Categories
Uncategorized

Хүрэн манжингийн тусламжтайгаар илүүдэл жингээ бууруулж болно. Хүрэн манжингийн шүүс бэлтгэх заавар. ХЭРЭГЛЭХ ЗААВАР. ХАДГАЛААД АВААРАЙ

Шар манжин нь кальци ихээр агуулдаг тул хүнсэндээ тогтмол хэрэглэвэл ясны сийрэгжилтээс сэргийлдэг аж.

Мөн цусны даралт ихтэй хүн нимгэн зүсэж хөлийн уландаа дэвсэхэд даралт бууруулж, тогтмол хэрэглэхэд даралтыг тогтмолжуулдаг юм байна.

Хүрэн манжингийн хувьд байнга хэрэглэвэл цусны эргэлт сайжирч, даралт тогтворжихоос гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлж, өтгөн хаталтыг зогсоодог аж.

Өдөр бүр хүрэн манжингийн шүүс уувал тархины цусан хангамж нэмэгдэж, ой тогтоолт сайжирдгийг Америкийн эрдэмтэд баталсан байдаг.

Төмсийг усанд хийж хадгалж болдог бол шар манжинд энэ заалт хориотой байдаг юм байна. Учир нь усанд хийсэн үед нитрит хэмээх бодис ялгардаг байна. Манжин халуун оронд ургадаггүй. Хүйтэн сэрүүн оронд ургадаг ургац сайн өгдөг гэнэ.

Хүрэн манжингийн тусламжтайгаар илүүдэл жингээ бууруулж болно.

Тухайлбал, Долоо хоногийн турш уг ногоог идсэнээр мэдэгдэхүйц жин хаяж, дархлаа сэргээхийн зэрэгцээ гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжинэ. Хүрэн манжингийн дэглэм баримтлах үедээ их хэмжээний шингэн уух ёстой гэнэ.

Хүрэн манжингийн шүүсийг хэрхэн бэлтгэх вэ

Хүрэн манжинг сонгон авч ширүүн үстэй сойзоор 2-3 удаа үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж дахин хүйтэн усаар угаагаад шүүс шахагч машинаар шүүсийг нь гаргаж авна. Гарган авсан шүүсээ бараан өнгийн шилэнд хийж, 70 хэм хүртэл нь 5-10 минут буцалж буй усанд ариутгана. Шүүсийг нэг халбагаас нэг стакан хүртэл дасгах журмаар хоолны өмнө хэрэглэнэ. Давсалсан болон даршилсан хүрэн манжинг сувилал, эмчилгээний зориулалтаар хэрэглэж болохгүй.

Хүрэн манжингийн шүүсний ач тус

Цусны даралт бууруулна

Өдөрт 250 мл хүрэн манжингийн шүүс ууснаар цусны даралтыг бууруулдаг. Шүүсэнд агуулагдах нитрат нь цусанд нитритийн хүчил болж цусны судсыг өргөсгөж өгдөг.

Биеийн жин барихад тустай

Хүрэн манжин нь илчлэг багатай, өөх тосгүй, шимт бодисуудаар баялаг.

Хорт хавдраас сэргийлнэ

Хүрэн манжингийн өнгийг бүрдүүлэгч бодис беталайн нь усанд уусдаг исэлдэлтийн эсрэг бодис юм. Энэхүү бодис нь хавдраас сэргийлдэг.

Калийн маш сайн эх үүсвэр

Хүрэн манжин нь калийн маш сайн эх үүсвэр юм. Шүүсийг нь ууснаар калийг хангалттай хэмжээгээр авах боломжтой. Кали нь бие махбодийн мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагаа хэвийн явагдахад чухал шаардлагатай эрдэс бодис юм. Кали дутсанаар ядрах, сульдах, шөрмөс татах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Эрдэс бодисын маш сайн эх үүсвэр

Хүрэн манжингийн шүүс нь Кальци, төмөр, магни, манган, фосфор, натри, цайр, зэс, селен зэрэг эрдэс бодисуудаар баялаг.

С аминдэмээр баялаг

Хүрэн манжин нь С аминдэмээр баялаг юм. С аминдэм нь бие махбодийг чөлөөт радикалуудаас хамгаалж исэлдэлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн шархны эдгэрэлтийг түргэсгэх, төмрийн шимэгдэлтийг сайжруулах, дархлааг сайжруулах зэрэг маш олон ач холбогдолтой.

Элэгний үйл ажиллагааг дэмждэг

Хүрэн манжинд агуулагддаг бетайн хэмээх бодис нь элэг өөхлөхөөс сэргийлдэг байна. Мөн элгийг хортой бодисуудаас хамгаалдаг.

Фолийн хүчлийн маш сайн эх үүсвэр

Хүрэн манжин нь мэдрэлийн гуурсны гажиг үүсэхээс сэргийлдэг фолийн хүчлийн маш сайн эх үүсвэр юм.

Холестеролын хэмжээг бууруулдаг

Хархан дээр хийсэн нэгэн туршилтаар хүрэн манжингийн шүүсний ханд нь нийт холестерол болон триглицеридыг бууруулж өндөр нягттай холестерол (сайн холестерол)-ын хэмжээг нэмэгдүүлж байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *