдөггүй
Шинжлэх ухааны ямар ч судалгаа шинжилгээ шингэн зүйл уух нь боловсорч амжаагүй хатуу хоол хүнсийг гэдэс рүү шахдаг гэсэн домог яриаг батлаагүй. Харин шингэн зүйл нь хоол хүнсний шингэцийн хурданд ямар нэгэн байдлаар нөлөөлж чадахгүй болохыг эрдэмтэд баталжээ.