Categories
Uncategorized

Намар төрсөн хүүхдүүд зохицон амьдрах чадвартай. УЧИР НЬ… ХАДГАЛААД АВААРАЙ

Төрсөн орд тухайн хүнийхээ амьдралын зүг чигийг тодорхойлдог хэмээн эрт дээр үеэс үзсээр иржээ. Гэтэл Данийн сэтгэлзүйч Хельмут Ниборг хүний төрсөн орд, хувь заяа хоёрын хоорондын холбоо тийм ч хүчтэй биш хэмээн баталжээ.

Харин орд гэгч зүйл хүний эрүүл мэндэд томоохон нөлөө үзүүлдэг байна. Энэ бол итгэл үнэмшил биш, шинжлэх ухаанаар нотлогдсон баримт юм. Үүнийг тайлбарлахад ч энгийн. Улирал бүр өөр өөрийн гэсэн өвчинтэй. Тиймээс ч төрсний дараахь эхний cap хүний цаашдын эрүүл мэндэд томоохон мөрөө үлдээдэг байна.

Тухайлбал арванхоёрдугаар сард төрсөн хүмүүс илүү урт насалдаг. Германд л гэхэд өвөл төрсөн хүмүүс 105 хүртэл наслах магадлал бусад улиралд төрсөн хүмүүсийг бодвол 16 хувиар их байв. Үүний зэрэгцээ “арванхоёрдугаар сарын хүүхдүүд” гэх тодотголтой хүмүүс шизофрени өвчнөөр өвчлөх магадлал илүү өндөр байжээ. Үүнийг дэлхий даяар явуулсан 250 гаруй судалгааны үр дүн баталж байна.

Өвөл төрсөн хүүхдүүд зун төрсөн хүүхдүүдийг бодвол тусгай эмнэлгийн өвчтнүүдийн дарааллыг их дүүргэдэг гэнэ. Тэднийг эхийн хэвлийд байх хугацаанд ээж нь хэт ягаан туяа бага хүлээн авснаас ургийн тархи үүсэн бий болоход нөлөө үзүүлдэг D витамин бага ялгарч байсантай холбоотой юм байна.

Хоёр, гуравдугаар сарын хүүхдүүд тоосны харшилд өртөх нь их. Тавдугаар сарын хүүхдүүд сурлага сайтай биш байдаг гэнэ. Германд л гэхэд энэ сард төрсөн хүүхдүүд бага сургуулиасаа гимназид элсэх магадлал харьцангуй бага байдаг байна.

Мөн энэ хүүхдүүд нас бие гүйцэхээрээ сэтгэлзүйн хямрал, сэтгэл гутрал, архидалтаараа жинхэнэ “сюрприз” барина. Ийм тохиолдол намар, өвөл төрсөн хүүхдүүдийг бодвол дөрөв, тавдугаар сард төрсөн хүүхдүүдэд 17 хувиар илүү байдаг байна.

Зун улиралд төрсөн хүүхдүүд зүрх судасны системийн өвчинд илүү нэрвэгддэг. Түүний зэрэгцээ тэд нас ахихаараа амьсгалын замын өвчинд нэрвэгдэх нь ихэсдэг байна.

Ийм ч учраас зуны хүүхдүүд 100 хол давж наслах магадлал өвөл төрсөн үеийнхнийгээ бодвол 23 хувиар бага. Үүнийг тайлбарлавал тэдний эхийн хэвлийд байх эхний сарууд өвөл таардаг учраас бие махбодод витамин, гэрэл хүрэлцдэггүй байна. Тиймээс зуны хүүхдүүд жижиг, сул төрдөг байна.

Амьдрал дээр хамгийн зохицон амьдрах чадвартайгаар зуны сүүл cap, намар төрсөн хүүхдүүд ордог байна. Учир нь тэд хэвлийд байх хугацаандаа хэрэгцээт тэжээллэг бодисын дутагдалд ордоггүй бөгөөд илүү том, хүч чадалтай төрдөг аж. Тэднээс агуу тамирчин гарах магадлал илүү өндөр байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *