Categories
Uncategorized

Өтгөнөө гаргахгүй удвал таргалдаг. Өтгөн гадагшлуулах аргууд. ХАДГАЛААД АВААРАЙ

Хүн хооллож, ундалсны дараа заавал хүндэрч байх ёстой. Учир нь гэдсэн дэх ашиггүй хорт бодисууд ялгадсаар дамжин гадагшилж байдаг.

Харин гадагшлах ёстой хорт, илүүдэл бодисууд гадагшлахгүй таны биед шингэвэл таргалалтын нэг шалтгаан болдог. Мөн арьсны элдэв бохирдол батга зэргийг үүсгэх нэг шалтгаан болдог.

Тиймээс олон удаа хүндэрдэг хүн эрүүл байна гэж эрдэмтэд үздэг аж.

Цардуул ихтэй шарсан хуурсан хурц хоол хүнс ихээр хэрэглэснээр бүдүүн гэдсэнд аажмаар хуралдсан хаг хусам нь ус, тос, спирт, эфирийн тосны алинд ч үл уусдаг байна. Ямар ч хүнсний зүйл 24 цагаас цааш хэт ялзарч улмаар бүдүүн гэдсийг өвчлүүлнэ. Тиймээс хоногт заавал нэг удаа өтгөнөөр бие засах нь шаардлагатай.

Ойр ойрхон өтгөн хатах, арга хэмжээ авахгүй явснаар аажимдаа шамбарам өвчтэй болох, бүдүүн гэдэсний үрэвсэл, хорт хавдарт ч хүргэж болохыг анхаарууштай. Хэрэв бүдүүн гэдэсний эмгэг өөрт тань ажиглагдвал дараах эмчилгээ хийлгээрэй.

– Овъёос, гурвалжин будаа, хар чавгыг удаан чанаад шөлийг нь уу.

– Давсалсан өргөст хэмхийн дан шүүсийг уувал сайн үйлчилгээтэй.

– Давсалсан байцааны шүүсэнд талхны хуурай хөрөнгө хийж уу.

– Хоормог юм уу тараг уух хэрэгтэй

– Хатаасан алимны хандтай цай уу.

– Алимыг хальстай нь ид.

– Өтгөн хатдаг хүмүүс өглөө бүр өлөн элгэн дээрээ нимбэгтэй буцалсан ус уу. Нимбэгний найрлаганд хорт бодисыг гадагшлуулах нөлөө бий.

– Ургамлын гаралтай хоол хүнс бүдүүн гэдэсний ханыг тэжээж, гадагшлах замдаа үлдэгдлийг бага багаар цэвэрлэдэг.

– Өтгөн хатдаг хүмүүс түвэгшээлгүй байн байн бургуй тавьж байх хэрэгтэй юм. Ургамлыг бэлтгэхдээ нэг литр усанд тал нимбэгний шүүс хийвэл сайн.

– Архаг өтгөн хаталт нь гоо сайханд ч халгаатай.

– Ойр ойрхон өтгөн хатдаг эмэгтэйчүүдийн арьсан дээр батга гарах, үрэвсэлт идээт зүйл туурах, илүүдэл бохир гадагшилдаггүй зэргээс биеийн жин нэмэгдэх гэх мэтийн сөрөг үзэгдэл үүсэх нь бий.

Хийх дасгал

Бэлтгэн байдалд тэгш гадаргуу дээр дээш харан хэвтээд хөлөө жийн гараа биеийн дагуу байрлуулна Амьсгал авахдаа хэвлийг дүүргэн, гарагахдаа хэвлийг татна. 6-8 удаа давтан хийнэ.

ББ дээрхийн адил. Хэвлийг огцом дүүргэн татах хөдөлгөөнийг 10-15 удаа хийнэ.

Дээш харан хөлөө өвдгөөр нугалан 2 гарыг дагзны ард зөрүүлэн барьж хэвтэнэ. Амьсгал авч өвдгөө салгалгүйгээр баруун тийш хазайж газарт хүргэнэ. Амьсгалаа гаргахдаа бэлтгэх байрлалдаа орно. Зүүн тал руугаа мөн адил хийх ба дасгалыг 4-5 удаа давтан хийнэ.

Дөрвөн хөллөн сууна. Энэ байрлалд 2-3 минут байна.

Гараа ташаандаа авч зогсоод аарцгаараа баруун зүүн тийш эргүүлэх хөдөлгөөнийг тус бүр 5-10 удаа хийнэ.

Жилд нэгээс хоёр удаа гэдэс ходоод, бөөр давсагаа цэвэрлэх нь таны урт наслах хамгийн том шалгуур болно. Үүний тулд та өмнөх өдөр нь нэг литр буцалсан усанд нэг ширхэг том улаан манжинг сайтар угаагаад 3-4 хувааж хийгээд хонуулна.

Мэдээж их хэмжээгээр уух тусам сайн тул 5 литр хүртэл усанд найруулж хийж бэлдэж болно гэсэн үг. Ингээд өглөөнөөс орой болтол та юу ч идэхгүй зөвхөн манжингийн шүүсээ ууна. Харин тарвас идэж болно. Ердөө ингээд л болоо. Тэр өдөр таны гэдэс ходоод амарна, цэвэрлэгдэнэ, жижиг чулуунцарууд хөөгдөнө.

Хэрхэн бэлтгэх

Хүрэн манжинг ширүүн үстэй сойзоор 2-3 удаа үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж, дахин хүйтэн усаар угаагаад шүүс шахагч машинаар шүүсийг нь гаргаж авна. Шүүсийг бараан өнгийн тагтай шилэн саванд хийж 5-15 минут буцалж буй усанд хийж ариутгана. Бэлтгэсэн шүүсийг 1-2 цагаас илүү хугацаагаар хадгалж болохгүй.

Хүрэн манжинг нимгэвтэр хэрчээд буцалсан усанд хийж таглан хандлуулна. Хоол идэхээс 10-15 минутын өмнө нэгээс хоёр стаканаар нэг сарын турш ууж хэрэглэнэ. Уг хандыг хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед хэрэглэвэл тохиромжтой.

З. Лууван, хүрэн манжинг 1:1 хоолны халбагаар өдөрт 1-2 удаа хэрэглэнэ. Үрүүлдэх маягаар бэлтгэж, дээр нь зөгийн бал нимбэг хийвэл сайн. Үүнийг цус багадах, өтгөн хатах, элэг, цөсний хүүдийн эмгэгийн үед хэрэглэвэл тохирно. Анхааруулахад давсалсан болон даршилсан хүрэн манжинг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэггүй. Хүрэн манжинг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүс элдэв эм тан хэрэглэхгүйгээр бүдүүн гэдэсний өвчлөлөөс сэргийлж чадна.

Жич: Цусан дахь сахарын хэмжээ өндөр байгаа үед сахарын өвчтэй хүн улаан манжин идэж болдоггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *