Мэдээ

9 удаа жирэмсэн болж үрсээ алдахад хадмууд наад хүүхнээсээ сал гэж нөхөрт минь хэлдэг байсан

Би яг одоо гадаадын нэгэн эмнэлэгт хэвтэж байгаа хоёр сахиусан тэнгэрийн ээж бнаа. 28 недельтэй жирэмсэн ээж.

Маргааш экстренный хага лг аанд орохоор болчихоод байж байнаа. Миний цус ховор төрлийн сөрөг резус фактортай тэрнээсээ болоод зөндөө зовсон хүүхдээ олон жил дараалан алдсан ээж бна.

Анх би ийм цустай гэдгээ хүүхэд тогтохгүй эн дэ эд байхаар нь цусны төвд очиж шинжлүүлсэн манай нөхрийн цусанд дусал эм хийгээд ув улаан, харин миний цус цав цагаан өнгөтэй болчихсон.

Хүн гүп шоконд орохоор инээдэг юм билээ , нөхөр бид хоёр инээгээд л, одоо бодохноо ямар тэнэг байсан юм бэ дээ.

Анхандаа юунаас болоод хүүхэд минь тогтохгүй эндээд бгаа учрыг нь ойлгоогүй явсан харин гадаадад ирж төрөөд хоёр сайхан үрийн зулай үнэрлэсэн ээж болсон. Яг одоо дээрх зүйл давтагдаад хүүхдэд агаар дутагдаад зүрхний цохилтын хэм алдагдаад тэгээд яаралтай хагалгаанд оруулахаар болж бн. Нойр хүрдэггүй ээ.

Ганц хүүхдийн мөрөөсөл болж 8 жил нөхөр бид хоёр их шаналсан. Өөрөө төрж үзсэн хагалгаагаар төрсөн даанч үрс минь биднийг орхиод яваад өгдөг бсан. Өнөөдөр өв чт өний түүхээ бичүүлж байхад 9 удаа жирэмсэлсэн бж. Зу лба сан, зүрх нь зо гсс он , төрөөд эн дсэ н гээд л.

Тухайн үед үгээр хэлэхийн аргагүй он жилүүдийг өнгөрүүлсэн дээ хадмынхан хүүдээ сал, ийм авгайгаар яадгийм гэж биднийг салгахын оролдсоон, нэг өдөр би нөхөртөө хоёулаа салья чи надаар яахнав дээ эр хүн бна чи ингэж явж болохгүй би салахаар шийдлээ гэхэд хүүхдүүдийнхээ шаналалыг яая гэж бхад чамаас сална гэж байхгүй ийм юм дахиж битгий ярь гээд аймаар загнаж билээ.

Түүнээс хойш бид урагшаа л зүтгэсэн хаана ямар эмнэлэг бна гадаадад ямар боломж бн судлаад л тэгээд гадаад явж төрөхөөр болсон. Монголд ийм зүйлийг эмчилж төрүүлж бсан тохиолдол цөөхөн бсан тэр үед.

Ингээд бид хоёр 2жил дараалан хүү охинтой болсон доо тэгээд энд суурьшаад 6 дахь жилдээ амьдарч бна. Бурхны авралаар буянтай эмч, сайн эмчилгээний ачаар гэх үү дээ. Одоо энэ хүүхэд маань дөнгөж 1кг300г гэж бна.

Яах болоо гэж санаа зовоод унтаж чадахгүй энэ захиаг бичиж сууна. Резус сөрөг ээжүүд аавууд байвал эртнээс энэ бүхнийг судлаарай над шиг битгий ингэж бүү шаналаасай, эх үрийн хагацал битгий үзээсэй, бидний бурууг та нар минь битгий давтаасай заавал ресузээ үзүүлээрэй жирмээ ээжүүд минь.

Элгийг минь дэвтээж төрсөн хоёр үр минь гурав болж эсэн мэнд төрөөсэй гэж залбиран залбиран захиагаа төгсгөе дөө. Утсаар бичсэн шүү алдаа их байвал уучлалт хүсье. Админдаа баярлалаа

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү