Categories
Uncategorized

Өндөг нь зүрх судасны өвчин тусах эрсдлийг нэмдэг үү? ХАДГАЛААД АВААРАЙ

-Өндөг идэх нь үнэхээр зүрхний шигдээс болох магадлалыг нэмэгдүүлдэг үү?

-Бидний мэдэж байгаагаар ихэнхи хүмүүсийн хувьд өдөрт нэг өндөг идэх нь зүрхний шигдээс, харвалт эсвэл зүрх судасны өөр өвчнөөр өвдөх эрсдлийг нэмдэггүй. Гэхдээ чихрийн шижинтэй, өөр ямар нэгэн шалтгаанаас (тамхи гэх мэт) зүрх өвдөх өндөр эрсдэлтэй. Хэрэв аль хэдийнэ зүрхний ямар нэгэн эмгэгтэй бол долоо хоногт гурваас илүү өндөг идэх нь зохисгүй.

Энэ тайлбар эцэг эх болон анагаахын сургуулийн багш нарын надад хэлж байснаас зөрж байгаа юм. Тухайн үед өндөгний шар нь холестерин ихтэй байдаг ба цусан дахь холестерины хэмжээ их байснаар зүрхний өвчин бий болох эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг мэдэж байсан. Тийм учраас холестериноос зугтаах логикын хувьд зөв байлаа.

Гэвч түүнээс хойш судалгаагаар бидний биен дэх холестерины ихэнх хэсэг нь идэж байгаа зүйлээс биш харин элгэнд холестерин боловсордог болохыг олж мэджээ. Элэг хоол хүнсэн дэх холестерин биш, харин ханасан болон транс өөхнөөс холестерин гаргадаг. Нэг том өндгөнд ойролцоогоор 1.5 грамм буюу бага хэмжээний ханасан өөх агуулагдана. Мөн өндгөнд олон эрүүл мэндэд тустай шим тэжээл бий. Тухайлбал, лютеотропин ба zeaxanthin, нүдэнд сайн chloline, тархи болон мэдрэлд сайн, мөн төрөл бүрийн витаминууд (A, B, D). Нэг том өндгөнд л гэхэд 270 нэгж А витамин, 41 нэгж Д витамин агуулагдана. Мөн 6 гр уураг болон 72 калори агуулагддаг.

Өдөрт нэг өндөг идэх нь ихэнх хүмүүст хор нөлөөгүй гэдэг нь томоохон судалгаануудаар нотлогдсон бөгөөд хэдэн арван жилийн турш хэдэн зуун мянган хүмүүсийг хамруулсан юм. Тэдгээр хүмүүс идэж буй зүйлс болон бий болсон эмгэгүүдийнхээ талаар тогтмол мэдээлэл өгчээ. Энэхүү судалгаанууд өдөрт нэг хүртэлх өндөг идсэнээр зүрхний шигдээс, харвалт болон өөр бусад зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг ихэсгэхгүй гэдгийг нотолжээ.

Мэдээж өндөгтэйгээ юу хольж идэх нь ихээхэн чухал. Жишээлбэл масло, бяслаг, утсан гахайн мах, жигнэмэг, гамбир зэрэгт агуулагддаг ханасан өөх нь цусан дахь холестерины хэмжээг ихэсгэнэ. Мөн цагаан талх, нарийн боов, шарсан төмс зэрэг “муу нүүрс ус” ихтэй бүтээгдэхүүн зүрхний шигдээс, харвалт болон зүрх судасны өөр эмгэг үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх боломжтой.

Та өндөг байнга иддэг үү? Би өмнө нь иддэггүй байсан ч шинэ судалгааг үзээд хэв маягаа өөрчилсөн. Долоо хоногт хоёр юм уу гурван удаа хоёр гурван өндөг идээд дунджаар өдөртөө нэгээс бага өндөг иддэг. Өндгөө ихэвчлэн шинэхэн ногоо, амтлагч, ногоон чинжүү эсвэл салсатай хольдог. Мөн зөөлөн маргаринтай (ханасан болон транс өөх багатай) бүхэл үрийн талхтай иддэг. Энэ нь амттай бөгөөд үүнийг шинэ, шилдэг эх сурвалжууд одоогоор эрүүл мэндэд сайн гэж хэлж байна.

Эх сурвалж: Harvard Health Education, Anthony Komarroff, MD

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *