Судлаачдын үзэж байгаагаар артишок нь хүнсний ногоо, жимсний бүлэгт ордоггүй, харин харьцангуй сайн судлагдсан хүнсний болон эмийн зориулалттай ургамал юм.

Артишок нь маш хүчтэй афродизиак (чалх, хүч тэнхээ нэмэгч) төдийгүй найрлагандаа биологийн үнэт бодис агуулсан бүтээгдэхүүн болохыг эрдэмтдийн судалгаагаар нэгэнт батлан харуулж байна.
Найрлагандаа 15% хүртэл нүүрс ус, 3%- уураг, 0.1% тос агуулдаг энэ ургамал кальци, төмрийн давс, С, В1, В3, P, каротин, инулинаар баялаг.
Кофейн, хинин, агуулна. Гадна талын навчнуудад эфирийн тос агуулагдах тул сайхан үнэртэй. Артишокт Cynara Scolymus гэдэг бусад ургамалд маш ховор байдаг биологийн идэвхит гликозид агуулагдана. Давсгүй усанд чанаж болгосон 100г артишок 57 ккал илчлэгтэй.
Артишок өвөрмөц амттай. Түүхий артишокийн амт гүйцэд боловсроогүй грек самрынхтай ойролцоо.
Артишокийг төрийн соёрхолт, доктор, профессор М.Амбага:
“Аливаа эмийн ургамал төрөлжсөн хоёр үйлдэлтэй байдаг бол энэ ургамал нэгэн зэрэг арван үйлдэл, тэр тусмаа хүний биеийн өвчлөлд хамгийн элбэг тохиолддог эмгэгүүдэд бүгдэнд нь зэрэг үйлчилдэг увидастай, ховор гайхамшигт ургамал юм” хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл артишок нь бас хоолны үнэт түүхий эд, ашигтай хүнс яах аргагүй мөн…
Артишок нь хэдий гашуун амттай ч элгэнд гойд сайнаар нөлөөлдөг аж. Мөн шээс хөөх эм болдог төдийгүй жингээ хаях, хортой бодис, шавхдасыг гадагшлуулахад тусалдаг гэнэ.
Артишок нь эмчилгээний ховор чадвартай бөгөөд бие организмын тэнцвэрт байдлыг хангаж байдаг олон төрлийн аминдэмүүд, эрдэс бодисууд, аминхүчлүүд артишокт агуулагддаг.
1.Артишок нь элгэнд тустай
Артишокийн навчинд ашигтай эрдэс бодисууд болох магни, кали их хэмжээгээр агуулагддаг. Түүний гашуун амт нь түүнд агуулагдах ашигтай бодис болох цинаринтэй холбоотой юм.
Цинарин нь элэгний үйл ажиллагааг дэмжихээс гадна
-Цөс ялгаралтыг сайжруулах
-Бие организм дахь өөх задлах үйл явцыг дэмжих
-Шарлалтаас урьдчилан сэргийлэх
-Элэгний үрэвслийг намдаах
-Элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулдаг хортой бодис болон хүн металлаас биеийг цэвэрлэх чадвартай элэгний эсийг нөхөн төлжүүлэх
Артишокийг тогтмол хэрэглэснээр элэг өөхлөхтэй тэмцэж чадах ба холесрины түвшинг бууруулдаг нөлөөтэй. Иймээс артишокийг гепатит, цирроз буюу элэгний хатуурал, элэгний дутагдал зэрэг элэгний өвчтэй хүн айлтгүйгээр хэрэглэхийг зөвлөдөг. Ийм өвчтэй үед артишокийн ундааг бэлтгэж болдог. Тэгвэл үүнийг хийхэд тун энгийн бөгөөд 1 литр устай саванд 1 ширхэг бүхэл артишок хийгээд түүнийг зөөлөртөл нь чанана. Ингээд ундаа бэлэн болох бөгөөд түүнийг хоол идсэний дараа хэрэглэнэ. Артишокны ундаан дээрээ бага зэрэг нимбэгний шүүс нэмж болно.
2.Жин хасахад тустай
Артишок нь байгалийн гаралтай, шээс хөөх үйлчилгээтэй тул биеэс хортой бодисыг зайлуулж, илүүдэл жин хасахад сайнаар нөлөөлдөг. Энэ тохиолдолд мөн л артишокны ундаа тус болдог. Хамгийн гол нь бэлтгэсэн ундаагаа тогтмол, юм идсэнийхээ дараа хэрэглэх ёстой. Турах үйл явцыг хурдасгахыг хүсвэл уг ундааг эрүүл хооллолттой хослуулаарай.
3.Зүрхэнд сайн
Артишокийг тогтмол хэрэглэснээр цус цэвэршиж, цусан дахь холестрин, триглицеридийн хэмжээ буурдаг. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг багасгадаг тул чихрийн шижин өвчний онцгой туслагч юм.
4.Бодисын солилцоог тогтворжуулж, хоолны шингэц сайжруулдаг
Эслэгийн агуулга өндөрөөс гадна бие махбодийг цэвэрлэх чадвартай учраас гэдэс цэвэрлэх үнэнч анд болдог. Хэрвээ танд ходоод хүндрэх, өтгөн хатах эсвэл хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг бол санаа зовох хэрэггүй, артишокны ундааг хэрэглээд нэг үзээрэй. Ингэснээр бодисын солилцоо хэвийн болж, гэдэсний үрэвсэл эдгэж, дархлалын систем сайжирдаг.
4.Эрч хүчээр бүрэн цэнэглэнэ
Артишок бол аминдэм, эрдэс бодисын уурхай л гэсэн үг. А, В6 аминдэм, калци, фосфор, магни, кали, натри, төмөр зэргээр баялаг. Энэ ногоо нь нүүрусыг энерги болгон хувиргадагаараа онцлог чанартай.
5.Цөсний хүүдийд эерэг нөлөөтэй
Цөсний хүүдийн үйл ажиллагаа удаашрах, цөс муу боловсорсны улмаас үйл ажиллагаа нь удаашрах зэрэг асуудалтай бол 5 ширхэг хатаасан артишокийн навчаар ханд бэлтгэн хэрэглээрэй. 1 аяга усанд навчаа хийгээд буцалтал нь халаана. Уг ханд руугаа бага зэрэг нимбэгний шүүс нэмнэ. Энэ хандыг өдөр бүр хоол идсэний дараа ууж хэрэглэнэ.
6.Шээсний хүчлийг хөөхөд тустай
Шээсний хүчил нь биеийг хүчтэй хордуулаад зогсохгүй цусанд талст үүсгэн венийн болон артерын судсыг бөглөдөг. Улмаар нь энэ нь өвчин үүсэх гол шалтгаан болдог. Шээсний хүчил нь махан бүтээгдэхүүнд агуулагддаг пурин хэмээх бодис задарсны үр дүнд үүсдэг. Хэрвээ та шээсний хүчлээс биеэ цэвэрлэхийг хүсвэл, түүнчлэн тулай өвчтэй бол артишокийг ууранд жигнэж, салат бэлтгэн хэрэглээрэй.
7.Толгойн өвдөлтийг намдаана
Эмч нарын хэлж буйгаар толгой өвдөх нь ихэнх тохиолдолд элэгний үйл ажиллагаа алдагдсантай холбоотой гэнэ. Элэгний үйл ажиллагаа доголдсоноор түүнд хуримтлагдсан өөх тос, хортой бодис эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж бодисын солилцоо өөрчлөгддөг. Энэ үед бие муудаж, толгой өвддөг. Иймээс артишокоор бэлтгэсэн ханд, ундааг уувал илүү үр дүнтэй.
Анхаар: Артишокийг хэрэглэх хамгийн зохистой хэмжээ бол 7 хоногт 2-3 удаа хэрэглэх. Олон төрлийн амттай хоол, зууш бэлтгэхэд хэрэглэж болох ба натрийн агууламж өндөртэй тул хоолондоо тааруулан хэрэглэхийг зөвлөж байна.
Артишок, нимбэг, улаан сонгинотой цэвэрлэгээний салат
Орц: 4 ширхэг артишокийн гол хэсэг
-1/4 улаан сонгино
-1 ширхэг гүйцэд боловсорсон улаан лооль
-Тосны агууламж багатай шинэхэн сыр буюу бяслаг
-Бага зэрэг орегано
-1/2 нимбэг
-Бага зэрэг хүйтэн оливын тос
Бэлтгэх арга:
Эхлээд артишокийн голыг жигнэж зөөлрүүлнэ. Дараа нь улаан сонгиноо нимгэн хэрчиж бэлтгэх ба салатандаа түүхийгээр нь хэрэглэнэ. Улаан лоолио угааж, бяслагтайгаа цуг шоо дөрвөлжин хэрчинэ. Ингээд бүх орц бэлэн болоход артишокоо сонгинотойгоо хийж, дээрээс нь бяслаг ореганогоо хийгээд хамгийн сүүлд нь нимбэг, оливын тосноос нэмжж хутгана. Энэ салатыг бэлтгэхэд их хугацаа зарцуулахгүй бөгөөд бэлтгэхэд ч хялбархан юм.
Эх сурвалж: steptohealth.ru