Шанцай нь үрэвслийг бууруулах үйлчилгээтэй тустай ургамал юм.

Хэрхэн хэрэглэх вэ:
Нэг аяга халуун усанд 2 халбага зөгийн бал хийгээд нэг жижиг халбага шанцай нэмж өгнө. Энэхүү бэлдмэлээ өглөө болон орой нэг удаа ууна.
Байцааны навч
Байцаа нь олон зууны турш ардын эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн бөгөөд түүнд агуулагддаг Apigenin, флавоноид хэмээх бодос нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болохыг 2016 онд байцааны навчаар хийсэн боолт туршилт нь баталсан юм.
Үүнийг хэрхэн ашиглах вэ:
Байцааны навч ашиглан боолт хийхдээ навчийг халуун шарах шүүгээнд хийгээд цөөн хэдэн минут байлгаад түлэлгүйгээр зөөлрүүлээд авна. Навчаар боолт хийгээд хамгийн багадаа нэг цаг байлгаад авна. Та хүсвэл шөнийн турш ороолттой байж болно.
БАЙЦААНЫ АЧ ТУС
Байцаааны олон төрөл, зүйл байдаг ба манай оронд бөөрөнхий цагаан байцааг түгээмэл хэрэглэдэг.Бөөрөнхий цагаан байцаа нь эслэг, кальци, фосфор, кали, натри, төмөр, селен, зэс, цайр зэрэг эрдэс бодис, фолийн хүчил, С, В1, В2, В3, В6, А, Е зэрэг амин дэмээр баялаг.
Бөөрөнхий байцааг шинээр нь эсвэл чанаж, жигнэж хэрэглэхээс гадна төрөл бүрийн зууш, шөлтэй хоол, хоолны хачирт хэрэглэнэ.Мөн давсалж, даршлах, хатаах зэргээр нөөшилж хадгалах боломжтой.
Бөөрөнхий цагаан байцааны ач тус
Байцаа нь ислэг ихтэй учир бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг.
Хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулах, хоргүй хавдрын багасгах үйлчлэл бүхий бодисыг эрдэмтэд байцаанаас илрүүлжээ.
Цацраг туяаны хордлого болон цацраг эмчилгээний хорыг тайлах үйлчлэлтэй болох нь тогтоогджээ.
Европын уламжлалт анагаах хугацаанд байцааг үрэвсэл намдаах эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
Түүхий байцааны нухшийг бүтэн навчинд ороогоод биеийн өвчтэй хэсэгт тавихад өвдөлт намддаг.
Шинэхэн байцааны шүүсээр ходоод, гэдэсний богино хугацаанд эмчилдэг.
Байцааг илчлэг бууруулсан хоолны дэг баримтлах өргөн хэрэглэдэг.
– дархлаа сайжруулах
– гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах
– зүрхний өвчлөлөөс сэргийлэх
– ходоод гэдэсний шарх анагаана
– хордлого тайлна
– хорт хавдраас сэргийлнэ