Мэдээ

9 сар тээсэн үрээ алдчихаад сууж байхад нөхөр залгаад “Пизда минь гарч ирээд шөлөө ав”гэхэд…

Хэн хэний минь анхны үр минь. 3 сартай жирэмсэн байхад нь хүү гэдгийг мэдээд нөхрийн минь хөл газар хүрэхгүй баярлаж байсан цаг саяхан. Энэ аймшигт мэдээг гэрийнхэн маань надаас түрүүлж мэдсэн байлаа.

Ээж аав залгаад зүгээр миний хүү сэтгэлээр битгий унаарай сав чинь хөөрөөд галзуурчихна шүү гээд л байна байна залгаж тайвшруулна. Би ганцхан хүнийг залгаасай гэж утсаа байна байна харна. Нөхөр маань надтай нэг ч ярьсангүй.

Хүний урманд бие нь яаж байна гэж ч асуусангүй. Ээж аав хоёр хөөрхий хадам аав л залгаж ойр ойрхон шөл хийж явуулна. Хоолойгоор ч хоол давахгүй. Тэсэлгүй би өөрөө нөхөр лүгээ залгалаа миний утсыг авсангүй.

Голдоо ортол гомдож байлаа. Маргааш нь над уруу өөрөө залгалаа. Хоёр өдөр залгаагүй болохоор нь жоохон дуудуулж байгаад утсаа автал “”Пизда минь гарч ирээд энэ шөлөө ав гэж хэлээд утсаа салгачихлаа.

Ямар их гомдсон гээч тэр шөлийг ч аваагүй. Хадам аав бэрд хүргэж өг гэсээр байгаад л явуулсан байсан. Удалгүй залгаад миний охин шөлөө уугаарай аавдаа өөр захих зүйл байна уу гэхэд нь ааваа гэж уйлж ирээд хэлсэн бүх үгийн ээрч муурсаар хэлж дуусгахад муу хүүрийг аав нь ирэхээр нь болгоод өгнө миний охин тайван бай.

Чи нөхрөө ойлгохыг бодоорой ээжийгээ төрөхийн хүндрэлээр алдаж байсан болохоор их л хүнд тусаж байх шиг байна.Миний охин ухаан зарж тэвчээртэй байдаг юм шүү гэхэд нь гэнэт ойлгож аавынхаа үгэнд орохоор шийдсэн.

Нөхөр Лүгээ залгаж гомдож уйлахаас илүүтэй аргадаж тайтгаруулж эмч намайг жилийн дараа төрж болно гэсэн гээд л нөхрөө байнга тайтгаруулж ярьж байтал ууртаа ширүүн нөхөр нэг өдөр мэлмэртэл уйлаад намайг уучлаарай.

Энэ бүхэн надаас л болсон чамайгаа үнэхээр гомдоожээ гээд л ярихад нь сэтгэл тайвширч жилийн дараа дахин жирэмсэн болж хөөрхөн охинтой болсон.

Охиноо таван сартай байхад нь дахин жирэмсэн болж хөөрхөн хүүтэй болсон. Ингэж л хатуу тавиланг хатан ухаанаар зөөллөж аргадаж явна даа…

ХҮҮ НЬ ХӨЛӨӨ ОЛЧИХООД ТАНЫГАА ОЧИЖ АВНА АА ТЭСЭЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ ААВАА…

Ганц хүүгээ өдөржин харуулдан суух өвөөгийн сүүлийн ганц хүсэл нь хүүтэйгээ уулзах. Хүү нь Орост сурахаар яваад сураггүй болсон тухай нулимс дуслуулан ярина. Хөөрхий өвөө алхаж чадахаа больсон ч хүүгээ хүлээж гэртээ хэвтсээр байгаад ташаа нь цоорчихсон байдалтай байсныг хорооны нийгмийн ажилтан мэдэж асрамжийн газарт хандаж энд ирсэн гэдэг. Тухайн үед өвөө явахгүй гэж их зөрүүдэлсэн гэсэн.

Хүү маань намайг байхгүйд ирээд явчихна. Би энэ гэрээс холдохгүй гээд л эмч ажилчид бид таны хүүг ирэх юм бол заавал тань дээр авчирна гэсэн амлалт өгч байж өвөөг асрамжийн төвд авчирсан байсан. Түүний хүсэл түүний хүү. Өдрийн ихэнх хугацааг унтаж өнгөрөөн. Ингэхээр хүүтэйгээ уулзаад сайхан байдаг гээд л өрөөнийхөө хүмүүстээ буу хална.

Тэгтэл өвөөгийн хорооноос хүмүүс залгаж өвөөг сураглаж нэг хүн ирсэн тухай хэллээ. Би ч утсаа таслаад бөөн баяр өвөөгийн өрөөнд гүйж ороод таныг сураглаж хүн ирсэн гэнэ. Одоо наашаагаа ирж яваа гэнэ гэхэд өвөө орноосоо год хийнэ босож хүүхэд шиг баярлаж дэвхцээд л хамгийн гоё хувцсаа өмөн гээд л цүнхээ ухаж гарлаа.

Би ч баярлаж өвөөд тусалж хувцас хунар толгой хүзүүг н угааж өглөө. Ингээд л өвөө тэр хавиар нэг манай хүү ирж байна гэнэ намайг авахаар гээд л хөгшчүүлд онгирч гарлаа. Бүтэн таван цаг өнгөрлөө хэн ч ирсэнгүй.

Өвөө ч байна байна эргэлтийн хаалга нь дээр ирж цонхоор нь хараастай. Би ч дотроо битүүхэн айдастай. Хүү нь биш бол яана аа гэсээр өвөөг өрөвдөж байлаа. Гэтэл удалгүй эргэлтийн том хаалгаар том хар машин орж ирлээ.

Дээрээс л шалгалтын хүмүүс ирж байна гэж бодоод тэрүүхэн тэндээ хэсэг бужигналаа. Гэтэл өндөр сайхан залуу бууж ирэв. За ямартай ч хяналтынхан биш байна хэмээн тайвширлаа. Өнөөх хээнцэр залуу орж ирээд өвөөг асуулаа.

Би ч хүү нь мөн байна өвөө гээд л өрөө рүү нь гүйгээд л очлоо. Өвөө бөөн догдлол. Нэгнийгээ таньсан бололтой хэн хэнийгээ хараад л нүдэнд нь нулимс цийлгэнэж байлаа.

Очоод л нэг нэгнийгээ тэвэрч аваад л тэнд байсан ажилчид ахмадууд бүгд уйлчихсан. Аав нь хүүгийнхээ энэ захиаг одоо болтол хадгалж байгаа гэсээр скочоор наачихсан урагдаж халцарсан нэг цаас гаргаж ирлээ.

Хүү ч тэсэлгүй улам ихээр уйлж гарав. Тэр захианд “Миний аав тэсээрэй хүү нь хөлөө олчхоод таныгаа заавал очиж авна ” гэсэн байлаа. Ёстой л сайн хүү. Хэлсэндээ хүрч сайхан амьдарч аавыгаа марталгүй буцаж ирсэнд хүмүүс сайшаан магтаж байлаа.

Өвөөг хувцсаа бэлд манайх уруу хамт явъя. Та хоёр ч хөөрхөн ачтай болсон гэсээр өвөөг дагуулаад том хар машиндаа суулгаад тоос манаруулан давхиж одсондоо. Та хоёр минь үүнийг уншиж байвал хамгийн сайхан аав хүү хоёр гэвэл та хоёрыг л хэлнэ.

Үргэлж хэн хэнийгээ хайрлаж яваарай. Ийм сайхан хайр байдаг гэдгийг та хоёрынхоо тэр их хайраас л олж харсан. Би ч гэсэн хүүгээ тэгж л хайрлах гэж хичээж явна даа….

ОХИН МИНЬ ИРЭХГҮЙ БОЛОХООР НЬ ГАРААД ХҮЛЭЭЖ БАЙТАЛ АРХИЧИН БААТРЫН ГЭРЭЭС УЙЛЧИХСАН ГАРЧ ИРЭХЭД НЬ…

Эмээ нь 6 буудалд өнчирч үлдсэн ач охинтойгоо хоёулхнаа 20 гаруй жил амьдарсан. Аав ээж нь ач охиныг минь дөнгөж дөрөвхөн настай байхад жил дараалаад зуурдаар нас барцгаасан. Эмээ нь охиноо бусдаас илүү гаргаж чадахгүй ч дутаахгүй юмсан гэж хичээж л явна.

Эмээ нь зам дээр бохь чихэр тамхи зарна. Хоёр идүүлэхгүй ч хоосон хонуулчихгүй л байдаг юм. Охин маань хичээл номдоо сайн. Манай хөрш айл гэж мөнхийн архи ууж зодоон хэрүүл уруул хийж байдаг айл. Хоёр жоохон хүүхдээ хөдөө явуулчихсан.

Нөхөр нь байнга эхнэрээ зодож чарлуулан. Эмээ нь хоёр ч удаа цагдаа дуудаж өгсөн. Гарч ирээд муу доголон чавганц минь дахиад намайг өгөх юм бол голомтыг чинь орж самран шүү гээд айлгаад байдаг болохоор дахиж дуудахаа больсон.

Ийм хүмүүс засардаггүй юм байна лээ. Тэгсэн эхнэр нь үйлийн сар салаад явчихсан. Өдөр болгон согтуу ирж шөнөжин гэртээ ганцаараа уйлж дуулаад хүн амраадаггүй. Охин минь оюутан болчихсон.

Сайн эмч болно оо гээд л гүйгээд байгаа. Бүтэн өнчин хичээл номдоо сайн болохоор сургуулиас нь бүх төлбөр мөнгийн даачих юм. Энэ муу архичин намайг цагдаа дуудаж өгсөн боохоор их өс санадаг.

Тэгээд л охин минь оройтоод болохгүй болохоор нь хашаан үзүүрт охиноо хүлээж бүтэн хоёр цаг зогслоо. Охин минь ирсэнгүй. Утас нь дуудаад авдаггүй. Тэгсэн архичин Баатраагын гэрээс уйлчихсан гарч ирсэн.

Хүүе охин минь гэхэд эмээ гээд л уйлж гарсан. Ёстой нэг насны бөгсөнд ийм бузартай юм үзэх гэж очих газаргүй бид хоёрыг яаж ч болно гэж бодсон юм байх. Эмээ нь шууд охиноо дагуулаад цагдаагийн газар орсон.

Муу архичныг шоронд нь оруулсан. Гэхдээ охинд минь насны хар толбо үлдээчихсэн гэж уйлах эмээг өрөвдөж байна байна гэрээр нь орж гарч явна. Охин нь одоо овоо гайгүй болж байгаа. Сургуулийнхаа нэг хөөрхөн залуутай үерхэж хамт ирж хонодог болсон байсан.

Удахгүй гадаад уруу хамт явахаар болсон гэсэн. Гараад орох орон гэрээ бэлдчихээд эмээг татаад авна гэсэн. Одоо л таны минь жаргах цаг ирлээ дээ гэхэд тэглээ муу охин минь сайхан амьдарч байвал би яахав гээд л бөндгөнөөд гүйх нь хөөрхөн….

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү