Categories
Uncategorized

Гуравхан хоногт таны арьсыг аврах гайхалтай маск ХАДГАЛААД АВААРАЙ

Нүүрэн дээр үүссэн нөсөө толбыг арилгахын тулд олон гоо сайхны бүтээгдэхүүн байдаг ч энэ төрлийн зарим бүтээгдэхүүн химийн бодис их хэмжээгээр агуулдаг тул арьсанд гэмтэл үүсгэж болзошгүй гэдгийг мэдэх нь чухал юм.

Тиймээс таны арьсыг өнгөлөг, толигор болгож үүссэн нөсөө толбыг гурав хоногт арилгах маскыг санал болгоё.

Бэлтгэх арга: нэг ширхэг төмс, ½ нимбэгний шүүс хэрэг болно. Эхлээд төмсөө сайтар үрж шүүсийг гаргаж авна. Дараа нь нимбэгний шүүсээ нэмээд хооронд нь хутгана.

Бэлдсэн жороо 20 минутын туршид нүүрэндээ түрхээд халуун бүлээн усаар угаана. Дараагийн нэгэн арга бол таны арьсыг гүн чийгшүүлж, хялгасан үрчлээг арилгах үр дүнтэй.

Бэлтгэх арга: нэг ширхэг төмс, ½ өргөст хэмхийг ашиглана. Эхлээд төмс олон өргөст хэмхээ холигчид хийж сайтар холино. Бэлдсэн найрлагаа нүүрэндээ жигд хөдөлгөөнөөр 25 минутын турш массаж хийж өгнө.

Ингэснээр таны арьс өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч улам өнгөлөг толигор болж өгнө. Гэхдээ дээрх хоёр аргыг бүх төрлийн арьсанд хэрэглэх тохиромжтой ч батгатай арьсанд тохирохгүй юм.

Арьс үрэвсэх, өнгөө алдах, үрчлээтэх зэрэг нь голцуу стресс бухимдлаас шалтгаалдаг гэнэ. Хэрэв та маш их стресстэй байдаг бол үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, зөв хооллоод ч залуу сайхнаараа байж чадахгүй. Учир нь, стресс бухимдалд ороход бие махбод өөрийгөө аюулд өртсөн дохио авч кортизол гэх дааврыг ялгаруулдаг байна.

Энэ нь аажимдаа тослогийн булчирхайн ажиллагааг идэвхжүүлснээр арьсны тослог ихээр ялгарна. Ингэснээр арьсан дээр, батга, үрчлээ үүсэх шалтгаан болдог байна. Мөн урт хугацааны стресс бухимдал нь арьсны нөхөөн сэргээх, коллаген болон эластин ялгаруулах чадварыг бууруулж, хиймэл болон гүн үрчлээ үүсэхэд нөлөөлдөг гэнэ.

Үүнээс гадна, стресс бухимдал арьсны өөрийгөө хамгаалах чадварт сөргөөр нөлөөлж, хүрээлэн буй орчны бохирдолд илүү мэдрэг болгодог байна. Иймд стресс бухимдлын шалтгаанаа тодорхойлж асуудлаа шийдвэрлэх нь чухал юм. Магадгүй бясалгал, иог зэргээр хичээллээрэй. Түүнчлэн өдөр тутмын арьс арчилгааг хэзээ ч мартаж болохгүй.

Гуужуулалт

Хүйтэн, хуурай цаг агаар, салхи, бороо, дулаалгын систем арьсыг гундсан болгодог. Тиймээс гуужуулагчийг долоо хоногт хоёр удаа хэрэглэх нь зүйтэй.

Чийгшүүлэлт

Улирал шилжих үед арьсыг нөхөн сэргээх чийгээр хангах нь маш чухал. Усгүйжилтээс сэргийлэхийн тулд өдөр, шөнийн тос заавал хэрэглээрэй. Өдрийн тос нь өдрийн туршид чийгшүүлэх бол шөнийнх нь унтах зуур арьсыг тань нөхөн сэргээнэ.

Хамгаалалт

Хэрэв та одоог хүртэл нарнаас хамгаалах тос хэрэглэж заншаагүй бол энэ нь том асуудал. Учир нь, нар, салхи арьсыг цочроож, маш их гэмтээдэг байна. Иймд үүлэрхэг, манантай байсан ч наснаас хамгаалах тос түрхэх шаардлагатай. Өглөөний арьс арчилгааны дараа өндөр SPF хэмжээтэй нарны тос түрхэх нь зүйтэй.

Дотоод гоо үзэсгэлэн

Бие махбодоо аминдэмээр цэнэглэж тэжээллэг хоол хүнс идэх хэрэгтэй. Хүн өдөрт авах ёстой илчлэгээ хоол хүнснээсээ бүрэн авч чаддаггүй учир нэмэлт витамин хэрэглээрэй. Мөн антиоксидантаар баялаг цитрусын төрлийн жимс, лууван, бууцай, жимсгэнэ, авокадо, самар идээрэй.

Нэмэлт арчилгаа

Арьс тань өвөл хуурай, зун тослог, хавар хэт хуурайшдаг бол улирал бүрт өөр өөр гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс илүү зохих үйлчилгээтэй маскийг зөвлөж байна. Арьс улирлаас шалтгаалж өөрчлөгдөх нь хэвийн асуудал тул арьс арчилгааны бүтээгдэхүүний өөрчлөх гэж яарах хэрэггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *